Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчдад мотоцикль өглөө

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, 29 сав газрын захиргаадыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сав газрын захиргаадын төлөөлөл, байгаль хамгаалагчдад 300 мотоцикль гардуулах ёслол Дамбадаржаа дахь Ойн судалгаа хөгжлийн төвийн Модлог ургамлын цэцэрлэгт боллоо.

Нээлтийн ажиллагаанд БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга О.Гантулга, Усны мониторингийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм, Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Давааням, Сав газрын захиргаадын төлөөлөл, байгаль хамгаалагч нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Үдийн цай” хөтөлбөр хяналт шалгалтанд уналаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон цэцэрлэгийн хоол хүнс нийлүүлдэг улсын өмчит үйлдвэрийн газруудад хяналт шалгалт хийсэн байна.

Уг шалгалтаар “Үдийн цай” хөтөлбөр шаардлагатай илчлэг тэжээлийг агуулж чаддаггүй гэсэн үнэлгээтэй гарсан бол цэцэрлэгт хүнс нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийн хувьд ихээхэн эрсдэл дагуулахаар нөхцөл байдалтай байжээ.

Нийслэлийн нийт цэцэрлэгийн 53 мянган хүүхдэд ОНӨҮ-ийн таван байгууллага хүнс нийлүүлдэг байна. Гэтэл эдгээр байгууллагууд нь хол замыг туулж, олон цэцэрлэгт, хүнс хүргэдэг ба 1-2 машинтай ажээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ нь бүтээгдхүүний чанар замдаа алдагдах эрсдлийг үүсгэж байна байна. Мөн байгууллагууд зориулалтын бус байранд хүнсээ хадгалдаг төдийгүй хүнсний агуулах, машин зэрэг нь стандарт шаардлагыг хангаагүй байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Номын худалдаачид шинэ ажлын байртай боллоо

Нийслэлийн Засаг Даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан иргэд тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр 128 сая төгрөгөөр “Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, 9 метрийн өргөнтэй төмөр карказан сендвичин барилгыг барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус худалдааны төв 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан цахилгаан асуудлыг 5 дахин хэмнэлттэйгээр, богино хугацаанд хийж гүйцэтгэжээ. Тохилог байрыг номын худалдаачдад хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Юуны өмнө худалдаачид маань тав тухтай, шинэ ажлын байранд ажлаа эхлэх гэж байгаад баяр хүргэе.Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн “Жаргалан төмөр” ХХК болон цахилгааныг 5 дахин хэмнэсэн бүтээл хийсэн доктор залууд талархал илэрхийлье. Худалдаачид маань өөрсдөө ярьж тохироод гаднах талбайгаа тохижуулвал илүү олон үйлчлүүлэгчтэй болох боломжтойг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Талбай дээр татварын тайлан хүлээн авна

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд болж байна. Уг өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллага аж ахуйн нэгжүүд үйлчилгээ үзүүлэх юм байна. Тухайлбал: – УИХ-н гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, – Сайжруулсан, бүрэн шаталттай зуухны танилцуулга, зуух борлуулалтын цэг ажиллуулж гэрээ шууд хийх, – Дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн талаар танилцуулах – Худалдаа үйлчилгээний байгууллагуудын хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа, үйлчилгээг гаргах – Иргэдийн санал хүлээн авч боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэх /Хөнгөлөлт тусламж хүссэн материал хүлээн авах, таяг, тусгай хэрэгсэл олгох, ахмад настан, ХБИ-ний автобусны билет бичих, хаяж гээгдүүлсэн тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувийн хэрэг нээх/ – Дотор, мэдрэл, хүүхдийн эмч, Уламжлалт эмчилгээ, бариа засал, Хэвлийн ЭХО, Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх үзлэг хийх – Цэргийн штабаас энэ оны шинэчилсэн тоо бүртгэлээс завсардсан 18-50 насны иргэдийг торгуульгүйгээр бүртгэх – Замын цагдаагийн тасгаас ЦЕГ-ын Лицензийн төвтэй хамтарч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авах -Татварын хэлтэс энэ сарын Татварын бүх төрлийн хоцорсон тайлан хүлээн авах юм.

