Categories
мэдээ нийгэм

Чехэд амьдардаг монголчуудтай уулзлаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ тус улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоод, ТББ-уудын удирдлага, төлөөллийг 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Энэхүү уулзалт, арга хэмжээнд Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар Чех улсад байгуулагдсан “RichMon”, “Монгол Эмэгтэй”, “Чех улс дахь Монголчуудын холбоо” төрийн бус байгууллагууд болон зарим хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Зүмбэрэллхам Улаанбаатар хотноо 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан “Бүтээлч хамтын ажиллагаа” нэгдсэн чуулга уулзалтаар үүсгэн байгуулагдсан “Хилийн чанадад дахь Монголчуудын ТББ-уудын нэгдсэн зөвлөл”-ийн талаар мэдээлж, тус зөвлөлд гишүүнээр элсэж, хамтран ажиллахыг уриалж, эх орныхоо хөгжлийн хандлага, гадаад харилцаа хамтын ажиллагааны талаар танилцуулав.

Мөн энэхүү уулзалтын үеэр ЭСЯ-наас Монгол, Чех Улсын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтрах ажиллах тухай хэлэлцээр нааштайгаар шийдвэрлэгдэх шатандаа байгаа талаар болон иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх болон давхар иргэншлийн тухайд анхаарч ажиллах талаар мэдээлэл хийв. Монгол Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрхэн хамтарч ажиллах шинэ жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, хаврын баяр, улсын баяр наадам зэрэг нийтийн баяруудыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, хоорондоо хүч боломжоо нэгтгэн монголчууддаа хүртээмжтэй дэмтэй ажиллах боломж бололцоо зэрэг олон асуудлаар төлөөлөгчдийн санал, сэтгэгдлийг сонсож зөвлөлдөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохирлоо.

Categories
мэдээ нийгэм

Гэр хороолол дахь цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдлээ

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хотын тоосжилтыг бууруулах зорилгоор нийслэлийн 12 байршилд сул шороон хөрс бүхий гудамж талбайг хайрган хучилттай болгож байна. Нийт 8,3 га талбайд тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэг байгуулахаас өнөөдрийн байдлаар 10 байршилд бүтээн байгуулалт хийсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу үлдсэн 2 байршлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлын үргэлжлэл болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байгуулсан Булагтайн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр ашиглалтад орж буй цэцэрлэгт хүрээлэн бол Нийслэлийн гэр хорооллын иргэддээ барьж байгаа нийслэлчүүдийн нэг том бэлэг юм. Би энэ ажлыг авснаас хойш яагаад гэр хорооллын иргэд гэрийнхээ ойролцоо тоглож наадах, зугаалах, нарлах, бага насны хүүхдээ салхилуулах цэцэрлэгт хүрээлэн байж болохгүй гэж гэсэн асуулт тавиад ажлаа эхлүүлсэн. Тэгээд хоёр гэр хорооллын дунд цэцэрлэгт хүрээлэн барьсан. Нэг нь Чингэлтэй дүүрэг, нөгөө нь Баянхошууны Гүнжийн нуур гэдэг газар бүтээн байгуулалтаа хийж өнөөдөр иргэдэд нь хүлээлгэн өгч байна” гэж онцлон хэллээ.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Булагтайн цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг “Соёолж” ХХК нийт 1,7 га талбайд хийж гүйцэтгэсэн байна. Өмнө нь сул шороон хөрстэй байсан тус газар өнөөдөр ногоон байгууламж, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бүхий хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хайр дурлал нь бүтэлгүйтсэн сурагч хүү энэ хорвоогоос өөрөө оджээ

Зарим хүмүүс амьдрахыг илүүд үздэг байхад өөр нэг нь үхлийг хүсдэг. Харин үхэл хүсч хийсэн үйлдлийг амиа хорлох гэнэ гэдгийг өнөөгийн бага ангийн сурагчид ч төвөггүйхэн ойлгочихно. Өсвөр насны охид хөвгүүдийн гол асуудлуудын нэг нь мөнөөх хайр дурлал. Ямар нэгэн хүндрэлтэй асуудал тулгармагц сэтгэлээр хэт унаж, амиа хорлохыг сонгодог. Үүнд эцэг эхчүүдийн хараа хяналт хамгаас чухал юм. Мөн найз нөхдийн хүрээлэл ч нэн чухал. Ер нь хүүхдээ хэнтэй нөхөрлөж, ямар зүйл сонирхоод байгааг сайтар анхаарч байх цаг нэгэнт болсныг эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчиддээ анхааруулах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

