Categories
мэдээ нийгэм

Байцааны ороомог хийх арга

ХИЙХ АРГА:

Будаагаа агшаана. Байцааны ороомог бэлтгэхийн тулд яг л буузны мах шиг таташ бэлтгэхэд болно доо. Нэг ширхэг сонгино хэрчээд, татсан махан дээрээ, сонгино будаагаа давс, перецний хамт нэмээд базна. Хүсвэл сонгиноо шарж болно. Харин байцааг бүхлээр нь угааж цэвэрлээд том саванд хийж, 15-20 минут давстай усанд чанаарай.Хагас болсон байцааныхаа навчнуудыг салгаж авах хэрэгтэй. Ингэхдээ байцааны гол бас хатуу хэсгийг зүсэж эсвэл хайчилж авна. Байцааны навч бүр дээр нэг хоолны халбага мах хийгээд баадан эвхэж байгаа мэт орооно. Байцаанд ороосон махаа хайруулын тавганд бүх талаар нь шарж, бага зэрэг болгоод, том хоолны саванд хийж, буцалгаж болгоход бэлтгэнэ. Үүн дээрээ бага зэргийн соус нэмэхэд улам амттай болно доо. Үлдсэн нэг сонгиныг хэрчээд, хоёр ширхэг луувангаа үрнэ. Бэлдсэн ногоонуудыг байцааны ороомог дээрээ тарааж тавиарай. Улаан лоолийн соус бэлтгэнэ. Ингэхдээ улаан лоолийн паста дээрээ зөөхийг хольж хутгаад стакан ус нэмнэ. Соусыг савтай байцааны ороомог дээрээ асгаж таглана. Байцааны ороомогоо 45 минут зөөлөн гал дээр буцалгана. Эсвэл үүнээс арай хялбар байдлаар бэлтгэж болно. Байцааны ороомгоо хайруулын тавгандаа болгох, эсвэл яг л бууз жигнэж байгаа мэт буузны жигнүүрт болгоод, цөцгийн тосоор амтлан таваглаж болно шүү.

Categories
мэдээ нийгэм

Ханиаднаас сэрэмжлүүлэв

Хүйтний улиралтай зэрэгцэж, ханиад томууны дэгдэлт нэмэгддэг энэ үед Эрүүл мэндийн яамнаас эцэг эхчүүдэд хандан сэрэмжлүүлгийг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт “Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн респиратор синцитиал вирус, аденовирус, риновирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин гарч байна. Ялангуяа респиратор синцитиал вирус нь уушгины завсрын эдийг гэмтээж, бага насны хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж хүндэрдэг. Иймд эцэг эхчүүд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авахыг сануулъя” гэжээ. ЭМЯ-наас өгч байгаа зөвлөгөөгөөр хүүхдээ дулаан хувцаслаж, дааруулахгүй байхад нь юун түрүүнд анхаараарай. Хүүхдээ ханиад хүрсэн үед нь цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж, сайтар асрах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй гэв. Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд ариун цэвэр сахиж, гараа сайтар савандаж угаах, бохирдсон гараа нүдэнд хүргэхгүй байхыг зөвлөв.

Гэр орноо дулаан байлгаж, чийгтэй цэвэрлэгээг хийж, өрөө тасалгааг хоёр цаг тутам агааржуулах хэрэгтэй гэнэ.

Хүйтэн сэрүүний цагт амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, буцалсан бүлээн шингэн ууж, цэгэн иллэг хийж хэвшвэл ханиад томуунаас сэргийлнэ. Хүүхдэдээ дур мэдэж антибиотик өгөхөөс татгалзаж, эмчид хандахыг ЭМЯ-наас эцэг эхчүүдэд онцгойлон зөвлөсөн юм.