Categories
мэдээ нийгэм

Хоттой танилцах аялал болж байна

Нийслэлийн ойг тохиолдуулан Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас жил бүр Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцуулах аяллыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн аялалд нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнууд, Монголд сурч байгаа гадаад оюутнууд, Сэлбэ голоо цэвэрлэж үе тэнгийнхэндээ үлгэр дууриал болж буй 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг хүүгийн ангийнхан оролцож байна. Оролцогчид Үндэсний номын сангийн Үнэт, ховор номын музей, Ус сувгийн удирдах газрын Усны сургалтын төв, Маамуу сүүний үйлдвэр зэрэг газраар зочилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сүү, сүүн бүтээгдэхүүний зарим үйлдвэр , цех шалгалтанд бүдэрчээ

2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу холбогдох хууль, Засгийн газрын 2011 оны 304 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын холбогдох заалтуудын хэрэгжилтийг шалгажээ.

Хяналт шалгалтын төлөвлөгөөнд нийт 77 үйлдвэр, цех хамрагдахаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 11 үйлдвэр, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй 42 үйлдвэр, цехийн нийт 53 объект хамрагдаж, 24 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсоосон, чиглэлээ өөрчилсөн зэрэг шалтгааны улмаас хамрагдаагүй байна.Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 20.8% нь нийслэлд, 79.2% нь аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байжээ.

Шалгалтаар 21 үйлдвэр, цех эрсдэл багатай, 29 үйлдвэр, цех дунд, 3 цех их эрсдэлтэй дүгнэгдлээ. 2012 онд 29 үйлдвэр, цехийн 27.6% нь их, 62.1% нь дунд, 10.3% нь бага эрсдэлтэй, 2013 онд 29 үйлдвэр, цехийн 3.5% нь их, 44.8% нь дунд, 51.7% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн бол 2014 онд 53 аж ахуйн нэгжээс 5.7% нь их, 54.7% нь дунд, 39.6% нь бага эрсдэлтэй шалгагдсан байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдийн 64,2% нь түүхий сүүг мал эмнэлгийн үзлэг шинжилгээ хийж баталгаажуулсан гарал үүслийн бичигтэй хүлээн авч, бүртгэл хөтөлдөг, 68% нь хүнсний бүтээгдэхүүнийг савлах зориулалттай сав баглаа боодол хэрэглэдэг, дагалдах бичиг баримттай, 75,5% нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тус бүрд батлагдсан технологийн заавартай, эрсдэл үүсэх горимуудыг тусгасан, 68% нь нэмэлт болон туслах түүхий эдийн дагалдах бичиг баримттай, 85% нь эцсийн бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж баталгаажуулдаг, сорилтын дүнг хадгалдаг, бүртгэлтэй байна.

Шалгалтын явцад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сав суулга, ажиллагсдын гар, ажлын хувцас зэргээс нийт 198 арчдас авч шинжлүүлэхэд 82,5% нь эрүүл ахуйн шаардлага хангасан, зайрмаг, тарагны уут, зайрмагны модон иш, нэг удаагийн аяганаас авсан шинжилгээнд эмгэгтөрөгч нян илрээгүй “Хүнсний сав баглаа боодол, Техникийн шаардлага. MNS5547:2005 стандартын шаардлага хангасан дүнтэй гарсан байна.

Шалгалтын явцад хяналтын хуудасны үнэлгээгээр их буюу дунд эрсдэлтэй дүгнэгдэж, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон, албан шаардлага өгсөн 32 үйлдвэр, цехээс Ховд аймгийн “Нарийн хамар нөхөрлөл” зайрмагны цех үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоох хүсэлтэй байгаа, Баянгол дүүргийн “Сүүн сондор” ХХК, “Итали зайрмаг” ХХК, “ГУМ” ХХК, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Аюушжав, Хан-Уул дүүргийн “Тайширын хүлэг” ХХК, иргэн Ц.Түмэндэмбэрэлийн үйлдвэрүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд үүрэг даалгаварын биелэлт 71,4-85,0 хувьтай байна. Хяналтын хуудсаар үнэлэхэд 2 үйлдвэрийн эрсдэл нь буурч дунд эрсдэлтэй ангилалд орсон. “Хөвчийн гэгээ” ХХК-д 8 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага өгсөн боловч барилгын засварын ажил хийх санхүүгийн боломжоос шалтгаалан хугацаандаа гүйцэтгэж чадахгүй болсон тухай албан бичиг ирүүлсэн байна.

