Categories
мэдээ нийгэм

АТГ мэдээлэл хийнэ

Өнөөдөр 14.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газар хамтарсан хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд газрын нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нөхөн олговор олгох тухай” А/927 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 19, 22 хороонд шинээр барих Монел Зүүн Алтан-Өлгийн 1.2 км авто замын трасст орсон 27 иргэнд өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрыг олгохоор боллоо. Төсөвт шаардагдах 588 сая 451 мянган төгрөгийг энэ оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Охид, бүсгүйчүүдэд сэрэмжтэй явахыг анхааруулав

Өнгөрсөн аравдугаар сард цагдаа болон хууль хяналтын байгууллагад “Бусдад хүчиндүүлсэн” гэх нийт 13 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Хүйтний улирал эхэлж, эрт харанхуй болж, оюутан, сурагчид харанхуй гудамж талбайгаар явах тохиолдол гардаг. Иймд танихгүй хүмүүстэй уулзахгүй байх, мөн гэрэлтүүлэгтэй гудамж талбайг сонгож явах, шаардлагатай тохиолдолд ар гэрийхнээрээ тосуулах зэргээр болзошгүй аюулаас сэрэмжлэхийг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалтын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Эрүүл мэндийн яамнаа “Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр тус яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс зохион байгууллаа.

Зайлшгүй шаардлагатай эм гэдгийг ДЭМБ-аас “Зонхилох хүн амын эрүүл мэндийг хамгаалах хэрэгцээнд нийцсэн, үнийн хувьд боломжтой, хэрэгцээний хэрээр олдоцтой эмийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг байна. Зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь хөгжиж буй орнуудын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэгтэй байдаг. Зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл бол эмийг хямд үнээр хүн амд хүргэх явдал юм.

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалтын асуудлаар хэлэлцсэн уг нээлттэй хэлэлцүүлэгт эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс 50 орчим хүн оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Хилээр сум нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн хяналтын улсын байцаагчид Монголд их хэмжээний галт зэвсгийн сум оруулж ирэх гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Хэрэг зөрчлийн асуудал эрхэлсэн нэгжийн гаалийн улсын байцаагч нар аравдугаар сарын 28-нд АНУ-аас илгээсэн чингэлэг бүхий түүвэр ачаанд нарийвчилсан үзлэг шалгалт хийсэн байна.

Шалгалтаар “Remington”, “Winchester”, “Federal” маркын галт зэвсгийн нийт 220 ширхэг сум илрүүлсэн бөгөөд гаалийн хяналт шалгалтаас нууцаар АНУ-аас Монголд оруулж ирэх гэж байжээ. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай байж болзошгүй тул гаалийн байгууллагынхан нарийвчлан шалгуулахаар Тагнуулын байгууллагад шилжүүлсэн байна.

АНУ болон Европын улс орноос импортолсон автомашин болон түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн жилүүдэд байнга гарах болсон байна. Тиймээс хилээр нэвтэрч буй иргэд бусдын дайвар ачаа, тээшийг өөрийн нэр дээр авч гаралгүй, анхаарал болгоомжтой байхыг гаалийн байгууллагынхан анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлж байна

Өнгөрсөн аравдугаар сард Цагдаа болон хууль хяналтын байгууллагад “Бусдад хүчиндүүлсэн” гэх нийт 13 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна.

Хүйтний улирал эхэлж гадаа эрт харанхуй болж буйтай холбогдуулан оюутан, сурагчид харанхуй гудамж талбайгаар явах нь ихэсдэг тул танихгүй хүмүүстэй уулзахгүй байх, гэрэлтүүлэгтэй гудамж талбайг сонгож явах, шаардлагатай тохиолдолд ар гэрийхнээрээ тосуулах зэргээр болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ 1000-1200 төгрөгөөр буурчээ

“Хүчит шонхор” шонхор зах дээр амралтын өдрүүдэд үхрийн гуяны цул мах кг нь 9000, үхрийн ястай махны үнэ 6800-7000, цул нь 7200-7500 төгрөгийн үнэтэй байв. Мөн адууны ястай мах 5000, цул нь 5300-5500 төгрөгийн үнэтэй байлаа. Хонины ястай махны үнэ кг нь 4000-5500, цул нь 6200, ямааны ястай мах 3800-4000, цул нь 5500-5800 төгрөгийн үнэтэй байв. Тус захын худалдаачид махны үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад 1000-1200 төгрөгөөр буурсан гэж байв. Түүнчлэн махны үнэ цаашдаа ч буурах магадлалтай гэж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Соргог бөхөнгийн эвэр хууль бусаар борлуулах гэж байжээ

Өнгөрсөн сарын 24-нд Б,Г,Ц гэгч этгээдүүд Дэлхий байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн, нэн ховор зүйлийн амьтан болох соргог бөхөнгийн эврийг хууль бусаар оруулж иржээ. Тодруулба, 81 толгой соргог бөхөнгийн 162 ширхэг эврийг ОХУ-аас хууль бусаар оруулж ирж, худалдаалах гэж байсан аж. Гэмт этгээдүүдийг БГД-ийн нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлжээ. Тэдэнд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2, 175.1-д зааснаар нэн ховор амьтаны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээ аван цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа аж.

Дээрх гэмт хэргийн улмаас Байгаль экологид нийт 162.000.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын эргийг камержуулжээ

Туул голын бохирдлыг бууруулах, хайрга ачиж байгаа иргэдийг хянаж байх үүднээс эргийн зарим хэсгийг камержуулсан байна. Хэрэв голын эргээр хог хаях, хайрга ачих юм бол хаясан хогийг нь өөрсдөөр цэвэрлүүлэх, мөнгөн торгууль ноогдуулах юм байна. Мөн Туул голын сав газрын захиргаанаас Туул голын усны нөөцийн судалгааны ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Бахархалын шагнал” уран бүтээлийн уралдаан зарлалаа

НҮБ-аас 2011 онд Монголд анх удаа Хүний эрхийг хамгаалах, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад онцгой амжилт гаргасан иргэний нийгмийн байгууллага, хувь хүнд “Бахархалын шагнал” олгосон. Энэ жилийн хувьд өсвөр залуу үеийн бэлгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээр хангахад гол зорилго нь чиглэгджээ. Энэхүү арга хэмжээ нь мэдээлэл сурталчилгааг идэвхижүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүчин чармайлтыг үнэлж, үйл ажиллагааг нь дэмжин зохион байгуулагдаж байгаа аж. Уг уралдаанд оролцох бүтээлийг “Оюуны дархлаа” ТББ-ын хаягаар 2014 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагаас өмнө сонин сэтгүүл, веб сайтын хувьд нийтлэгдэн гарсан эх хувь, файл болон электрон хэлбэрээр, радио, телевизийн бүтээлийг олон нийтэд цацагдсан DVD форматаар хүлээн авах юм байна.