С.ЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Улз голын гүүр ашиглалтад орлоо

Улзын голын шинэ гүүр ашиглалтад оржээ. “Дун Эрдэнэ” ХХК-ийн хамт олон Улзын гол дээр төмөр тулгууртай, модон араг бүтэцтэй шинэ гүүр барьж суманд хүлээлгэн өгсөн байна. 1974 онд анх ашиглалтад орж 2001 онд дээд хэсгийг шинэчилж засварласан хуучин модон гүүр зорчих аргагүй болж өнгөрсөн жил буулгаад байсан юм. Ийнхүү 40 жилийн дараа Улз голын Тээгийн гүүр бүрэн шинэчлэгдлээ. Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатарын багцаас 40 сая, Түргэн багийн ОНХСангийн бэлчээрийн менежментийн багцын 19 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хандивын 13 сая, ОНХСангаас сумын ИТХ-ын баталсан хөрөнгө нийт 130 гаруй сая төгрөгний төсөвт өртөгтэйгөөр энэхүү гүүр боссон байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэнэ

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын цагдаагийн тасагтай хамтран “Зам тээврийн ослоор хохирогчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг маргааш зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, НЗЦГ-ын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан, НЗЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Ц.Ариунболд, Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга Б.Батболд, МБШТөв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар болон зам тээврийн ослын хохирогчид, тэдний ар гэрийнхэн оролцоно.
Үйл ажиллагааны үеэр МБШТөв Гандантэгчилэн хийдийн лам хуваргууд ном уншиж, ерөөл айлтгахаас гадна зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэж бүрээ үлээн зул өргөх юм байна.
Монгол Улсад зам тээврийн ослоор жилд 500 орчим хүн нас барж байгаа нь 100.000 хүнд ногдох үзүүлэлтээрээ дэлхий дээр хамгийн өндөр түвшинд буюу гамшгийн хэмжээнд хүрээд байгаа гэж мэргэжилтнүүд мэдээллээ.
Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудалд бүх шатандаа онцгой анхаарал хандуулахаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, Монгол Улсын Засгийн газарт хандан уриалга гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Урт цагааны урдуурх замыг хаалаа

Чингэлтэй дүүрэг, Төмөрчний гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох зам буюу Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хаалаа.

Энэ хэсгийн замыг арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хязгаарлаж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Чулуун зам барих ажил нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаггүй. Иймд дээрх хугацаанд Урт цагааны урдуур нэвт зорчих боломжгүй болж байна.

Жич: Байгалийн чулуугаар энэ онд 9 байршилд нийт 1.83 км зам барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Монос”-ын эмийн санчид холбогдох хэрэг шүүхэд шилжив

Люминал буюу “Фено­барбитал” эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сан­гийн ажилт­нуудад хол­богдох хэргийг шүүхэд шил­жүүлжээ. Тодруулбал, “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг өнгөрсөн наймдугаар сарын 8-9-нд “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж 16 нярай хордож, эмч­лүүлсэн. Мөн “Монос-Улаан­баатар” компанийн лавлахын эмч Д.Жавхлантөгс нь утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд мөн буруу өгснөөс хоёр нярай хордох шалт­гаан болсон гэдгийг проку­ророос тогтоожээ. Иймээс Б.Эрдэнэчимэг, Д.Жавхлантөгс нарт Эрүү­­гийн хуулийн 106.2-т заас­ны буюу үүргээ бие­лүүлээгүйгээс өвчтөнд хүнд хүндэвтэр гэм­тэл учруулсан гэх эрүү­гийн хэрэг үүсгэж шүүг­дэгчээр татсан байна. Хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажил­лагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт 3D кино театр ашиглалтад оруулжээ

Төв аймгийнхан 1987 онд ашиглалтад орсон Соёлын төвийн хуучин барилгыг засварлаж 3D кино театр болон спорт цогцолбор болгон ашиглалтад оруулсан байна. Солонгос улсын тоног төхөөрүүмжүүдээр тоноглож нийтдээ 700 сая төгрөгийн өртгөөр байгуулжээ. Үүнээс орон нутгийн хөгжлийн сангаас 400 сая төгрөг гаргасан байна.