Хяналт шалгалтаар:

1. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн 58,5% нь үйлдвэрийн барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу бариагүй буюу өргөтгөж шинэчлээгүй;

2. Үйлдвэрүүдийн 30,2% нь бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй нөхцлийг бүрдүүлж, хүнсний зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр хангагдаагүй;

3. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 67,9% нь халуун ба хүйтэн бүсийг ялган заагласан тэмдэглэгээгүй, 47,2% нь гэрлийн бүрхүүлгүй, 56,6% нь хана шал болон хана таазны хоорондын өнцгийг цэвэрлэхэд хялбар байхаар хийгээгүй, цонхны тавцан нь налуу биш, шал нь гулгадаггүй материалаар хийгдээгүй;

4. Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийн 69,8% нь сүүнд бичил биетний тоог тодорхойлох тоног төхөөрөмж багаж хэрэгсэлгүй;

5. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 66,0% нь бэлэн бүтээгдэхүүн хүрэлцэх гадаргуугаас эмгэг төрүүлэгч бичил биетнийг илрүүлэх /арчдас/ шинжилгээ хийж, бүртгэл хөтөлдөггүй, 35,8% нь ажиллагсдаа халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл, ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй, 71,7% нь ажиллагсаддаа ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулж, бүртгэл хөтөлдөггүй;

6. Үйлдвэрүүдийн 81,1% нь хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, 58,5% нь зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг устгах буюу дахин боловсруулах журамгүй, ийм төрлийн бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүнээс тусад нь хаягжуулж хадгалдаггүй;

7. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн 20,8% нь бэлэн бүтээгдэхүүний шошгонд хэрэглэгчдэд зориулсан мэдээллийг бүрэн тусгаагүй, 86,6% нь дотоод хяналтын журам боловсруулж, мөрдөж ажилладаггүй зөрчил илэрчээ.

Шалгалтанд хамрагдсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд давхардсан тоогоор 272 зөрчил илрүүлснээс газар дээр нь 139 буюу 51,1%-ийг арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 185 заалт бүхий 20 албан шаардлагыг хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж хэрэгжилт 63,3%-тай байна.

Сүхбаатар аймгийн Цагаанууд алаг ХХК-ний “Арвин шим”, Нийслэлийн “Сүүн сондор” ХХК, “Тайширын хүлэг” ХХК-ний үйлдвэрийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон ба үүрэг даалгаврыг биелүүлж эрсдлээ бууруулсан “Сүүн сондор” ХХК, “Тайширын хүлэг” ХХК-ний үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар сэргээсэн байна.

Шалгалтын явцад давхардсан тоогоор 37 нэр төрлийн 142 бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлэхэд 17,5%-д нянгийн бохирдолтой, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ажилтны гар зэрэг бэлэн бүтээгдэхүүн хүрэлцэх гадаргуугаас эрүүл зүйн нян судлалын 198 арчдас авч шинжлүүлэхэд 17,5% эерэг үзүүлэлттэй, шаардлага хангахгүй гарч, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. Холбогдох хуулийн заалтыг зөрчсөн зөрчил болон лабораторийн шинжилгээний эерэг сорьцын дүнг үндэслэн 8 аж ахуйн нэгж, албан тушаалтанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 1926,0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулсан байна.

Шинээр батлагдсан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, шинэчлэн батлагдсан “Хүнсний тухай” хууль, “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас, Зайрмагны үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудасны талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

Дүгнэлт:

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд хийсэн хяналт шалгалтаар Хүнсний тухай хуулийн хэрэгжилт 72,3%, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт 68,1%, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын холбогдох заалтуудын хэрэгжилт 76,0%, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах 1.3 кодтой хяналтын хуудасны 7 бүлэг 92 үзүүлэлтийн хэрэгжилт 73,1%, Зайрмагны үйлдвэрлэлийг шалгах 1.9 кодтой хяналтын хуудасны 7 бүлэг 77 үзүүлэлтийн хэрэгжилт 66,6% үнэлэгдсэн байна. Өнгөрсөн онд Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудыг сурталчлах ажлыг улсын хэмжээнд бүсчлэн явуулж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд чиглэл тус бүрээр нь төрөлжүүлсэн сургалт зохион байгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, гарын авлага зөвлөмжөөр ханган ажилласны үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хариуцлага дээшилж, үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд тавих хяналт сайжирч байгаа төдийгүй Хүнсний тухай хуулийн хэрэгжилт 10,8%-иар, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт 7,1%-иар, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын холбогдох заалтуудын хэрэгжилт 13,5%-иар, хяналтын хуудасны үзүүлэлтүүдийн хэрэгжилт дунджаар 8%-иар тус тус дээшилсэн байна.

