Categories
мэдээ нийгэм

Дотоодын нийт бүтээгдэхүүн 7 хувиар өслөө

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2014 оны эхний есэн сард манай улсын ДНБ-ий өсөлт 2010 оны зэрэгцүүлэх үнээр 11093.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар өслөө. Үүнд хөдаа аж ахуйн салбар 15.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 15.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Эхний зургаан сарын байдлаар ДНБ-ий өсөлт 5.3 хувьтай гарч байсан. Харин есдүгээр сард ийнхүү өсөлт бага зэрэг сэргэжээ. Засгийн газар энэ оны төгсгөл гэхэд эдийн засгийн өсөлтийг 9.6 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байгаа юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монгол цусны дархлаа

Буудал дээр унаа хүлээж зогстол мулзан шар толгойтой гадаад залуу, царайлаг ялдамхан монгол бүсгүйтэй хөтлөлцөн ирлээ. Анзаарвал тэнд байгсад бүгд л өнөө хос залууг хүйтэн харцаар ширвэн ширтэцгээх ажээ. Бүсгүй гадаад залуудаа их л сайн бололтой гарыг нь дотноор барьсан харагдана.

Буудал дээр ирж зогсох автобусны зорчигчид хүртэл цонхоор зөвхөн тэр хоёрыг цоргин харна. Дунд сургуулийн ангид маань оросын эрлийз нэг хөвүүн байсан юм. Түүнийг хүн бүхэн том багагүй эрлийз хурлийзаар нь дуудаж ялгаварлан гадуурхдаг байсан. Хэдийгээр тэр жинхэнэ орос жаал шиг торомгор цэнхэр нүдтэй хөөрхөн хүүхэд байсан ч шинжилгээний ангийн орос эрд энгэр хуваасан ээжээс нь өөр хүн түүнийг огтхон ч өхөөрдөж энхрийлдэггүй, харин ч үзэн ядах маягтай байдаг байсныг би сайн мэднэ.

Найзынхаа гадуурхагдсан тавилангаас нэг бодол санаа сэтгэлд хадагдан үлдсэн нь “Монголчууд хэдий цөөхөн хүн амтай ч гэсэн өдий хүртэл харьд уусаагүйн гол дархлаа нь бусад улс үндэстний хүнтэй гэр бүл болдоггүй бичигдээгүй хуультай юм байна” гэсэн үнэмшил байсан.

Энэ цагт ч ялгаагүй монголчууд бид шар толгойтнуудтай хөтлөлцсөн охидооцэрвэнгүй харсан хэвээрээ. Намайг багад оросууд их, тэр хэрээр оросын эрлийз хүүхдүүд олон байсан. Өнөө цагт Улаанбаатарт барууныхан олширсон. Тэглээ гээд шар толгойтой, цэнхэр нүдтэй эрлийз жаалуудыг илүү үзэж монгол цусны дархлаа энэ тэр гэцгээх нь дэмий санагдана. Дэлхийд лав “Энэ англи бүсгүй тэр муу хар арьстантай суучихлаа” гэж нэгнээ адалж байгаа юм алга.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтэд Антарктидыг судална

Одоогоос 42 жилийн өмнө манай улсын эрдэмтэн судлаачид ОХУ-ын эрдэмтэдтэй хамтраад Антарктид тивд анхны судалгааныхаа ажил хийсэн юм. Өнгөрсөн хугацаанд манай улсын долоон эрдэмтэн судалгаа хийсэн бол энэ удаад Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Х.Пүрэвдагва Болгар улсын эрдэмтэдтэй хамтраад цасны горим, ус, уур амьсгалын суурь судалгаа хийхээр явах гэж байна. Тэрээр тус тивд хоёр сар ажиллах, тэнд байрлах, хоол хүнсний зардлыг Болгарын талаас гаргах бол замын зардал болох 14 сая төгрөгийг БОНХЯ-наас гаргах аж.