-АМИА ХОРЛОХ ҮЕД НАЙЗУУД НЬ ХАМТ БАЙЖЭЭ-

Өнгөрсөн пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах хоёрдугаар сургуулийн хашаанд хүүхэд нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус сургуулийн хойно байдаг хашаанд байх модноос эрэгтэй хүүхэд дүүжлэгдэн амиа алдсан байсан аж. Талийгаач нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 12 настай эрэгтэй Х гэгч байсан бөгөөд найз нөхөд, сургуулийн хүүхдүүдийнх нь хэлж буйгаар хайр дурлал, үерхэл нь бүтэлгүйтсэнээс ийм золгүй, харамсалтай байдлаар амиа егүүтгэжээ.

Яг юу болсон талаар бид олж мэдэхээр тус сургуулийг зорьсон боловч багш нар, сургалтын менежерүүд нь мэдээлэл өгөхөөс татгалзаж “Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул бид мэдээлэл өгөх боломжгүй. Шалгаж дуусаад, яг юу болсон талаар тодорхой болсны дараа мэдээлэл өгнө. Нас барсан сурагчийн ар гэрийнхэн нэлээд гомдолтой байгаа” гэх хариулт өглөө. Харин тус сургуулийн сурагчдаас зарим зүйлийг тодуулахад “Ангийнхаа нэг охинд сайн болоод, тэр охин нь өөрийг нь тоогоогүй юм гэсэн. Тэгээд амиа хорлоно гээд орой хичээл тарсаны дараа, нэлээд харанхуй болсон байхад (19:30 цагийн үед) сургуулийн арын хашаанд модноос цамцаараа хүзүүгээ ороож байгаад хөл алдаад дүүжлэгдчихсэн юм шиг байсан.” хэмээн ярьлаа. Тэр үед хажууд нь найз нар нь зогсож байсан ч, нэг найзыгаа амь насаа дээсэн дөрөөн дээр байхад нь болиулахыг оронд харин ч өөгшүүлэн дэвэргэж, “Чи чадахгүй” гэх мэтчилэн хорон үгээр “идэж” байсан гэх мэдээллийг ч бидэнд зарим сурагч хэлсэн юм. Улмаар хөл алдан дүүжлэгдсэн найзыгаа буулгах гэж хичээсэн ч чадаагүй найзууд нь сургууль руугаа гүйн орж багш нар, жижүүрээсээ тусламж гуйн хүүг буулгасан байна. Тэрүүхэн үедээ хүү амьсгалтай байсан ч тун удалгүй амьсгал хураасан аж.

-ЭЭЖ ААВДАА ГЭРЭЭСЛЭЛ ОРХИН ХОРВООГООС ОДЖЭЭ-

Энэ золгүй явдлаас гадна мөн л өнгөрсөн долоо хоногт 12-хон настай охин өрөөнийхөө цонхоор үсрэн амиа хорлосон хэрэг цагдаагийн байгуулагад бүртгэгдсэн байна. БЗД-ийн 26 хороонд оршин суух 12 настай Ц гэх охин аав ээж хоёртоо гэрээслэл бичиж үлдээгээд, цонхоороо үсэрсэн байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийнхан шалгаж байгаа юм билээ. 90-ээд оны дундуур охид өндөр байшин дээрээс үсэрч амиа хорлох нь бараг л үзэгдэл шахуу зүйл болоод байсан нь эргээд ирсэн мэт. Сансар, 3, 4-р хороолол гээд аль л өндөр барилгатай газраас охид үсэрч байсан. Голдуу бүтэлгүй хайр дурлалаас болдог байсан гэдэг. Гэтэл тэр үе одоо дахин ирж байгаа бололтой. Энэ олон солонгос кино бидний залуу үеийг хааш нь татна вэ. Бүтэлгүй хайр сэтгэл, эд хөрөнгө, хэцүү амьдралыг сөрж гарахыг үзүүлэхийн оронд түүний өмнө сөхөрч, амиа хорлохыг уриалсан кинонууд нэг биш нэлээд хэд гарах болов. Олон давхар байшингийн дээр үсрэх гэж байхад нь хайртай залуу нь “битгий үсрээч” хэмээн гуйх юм шиг санан гэрээслэл орхин одох болов. Үнэхээр харамсалтай.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэн ажилтнаа зодож хүнд гэмтэл учруулжээ

