Categories
мэдээ нийгэм

Эрээнийг зорих жуулчдыг Монгол руу татах бодлого баримтална

Замын-Үүдийн боомтоор өдөртөө 5000 хүн орж, гардаг. Гэхдээ эдгээрийн олонх нь Замын-Үүдээс Эрээнийг чиглэсэн урсгал байдаг бөгөөд багахан хэсэг нь Замын-Үүдийг чиглэсэн байдаг аж. Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, жуулчдын тоог өсгөхөд Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагаа голлох үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа.

Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Гол нь Эрээнийг зорих жуулчдыг 2-3 хоногийн аяллын маршрутаа ашиглан Сайншанд, Хамарын хийд, Энергийн төв рүү аялуулах бодлогыг баримтлах нь чухал гэж үзэж байна. Энэ ч үүднээс Дорноговиор аялах гурван хоногийн виз гаргах, аяллын маршрутыг нэмж зохиох зэрэг ажлыг түлхүү хийж байгаа” гэлээ. Харин тус аймгийн Засаг даргын Тамгын газрын ОНХХ-ийн дарга С.Сайнзаяа “Ер нь манай улсад ирэх жуулчдын эхний тавд БНХАУ-ын иргэд эзэлдэг гэх судалгаа гарсан. БНХАУ-ын хувьд ч энэ жил 57 сая жуулчин хүлээж авна гэж тооцоолоод байгаа. Мөн Эрээн хотод л гэхэд жилдээ нэг сая дотоодын жуулчин ирдэг байна. Тэрхүү жуулчны урсгалыг Монгол руу татсанаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна орон нутгаа сурталчлах, хөгжүүлэх боломж нээгдэх юм. Тиймээс БНХАУ-ыг зорих жуулчдын урсгал их байдагтай зэрэгцэн тус улсаар дамжин манайхыг зорих жуулчдын урсгалыг нэмэх бодлогыг ч АЖГ-аас барьж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өдрөөр нийтийн тээвэр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Нийслэлийн 375 жилийн ойн өдөр энэ сарын 29-нд тохиож буйэ. Ойн өдрөөр НЗДТГ-аасИх эзэн Чингэс хааны талбайд анх удаагаа парад зохион байгуулахаар боллоо. Парадад оролцохоор одоогоор төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцохоор бүртгүүлжээ.
Олон улсын хэмжээнд хотуудын баяраар зохион байгуулдаг нэгэн том арга хэмжээ нь тухайн хотын даргын нэрэмжит парад байдаг. Парадад сонирхсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох бүрэн боломжтой бөгөөд энэ өдөр нийслэлийн иргэдэд зориулсан хоолны амталгаат худалдаа, их хотын хямдрал, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм.
Мөн энэ өдөр Тэнгис, Өргөө кино театрууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галлерей, Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей үнэ төлбөргүйгээр иргэддээ үйлчлэхээр боллоо.
Нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн адил 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болсон байна.
Их хотынхоо ойн өдрөөр их хотын иргэд та бүхнийг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах парад болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг танилцуулж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хамгийн их ашиг орлого олж буй киноны жагсаалтыг гаргадаг байсан бол энэ наймдугаар сараас эхлээд хамгийн их ашиг орлого олж буй номын жагсаалтыг олон нийтэд зарлаж байгаа билээ. 9 дүгээр сарын хувьд хичээл сургууль орсонтой холбогдуулж сурах бичгүүд маш ихээр зарагдсан бөгөөд энэ нь явцын дунд хэлбэлзэх байдалтай байгаа аж.

Д/д

Номны нэр

Зохиогчийн нэр

Тоо

1

Эрдмийн тулгуур 3-5 нас

Юнгэрэн, Лхамсүрэн

1446

2

Эрдмийн тулгуур 5-6 нас

Юнгэрэн, Лхамсүрэн

1304

3

Биологи-11

Мөнхийн үсэг хэвлэлийн газар

1293

4

Хими-11

Мөнхийн үсэг хэвлэлийн газар

1217

5

Газар зүй-11

Мөнхийн үсэг хэвлэлийн газар

1205

6

Нийгмийн ухаан-11

Мөнхийн үсэг хэвлэлийн газар

1189

7

Зураг зүй-11

Мөнхийн үсэг хэвлэлийн газар

1013

8

Эрүүл мэнд-11

Мөнхийн үсэг хэвлэлийн газар

994

9

Мэдээлэл зүй-11

Мөнхийн үсэг хэвлэлийн газар

797

10

Тавилан

Л.Сарантуяа

598

Жич: 2014 оны 9 дүгээр сарын шилдэг номын жагсаалтад “Мажестик”, “Аз хур”, “Билэг”, “Номуун соёл” номын дэлгүүрүүд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ буурчээ

Монголбанкны захиалгаар орон сууцны үнийн индексийг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан пропертис” компаниудын консорциум, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран сар тутам гаргадаг болсон. Өнгөрсөн сарын орон сууцны үнийн судалгааны талаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар, “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг нар мэдээллээ.

