Categories
мэдээ нийгэм

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтны ялын хэрэгжилтийн талаар зөвлөлдлөө

Увс аймгийн прокурорын газраас санаачлан Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албатай хамтаран зөвлөлгөөн зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нараас гадна тэдний хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудыг хамруулж ялын биелэлт, хэрэгжилтийн талаар уулзалт ярилцлагыг зохион байгуулжээ.

Дээрх зөвлөлгөөнд хяналтын прокурор С.Нандинцэцэг “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтны ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд”, Цагдаагийн газрын олон нийтийн ахлах байцаагч цагдаагийн хошууч Ү.Баасанжав “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнгууд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг холбогдох хор хөнөөлийн талаар” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч д/ч Д.Пунсал “Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгэгдсэн ялтнгууд анхаарах асуудлуудын талаар тус тус мэдээлэл хийж сургалт зохион байгуулсан байна.

Мөн хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс мэргэжилтэн Р.Батчимэг “Ажилд орох боломж, үнэ төлбөргүй иргэний бүртгэлд бүргүүлэх, төсөлд хамрагдах нь” зэрэг сэдэвээр мэдээлэл хийсэн байна.

Цаашид хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудад дахин гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, талаар үүрэг даалгавар өгч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Явуулын гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон Улаанбаатар хотын музейтэй хамтран “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” нийслэлийн түүхийн гэрэл зургийн явуулын үзэсгэлэнг дэлгэлээ. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр нийслэлийн 140 жилийн түүхийг харуулсан 180 гаруй гэрэл зургийг олны хүртээл болгожээ. Энэ зургууд нь 1874 оноос өнөөгийн Улаанбаатар хотын иргэдийн амьдрал, аж байдал болон нийслэлийн өөрчлөлтийг 5 үечиллээр харуулсан байна. Мөн 1874 онд Богдын шар ордны зүүн талаас авсан ховор зургуудыг ч тавьсан байна. Үзэсгэлэнд тавигдсан нийслэлийн түүхийг сэргээсэн зургуудыг тухайн үед Монго Улсад ирсэн гадны жуулчид судлаачдын гэрэл зургийн хальсанд буусан зургаас авчээ.

а Эсгий гэр, модон хашаагаар эхэлж байсан нийслэл хүрээ өнөөдрийн бидний амьдарч буй Улаанбаатар хот болоход түүхийн замналыг туулсан бэ гэдгийг явуулын үзэсгэлэнд дэлгэгдсэн сонирхолтой гэрэл зурагнаас харах боломжтой юм. Тус явуулын гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын төв цэцэрлэгт хүрээлэн буюу Central tower-ийн урд хэсэгт байрлаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

NBA-гийн шинэ улирлын тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд үзүүлж байна

NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улирлын тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр 08.00 цагт эхэллээ. “Бүгд босно уу”(Every-body up) уриатайгаар болж буй тус тэмцээнд шилдэг 30 баг оролцож байна. Нээлтийн тоглолт 2013-14 оны аварга “Сан Антонио Спөрс”, “Даллас Маверикс” багуудын хооронд болж байна. Тоглолтыг “Боловсрол” телевиз шууд дамжуулан үзүүлж байна. Мөн NBA TALK групп-ээс нээлтийн хоёр тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн царайлаг хүмүүстэй улс тодорлоо

АНУ-ын Үндэсний географийн нийгэмлэгийн захиалгаар хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн царайлаг улс үндэстнийг тодруулжээ. Уг судалгаанд 200 орноос 3500 хүнийг хамруулсан байна. Хүмүүсийн чөлөөт байдлаар авахуулсан зургийг авч үнэлгээ өгсөн аж. Тус зургуудад өгсөн үнэлгээгээр Алматы, Астана хотын иргэдийн зураг хамгийн их санал авсан бол Бразилчууд удаалж Итали, Испанийн оршин суугчид гурав, дөрөвдүгээр байранд орсон гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хонины махны үнэ өмнөх сараас 9.1 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр махны үнэ өмнөх сартай харьцуулбал буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, хонины ястай махны үнэ өмнөх сараас 9.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.8 хувь, адууны махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 6.4 хувиар буурсан байна. Харин үхрийн цул махны үнэ 2.3 хувиар өссөн байна. Өнөөдрийн байдлаар нэг кг хонины ястай мах дунджаар 5815 төгрөг, үхрийн ястай мах 7495 төгрөг, үхрийн цул мах 9630 төгрөг, адууны мах 5465 төгрөг, ямааны мах 5265 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим гудамж, замыг 00:00 цаг хүртэл хаана