-ДАРГАДАА ЗОДУУЛСАН Б.ХАДХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТААРУУ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-

Онцгой байдлын ерөнхий газрын улсын үрийн нөөцийн Зүүнхараа салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэн ажилтнаа зодож танхайрсан хэргээр шалгагдаж эхэлжээ. Энэ талаар албаны эх сурвалж “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд байрлах улсын нөөцийн салбар газрын ажилтан Б.Хадхүү бусдад зодуулсан байдалтай ажил дээрээбайна гэх дуудлага цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс ирсэн. Дуудлагын дагуу Хэрх тосгоны цагдаагийн албан хаагч нар очиход манаач ажилтай Б.Хадхүү бусдад зодуулсан байдалтай байсан гэсэн. Тухайн үед биеийн байдал нь тааруу байсан болохоор эмч дуудаж,хэнд зодуулсан болохыг асуухад дарга Ц.Гүнчинсүрэнд зодуулсан гэж хохирогч хэлсэн байсан. Энэ дагуу Онцгой байдлын ерөнхий газрын улсын үрийн нөөцийн Зүүнхараа салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

АЖИЛ ДЭЭРЭЭ СОГТУУ ИРЭЭДЧАМАЙГ АЛНАГЭЭД ЗОДСОН ГЭСЭН

Энэ талаар даргадаа зодуулсан Б.Хадхүүгийн эхнэр Н.Энхтуяагаас цөөн асуултад хариулт авсан юм.

Танай нөхрийн биеийн байдал ямар байгаа вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Биеийн байдал нь тааруу байна. Байнгын эмчийн хяналт дор эмчилгээ хийлгээд л байж байна даа. Эмч нар доргилтоос үүдэлтэйгээр тархиндаа цус хурсан байна гэсэн. Тархины хуралттай цус нь шимэгдэхгүй бол мэс засал хийж магадгүй гэж хэлсэн. Зөөлөн эдийн гэмтлүүдэд эмчилгээ хийж байна. Таван хавирга нь хугарчихсан байгаа. Байнгын ханиалгаж зовиурласан байдалтай л байна даа. Анх зодуулаад ухаан санаа нь орж гараад, хөдөлж босч чадахгүй байснаа бодвол биеийн байдал нь сайжирч байна. Гэхдээ их үнэтэйоношилгоо хийлгэж байна.

Дарга нь ямар учраас зодсон юм бол?

-Нөхөр маань Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн Зүүнхараа салбарт олон жил ажиллаж байгаа юм. Механикаар ажиллаж байгаад тушаал буурч манаачаар ажиллах болсон.Манаач болгосон шалтгаан нь дарга нь өөрийнхөө хүнийг ажилд авахын тулд нөхрийг маань тушаал буулгасан байдаг. Аравдугаар сарын 6-7 –нд шилжих шөнө манай нөхөр ажил дээрээ хонож байсан юм. Тэгсэн дарга нь согтуу хүрээд ирсэн байна лээ. Тэгээд “Өрөөнд ороод ир чамтай ярих юм байгаа” гэж хэлээд өрөөндөө дагуулж ороод л агсан тавьж эхэлсэн гэсэн. “Та нар дээш доош нь янз бүрийн юм ярьж байгаад намайг хэд хэдэн удаа шалгуулсан биз дээ. Чамайг ална” гээдширээн дээрээ байсан архины шилээр толгой руу нь хүчтэй цохисон байсан.Манай хүн тухайн үед ухаан нь балартаад шалан дээр нь ойчтол дээрээс нь дэвсэлж, энд тэндгүй өшиглөсөн байна лээ.Нүүр, толгой, цээж, гар гээд хөх няц болоогүй газар байхгүй байна лээ. Их удаан зодсон байна лээ. Арай гэж өрөөнөөс нь мөлхөж гараад манаачийн байрандааороод над рууутсаар яриад “Дарга зодчихлоо. Хөдөлж чадахгүй хэвтэж байна. Хурдан ир” гэж хэлсэн. Би ч сандраад ажил дээр нь ирээд шууд цагдаа дуудсан. Цагдаа нар хүрч ирээд манай нөхрийн зодуулсан байдалтай зургийг авч баримтжуулаад эмнэлэг рүү явуулсан.