Өнгөрсөн сарын орон сууцны үнийн индекст 44 мянган айлын шинэ, хуучин орон сууцны үнийг хамруулсан бөгөөд тус судалгаагаар есдүгээр сарын байдлаар өмнөх сарынхаас орон сууцны үнэ 0.45 хувиар буурсан бол оны эхнээс 4.3 хувь, жилийн өмнөхөөс 11.17 хувиар өссөн байна. Борлуулалтын хувьд, өнгөрөгч есдүгээр сарыг өмнөх сарынхтай харьцуулахад хуучин орон сууцных 15 хувь, шинэ орон сууцных 40 хувь, хашаа байшингийн борлуулалт 100 хувиар нэмэгдсэн талаар албаныхан мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага энэ сарын 17-нд эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/774 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил маргааш буюу 15-наас эхэлнэ. Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 10 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулна.
Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
Баянгол дүүрэг – 96 дугаар дунд сургууль
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар дунд сургууль
Хан-Уул дүүрэг – 34 дугаар дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
Налайх дүүрэг – Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Багахангай – Соёлын ордон дээр тус тус очно. Харин Багануур дүүрэгт цэргийн жинхэнэ албанд татах иргэдийг дараагийн ээлжинд зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Японоос Хубилай хааны усан онгоцны үлдэгдлийг олжээ

Японы Такашима арлаас 700 жилийн тэртээх Монголын эзэнт гүрний түрэмгийллийн үед хамаарах усан онгоцны сэг олсон талаар Японы өдөр тутмын “Асахи” сонинд нийтэлжээ. Тус сонинд нийтэлснээр Рюкю их сургууль, Мацуро хотын боловсролын зөвлөлийн архелогичид хамтран далайн ёроолд буй усан онгоцыг тусгай багажаар судалж, 1274-1281 онд Япон руу түрэмгийлж байхдаа Хубилай хааны ашиглаж байсан усан онгоц мөн болохыг тогтоожээ.

Хамгийн сүүлд олдсон дээрх усан онгоц нь 2011 онд Монголын байлдааны хөлөг олдсон газраас 1,7 км-ийн зайтай, 14 метрийн гүнд байрлаж байсан аж. 11 метр урттай уг хөлөг 2011 онд олдсон дурсгалаас илүү сайн хадгалагдаж үлджээ. Гэхдээ Хятадын шаазан эдлэлүүдээс тэс ондоо хийцтэй байгаа тул гарал үүслийг нь тогтооход төвөгтэй гэж шинжээчид үзэж байна. “Бид үүнийг Монголын усан онгоц гэж үзэж байгаа. Бүтэц, хэмжээг нарийвчлан тогтоож, гарал үүслийнх нь талаар нэмж судална. Маш сайтар хадгалагдаж үлдсэн тул шаазан эдлэл, зэвсэг тээвэрлэхэд онцгой гүүрэг гүйцэтгэдэг байсан гэж дүгнэлээ” хэмээн судалгааг удирдаж буй Рюкю их сургуулийн профессор Иошифуми Икеда ярьжээ.
Хубилай хаан 1281 онд Такашима арлын ойролцоо газар 4400 усан онгоц илгээж, Кюүшюү арлын хойд хэсэгт тулалдсан түүхтэй. Энэхүү тулааны талаар Японд”Хубилай хааны дайралтаас Камиказе хэмээх тэнгэрийн салхи хоёр удаа дэгдэж, хааны хөлөг онгоцуудыг эвдэлж, амь аврагдсан” хэмээх домог мэт яриа байдаг.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийг мөрдсөн цагдаагийн ажилчинд эрүү үүсгэв

“Хар тамхи хэрэглэсэн” хэргээр 1,6 жилийн ял авсан Г.Сарангэрэлд холбогдох хэрэг зохиомол байсан гэх гомдлыг түүний өмгөөлөгч Б.Батбаяр ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтэст өргөн барьжээ.