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 375 жилийн ойд зориулсан баяр ёслолын ажиллагаа өнөөдөр болно. Энэ үеэр олон нийтэд зориулсан парад, цэнгүүний үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотойгоор Улаанбаатар хотын зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсныг нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Тодруулбал, Чингис хааны нэрэмжит төв талбайн баруун талын уулзварыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас 10 дугаар сарын 29-ний өдрийн оройн 00:00 цаг хүртэл, талбайн зүүн талын уулзварыг 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 – 13:00 цагийн хооронд түр хаана. Мөн Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цаг хүртэл тус тус хаах юм.

ө Иймд замын хөдөлгөөнд оролцогчдыг бусад замыг сонгох болон онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр хөдөлгөөн хязгаарласан замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Их хотын хямдрал” бүх дүүрэгт зэрэг эхэлнэ

Өнөөдөр Нийслэлийн 375 жилийн ойн өдөр. Их эзэн Чингис хааны талбайд Их хотын хямдрал үзэсгэлэн худалдааг 13.30 минутаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат- Үүл мэндчилгээ дэвшүүлж нээлтийн цан цохиж эхлүүлнэ. Цан цохихтой зэрэгцэн төвийн зургаан дүүргийн талбайд их хотын хямдралд нэгэн зэрэг эхлэх юм. Дүүргүүдэд х Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ” Ажилчны алдар” талбайд ха Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Цэрэндоржийн гудамж х Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд х Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Ард-Аюушийн гудамж “Смарт” худалдааны төвийн гадна талбайд х Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тусгаар тогтнолын талбай х Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын нэрэмжит талбайд болно. х Чингис хааны талбайд зохион байгуулагдах “Их хотын хямдрал 375” үзэсгэлэн худалдаанд үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч худалдаа, үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгж, “Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд оролцож тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд дараах хямдралыг зарлана. Үүнд: х – Арьс шир үйлдвэрлэлийн холбоо – Бараа бүтээгдэхүүнийг 30-50%- аар хямдруулна. х – “Буян” ХХК өөрийн үйлдвэрийн 100 нэр төрлийн барааг- 50% х – “Вест shoes” ХХК өөрийн үйлдвэрлэсэн барааг /гутал/- 50% х – “Эксклюзив” ХХК /оёдлын үйлдвэр/ нэрийн барааг 50% -ийн хямдралтайгаар худалдана. х Хүнсний үйлдвэрүүдээс: “Талх чихэр” 10м – ын урттай баярын бялуу, “Багет” талхны амталгаат худалдаа х “Өгөөж чихэр боов” ХХК “Өгөөж –Боорцогны хорхойтон” тэмцээн х Батбайгаль ХХК Нийслэлийн ойд зориулсан Баярын бялууны амталгаат худалдаа х “НВЦ” ХХК Шарсан өндөгний амталгааг тус тус зохион байгуулна. ө Мөн “Саян-Уул” ХХК, Мах маркет ХХК-иуд мах, махан бүтээгдэхүүнийг 10-20 хувиар хямдруулна. Чансаа- Хан хөхий холдинг ХХК – Хавар, намар, өвлийн гутлаа 20-50%- иар хямдруулан, худалдан авалт тутамд автомашины хонжвортой сугалааг явуулна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд энэ өдөр Чингис хааны талбайд халуун хоолны амталгаат худалдаа, үйлчилгээг зохион байгуулна. ингис хааны талбайд худалдаа үйлчилгээ гаргах асар, тайз засалтыг Ай концепт ХХК хариуцан гүйцэтгэнэ. Чингис хааны талбайд зохион байгуулагдаж буй худалдаа үйлчилгээнээс гадна аж ахуйн нэгжүүд өөрсдийн салбаруудаар 10-50 %-ийн хямдралтай, бэлэгтэй, хонжвортой худалдаа үйлчилгээг зохион байгуулах юм. Аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүндээ доорх хямдралыг зарлаж их хотын иргэддээ бэлэг барина. ө НИЙСЛЭЛИЙН ӨДРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ – 375 ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ААН-ҮҮД

АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭРС ТАЙЛБАР
1 2 3
11 ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ТАЛБАЙД
Худалдаа:
1.Алтан жолоо трейд ХХК 2014.10.20 -2014.10.31 “Сансар” худалдааны бүх сүлжээгээр “Намрын найрсаг худалдаа” хямдралтай, бэлэгтэй үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.30 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний амталгаат худалдаа, 70 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний бэлэгтэй худалдаа, 160 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 5 -10% хямдралтай худалдааг зохион байгуулна.
2.Грийн сити ХХК Бараа бүтээгдэхүүнд 10-20% хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдааг зохион байгуулна.
3. Cтарри скай ХХК Бүх бараандаа 10 -20% хямдрал зарлана.
4.Чансаа- Хан хөхий холдинг ХХК Бүх салбараар 10 -20% хямдралтай.Чингисийн талбай дээр хавар намар, өвлийн гутлаа 20 -50% хямдралтай бэлэгтэй худалдааг зохион байгуулна.
5.Монгол контент ХХК Хүүхдийн “Ногун” коммек цуврал номыг хямдруулж 5000 төгрөгөөр худалдана.
6. Аз хур ХХК Үзэсгэлэн худалдаанд гаргах номондоо 10-20%- ийн хямалтай худалдааг гаргана.
7.Таван богд интернейшнл ХХК Гоо сайхан, ахуйн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүнээ 10 -20% хямдралтай, бэлэгтэй худалдааг зохион байгуулна.
8.Боса ХХК Боса сүлжээ дэлгүүрүүдээр 160 гаруй нэр төрлийн барааг 5-50% бонус худалдаа, гадаа талбайд амталгаат болон урамшуулалт худалдаа зохион байгуулна. Мөн нэрийн барааг бөөний үнээр худалдан борлуулна.
9.Номин – 5 трейд ХХК Өргөн хэрэглээний цахилгаан барааг 5-50% хямдруулж, хүнсний бараа бүтээгдэхүүний амталгаат худалдааг зохион байгуулна.
10. ҮСАХ ” Зун цаг” Хүүхдийн тоглоом, бэлэг дурсгалын барааг 20-80% хямдруулна. Сугалаат бэлэгтэй худалдаа зохион байгуулна.
11. Бимекс ХХК 3 брендийн бараа бүтээгдэхүүнийг 10-20% хямдруулан , урамшуулалттай, бэлэгтэй худалдааг зохион байгуулна.
Нийтийн хоол:
1. Сумобургер ХХК 5 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
2. Сэрж интернэйшнл ХХК 8 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
3. Тэнгэрийн хишиг ХХК 2 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
4. Хулан –Уул ХХК 3 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
5. Про Арт ХХК 3 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
6. Дэвжих интернэйшнл ХХК 4 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
7. Макс импекс ХХК 3 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
8. Номадс хоспиталити ХХК 10 салбараар гэр бүлийн хямдрал 20 хувиар хямдруулна.
9. ҮСАХ 5 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
10. Ай концепт ХХК 2 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
11. Интеркюзин ХХК 4 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
12. Look Mongolia ХХК 6 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
13. Гранд айриш паб ХХК Халуун хоол, ундаагаар үйлчлэнэ
14. Блүфин ХХК Халуун хоол, ундаагаар үйлчлэнэ
15. Явуулын үйлчилгээ Нийтийн хоолны үйлчилгээ
16. Явуулын үйлчилгээ Нийтийн хоолны үйлчилгээ
Үйлдвэр :
1. Дархан нэхий ХК Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны хөтөлбөрөөр
2. Дархан минж ХХК Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны хөтөлбөрөөр
3. Гоёо ХХК 30-50 хувийн хямдралтай, гарын бэлэг гаргана.
4. Буян ХХК 100 төрлийн бараа 50-70 хүртэлх хувийн хямдрал
5. Вест shoes ХХК Бүх бараандаа 30-50 хүртэл хямдрал, гарын бэлэг
6. Эксклюзив ХХК Бүх бараандаа 50 хувийн хямдрал, сугалаат худалдаа, зам талбайн үйлчлэгч нарт ажлын хувцас бэлэглэнэ