Яагаад дарга нь танай нөхрийг зодсон юм бол. Өмнө ньхоорондоо үл ойлголцсон зүйл болж байсан уу?

-Тэр өдөрхүмүүстэй шөнөжин архидаж хоноод үүрээр ажил дээрээ согтуу ирсэн байна лээ. Тэгээд л агсан тавиад манай нөхрийг зодсон байсан. Ер нь хүмүүс Ц.Гүнчинсүрэнгавир муутай бусдыг байнга дарамталж, дээрэлхэж харьцдаг гэж ярьдаг юм билээ. Ажилтнаа ингэж хүнд гэмтэл автал нь зодож танхайрна гэдэг чинь юу гэсэн үг вэ? “Чамайг ална” гээд л зодоод байсан гэсэн. Бид үнэхээр их гомдолтой байна.Салбар хариуцсан дарга хүнээс гарч болмооргүй балмад авир гарсанд одоо хүртэл гайхаж байна.

Хэрэг гарснаас хойш та бүхэнтэй ирж уулзсан уу?

-Нэг удаа ирж уулзаад “Муухай зүйл боллоо. Уучлаарай” гэж хэлчихээд яваад өгсөн. Дахиж уулзаагүй л байна. Дарга нь ажилтнаа зодож биеийн байдал нь тааруу байхад ОБЕГ-аас огт анхаарал тавихгүй байгаад гайхаж байна. Мөн хэргийг шалгаж байгаа цагдаа нар их удаан ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын улсын үрийн нөөцийн Зүүнхараа салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэнтэй холбогдож хэргийн талаар асуусан боловч “Мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх хариултыг өгсөн юм.

Э.БААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Үйлийн үрээ хойд насандаа биш энэ насандаа үүрдэг болчихжээ

Хуучин цагт хүмүүс богино насалдаг байлаа. Дундаж нас дөч хавьцаа байсан юм болов уу. Тээр хойно жараад оны сүүл хавьцаа намайг бага байхад тавин насны ой гээд л нижгэр найр болдог байв. За тэр ч яахав би энд шал өөр юмны тухай ярих гэсэн юм. Бурханы сургаалд энэ насандаа нүгэл үйлдвэл хойд насандаа зовж үйлдсэн нүглийнхээ төлөөсийг төлдөг гэж сургадаг байв.

Тиймдээ ч бурханы шашинтай хүмүүс их хүмүүжилтэй хүлцэнгүй даруу байдаг. Харин сүүлийн үед “Бурхан гэж хэзээ байсан юм. Бас хойд нас гэж байгаа ч уу үгүй ч үү. Байлаа ч хаа байсан хойд нас вэ” гэсэн бодлоор аливаад ханддаг болсон. Иймдээ ч хүмүүс их эвдэрч ёс жудаг муутай, “ер юу ч хийсэн яадаг юм” гэсэн бодлоор даруулгагүй, аливааг дээрэнгүйлж өөрийгөө ихэд бодон явах нь ихсэв.