Тус тив нь цэвэр усны нөөцөөр дэлхийд тэргүүлэхээс гадна, их хэмжээний байгалийн баялагтай. Тиймээс тус тивийн байгалийн баялагийн төрөл зүйл болон нөөцийг судлахаар 50 орон судалгааны ажлын гэрээ хийж, өөрсдийн баазыг байгуулсан. Өөрсдийн гэсэн баазтай улс орнууд нэг дор олон эрдэмтэд судлаачдаа явуулж, олон төрлийн судалгааг нэг зэрэг хийдэг бол манай улсын хувьд өөрийн гэсэн баазгүй учраас Болгарын улсын эрдэмтэдтэй хамтраад нэг удаад нэг л эрдэмтэн судалгааны ажил хийж байна.

Тиймээс манай улсын эрдэмтэн судлаачид ойрын хугацаанд тус тивд бааз байгуулахыг зорьж байгаа аж. Бусад улс орны туршлагаас үзэхэд бааз байгуулахад нэг тэрбум ам.доллар шаардлагатай юм. Энэ хэмжээний төсөв хөрөнгө гаргаад бааз байгуулснаар тус тивийн байгалийн баялгийн нөөцийг судалж тогтооход гар бие оролцож, ирээдүйд олборлосон түүхий эдээс нь хувь хүртэх боломжтой гэдгийг судлаач Х.Пүрэвдагва онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна

Улаанбаатар хотын хэмжээнд 74100 хүн амбулаториор үйлчлүүлсний 4650 буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй байсан нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар бага үзүүлэлттэй байна. Харин 10000 хүн амд 37.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 3.0 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 1.1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 91.6 хувийг 15 хүртэлх, 73.0 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 29.5 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 8.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар тус тус багассан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн залуучуудын уриалга гаргалаа

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хүндэрч, олон мянган аж ахуйн нэгж, компани хаалгаа барьж, ажилгүйдэл, ядуурал улам нэмэгдэж, ард иргэдийн амьжиргаа дордон, худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байгаатай холбогдуулан Нийслэлийн НАМЗХ-ны Удирдах ажилтны зөвлөлгөөнөөс дараах уриалгыг төр засаг,одоогийн эрх баригчид болон ард түмэндээ хандан гаргажээ. Тэд уриалгадаа

  • 1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтдээр улс төрийн намууд байр сууриа яаралтай нэгтгэн зөвшилцөж, засаглалын хямралыг даван туулах;
  • 2.Шинээр эмхлэн байгуулах Засгийн газрыг цомхон чадварлаг бүтэцтэй байгуулж, төр засгийн үр ашиггүй зардлыг багасгах, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн олон орлогч, зөвлөхүүдээс татгалзах;
  • 3.Ам.долларын ханш 2012 онд 1349 төгрөг байсан бол 2014 оны 11-р сарын эхнийн 7 хоногийн байдлаар 1872 төгрөг болж 523 төгрөгөөр өсөж эдийн засагтдарамт учруулж байна. Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төр, засгийн байгууллагууд улсын болон аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгчдийн гадаад, дотоод өрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагад даатгуулах, ханшийн эрсдэлийг хязгаарлах арга замыг нээх;
  • 4.Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд нийт 54 мянга 800 гаруй ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон байна.Төр, засгаас ААН-үүд, бизнес эрхлэгчдэд тавьсан татварын акт /татварын нөхөн төлбөр, хүү, торгууль, алданги/-ын нөхөн төлөх хугацааг сунгах, эсвэл хүү, торгууль, алдангийг хүчингүй болгох, хаасан дансыг нь нээх зэрэг замаар ААН-үүд, бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих;
  • 5.Гадаадад ажиллаж, амьдарч байсан, гадаадын их, дээд сургууль төгссөн, техник технологийн өндөр боловсрол эзэмшсэн залуучуудын боловсруулсан үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрийг төр, засгаас урт хугацааны зээл, зээлийн батлан даалт, хөрөнгө санхүүгийн бодлогоор дэмжих;
  • 6.Төрийн албанд шинээр орж ирсэн, томилогдсон албан тушаалтан, албан хаагчдаа төрийн ажилд нэн тэргүүнд сургаж дадлагажуулж,тэдний мэдлэг, чадвар, туршлагаас шууд шалтгаалан эдийн засгийн салбарт учирч буй хүнд суртал, хүндрэлийг арилгах;
  • 7.Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс олгож байгаа болон банкны зээлийн бодлого, үйл ажиллагааг шинэ итгэлцлийн түвшинд хүргэх
  • 8.Эдийн засгийн хямралыг давах гол арга замнь ард иргэд, аж ахуйн нэгжээсээ эхлэн төр, засгийн байгууллагууд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэх явдал мөн гэж НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУД бид үзэж, үндэсний үйлдвэрлэлийг бодитоор дэмжихийг уриалж байна гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Нүүрс түлдэггүй айлуудын цахилгааны тарифыг дахин хөнгөлнө