7.Хөгжил трейд ХХК 40 төрлийн бүтээгдэхүүн 10-20 хувийн хямдрал
8. Алтан тариа ХК Үйлдвэрийн үнээрээ, 10 сугалаат худалдаа
9.Траст трейд ХХК Амталгаатай, 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 10-20 хувйин хямдралтай зарна.
10.Мах- Импекс ХК 8 нэрийн бүтээгдэхүүндээ амталгаатай, 40 нэрийн бүтээгдэхүүнээ 10-20 худалдаа
11.Очир дагинас ХХК Амталгаат, үндсэн үнээсээ 10 хувийн хямдралтай худалдаа
12.Саян – уул ХХК 10-20 хувийн хямдрал, 10 сугалааны хонжвор олгоно.
13.Дэвшилтрейд ХХК 10-20 хувийн хямдрал, амталгаа явуулна.
14.Сүү ХК Сугалаа, үйлдвэрийн үнээрээ, шинэ бүтээгдэхүүний амталгаат худалдаа
15.Тэсо трейд ХХК 10 сугалаа, Милко нэрийн бүтээгдэхүүндээ 50 хувь, агь импкес нэрийн бүтээгдэхүүндээ 50 хувийн бусад бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан борлуулна. Гарын бэлэг өгнө. Сугалаа гаргана.
16.Өгөөж чихэр боов ХХК “Өгөөж – Боорцогны хорхойтон” тэмцээн, гарын бэлэг, сугалаа,хямдралтай худалдаа
17. Миш маш ХХК Амталгаа, үндсэн үнээсээ 20 хувийн хямдралтай
18.Талх чихэр ХК 10 м урттай баярын бялуу, Багет талхны амталгаа, хямдралтай худалдаа
19.Хөвсгөлийн Их тайга ХХК 40 төрлийн бүтээгдэхүүн 20 хувийн хямдрал
20.Батбайгаль ХХК 375 ойд зориулсан баярын бялуу хийнэ, амталгаат, хямдралтай худалдаа
21. Янмал ХХК Өвлийн бүх загварын оймсыг 20 хувийн хямдралаар
22. МCS кока кола Хямдралтай худалдаа, ирсэн хүмүүст гарын бэлэг, шинээр гарсан бүтээгдэхүүндээ амталгаа зохион байгуулна.
23. НВЦ ХХК Хямдралтай худалдаа, Шарсан омлетын амталгаа явуулна.
24. АПУ ХК 10-20 хувийн хямдралтай, урамшуулалтай, амталгаат худалдаа, хонжворт сугалааны үйл ажиллагаанд оролцоно.
25. Есөн-од фүүд ХХК 49 нэр төрлийн бүтээгдэхүүн 10-20 хувийн хямдралтай
26. Ариун ган ХХК 10-20 хувийн хямдралтай
27. Жимекс ХХК 10-15 хувийн хямдралтай, гарын бэлэгтэй
28. Ажигана ХХК 10-20 хувийн хямдралтай, нэрийн бүтээгдэхүүнээ тусгайлан 2200 төгрөгөөр худалдан борлуулна.
29. Мах маркет ХХК Бүх барааг 10- 20 хувийн хямдралтай худалдана.
30. Монос хүнс ХХК Бүх барааг 10 – 20 хувийн хямдралтай худалдана. Цайны амталгаа хийнэ. Гоолингоо цайг үнэгүй тараана. Гарын бэлэг тараана.
31. Хэвлэлийн холбоо Номын худалдаа
32. Дашваанжил ХХК Бүх төрлийн халаагуурын худалдаа
33. ХХЭ иргэн Ноос ноолуурын худалдааг хямдруулна.
34 ХХЭ н.Мөнхзул Бүх төрлийн цоожийг % хямдруулна.
34. Дээдсийн гоёл ХХК Хүүхдийн болон гоёлын хувцсыг 10-20%-иар хямдруулна. Супер сугалаанд дээл оёулах эрхийн бичиг өгнө.
35.Техник – импорт ХХК
36. Жи -Эн – бевержис ХХК “1+1” худалдаа болон амталгаат худалдаа зохион байгуулна.
37. Хүнс комплекс ХХК
Мэргэжлийн ТББ – ууд:
1. Ноос, ноолуурын холбоо Бараа бүтээгдэхүүнээ 30-70 хувийн хямдралаар худалдан борлуулна, холбооны нэрэмжит дуудлага худалдаа зохион байгуулна.
2.Арьс шир үйлдвэрлэлийн холбоо Бүх барааг 30-50 хувийн хямдралаар худалдана, Сугалаа гаргана.
КИНО ТЕАТР:
Тэнгис кино театр 10 сарын 29-ны өдрийн бүх үзвэрүүд 50% хямдрал үзүүлж иргэддээ үйлчилнэ
Өргөө кино театр 10 сарын 29-ны өдрийн бүх үзвэрүүд 50% хямдрал үзүүлж иргэдэд үйлчилнэ
МУЗЕЙ
Монголын үндэсний музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Чойжин ламын сүм музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Богд хааны ордон музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагын музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Уран зургийн галлерей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол театрын музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарын музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Categories
мэдээ нийгэм

”Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын эзэд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигыг 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан 2 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн орлогч дарга нар, Нийслэлийн ЗДТГ болон хэрэгжүүлэгч агенлагууд, Нийслэлийн дүүргүүд, Яамдууд, Гадаадаас уригдсан зочид төлөөлөгчид, Олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг Дарга энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд Нийслэийн 375 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жил нийт 21 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлсэн бол энэ жил 4 төрлөөр 57 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлж цар хүрээ тэлж, өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Улаанбаатар хотын хөгжил дэвшил бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагчид Та бүхэн баялаг бүтээгчид юм. Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүнгээр Нийслэлийн өнгө үзэмж өдрөөс өдөрт нэмэгдэж, хөгжил цэцэглэлт улам дэлгэрэн хөгжиж байна” Тийм ч учраас Та бүхнийг “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-аар урамшуулах ёстой” гэдгийг тодотгон хэллээ.

“Барилга байгууламжийн бүтээн байгуулалт”-ын төрөлд “Энконта хотхон”, “Дөрвөн улирлын цэцэрлэг”, “Гэгээнтэн цогцолбор”, “Буянт Ухаа – 1 хороолол”, “Интернет эмнэлэг”, “Улаанбаатар уран баримал”, “Монгол-Германы уул уурхай технологийн их сургууль”, “Bloomberg Tower” нэр дэвшсэнээс иргэдийг тохилог чанартай орон сууцаар хангаж, орчны тохижилтыг бүрэн шийдсэн “Буянт Ухаа – 1 хороолол”
“Авто зам бүтээн байгуулалт”-ын төрөлд “Эсто” ХХК “Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам”, “Жи Би энд Өү Эн” ХХК “Түр Гүүр”, “Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн төсөл”, “Эйч Кей Би Интерейшнл холдинг” ХХК “Яармагийн гүүрнээс нисэх-Нисэхийн товчоо-Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэлх 13.7 зм авто зам өргөтгөл-шинэчлэлийн ажил”, “Экспресс зам” ХХК ” Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто зам”, “Хансуун зам” ХХК “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх 6 км авто зам”-ын ажлууд нэр дэвшсэнээс авто замын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан “Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам”-ын ажил шалгарлаа.

Харин “Дэд бүтэц, инженерийн бүтээн байгуулалт”-ын төрөлд “Баганат Өргөө” ХХК “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Жайка” олон улсын байгууллага “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх – Гачуурт эх үүсвэр, “Худалдаа хөгжлийн банк” “Ухаалаг автобус буудал, “Бридж констракшин” ХХК “Туул-1 коллектор”, “Гандантэгчилэн хийд орчмын гэр хорооллын нөхцлийг сайжруулах төсөл”, “Хера Пропертийз” ХХК “Гэр хороолын дахин төлөвлөлт”-ийн ажлууд нэр дэвшсэнээс Нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, иргэдийг ундны усаар хангахаар ажиллаж байгаа “Жайка” олон улсын байгууллага “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх – Гачуурт эх үүсвэр