Энэ бүхний хариуг бурхан дор нь барьж энэ яваа насанд нь аливаа үйлдсэн нүглийн нь төлөөсийг амсуулаад байх болсон нь хачирхалтай. Бид бүхний хамгийн сайн мэдэх Н.Энхбаяр дарга байна. Тэр бээр нэгэн цагт титэмгүй хаан, амилсан бурхан мэт шүтэгдэж толгойтой болгоныг бөхийлгөж тойгтой болгоныг сөгдүүлж явсан. Түүний ариун нэр төрийг хялгасын төдий буртагласнаас болоод хэвлэл мэдээллүүд цагдаагийн өмнө шавааралдан байж байцаагддагсан. Гэтэл тэрбээр авлигын хэргээр шүүхээр яллуулж шоронд суулаа. Бас Гаалийн хэмээх Баатар, Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд гэх зэрэг нөхдүүд үйлдсэн үйлийн үрийн төлөөсөө энэ насандаа эдлэв. Бурхан ийм яаруу болчихсон юм уу гэтэл тийм биш бололтой. Хүмүүс урт насалдаг болчихсон болохоор л бурхад хойд нас гэж алгууралгүйгээр энэ насанд нь үзүүлэх юмаа үзүүлж, харуулах юмаа харуулдаг болсон юм болов уу.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Ам.долларын ханш 1863 төгрөг байна

Долларын ханш “Найман шарга” зах дээр өчигдөр оройн байдлаар 1855 төгрөгтэй тэнцэж байсан бол арилжааны банкуудаар 1863 төгрөгтэй тэнцлээ. Валютын ханш энэ жилийн хамгийн өндөрт хүрсэн нь наймдугаар сар бөгөөд тухайн үед ам.долларын ханш 1905 төгрөгт хүрхээд буцаад буурсан юм. Монголбанкны зүгээс долларын ханшийг 1800 төгрөгт барихаа амал, бодлогын хүүгээ нэмсэн ч олигтой үр дүнд хүрэхгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Билэгт хуучин албан тушаалдаа эргэж очиж магадгүй

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад Засгийн газар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Иймд тэрээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар бид мэдээлсэн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 378 тоот тогтоолоор Б.Билэгтийг үүрэгт ажилд нь буцаан томилох тогтоолыг энэ сарын 16-нд гаргасан байна. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258, наймдугаар сарын 28-ны өдрийн 259 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгох, Б.Билэгтийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүгчийн захирамжид “Монгол Улсын Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 171.1.1 хэсэгт заасныг удирдлага болгон тус шүүхийн 2014 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 16049 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. Энэхүү шүүхийн тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай” гэжээ.

shiidvershiidvershiidver

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн есөн “Тэргүүний өрх-гэр” -ийг шалгарууллаа

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ахмадын хорооноос “Нийслэлийн тэргүүний өрх-гэр” –ийг шалгаруулж, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тэргүүний өрхүүдэд гэрчилгээ гардууллаа. Тус шалгаруулалтыг жил бүр явуулдаг бөгөөд олон жил ханилсан, үр хүүхдүүд нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, сайн сайхан амьдарч байгаа есөн өрхөд “Нийслэийн тэргүүний өрх гэрийн гэрчилгээ”-г олгодог байна. Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр 2014 оны тэргүүний өрхөөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Батбаяр, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дамдинжав, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Д.Жаргал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Х.Адилбиш, Н.Оюунхүү, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн М.Чанцалсүрэн, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Очирсүрэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ч.Дамиран, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ө.Агийваанчиг нар шалгарчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар дэлхийн 9 улсад албан ёсоор бүртгэгдлээ

2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад Эбола вируст халдварын 10208 тохиолдол бүртгэгдэж, 4971 хүн нас барсан байна. Үүнд:

• Эрчимтэй тархалттай болон нэг болон цөөн тохиолдол бүртгэгдэж буй Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Мали зэрэг 8 улсад нийт 10141 тохиолдол бүртгэгдэж, 4922 (49%) хүн нас барсан.

• Тусдаа өвчний дэгдэлт бүртгэгдэж буй БНАКУ-д 67 тохиолдол бүртгэгдэж, 48 хүн нас барсан байна.

• 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 206 шинэ тохиолдлоор, нас баралт 45 хүнээр нэмэгдсэн байна.

• Нийт 450 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 244 хүн нас барсан бөгөөд энэ нь нийт өвчлөлийн дунд 4.4 хувийг эзэлж байна.