Тэрхүү гомдлын дагуу хэргийг мөрдөж байсан эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, Б.Хурц нарыг шалгуулах хүсэлтээ өгсөн ч Т.Энх-Амгаланг Г.Сарангэрэлийг зохиомол хэрэгт унагасан байж болзошгүй гэж үзээд, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний байр ашиглалтад оржээ

Нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хамгийн эхний орон сууцны барилга маргааш ашиглалтад орох ажээ. Газраа чөлөөлж, түр сууцанд амьдарч байсан иргэд тохилог сууцандаа ийн амьдрах боломжтой болж байгаа юм байна. “Хера пропертийз” компанийн ашиглалтад оруулж буй барилгын нээлтийн ажиллагаа Ханын материалын эцэс, Дүүхээ-2 үйлчилгээний төвийн баруун хойно болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

СГЗ, зохиолч Д.Жамъян “Өгөдэй хаан” түүхэн романыхаа номын нээлтийг хийлээ

“Чингис хааны мэнгэ”, “Хубилай сэцэн хаан”, “Чорос”, “Тэнгэрийн чулуу”, “Хулан хатан” зэрэг түүхэн романаа уншигч олны гарт хүргэсэн хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын хаадын түүх судлаач, зохиолч Дамдины Жамъян юм. Амьдралынхаа 25 жилийг зургаан цуврал ном гаргахад зориулсан эрхэм зохиолч маань өнгөрөгч бямба гарагт “Өгөдэй хаан” түүхэн романыхаа номын хуримыг “Ардчилсан хүчний холбоо”-ны байранд хийлээ.

Утга зохиолын ертөнцөд Урианханы хөх чоно Дамдины Жамъян нэрээрээ танигдсан тэрбээр Монголын түүх, ялангуяа их хаадын түүх, эзэн Чингисийн алтан ургийн түүхийг олон жил судалсан бөгөөд уншигчдын талархлыг хүлээгээд байгаа түүхэн романуудаас гадна кино роман хүртэл бичиж туурвисан авьяаслаг уран бүтээлч юм.

СГЗ, зохиолч Д.Жамъян “Өгөдэй хаан” түүхэн романыхаа номын хуримын нээлтэд “Энэхүү баярт минь уран бүтээлийн анд нөхөд, сэтгэл зүтгэл, хүсэл зорилго нэгт Ардчилсан хүчний холбооныхон болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан та бүхэндээ баярлалаа. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн босгон дээр “Өгөдэй хаан” романыхаа номын хуримыг хийж байгаа нь тун бэлгэшээлтэй үйл явдал юм. Чингис хаан гэж хэлэх ч эрхгүй байсан тэр цаг үеэс өнөөдрийн нийгэм бол огт өөр шүү” хэмээн сэтгэл догдлон өгүүлнэ лээ.

“Чингис хааны мэнгэ”, “Хубилай сэцэн хаан”, “Чорос” , “Тэнгэрийн чулуу”, “Хулан хатан” зэрэг цуврал бүтээлүүдийнхээ тухай эрхэм зохиолч Д.Жамъян хэдийгээр түүхэн хүний тухай тодорхой цаг хугацаанд баригдсан ч, дэлхийн уран зохиолын чиг хандлагыг тусган, өөрийн сэтгэлгээний шинжтэй бүтээсэн гэдгээ энэ үеэр тодорхой ярьсан билээ. Монголын түүхийн тод бичиглэл болсон таван их хаан, нэг хатны дотоод ертөнцийг нулимстай, дарстай, дурлалтай нь шидэт реализмын аргаар бүтээсэн түүний уран бүтээлийн дээжис ийнхүү олны хүртээл болсоор байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатарын бие сайжирчээ

Стэнфордын их сургуульд судалгаа шинжилгээний ажил хийж байгаад автозамын осолд орж хүнд гэмтэл авсан УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар бие нь сайжирч эмнэлгээс гарчээ.

Биеийн байдал нь харьцангуй сайжирсан тул тун удахгүй Стэнфордын их сургуулийн профессор, танхимын эрхлэгч нарынхаа хамт Монголд ирэх гэнэ. Тэд хэдэн өдрийн сургалт, форум хийхийн хажуугаар хүмүүнлэгийн болон улс төрийн олон чухал ажил амжуулахаар хөөцөлдөж байгаа гэнэ.