Categories
мэдээ нийгэм

Үндэсний бахархалт цэцгээр бэр цэцгийг зарлалаа

Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх” тухай тусгасны дагуу 2012 онд шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу”, 2013 онд Бурхан Халдун хайрхныг “Үндэсний бахархалт хайрхан” хэмээн зарлаж Засгийн газрын тогтоол гаргасан.Энэ жил Үндэсний бахархалт цэцгийг зарлуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас иргэд, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулан хоёр сарын турш судалгаа явуулжээ. Алтанхундага, бэр цэцэг, шүүдэрцэцэг, вансэмбэрүү, алтангагнуур, цагаан цээнэ, говийн хялгана зэрэг 9 цэцэгнээс Бэр цэцэг хамгийн олон санал авчээ. Санал асуулгад ургамал судлаачид, багш, оюутнууд, эрдэмтэн докторууд болон цэцэг ажиглах аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын тур опеаротор, жуулчид зэрэг 1000 гаруй хүн хамрагдсан байна. Тэд Монголын бэр цэцэг эх орны бүх нутгаар тархсан, зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, таримлаар ургуулахад арчилгаа бага шаарддаг, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхитай гэж үзсэн байна.

Иймд бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөн зарлалаа. Одоогийн байдлаар үндэсний бахархалт цэцэгтэй 153 орон дунд бэр цэцгийг үндэсний цэцгээр нэрлэсэн улс байхгүй юм. Монголчууд эртнээс бэр цэцгийг дайн дажингүй амар амгалан байхын билэг тэмдэг болгон “Тахилын цэцэг” хэмээн нэрлэж ирсэн түүхтэй. Баавар цэцэг, тосон цэцэг гэж өөрөөр бас нэрлэгддэг энэ цэцгээр эмээлийн бааврыг нэрлэсэн түүх Монгол домогт бий. Цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй энэ цэцгийн гадаад төрх монгол уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн баавартай адил байдаг нь санамсаргүй явдал биш юм.
“Үндэсний бахархалт цэцэг”-ийг сонгосноор “Цэцгийн баяр” аялал жуулчлалын арга хэмжээ, цэцэг ажиглах аялал, цэцгийн үрсэлгээ, худалдааны цэцэггэй холбоотой бусад бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрээс хамгаалах шороон зурвастай боллоо

Дорнод аймагт Оросын холбооны улсын хилийн дагуу ой хээрийн түймрээс хамгаалах шороон зурвас байгуулах ажлыг БОНХЯамны санхүүжилтээр 150 км, орон нутгийн төсвөөр 100 км нийт 250 км шороон зурвас байгуулах ажлыг энэ онд анх удаа эхлүүлсэн билээ. Уг ажлыг хээрийн түймэр ОХУ-с хамгийн ихээр орж ирдэг Чулуунхороот сумаас эхлэн хийж 10 м өргөнтэй, 15-30 см гүнтэй, 250 км урттай шороон зурвас байгуулах ажлыг Хил хамгаалах ерөнхий газартай зөвшилцсөний үндсэн дээр Хилийн 0275 дугаар ангийн хамт олон хийж гүйцэтгэн.

Уг ажлыг өнгөрсөн долоо хоногт улс, аймгийн комисс хүлээн авч 100% белэлттэй гэж үзлээ. Уг комиссд Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, түймрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Чулуунбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын Зэвсэг, инженер, техникийн хэлтэсийн дарга хурандаа Б.Гэрэл, тус газрын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дашдэндэв, Г.Оргил, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн М. Аръяазул, Байгаль орчны газрын дарга Ш. Ганбат, Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөр, Байгаль орчны газрын амьтан түймрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Бямбажав, Дашбалбар сумын тамгын газрын дарга, газрын даамал, сумын Төрийн сангийн төлөөлөл, гүйцэтгэгчийг төлөөлж хилийн цэргийн 0275 ангийн дарга хурандаа В.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр газар дээр нь үзэж танилцан хүлээн авлаа.

