Categories
мэдээ нийгэм

Тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Арваннэгдүгээр сарын 9-ний өдөр БНХАУ руу гарах гэж байсан УНК 36-06 улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг Гаалийн байгууллагаас шалгахад 228 ширхэг тарваганы арьс нуун далдалсан байжээ. Уг хууль бус үйлдлийг Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт, шалгалтаар илрүүлсэн байна. Тарваганы арьсыг хэд хэдээр нь боон савлаж, тээврийн хэрэгслийнхээ эд анги, шал, хана таазанд нуун далдалсан байсан бөгөөд урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай хэрэг байж болзошгүй гэж гаальчид үзэж байна. Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.

Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац багатай нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг хэдий ч тарвага агналт, арьсыг нь хойд, урд хөрш рүү гаргах зэрэг хууль бус үйлдэл буурахгүй байгааг холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах цаг болсныг хил гаалийнхан санууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Боржигдай сэцэн” яруу найргийн наадам болно

Говьсүмбэр аймгийн Утга зохиолын салбараас МЗЭ-ийн шагналт яруу найрагч П.Бөхбат агсаны нэрэмжит “Боржигдай сэцэн” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадамд оролцох яруу найрагчид өмнө нь яруу найргийн наадамд уншиж байгаагүй хоёр шүлгийг chonos_mgl@yahoo.com хаягаар болон МЗЭ-ийн 206 тоотод өгч болох юм байна. Шүлгийг энэ сарын 25 хүртэл авах бөгөөд шалгарсан 15 яруу найрагчийн нэрийг албан ёсоор мэдээллийн хэрэгслээр зарлах гэнэ. Уг наадамд Дундговь, Дорноговь аймгаас тус бүр дөрвөн яруу найрагч урилгаар оролцох, мөн Говьсүмбэр аймгийн яруу найрагчдад нээлттэй аж. Ингээд эцсийн шалгаруулалтыг энэ сарын 28-ны 18.00 цагаас Говьсүмбэр аймгийн Дуу, бүжгийн “Боржигон” чуулгад зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Түгжрэл” форумын хөтөлбөр гарчээ

JCI Монгол байгууллага, Хотын захиргаатай хамтран зохион байгуулж буй “Түгжрэл” форумын хөтөлбөр гарчээ. 2014 оны 11 дүгээр сарын 14-нд “Corporate Hotel”-ийн таван давхарт Улаанбаатар танхимд болох хөтөлбөрийг танилцуулж байна.

9:30-10:00 Бүртгэл
10:00-10:10 Нээлтийн үг- JCI
10:10-10:20 Нээлтийн үг – УБ хотын захиргаа
10:20-11:00 Нэгдсэн хуралдаан – Түгжрэлийн эсрэг авагдаж буй арга хэмжээнүүд
Гудамж төсөл, УБ хотын захиргаа
Цахим тасалбар төсөл, нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлт. Нийслэлийн тээврийн газар
Дугаарын хязгаарлалт болон замын осол. ЗЦГ
Олон улсын байгууллагууд (World Bank, ADB, TAF, JICA etc.) Бат-Эрдэнэ
11:00-11:15 Цайны завсарлага
11:15-12:45 Салбар хуралдаан – Хотын зам, тээврийн төлөвлөлтийн бодлого
“Хөдөлгөөн буюу Олон төрлийн тээврийн сүлжээ – Том зураг” Г.Бат-Эрдэнэ
“Хотын тээвэр” – Мөнхзолбоо / Булгаа, …… Судлаач
Intelligent Transport System – Замын хөдөлгөөний удирдлагын төв
Сингапор – PDF
Панель: ЗТЯам, УБХотын ажлын хэсэг, Авто тээврийн газар, Золбадрах
Модератор: Г.Бат-Эрдэнэ
13:00-14:00 Өдрийн хоол
14:00-15:15 Салбар хуралдаан – Бүсчлэл ба газар төлөвлөлт
Дугуйтай УБ төсөл, Сансархүү
Машины хэрэглээг бууруулах бодлого, Одсүрэн, Хот хөгжүүлэлтийн шийдэл ТББ
Дагуул хот байгуулан төвлөрөлийг сааруулах + TOD – Докторант Базарханд, МУИС
Е-засаглал – Ухаалаг аппликэйшн, Жавхлан, JCI Leader
Панель: МХАҮТ, Ерөнхий төлөвлөгөөний газар
Модератор: Одсүрэн
15:15-16:30 Салбар хуралдаан – Жолооч, явган зорчигчийн соёл, ёс зүй
ТаБиТа Хөдөлгөөн. Л.Лханаран
JCI camera traffic – Traffic police. ЗЦГ
Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба соёлын үндэс. Нарны элч хүү ТББ
City parking project – хэдэн зогсоол байх ёстой талаас нь
Хүргэлтийн үйлчилгээ
Панель: ЗЦГ, Боловсролын газар, ХЖГ, Машины түгжээ
Модератор: Энхтөр
16:30-17:00 Нээлттэй хэлэлцүүлэг – Асуулт / Хариулт
Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй дугуйчинг мөргөсөн жолооч халамцуу байжээ