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос цахилгаан халаалт хэрэглэдэг айл өрхийн тарифыг 90 хүртэл хувиар хөнгөлөх саналтай байгаа аж. Гурван жилийн өмнөөс агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан халаалт хэрэглэдэг айл өрхөд үнийн урамшуулал олгож эхэлсэн юм. Өнөөдөр цахилгаан халаагуур хэрэглэдэг айл өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаанын үнэнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх журам хэрэгжиж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

“Турqуойсэ Хилл Рэсоурцэс” компани Гүйцэтгэх захирлаараа Жефф Тигесенийг томилов

Турqуойсэ Хилл Рэсоурцэс компани ТУЗ-ийн дарга Давьд Клингнэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс, гүйцэтгэх захирал Каү Приэстлү 2014 оны арванхоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажлаа хүлээлгэж өгч буйгаа мэдэгдлээ. Одоогийн удирдлагын багийн гишүүд болох Жилл Гардинэр ТУЗ-н дарга, Жэфф Түгэсэн Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгогдож ажиллахаар болсон байна. Хатагтай Приэстлү 2014 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл ТУЗ-ийн зөвлөлд үргэлжлүүлэн ажиллах юм.
Клингнэр хэлэхдээ “Компанийн чухал ач холбогдолтой шилжилтийн шатан дээрээ байгаа энэ үед хариуцлагатай албан тушаалд ажилласан нь нэр хүндийн хэрэг хэмээгээд Жилл Гардинэр компанийн болон Оюу Толгойн дараагийн шатны хөгжилд ТУЗ-г амжилттай удирдаж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Хийжүүлсэн ундаа уусны дараа биед ийм өөрчлөлт гардаг

Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Хийжүүлсэн ундаа юм уу шар айраг уусны дараах жаран минут буюу бүтэн цагийн хугацаанд бие тань хэрхэн өөрчлөгддөгийг сонирхуулъя.

Арван минутын дараа
Цайны арван халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний их чихэр биеэр нэг тарна. Гэхдээ үүнийг мэдэрч, дотор эвгүйрхдэггүй нь хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчилтэй холбоотой.

Хорин минутын дараа
Цусан дахь чихэр “тэсэрч”, инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана.

Дөчин минутын дараа
Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар цутгана. Тархины аденозин буюу булчирайдуур хаагдаж, толгой сэргэн эрч хүчтэй болох мэт мэдрэмж төрнө.

45 минутын дараа
Тархины таатай мэдрэмж “хариуцагч” хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.

Тавин минутын дараа
Хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магний, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ мөн жирийн үеийнхээс хэдэнтээ өснө. Шээс дэх кальци мөн нэмэгдэнэ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшуулдаг уршигт нөлөөтэй гэсэн үг.

Жаран минутын дараа
Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрчээ. Кофеиний далд хөнөөл чухам энэ үед л эхэлнэ. Шингэнээ гадагшуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Дараахан нь чихрийн “ноёрхол” мэдрэгдэж, өөрөө ч мэдэлгүйгээр уур уцаартай, залхуу болж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд өгөх хориотой эмийн жагсаалт

Эрvvл мэндийн яамнаас сvvлийн гурван жил 147 цуврал эмэнд шинжилгээ хийхэд 28 нэрийн эм хуурамч, стандартын шаардлага хангаагvй байжээ. Ээж, аавуудад сэрэмжлүүлэг болгох зорилгоор хүүхдэд хориотой зарим эмийн жагсаалтыг насны ангилалтай нь хүргэж байна.