Түймрээс хамгаалах шороон зурвасыг хүлээж авах ажлын явцад Хуурай хөндий, Ямалхын заставын зүүн хойд тал, Шар усны заставын зүүн хойд тал, 3 улсын хил зэрэг газруудад хагалсан талбайд хэмжилт хийхэд гэрээнд заасны дагуу 10 м өргөнтэй хагалж хагалсан газраа борнойдож, цэвэрлэж, хээлсэн байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Байгаль хамгаалах олон улсын холбоо”-нд Монгол Улс гишүүнээр элсэхийг дэмжлээ

ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар1948 онд байгуулагдсан Байгаль хамгаалах олон улсын холбоо нь байгаль орчныг хамгаалах олон асуудлыг шийдвэрлэдэг дэлхийн хамгийн том албан ёсны байгууллага юм. Тус холбоо байгаль орчныг хамгаалах төслүүдийг дэлхий даяар хэрэгжүүлж, судалгаа явуулахын зэрэгцээ НҮБ-ын агентлаг, улс орнуудын төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар энэ холбоонд 160 орны 1200 гаруй байгууллага нэгджээ. Манай улс тус холбоонд элссэнээр хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд нь хамрагдах, бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөмж авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр тогтмол үр ашигтай хамтран ажиллах бололцоо нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс байгаль орчны асуудлаарх 21-р зууны мэдээллийн хамгийн цогц, хамгийн дэвшилтэт системд манай улс нэгдэж байгаа хэрэг юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Вьетнамын эрдэмтэд хамтран вакцин туршихаар болжээ

Монгол, Вьетнамын эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах вакцин туршиж, үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Манай улсад ах 1960-аад онд хонины цэцэг өвчин гарсан бөгөөд эрдэмтэд идэвхгүйжүүлсэн вакцин боловсруулснаар өвчний тархалтыг намжааж байсан аж. Үүнээс хойш 50 гаруй жил “чимээгүй” байсан энэ өвчин 2008 онд Сүхбаатар, 2010 онд Дорнод аймагт гарсан бөгөөд монгол эрдэмтдийн гаргасан вакцин өвчний тархалтаас урьдчилан сэргийлж чаджээ. Харин одоо хоёр орны эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс зэрэг сэргийлэх боломжтой амьд вакцин туршиж, үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна. Учир нь энэ өвчнөөр өвчилсөн ямаанаас хонинд халдварладаггүй ч үүсгэгч нь төстэй учир нэг төрлийн вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтойг эрдэмтэд хэлэв. Ер нь Монгол орны мал сүрэгт тохиолддог ихэнх өвчнөөс уридчилан сэргийлэх, эмчлэх вакцин, эм биобэлдмэлийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнд бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Одоогоор зөвхөн шүлхийн вакцинийг гаднаас импортолж байгаа. Гэвч мөнгө үрэх шаардлаггүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломж бүрэн бий гэв. Мөн хоёр орны эрдэмтэд зөвхөн вакцины чиглэлээр ч бус Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах ямар боломж байгаа талаар харилцан ярилцахаар семинар зохион байгууллаа. ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгээс өнөөдөр зохион байгуулсан семинарт Вьетнамын Үндэсний хөдөө аж ахуйн захирал болон эрдэмтэдийн төлөөлөл, Монголын ХААИС-ийн захирал, салбар хүрээлэн, Нийслэлийн мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

35мВт-ын дулааны станц барих тусгай зөвшөөрөл олгожээ

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал “Эх голомтын элч ” ХХК болон “Энерготех сервис” ХХК Эрчим хүчний барилга байгууламж /35мВт-ын дулааны станц/ барих тусгай зөвшөөрлийг тус тус гурван жилийн хугацаатай олгожээ. Дээрх станцууд ашиглалтанд орсноор Архангай аймгийн Цэцэрлэг болон Өвөрхангай аймгийн Арвайхээр хотуудын дулаан хангамж найдвартай болох юм. Өвөрхангай аймгийн хувьд халаалтын улиралд агаарын бохирдол ихэсдэг учир “Энерготех сервис” ХХК утаа ялгаруулалт багатай сүүлийн үеийн технологиор хийгдсэн зуух сонгон сурилуулна гэдгийг онцоллоо. Мөн “БНЗӨБЦТС” ТӨХК, “Эрчим сүлжээ” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөшөөрлийг тус тус 10 жилийн хугацаагаар сунгав. “БНЗӨБЦТС” ТӨХК нь Хэнтий, Дорнод, Дундговь, Төв, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь зэрэг 7 аймгийн 56 сум болон Улаанбаатар хотын Багануур дүрэгт цахилгаан түгээх үйл ажиллагаа явуулдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Хивэгний үнэ өсчээ

Энэ жил улсын хэмжээнд 50 сая мал өвөлжинө. Өвөлжилтөд 60 мянган тонн хивэг шаардлагатай гэсэн тооцоог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гаргажээ. Үүнээс Улаанбаатар хот орчмын малд 40 мянган тонн, бэлчээрийн мал аж ахуйд 20 тонн хивэг шаардлагатай аж.

