Categories
мэдээ нийгэм

Цагаан замаскны анхны үйлдвэр үүдээ нээлээ

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох 888 төслийг Хөгжлийн банкнаас шалгаруулан чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлж эхлээд буй. Тэгвэл өнөөдөр эдгээр төслийн нэгээр шалгарсан “Монгол ташуур констракшн” ХХК-ийн Цагаан замаскны үйлдвэрийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү ажиллагаанд Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Хөгжлийн банкны орлогч захирал бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Буянмөнх, “Монгол ташуур констракшн” ХХК-ийн захирал Д.Батмөнх нарын албаны хүмүүс оролцов.

Энэхүү компани нь үндэсний хөрөнгө оруулалттай анхны цагаан замаскын үйлдвэрийг нээж, дэлхийн стандартад нийцсэн чанартай буюу “921” цагаан замаскаар эх орны бүтээн байгууллагчдадаа бэлэг барьж буй юм байна. Манай барилгын салбарынхан одоогийн байдлаар “821” цагаан замаскыг импортоор оруулж ирж ашигладаг байна. Өдөрт 80 мянган тн цагаан замаск үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэр монголын барилгын салбарын цагаан замаскын хэрэглээний 30 хувийг хангаж чадна гэж үйлдвэрийн захирал ярьсан. “Монгол ташуур констракшн”-ынхан цагаан замаскын үйлдвэрийг босгохдоо 30 хувийн өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж, үндсэн хөрөнгө буюу 250 сая төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан зээлээр авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ажилтан хүүхэд дайрсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл дэх сум дундын Цагдаагийн хэсгийн цагдаа жолооч Ц.Ууганбаатар нь албаны “Х.Элентра” маркийн 00-23 СЭҮ дугаарын автомашин жолоодож Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах гэр хороололын 5 буудлын замд явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал зөрчихийг хориглоно”, 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурьдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс насанд хүрээгүй явган зорчигч С-ийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлджээ. Энэ хэргийг Тээврийн прокурорын газраас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 336 тоот яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Тагнуулынхан мессежний эзнийг тогтоосон гэв

УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхэд халдаж, тэдний гар утаснаас зүй бус мессежийг тараасан үйлдэл гарсан. Уг асуудлыг шалгаж, тодруулах үүргийг УИХ-ын дарга болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ТЕГ-т өгсөн юм. ТЕГ-аас энэ асуудлаар шалгалт хийгээд дүнг нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд танилцуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

55 мянган иргэн экологийн боловсрол авчээ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын хүүхэд, залуучууд нийт ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэшлийг хөгжүүлэх зорилготой Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв байгуулагдаад хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд нийт 55 мянга гаруй иргэнд үйлчилж, анхан шатны болон ахисан түвшний экологийн сургалтыг явуулсан байна.

Тус төвд хүрэлцэн ирснээр байгалийн бичил музей үзэж, цэнгэг усны загас жараахай ажиглан, ус, агаар, ургамал, амьтан, хог хаягдал, ээлтэй технологи гэх мэт сэдэвчилсэн гэрэл зургийн цуврал үзэсгэлэнг үзэж сонирхох, химийн лаборторид туршилт хийх, экологийн өртөөчилсөн болон танхимын сургалт авах, байгалийн сэдэвт кино үзэх бүрэн боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвхөн өвлийн улиралд нийслэлээс өдөрт 1237.2 тонн хог хаягдал гаргадаг

Монгол Улсын хэмжээнд нийт 11 мянга 798 га талбайг хамарсан зөвшөөрөлтэй 426 төвлөрсөн хогийн цэг байдаг байна. 2012 оны байдлаар жилд дунджаар 1.1 сая тонн хог хаягдал гарсны тэн хагас буюу 500-550 мянган тонн нь Улаанбаатар хотоос гарчээ. Нийслэлд өдөрт 246 тонн, жилд 90 шахам мянган тонн хог хаягдал зөвшөөрөлгүй газарт хаягддаг гэсэн тооцоо байдаг. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны тооцоолсноор Улаанбаатарт өвлийн улиралд өдөрт дунджаар 1237.2 тонн хог хаягдал гаргадаг.

Үүнээс гэр хороолол 690.8 тонн, орон сууцнуудаас 145.7 тонн, аж ахуйн нэгж байгууллага 159.9 тонн, Нарангийн энгэр, Улаан чулуут, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 2000-2500 тонн ахуйн хаягдлыг хүлээн авч ландфил технологиор дарж устгадаг аж. Ер нь байгаль дээр хог хаягдал задрахдаа тун удаан байдаг.