Мали улсад Эбола вируст халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Мали улсад Эбола вируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Уг халдвар нь хоёр настай охиноос илэрсэн бөгөөд тэрээр саяхан эмэг эхийн хамт Гвиней улсаас Малид иржээ. Охины биед өвчний шинж тэмдэг илрэх үед буюу 10 дугаар сарын 20-ны өдөр Kayes хотын эмнэлэгт хандсан байна. Kayes муж нь 128.000 хүн амтай. Нийслэл Бамако хотоос 600 км-т оршдог бөгөөд Мали болон Сенегалын хил дээр оршдог. Өвчтөний эмэг эх нь Өмнөд Гвинейн Kissidougou тосгонд хүүхдийн ээжийн оршуулганд оролцсон байна. Хэвлэлийн мэдээллээр хүүхдийн ээжийг нас барахын өмнө Эболатай төстэй шинж тэмдэгтэй байсан гэдгийг баталгаажуулж байгаа юм. 10 дугаар сарын 19-ний өдөр эмэг эх нь хүүхдийг асрахаар Гвинейгээс Мали руу авч явах үед хамраас нь цус гарч, эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхэлжээ.

Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 43 хүнийг илрүүлсэн бөгөөд үүнээс 10 гаруй нь эмч, эмнэлгийн ажилтнууд байна.

АНУ-д Эбола вируст халдварын 4 дэх тохиолдол бүртгэгдлээ

Гвиней улсад ажиллаж байсан сайн дурын ажилтан Эбола вируст халдвараар өвчилсөн тухай ДЭМБ-аас мэдээлж байна. Тэрээр 10 дугаар сарын 17-ны өдөр Гвиней улсаас АНУ-ын Нью-Йорк хотод иржээ. Нислэгийн хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй хэдий ч 10 дугаар сарын 23-ны өдөр халуурч эхэлсэн бөгөөд Нью-Йорк хотын Bellevue эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хүн амд зориулсан сэрэмжлүүлэг:

• Өвчин бүртгэгдэж буй улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх

• Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:

o Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхгүй байх;

o Гараа савандаж угааж хэвших;

o Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх;

o Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;

o Арьс, салстаа гэмтээхгүй байх;

o Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;

o Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.

• Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт буюу “health declaration” болон орох, гарах хуудас дахь (arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх.

• Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш 3 долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд (100 тоот утас болон хүлээн авах) яаралтай хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүргийн залуучууд цагийн менежментэй болно

Залуус байгаа газраас хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалт, эерэг энерги, хайр дурлал, эрч хүч мэдрэгдэж байдаг. Монголын залуучуудын холбоо нийслэлийн Багахангай дүүргийг жишиг дүүрэг болгох, залуучуудыг нь хөгжүүлэх, идэвхижүүлэх, оролцоотой болгох, нэгдүүлэх олон ажлуудыг долоо хоног бүр зохион байгуулж байна. Өдгөө Багахангай дүүрэгт таван долоо хоног ажилласан бөгөөд 600 гаруй залуучуудыг нэгтгэж чадсан төдийгүй дүүргийн залуучуудын идэвхи санаачлга тэр хэрээрээ нэмэгдэж, цаашид хийх олон ажлынхаа төлөвлөгөөг гаргаад ажлаа эхлүүлээд явж байгаа юм байна.

Энэ сарын 24 нд Багахангай дүүргийн соёлын ордонд Төрийн албан хаагчид, хувийн хэвшилд ажилладаг хүмүүс мөн багш нарт зориулсан Цагийн менежмент сургалтыг зохион байгуулсан байна. Мөн Хангай цогцолбор сургуулийн ахлах ангийхантай хамтран аяллын клуб байгуулан, зөвлөгөө лекц уншжээ. Дүүргийн залуучууд МЗХ-оос зохион байгуулж байгаа ажилд идэвхитэй оролцож, цаашид хүрээгээ тэлж, дүүргээрээ нэгдэхийг уриалж лекц, сургалтаас өндөр сэтгэгдэлтэй гарч цаашид сургалтыг дахин хүлээн авах хүсэлтээ илэрхийлжээ. Ирэх 11 дүгээр сарын 1-нд Монголын залуучуудын холбоо “Спортлог Багахангай” дүүрэг өдөрлөгийг зохион байгуулж, 11-р сарыг 16 настнуудыг сар болгон зарласантай холбогдуулан нээлтээ тус дүүрэгт хийхээр болсон байна.