Мөн монгол инженерүүд дотоод засалчид ур ухаанаа шингээн барьж байгуулсан байна. 3D кино театр нь их, бага заалтай бөгөөд их заал нь 180 хүний суудалтай бол бага заал нь 40 хүний суудалтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Барилгын ослоор дахин нэг хүн амиа алдав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хорооны нутагт “Арвин-Очир” компанийн захиалгаар барьж байсан барилгын дөрөвдүгээр давхраас төмөр тулгуур буулгаж байсан ажилчин унаж хүнд гэмтсэн. Хохирогч Хөвсгөл аймгийн харьяат, 23 настай. Түүнийг Гэм­тэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн ч нас барсан аж. Үүнээс гаднаУвс аймгийн Улаангом суманд энэ сарын 12-нд “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж бэртжээ. Биеийн байдал хүнд байсан тул гэмтсэн ажилчныг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд авчран эмчилж байгаа аж. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн барилгын компаниудаас болж олон хүн хохирсоор байна. “Өдрийн сонин”-ы дэргэд “Астра бьюлдинг” компанийн барьж буй барилгаас өнгөрсөн лхагва гаригт хавтан унаж замаар явж байсан машины шил хагалсан. Хэрвээ тэр үед явган хүн явж байсан, эсвэл хавтангаас өөр зүйл уна­сан бол хүний амь эрсдэж мэдэхээр байлаа. Хууль бусаар барилга барьж буй компанийнхан иргэдийн амь насанд занал­хийлсээр байхад хяналт тавьдаг байгууллагууд мэдээгүй мэт байгаа нь харамсалтай.

Categories
мэдээ нийгэм

Охидыг хөнөөсөн гэх Б.Идэрзаяад холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

Баянзүрх дүүргийн IX хорооны нутагт буюу Шар хадны эцэс, “Хар хошуу” уулын овоон дээрээс хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр эмэгтэйн цогцос өнгөрсөн тавдугаар сарын 8-нд олдсон. Овоо­ны хажууд цогцос байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгуул­лагаас хэрэг үүсгэн шалгахад Б.Идэрзаяа, Э.Золбоо гэх хоёр залуу­тай хамт байсан 19, 20 настай хоёр эмэгтэйнх мөн болох нь тогтоогдсон. Улмаар уг хэрэгт Б.Идэр­заяа, Э.Золбоо нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс уг хэргийг шалгаж дуусаад хавтаст хэргийг Дүүргийн нэгдүгээр проку­рорын газар шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчидтой хамт байсан Э.Золбоог энэ хэрэгт холбогдолгүйг тогтоожээ. Харин Б.Идэр­заяаг хоёр буюу түүнээс дээш хүнийг санаатайгаар алсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91.2.16-д зааснаар ял­лах санал­тайгаар про­курорт шилжүүлсэн бай­на. Б.Идэрзаяа энэ хэргийг үйлдэхээсээ өмнө танхайн хэргээр ял эдэлж байсан юм. Тодруулбал, 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр Сонгино­хайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт байх “Цом” караокед үйлчлүүлж байсан Э-г зодож гэмтээсэн хэргээр нэг сар баривчлах ял эдэлсэн нэгэн.

Categories
мэдээ нийгэм

Хүнд хэлбэрийн хатгалгаанаас сэргийлэхийг анхаарууллаа

Энэ оны аравдугаар сараас эхлэн вирусын гаралтай (респиратор синцитиал вирус, аденовирус, риновирус) томуу, томуут өстөвчин гарч байна. Ялангуяа респираторсинцитиал вирус нь уушгины завсрын эдийг гэмтээж, бага насны хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж хүндэрдгийг анхааруулж байна.

Иймдэцэгэх, асран хамгаалагчид баганасны хүүхэддээ:

1. Дааруулахгүй, дулаан хувцаслах,

2. Ханиад хүрсэн үед нь цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж, сайтар асрах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,

3. Гараа сайтар савандаж угаах, бохирдсон гараа нүдэнд хүргэхгүй байх,

4. Гэр орноо дулаан байлгах, чийгтэй цэвэрлэгээг хийж, 2 цаг тутам өрөө тасалгааг агааржуулах,

5. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, буцалсан бүлээн шингэн уулгах,

6. Цэгэн иллэг хийж хэвших,

7. Дур мэдэж антибиотик хэрэглэхгүйгээр эмчид хандах,

8. Хүүхдийг амрааж, тайван байлгах зэргээр анхаарал тавихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.