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубийн гишүүн дугуйчин Ч.Мөнгөндалай Монгол орныг тойрон аялах аяллаа өнгөрсөн зургадугаар сарын 7-нд эхлүүлсэн билээ. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ спортод уриалан 5500 км замыг дугуйгаар туулахаар зориглосон нэгэн. Түүнийг Хөтөлөөс Дархан руу явах замд нь ОРХ 82-48 улсын дугаартай автомашин мөргөжээ. Монголын залуучуудын холбооноос энэ талаар тодруулахад “Осол өнгөрсөн ням гаригт Сэлэнгэ аймгийн Номгон суманд болсон. Азаар Ч.Мөнгөндалай гэмтээгүй. Харин дугуйных нь ачааны хэсэг нэлээд эвдэрсэн. Үүнээс болж аялал гурав хоног саатаад өнөөдөр (өчигдөр) үргэлжлүүлсэн. Осол гаргасан жолооч нь халамцуу байсан гэсэн. Цагдаагийн байгууллагаас тэр жолоочид хариуцлага тооцсон байна лээ. Ч.Мөнгөндалай өөрөө гомдолгүй гэсэн” гэлээ. Ч.Мөнгөндалай Сэлэнгэ аймаг ороод хоёр долоо хоногийн дараа нийслэлд ирэх гэнэ. ОРХ 82-48 улсын дугаартай автомашины жолооч Ч Сэлэнгэ аймгийн Номгон сумынх бөгөөд ойр зуур явахаар гэрээсээ гараад дээрх ослыг гаргасан аж.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Б.Билэгтийг эргүүлэн томилох шийдвэр гарчээ

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Уг нэхэмжлэлийг өчигдөр Дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэж, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюунтуул эмчлүүлэхээр БНСУ-ыг өнөөдөр зорино

Эрдэнэт хотод аялан тоглолт хийж байх үедээ хувийн маргааны улмаас “Шинэ үе” продакшны жүжигчид нэгнийгээ халуун усаар түлж, эрүүл мэнд, гоо сайханд нь ноцтой хохирол учруулсан байдаг. Энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд тус хамтлагийн залуу жүжигчин Ц.Алдармааг буруутай хэмээн үзэж долоон жилийн хорих ял оноосон. Түүний өмгөөлөгч болон гэр бүлийнхэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэждавж заалдах гомдол гаргасан юм.Давж заалдах шатны шүүх гомдлыг энэ сарын 6-нд хүлээж авсан бөгөөд удахгүй хэлэлцэх юм байна. Зарим хэвлэлүүдийн мэдээлж буйгаар “Д.Оюунтуул БНСУ руу эмчилгээнд явах гэж байна. Зардлыг нь Ц.Алдармаагаргах болсон” гэх мэдээллүүд гарч буй юм. Мөналбан бус мэдээллээр шүүх хурлын товэнэ сарын 20-нд болох аж.Энэ талаарЦ.Алдармаагийн өмгөөлөгч Б.Дашдоржоос тодруулахад “Шүүх хурлын тов хэдийд гарсныг мэдэхгүй байна.Хохирогч, шүүгдэгчдийн хоёр тал энэ тухай мэдээлэлөгөхгүй байгаа гэв. Харин Д.Оюунтуулын хувьд биеийнх нь 31 хувь буюу түлэгдэлтийн 2А зэрэгтэй гэсэн эмчийн дүгнэлттэй. Тэрбээр анхан шатны шүүх хурлын дараа Улсын III төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлжбайсан юм. Өнөөдөр Д.Оюунтуул БНСУ руу эмчилгээнд явж, гоо сайхны мэс засал хийлгэх аж. Тодруулбал,биеийнх нь арьснаас авч нөхөн сэргээх буюу гоо сайхны мэс заслыг хийлгэх юм байна.