Үүнд:
Адиурекрин – 3 нас хvртэл
Ацикловир – 3 нас хvртэл
Адпрозалам- 18 нас хvртэл
Бекламетазон – 6 нас хvртэл
Бромокриптин -15 нас хvртэл
Бутерфанол – 18 нас хvртэл
Гастал- 1 cap хvртэл
Гексенал -2 cap хvртэл
Гишvvнэ vндэс- 1 нас хvртэл”
Дактиноминцин- 3 нас хvртэл
Дикайн -10 нас хvртэл
Морфин- 2 нас хvртэл
Мышьякийн бэлдмэл- 2 нас хvртэл
Неграм- 1 нас хvртэл
Напроксен- 16 нас хvртэл
Парацетамол-3 cap хvртэл
Реграм- 1 нас хvртэл
Ңитропруссид натри- 18 нас хvртэл
Стрихинин-2 нас хvртэл
Тетрациклин- 8 нас хvртэл
Омнолон- 2 нас хvртэл
Пефлоксацин-15 нас хvртэл
Празозин- 12 нас хvртэл
Цефотаксим-2-5 нас хvртэл
Читамон-2 нас хvртэл
Эналаприл-16 нас хvртэл
Этионамид-10 нас хvртэл

Categories
мэдээ нийгэм

Энэ сарыг “16 настнуудын сар” болгон зарлажээ

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “НЭГДЬЕ” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж сар бүрийг өөрийн нэршил, уриалгатай болгон олон ажлуудыг эхлүүлээд байна. 11 дүгээр сарыг 16 настнуудын сар болгон зарлаж, улс орон даяар уламжлал болгон жил бүрийн 11 дүгээр сарыг “16 НАСТНУУДЫН САР” болгохыг Монголын Залуучуудын Холбооноос уриалга болгон гаргаж байгаа билээ.

Энэхүү аянд Монгол Залуу хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа 16 настнуудаа хамруулахад оршихбөгөөдүйл ажиллагааны оргил арга хэмжээ болох 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авах “Иргэний андгай өргөх ёслол”-г Монголын бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр улс орон даяар зохион байгуулна. Энэхүү ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

Аяны хүрээнд өдөр бүр үйл ажиллагаа зохион байгуулж, 16 настнуудыг “Залуу”хүн хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа шилдэг суралцагсдаар манлайлуулсан ЕБС, МСҮТ бүрт Залуучуудын Зөвлөл байгуулах, “Миний мөрөөдөл-Миний зорилго” мөрөөдлөө зорилго болгох алхам сургалт явуулах, “Спортоо сонгоцгооё” 16 настнуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулах, спортын аль нэг төрлийг сонгон хичээллэх эхлэлийг бий болгох, “Амжилтаар өртөөлцгөөе” амжилт гаргахын төлөө бид ямар байх ёстой вэ? нээлттэй санал солилцох, “Цэвэр агаар бидний ирээдүй” байгаль, түүх дурсгалтай танилцах эко аялал, “Эдийн засгийн тогтвортой хөгжил” мэдээлэл сургалт зөвлөгөө өгөх, “Хадгаламжтай залуу хүн” хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, “Бидний гараа-Бидний амжилт” МСҮТ –үүдтэй хамтран ажиллах, залуучуудын зөвлөл байгуулахгэсэн үйл ажиллагаанд хамруулахаас гадна үндэсний үйлдвэрлэгч компаниудтай танилцах аяллыг зохион байгуулж байгаа юм.

Монголын Залуучуудын Холбооноос 16 настнууд болон Эцэг эх, гэр бүл, ерөнхий боловсролын сургууль, багш нар, төрийн болоод төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд чин сэтгэлээр хамтран ажиллаж, гаргасан уриа, хийгдэх ажлуудыг дэмжихийг уриаллаа.

Энэхүү аяныг Монгол Улсын Засгийн Газар, Боловсрол Шинжлэх Ухааны яам, Соёл Спорт Аялал Жуулчлалын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын Газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Хаан банк, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ариг банк, НВЦ ХХК, ТЕСО ХХК, ДЦС-4 ТӨХК, Гудамж төслийнхөн, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хамтран дэмжиж ажиллаж байгаа юм.