Categories
мэдээ нийгэм

Цахим гэмт хэргийн талаар сургалт болж байна

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Терроризмтэй тэмцэх газраас “Террорист үйл ажиллагаанд интернэтийг ашиглаx ба цаxим гэмт хэрэг” сэдэвт сургалт өнөөдөр Хуульзүйн үндэсний хүрээлэнд болж байна. Сургалтад таван орны 30 гаруй төлөөлөгч оролцож , цахим ертөнцийг терорист үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замууд, сүүлийн үед цахим ертөнцөд гарч байгаа хэргийн аюул заналхийлэл, үндэсний хэмжээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, түүнд тулгарч буй бэрxшээлүүд сэдвээр өрнөх аж. Мөн цаxим гэмт хэрэгтэй тэмцэу буй олон улсын туршлага сэдвээр хэлэлцүүлэг хийнэ. Сургалт хоёр өдөр үргэлжилж, маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Зэс хайлуулах үйлдвэр барина

Хэнтий аймгийн Бор – Өндөр тосгонд зэс хайлуулах үйлдвэр барихаар болжээ. Салбарын яамнаас сайтар судалсны эцэст тус сумыг сонгосон ажээ. Хүхрийн хүчлийг зэстэй хольж боловсруулах түүхий эд нь Бор – Өндөртэй ойролцоо байдаг. Тус үйлдвэрийг 300 – 400 орчим ам.долларын хөрөнгө оруулалтаар 2015 – 2018 онд барьж ашиглалтанд оруулах боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Мөн Бор – Өндөрөөс гадна өөр хэд хэдэн газарт хувийн хэвшлийнхэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах саналаа ҮХААЯ –нд ирүүлээд байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

”Нийслэлийн өдөр”-өөр болох үйл ажиллагааны хөтөлбөр

10 дугаар сарын 29. Лхагва гараг

08:00 ЕБС-иудад “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хичээл орно
09:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан НИТХ-ын хүндэтгэлийн чуулган Хангарьд ордны 14 давхарт болно
10:00 Улаанбаатар хот гэрэл зурагт “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” гэрэл зургийн явуулын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа. Улаанбаатар хотын төв цэцэрлэгт

11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол. Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд /Central Tower-ийн урд талд/

11:40 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн туг мандуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа. Их эзэн Чингисийн талбайд 1

2:00-22.10 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан иргэдийн баярын ажиллагаа, Парад шоу, урлагийн тоглолтууд /гадаадын зочид, төлөөлөгчид оролцоно/ /Тусгай хөтөлбөрөөр/ Их эзэн Чингисийн талбайд

13:30 “Их хотын хямдрал 375” хямдралтай, урамшуулалтай үзэсгэлэн худалдаа,хоолны фестиваль зохион байгуулах. Их эзэн Чингисийн талбайд, бусад дэлгүүр худалдаагаар

13:30 Нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх. Хангарьд ордонд

15:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан баярын хурал, “Хүүхдийн найрал дууны наадам” гала концерт. Соёлын төв өргөөнд

19:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Эх орны Эх орон” концерт. Соёлын төв өргөөнд

20:00-20:00 Их хотын үдэш – Рок, поп хамтлаг дуучдын тоглолт_ Их эзэн Чингисийн талбайд

22.00 Баярын ёслолын буудлага. Төв цэцэрлэгээс

Categories
мэдээ нийгэм

1000 гаруй хүүхдүүдэд нийслэлийн удирдлагууд бэлэг гардууллаа

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 32 асрамж, халамж үйлчилгээний төвийн 1000 гаруй хүүхдүүдэд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн 375 жилийн ойн баярын бэлэг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ, Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн баярын мэндийг хүргэж, үргэлж та нартаа баярлаж явдгаа хэлмээр байна. Мөн манай бяцхан иргэдийн төлөө ажилладаг сурган хүмүүжүүлэгч багш нартаа талархал илэрхийлье. Их хотын ирээдүйн эзэд та нартаа бид хайртай шүү” хэмээн онцлон хэллээ. Хүүхэд, багачуудад Монголын Хүүхдийн ордоны авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“ХАЛУУН СЭТГЭЛ” хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөг болно

Жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын өдрийг тохиолдуулан Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үр бүтээлтэй, нийгмийн сайн үйлсэд чиглэсэн үйл ажиллагааг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Технологийн Инкубатор төвөөс санаачлан Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран “ХАЛУУН СЭТГЭЛ” цус хандивлах хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөгийг 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар БИД бүгдийн Хандивласан цус бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад, яаралтай үед хэрэглэх нөөцийн санг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад чухал оролцоог бүрдүүлж байгаа билээ.Тус өдөрлөгт ШУА-ийн нийт эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид оролцох юм.

Хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөгийг 2 үе шаттайгаар зохион байгуулах юм.

I үе шат

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд Цус хандивлах сайн дурын ДОНОРУУДАД зориулсан сургалт, ярилцлагыг 2014.10.27-ны өдөр 10.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I-р байр 4 давхар 410 тоот хурлын танхимд зохион байгуулна.

Сургалтын үр дүнд хүмүүсийн дунд түгээмэл тархсан эргэлзээтэй мэдээллийг арилгаж үнэн, зөв, бодит мэдээллээр хангах, цус хандивласнаар нийгэмд үзүүлэх сайн талуудыг таниулан сурталчилах, цус хандивлах донорын тоог урьдчилсан байдлаар гаргах боломжийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

II үе шат

Цус хандивлах сайн үйлсийн өдөрлөгийг 2014.10.30-ны өдрийн 09:00-13:00 цагийн хооронд ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I-р байр 4 давхар, 410 тоот хурлын танхимд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран байгууллага дээр явуулын үйлчилгээгээр цус хандивлах өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулна.

Иймд ШУА-ийн ажилтан, албан хаагчид та бүхэн тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр автобус 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилнэ

Өнөөдөр нийслэл хотын 375 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ–аас иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх уриалга гаргасныг их багтаамжийн автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж, байгууллага дэмжжээ. Иймээс өнөөдөр 13.30 цагаас 17.00 цаг хүртэл автобус 200 төгрөгөөр троллейбус үнэгүй үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замаар хүнд даацийн машин явахыг хориглолоо

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэсэн.

Уг замын ажил 2012 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөр бетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, эсрэг урсгалтай хоёр эгнээ зам юм. Энэ замын тэмдгийг өөрчилсөн бөгөөд бүх жин 10 тн хүртэлх ачааны автомашиныг зөвшөөрөх бөгөөд 10 тн-оос их ачааны автомашиныг энэ замаар явахыг хоригложээ. Учир нь уг зам нь даваа, гүвээ, нугачаа ихтэйгээс гадна даацын зам биш тул ийнхүү хүнд даацийн машин явахыг хориглосон байна.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн 16-р хороо “Иргэний танхим”-тай боллоо

Чингэлтэй дүүргийн 16-р хорооныхон “Иргэний танхим”-тай боллоо. Чингэлтэй дүүрэг нийт 19 хороотой. Хороод тус бүр иргэний танхимтай ч зарим хорооны хувьд хүн ихтэй тул хурлын байрны багтаамж, хүрэлцээ сул байдаг байна. Дүүргийн 16-р хорооны иргэд Иргэний танхимтай боллоо. Танхимыг хоёр сарын хугацаанд дүүргийн орон нутгийн төсвөөс 100-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар бүтээн байгуулжээ.

Уг 16-р хороонд 12 мянга гаруй иргэн, 3400 орчим өрх оршин суудаг байна. Иргэд хороо, нутаг дэвсгэрт тулгамдаж байгаа асуудлыг холбогдох удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлэхэд иргэний танхим зайлшгүй шаардлагатай болдог байжээ. Иймээс Иргэний танхим нь хувь хүний хөгжлийн төв байхад чиглэнэ гэдгийг хорооны дарга онцоллоо. Дүүргийн ИТХ нийт 35 төлөөлөгч, 7 тэргүүлэгчтэй. 16-р хорооноос 2 төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“ТОП 20” буурчээ

Монголын хөрөнгийн биржийн энэ өдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 3,513 ширхэг хувьцаа арилжигдаж 14.938.877.82 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 15 компанийн 2.982 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 12.984.777.82 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 531 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.954.100.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. ТОП-20 индекс 15.490.73 нэгж буюу 0.29 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Намрын уянга” яруу найрийн наадам болно

“Бид Монголын Хүүхэд Залуус” ТББ, Хан- Уул дүүргийн хоёрдугаар хороо хамтран Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Намрын уянга” яруу найргийн наадам зохиох гэж байна.

Наадмын зорилго нь ЕБС-ын сурагчдын сэтгэлгээний цар хүрээг тэлж, сурагчдын бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах мөн яруу найргийн үнэлэмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ монгол үг хэллэгийн арвин санг арвижуулж, өөрийн үзэл санааг зөв зохистой илэрхийлж төлөвшүүлэхэд оршино.

“Намрын уянга” яруу найргийн наадам нь гурван үе шаттай явагдах бөгөөд тус наадамд шалгарсан сурагчдын бүтээлүүдийг эмхэтгэж ном болгон уншигч олонд хүргэх юм.