Г.НУУР

Categories
мэдээ нийгэм

Албадан саатуулах төвд иргэн амиа алдсан хэрэгт цагдаа нарыг шалгаж байна

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд байрлах Албадан саатуулах төвд өнгөрсөн баасан гаригийн өглөө 46 настай Л амиа алдсан хэрэг гарчээ. Хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах газрын тусгай субъект мөрдөх хэлтсийн алба мөрдөн шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Нийслэлийн шуурхай удирдлагын төвд Чингэлтэй дүүргийн нэгэниргэн утасдаж дуудлага өгсөн гэнэ. Тэрбээр “Нөхөр нь согтуу агсам тавиад байна. Цагдаа хурдан ирүүлэх хэрэгтэй байна”гэх дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа нар очиж гэртээ агсам тавиад байгаа Л гэгчийг саатуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтсийн Албадан саатуулах байранд хүргэж өгсөн байна. Албадан саатуулах төвд хүргэгдсэн Л-ын эхнэр тухайн үедээлжинд гарч байсан цагдаагийн албан хаагч нарт “Зүрх нь байнга өвддөг шүү. Бие муутай хүн байгаа юм аа” гэж хэлсэн гэнэ. Тухайн өдрийнжижүүр эмч үзлэг хийгээддаралт, зүрхний хэм алдагдалтай байгаа эсэхийг үзээд Албадан саатуулах төвд саатуулжээ. Мөн ар гэрийнхэнд “Өглөө ир. Санаа зоволтгүй” гэж хэлээд явуулсан байна. Гэтэл үүрээр саатуулах өрөөнд орсон Ламиа алдсан байжээ. Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах газрын тусгай субъект мөрдөх хэлтсийн албаныхан хэрэг гарсанөдөр Албадан саатуулах төвд албан үүргээ гүйцэтгэж байсан ээлжийн ахлагч, жижүүр эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тухайн өдрийн камерын бичлэг, өрөөнүүдийг камераар хянаж байсанүгүйг мөрдөн шалгаж байгаа юм байна. Хэргийн талаар талийгаач Л-ын ар гэрийнхэнтэй холбогдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин албаны эх сурвалжхарамсалтайгаар амиа алдсан Л-ын ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад “Зүрхний өвчтэй хүнийг албадан саатуулсан. Хүн амь насаа алдчихаад байхад эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй. Жижүүр цагдаа саатуулагдаж байгаа хүнээ огт эргэж тойроогүй” гэх хэд хэдэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Талийгаач Л юунаас болж амиа алдсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох юм. Удахгүй шинжилгээний хариу гарах гэнэ.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

“Mongolia Update 2014” бага хурал болов

Австралийн Үндэсний их сургуульд хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Mongolia Update 2014” бага хурал 2014 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хоёр дахь удаагаа Австралийн нийслэл Канберра хотноо зохион байгуулагдав. Австралийн Үндэсний их сургуулийн Ази, Номхон далайн коллежийн захирал, профессор В.Тэйлор, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Р.Болд нар хурлыг нээв.

Хуралд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт “Ашигт малтмалд суурилсан өсөлтийн улстөрийн эдийн засаг: Олон нийтийн хүлээлтийг хангах механизмууд”, МУИС-ын харьяа Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Б.Түвшинтөгс “Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт ба Монголын эдийн засаг дахь уул уурхайн салбарын нөлөө”, Монгол Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа “Монголын орчин үеийн урлаг ба соёл”, Канадын Бритиш Колумбын их сургуулийн докторантур Ж.Мэндээ “Монголын ба дунд гүрнүүдийн харилцаа”, Австралийн Үндэсний их сургуулийн докторантур И.Юнг “Монголын уул уурхайн салбараас олсон орлогоо бэлэн мөнгөөр тараасан нь: Шинжилгээ болон сургамж”, Австралийн Хөдөө аж ахуйн яамны Хойд азийн газар хариуцсан захирлын орлогч С.Граймс, мэргэжилтэн Б.Бинкс нар “Австрали-Монголын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны боломжууд” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Австралийн Үндэсний их сургуулийн харьяа “Монголын хүрээлэн”-гийн захирал профессор Л.Нарангуа хурлыг хааж үг хэлэв. Хуралд нийт 80 гаруй зочид төлөөлөгч оролцов. Хурлыг Австралийн Үндэсний их сургуулийн харьяа “Монголын хүрээлэн” болон Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулсан бөгөөд “Монгол судлалыг дэмжих сан”-гаас дэмжлэг үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Амаржсан ээжүүдийн тоо хоёр мянгаар нэмэгджээ

Энэ оны эхний аравдугаар сарын байдлаар гэхэд амаржсан эхчүүдийн то өнгөрсөн оныхоос 2081-ээр нэмэгдсэн байна. Оны эхний арван сарын байдлаар 68.3 мянган эх амаржаад байгаа аж. Төрсөн хүүхдийн тоо 68.7 мянгад хүрчээ. Өнгөрсөн оныхоос 2146 –аар нэмэгдсэн юм байна.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ нийгэм

100 гаруй мянган тонноор илүү үр тариа хураажээ

Манай улс 515.2 мянган тонн үр тариа, 160.7 мянган тонн төмс, 102.6 мянган тонн хүнсний ногоо хурааж аваад байна. Үүнээс гадна 1.1 сая тонн өвс, хадлан, 36.4 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад төмснөөс бусдынх нь хэмжээ өсчээ. Ногоочид түрүү жилийнхээс 30 гаруй мянган тонноор бага хэмжээний төмс хурааж авсан байна. Хамгийн өндөр хэмжээгээр хурааж авсан нь үр тариа юм байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 1-нээс 130.8 мянган тонн буюу 34 хувиар илүү хэмжээний үр тариа хураан авчээ.

Ц.БИЛИГ