Тухайлбал, шилэн лонх нэг сая жил, хөнгөн цагаан лааз 200-300 жил, хуванцар сав бараг задралд ордоггүй байна. Мөн гялгар уут 20 жил, жүрж, гадил жимсний хальс хагас жил, олс, уяа 1.5 болон түүнээс дээш жил, ноосон эдлэл таван жил хүртэл, нийлэг даавуу 40 жил хүртэл задардаггүй байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт амины орон сууцыг 8 хувийн зээлд хамруулна

Ипотекийн санхүүжилтэд өөрчлөлт оржээ. Энэхүү өөрчлөлт нь зөвхөн аймаг сумдад үйлчлэх юм. Харин тавигдах шаардлага нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад орсон байх ёстой гэнэ. Үүнд, дэд бүтэц цахилгаан дулаан, ус хангамж, ариутгах татуургын шийдэл бүхий орон сууцыг хамруулах юм байна.

Одоогийн байдлаар нийслэлд нийт хүн амын 60 гаруй хувь нь төвлөрсөн ч иргэдийн хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарахгүй байгааг иргэний бүртгэлийн байгууллагуудын тоо бүртгэл харуулдаг. Харин Монголбанкнаас хэрэгжүүлж эхэлж байгаа энэ ажил нь хүн амын төвлөрлийг сааруулахаас гадна тав тухтай орчныг иргэд сонгох боломжуудыг нээж өгч байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах бэлтгэх компаниуд тодорчээ

Энэ жил Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Тэгвэл бэлтгэн нийлүүлэх компаниуд тодорхой болжээ. Тухайлбал 12 мянган тонн мах нийлүүлэх компаниудын сонгон шалгаруулалтыг ахин зарлахад “Баатрууд тэнгэр”, “Махимпекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” компаниуд шалгарчээ. Эдгээр компаниуд тус бүр 3000 тонн мах багцлан бэлтгэж Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх юм. Мөн өмнө нь нөөцийн мах бэлтгэж байсан Дархан-Уул аймгийн “Дархан мийт”, Орхон аймгийн “Эрдмийт” компани тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Прага хотноо монгол хоолны газар нээгдэв Түгээх

Бүгд Найрамдах Чех Улсад үйл ажиллагаа эрхэлж буй “Нико.Ком” ХХК монгол үндэсний бууз, банш үйлдвэрлэх хүнсний тусгай зөвшөөрөл авч үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн Прага хотноо байрлах “Алтай” зоогийн газар нээлтээ хийжээ.

Энэ үеэр Элчин сайд Д.Зүмбэрэллхам тус компанийн нийт хамт олонд Монголын соёл, ахуй, зан заншлыг Чехийн олон нийтэд таниулах, Чех улсад ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүдийнхээ үүсэл санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад болон Монгол, Чехийн олон талт харилцаа, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх эрхэм үйлсэд оруулж байгаа хувь нэмэрт нь талархал илэрхийлж, компанийн захирал П.Шагдарт талархлын бичиг гардуулсан байна.

БНЧУ-д хүнсний үйлдвэрлэл, борлуулалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Чехийн мэргэжлийн хяналтын газар болон эрүүл ахуйн хяналтын газрын хамтарсан шийдвэрээр олгодог бөгөөд “Нико.Ком” ХХК-ий хамт олон дээрх газруудын тавьдаг шаардлагыг хангаснаар Чех болон нийт Европын зах зээлд үндэснийхээ хүнсний дээрх бүтээгдэхүүнүүдийг европын стандарт, шаардлагад нийцүүлэн ийнхүү нийлүүлж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс Орос руу визгүй зорчино

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүд эхнээсээ хэрэгжиж эхэллээ. ОХУ болон Монголын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр өнөөдрөөс албан ёоор хэрэгжиж байна. Ингэснээр Орос, Монголын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм. Визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байна. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих журмаараа виз авна.

1995 оноос эхлэн хоёр орны иргэд харилцан визтэй зорчих болсон бөгөөд 1998 онд Монголын талаас дахин визгүй зорчих хүсэлт тавьж байжээ. Энэхүү хүсэлт ийнхүү 19 жилийн дараа албан ёсоор шийдэгдэн монголчууд ОХУ руу визгүй зорчих боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Халаалтын зуух суурилуулжээ

Сонгинохайрхан дүүргийн 118 дугаар бүрэн дунд сургууль өндөр үр ашигтай, хүчин чадал сайтай халаалтын зуухтай болжээ. Монгол, Япон улсын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах өндөр бүтээмж бүхий нам даралттай халаалтын зуухыг нийлүүлэн, суурилуулж байгаа аж. “Сүүри Кэйкакү”, “Ану сервис” компаниуд хамтран гүйцэтгэсэн халаалтын зуух нь халаалтын зориулалттай халуун усаар дулаанаа хангах юм байна. Ингэснээр нүүрсний хэрэглээ эрс багасгаж, тэр чинээгээр нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээг бууруулж агаарын бохирдлыг багасгах аж.