Энэ сарын байдлаар хамгийн өндөр үнэтэй хивэг Увс аймагт нэг тонн нь 500 мянган төгрөгөөр борлуулагдаж буй юм байна. 2012 онд нэг тонн хивэг 130-140 мянга, 2013 онд 250 мянга, 2014 онд 350 мянган төгрөөг үнэлэгдэж байна. Хивэгний үнэ зах зээлийн горимоороо зохицуулагдаж буй. Харин хямд үнээр борлуулъя гэвэл гурилын үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлж, тохиролцох ёстойг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж хэлж байна.аө

Дотоодын таван үйлдвэр БНХАУ- руу хивэг экспортолдог юм байна. 2013 онд 41.3 тонн хивэг экспортолсон бол энэ орны аравдугаар сарын байдлаар 25.6 тонн хивгийг урт хөрш рүү гаргажээ. Одоогоор салбарын яам хивэгний экспортыг зохицуулах хуулийн төсөл боловсруулан, ажиллаж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Ажиа гэгээн Ардын жүжигчин Ц.Батчулуунд хандив өгчээ

Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Цэндийн Батчулууны гадаад улсад элэг шилжүүлүүлэх эмчилгээний зардалд зориулсан хандивын аян үргэлжилж байгаа билээ. Энэхүү аянд хилийн чинадад ажиллаж амьдарч байгаа монголчууд олноор нэгдсэн байна.

АНУ-д амьдарч байгаа монголчууд нэгдэн маргааш “Сэтгэлийн дэм” хандивын тоглолтыг Оакланд дахь Ажиа гэгээний байранд зохион байгуулахаар болжээ. Ажиа гэгээнтэн хандивын тоглолтод гүн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээнд зориулан мөнгөн хандив өргөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Азийн наадмын шилдэг 100 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн гарна

Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Солонгосын Инчён хотод болсон Азийн зуны спортын XVII наадмыг сурвалжилсан билээ.

“Инчон-2014” наадмыг сурвалжилсан гишүүдийн дөрөв нь гэрэл зурагчид юм. Тэд өөрсдийн санаачлагаар “Азийн наадмын шилдэг 100 агшин” гэрэл зургийн тайлан үзэсгэлэн гаргаж, Монголын баг тамирчдынхаа амжилт ялалтыг олон нийтэд харуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Тодруулбал, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Магнайбаяр, “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Мөнхзул нар Азийн наадмын эргэн тойронд болон ялалт, ялагдлын торгон агшинг гэрэл зургийн хальснаа буулгасан юм.

Гэрэл зурагчидын үзэсгэлэн энэ сарын 27-ны 12.00 цагт “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх бөгөөд тав хоног үргэлжилэх юм байна

Э.ХарцагаЧ.ГанбатМөнхзулМагнайбаяр

Categories
мэдээ нийгэм

УЗНАДС Д.Нацагдоржийн нэрэмжит боллоо

Монголын утга зохиол, сэтгүүлзүй, нийгмийн салбарт төгсгөн гаргасан боловсон хүчнээрээ толгой цохиж яваа сургууль бол Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль билээ. Өдгөөгөөс 20 жилийн өмнө үүдээ нээж “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, MNB-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргал, ТВ 10 телевизийн захирал Ө.Отгонбаатар нарын залуусыг эргээндээ бүрдүүлж байсан юм. Түүнээс хойш Монголын утга зохиолд өөрсдийн авьяасаар торойн гарсан Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул, Д.Өсөх-Эрдэнэ, Ш.Анхтуяа, Б.Болорцэрэн тэргүүт олон найрагчид тус сургуулиас төрөн гараад байна. Тэгвэл өнөөдөр УЗНАДС-ынхан 20 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэж байна. Тус сургуулийг нэрт яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит болгожээ. Өнөөдөр өглөө тус сургуулийг үүсгэн байгуулагч соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш, гүйцэтгэх захирал Ц.Нацагдолгор, АУЗ П.Бадарч, Ш.Дулмаа тэргүүтэй олон яруу найрагчид их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замаар 10 тн-оос илүү жинтэй тээврийн хэрэгсэл явахгүй

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэсэн. 2012 оны 06 дугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөр бетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр өргөнтэй эсрэг урсгалтай 2 эгнээ зам юм. Энэ замын тэмдэгийг өөрчилсөн бөгөөд бүх жин 10 тн хүртлэх ачааны автомашины зөвшөөрөх бөгөөд 10 тн-оос их ачааны автомашиныг энэ замаар явахыг хориглосон. Учир уг зам нь даваа, гүвээ, нугачаа ихтэйгээс гадна даацын зам биш тул энэ хоригийг хийсэн аж.