“Дэвшилтэт техник, технологийн бүтээн байгуулалт” төрөлд Тарилгын шингэний технологи “Айвико” ХХК, Сайн сүүний үйлдвэр “АПУ” ХХК, Гялгар уут, сав савлагаа боодлын үйлдвэрлэл “Мултипак” ХХК, Шинэ үйлдвэрийн цогцолбор “Монос групп”, Тавилгын үйлдвэр “Megawood” ХХК, Европ стандартын тавилгын үйлдвэр “Долоон болдог” ХХК, Баян шувуу төсөл “НВЦ” ХХК, Бетон ханын хавтан, хийц эдлэлийн үйлдвэр “Гранд байшин” ХХК үйлдвэрүүд нэр дэвшсэнээс шинэ техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Өндөг, тахианы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл “НВЦ” ХХК – ууд “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эздээр тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цомыг гардан авлаа.

Тусгай байрын шагналыг “Авто замын бүтээн байгуулалт”-ын төрөлд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн Бээжингийн гудамжны өргөтгөл-шинэчлэлтийн ажил /0.9 км авто зам, 74 у/м төмөр бетон гүүр/ “Бээжин констракшн инженеринг” групп, Яармагийн гүүрнээс нисэх-Нисэхийн товчоо-Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэлх 13.7 зм авто зам өргөтгөл-шинэчлэлийн ажил “Эйч Кей Би Интернэшнэл холдинг” ХХК, Туул, сэлбэ гол дээрх ган-төмөр гүүрийн угсралтын ажил “Жи Би энд Өү Эн” ХХК, Хувьсгалчдын гудамж, зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртлэх 4.6 км авто замын өргөтгөл-шинэчлэлтийн ажил “Экспресс зам” ХХК, “Барилга байгууламж” төрөлд “Энканто хотхон” “Камдер” ХХК, “Гэгээнтэн цогцолбор” “Жигүүр Гранд” групп, “Дэд бүтэц-Инженерийн байгууламж” төрөлд 200 цэгт олон улсын стандартыг хангасан автобусны буудал “Худалдаа Хөгжлийн Банк”, Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүргийн 8,16-р хорооны дэд бүтцийн байгууламж “Баганат Өргөө” ХХК, “Дэвшилтэт техник, шинэ технологи” нэвтрүүлсэн үйлдвэрээр Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр “Мултипак” ХХК, Weiler Герман технологи бетон зуурмагийн үйлдвэр “Гранд байшин” ХХК гардан авлаа. Мөн өөрийн санаачлага, хөрөнгөөр “Дэнжийн – 1000”-ын “Ногоон нуур”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгож, Нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн С.Өлзийтогтохыг шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ, банкуудын хоорондох шүүх хурал болно

Арилжааны банкуудын нэхэмжлэлтэй ШӨХТГ-д холбогдох асуудлыг хэлэлцэх анхан шатны шүүх хурал өнөөдөр захиргааны хэргийн шүүхэд болно.Уг шүүх хурал энэ сарын 15-нд болох байсан ч Капитал банк, Улаанбаатар хотын банк шүүх хуралдаанд ирээгүй, Хас банк, Капитрон банк төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

ШӨХТГ арилжааны банкууд зээл олгохдоо авдаг шимтгэл хураамжийг нэг үйлчилгээнд давхардуулан авч, иргэд, аж ахуй эрхлэгчдийг хохироож байна хэмээн үзсэн юм. Харин банкууд үүнийг эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын парад эхэллээ

Өнөөдөр Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 375 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд баяр ёслолын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Баярын үйл ажиллагааны эхлэл болох баярын парад Чингисийн талбайд нээлтээ хийж байна. Баярын жагсаалд УДЭТ-ын хамт олноос эхлээд манай урлаг соёлынхон оролцож буй аж. Баярын жагсаал болохтой холбоотойгоор Чингисийн талбайн баруун талын уулзварыг өнөөдөр 24:00 цаг хүртэл хаана. Харин талбайн зүүн талын уулзварыг өнөөдөр 10:00–13:00 цагийн хооронд, Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг өдрийн 14:00 цаг хүртэл тус тус хаахаар болсон.