Үйлдвэрүүдийн 81,1% нь хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, 69,8% нь сүүнд бичил биетний тоог тодорхойлох тоног төхөөрөмж багаж хэрэгсэлгүй, 58,5% нь зах зээлээс буцаан болон эргүүлэн татан авсан бүтээгдэхүүнийг устгах тухай журам байхгүй, ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг бусад бүтээгдэхүүнүүдээс тусад нь хаягжуулж хадгалахгүй байгаа нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй сүү сүүн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх эрсдэлтэй байна.

Шалгалтаар дунд эрсдэлтэй дүгнэгдсэн аж ахуйн нэгжүүдийн эрсдлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулах болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх замаар бага эрсдэлтэй аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх нь хяналт шалгалтын давтамжийг цөөрүүлэх, улмаар бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой байгаа тул зөвлөн туслах үйлчилгээ, сургалтуудыг эрсдэл дунд болон их үнэлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад чиглүүлэн явуулах нь зүйтэй байна гэж дүгнэжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын давс хэтрүүлэн хэрэглэдэг болохыг тогтоожээ

Хүн өдөрт 5-6 гр давс хоол хүнсэндээ хэрэглэхийг зохистой гэж үздэг юм байна. Монголчууд энэ тооноос хэтэрсэн хэмжээний давс хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Монголчууд өдөрт 12-13 гр давс хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Монголчуудын давсны хэрэглээ зүрх судасны өвчний эх суурь болдог талаар эмч нар онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйн бирж 930.2 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

“Хөдөө аж ахуйн Бирж” ХХК байгуулагдсан цагаасаа хойш энэ сарын 23–ны хооронд 281 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Үүнд 7245 тонн хонины ноос 12.6 тэрбум, 2049.6 тонн тэмээний ноос 10 тэрбум, 12318 тонн ноолуур 858.9 тэрбум , 27447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 1032.6 тонн ямааны завод ноос 25.7 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос 60 сая төгрөгөөр, 878.3 тонн хонины завод ноос 1.08 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж нийт 930.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. ө ХАА-н бирж дээр одоогийн байдлаар долоон төрлийн ноолуур, тэмээний ноос зургаан төрөл, хонины ноос хоёр төрөл, тосны ургамал хоёр төрөл, ямааны завод ноос хоёр төрлөөр, тэмээний завод ноос нэг төрлөөр, хонины завод ноос нэг төрлөөр арилжигдаад байна.

Categories
мэдээ нийгэм

Номын худалдаачид шинэ тохилог ажлын байртай боллоо

Нийслэлийн Засаг Даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан иргэд тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр 128 сая төгрөгөөр “Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, 9 метрийн өргөнтэй төмөр карказан сендвичин барилгыг барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус худалдааны төв 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан цахилгаан асуудлыг 5 дахин хэмнэлттэйгээр, богино хугацаанд хийж гүйцэтгэжээ. Тохилог байрыг номын худалдаачдад хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Юуны өмнө худалдаачид маань тав тухтай, шинэ ажлын байранд ажлаа эхлэх гэж байгаад баяр хүргэе.Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн “Жаргалан төмөр” ХХК болон цахилгааныг 5 дахин хэмнэсэн бүтээл хийсэн доктор залууд талархал илэрхийлье. Худалдаачид маань өөрсдөө ярьж тохироод гаднах талбайгаа тохижуулвал илүү олон үйлчлүүлэгчтэй болох боломжтойг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хадгаламжаа заавал даатгуулах ёстой гэв

Арилжааны банкууд дампуурлаа гэхэд хадгаламж эзэмшигч хохирохгүй байх боломжийг манай улс хуулиараа бүрдүүлж өгсөн. Иргэд мөнгөө банкинд хадгалуулахдаа даатгуулах учиртай ч арилжааны банкууд хадгаламж дахь 20 саяас дээш төгрөгийг даатгадаггүй байна. Хадгаламжийн даатгалын корпорациас өнөөдөр мэдээлэл хийж хадгаламжаа заавал даатгуулах ёстой гэж зөвлөв.