Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Дэлхийн 00-ийн өдөр”

Өнөөдөр “Дэлхийн 00-ийн өдөр”. 2001 оны арваннэгдүгээр сарын 19-нд Дэлхийн 00-ийн холбоо нь анх байгуулагдсан бөгөөд үүнээс хойш жил бүрийн . Дэлхийн дээр өнөөдөр 2,5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч байгаагаас 1,1 тэрбум нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байна.

Ингэж ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд ихээхэн сөрөг нөлөөтэй төдийгүй ийм орнуудын 0-5 хүртлэх хүүхдийн нас баралт хамгийн өндөр байдаг гэнэ.

Манай улсын нийт хүн амын 65 хувь нь,нийслэлийн хүн амын 63 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна. НЭМГ-аас хийсэн судалгаагаар нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа иргэдийн 85- 89 хувь нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон болон бохир усны цооногтой хоногт 583,2 мянган/ л шингэн хаягдал ялгаруудаг болох нь тогтоогдсон байна. Эдгээрээс үүдэн хөрс, орчны бохирдол дээд цэгтээ хүрч байгаа бөгөөд айл өрх бүр жорлон, бохир усны цооногоо сайжруулах шаардлагатай/ био 00 ашиглах/ байгааг харуулж байна.

Өндөр хөгжилтэй ихэнх улсууд энэхүү тэмдэглэлт өдрөөр ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байдалд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бол зарим нь энэ өдөр улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг байна.

Өнгөрсөн жил дэлхийн 00-ийн өдрийг “Хүүхдэд ээлтэй 00” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тэгвэл энэ жилийг “Тэнцвэрт байдал ба Эрхэм чанар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо

Categories
мэдээ нийгэм

178 залуус ажилтай болжээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж оюутан, залуучуудыг байнгын болон цагийн ажлын байранд зуучилдаг. Тус биржээс долоо хоног бүр зуучилсан оюутан, залуучуудын тоог болон нээлттэй ажлын байрыг зарладаг уламжлал тогтоогоод байгаа аж. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт байнгын ажлын байранд 29, цагийн ажлын байранд 149 залуусыг зуучилжээ. Одоогоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид байнгын 480 ажлын байр, цагийн 241 ажил нээлттэй зарлагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Баярсайханыг халамжийн мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг өнгөрсөн даваа гаригт АТГ-аас Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Ингэхдээ түүнийг Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулганы хамт саатуулсан байна. Хууль хяналтын байгууллагынхан тэднийг өнгөрсөн даваа гаригт тэднийг албадан саатуулжээ. Улмаар ажлынх нь өрөөнд нэгжлэг хийсэн байна.

Тэднийг Нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Тодруулбал, Д.Баярсайхан нь дүү нарынхаа нэр дээр олон тооны компани байгуулж, халамжийн мөнгө угаасан байж болзошгүй гэнэ. Түүнийг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьсныг эх сурвалж дуулгав.

Categories
мэдээ нийгэм

ТҮК-ийн 24 ажилтан Хонконг, Сингапур улсруу аялах эрхийн бичгээ гардан авлаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай цэвэрлэдэг шар хантаазтангуудын дунд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, уг уралдаанаас шалгарсан тохижилт үйлчилгээний ажилтануудыг хөгжингүй орноор аялангаа туршлага судлах эрхийн бичгээр шагнадаг. Өнгөрсөн жил тус уралдаанд шалгарсан 17 шар хантаазтанг Азийн бар гэгддэг Хонконг, Сингапур улсруу аялуулж байсан бол энэ жил 24 ажилтнуудад Хонконг Сингапур улсруу аялах эрхийн бичгийг гардлаа.
Эрхийн бичгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал гардууллаа. Тэрээр “Юуны өмнө өөрийн хичээл зүтгэл, ажлын чадвараараа “Хоггүй гудамж- Хоггүй хороо” болзолт уралдаанаас шалгарч хөгжингүй орнуудаар аялахаар болсон та бүхэнд баяр хүргэе. Та бүхний хийж байгаа ажил Улаанбаатар хотын өнгө зүсийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг юм шүү. Тийм ч учраас цаашид цэвэр цэмцгэр хотын төлөө хичээнгүйлэн ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.
Эрхийн бичиг гардсан шилдэг ажилтнууд энэ сарын 20-ноос 25-ны хооронд 5 шөнө, 6 өдрийн аялал хийнэ. Аялалын өдрүүдэд Хонконгийн Алтан Ляньхуа төв талбай, дэлхийн хамгийн том архитекторын гайхамшигийг харуулсан үзэсгэлэн яармагийн төв, оддын гудамж, Хятадын болоод Хонконгийн үе үеийн алдар цуутай дуучин, жүжигчдийн гарын хээтэй гудамж, далайн паркаар зугаалж, далайн хав болон дельфины тоглолт үзэж, Хонконгийн орчны тохижилт үйлчилгээний газрын ажилтай танилцах юм байна. Мөн Сингапурын Мерлион парк дахь Парламентийн ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имидж болсон далайн эрэг дахь соёлын ордон, Хятад хорооллоор зугаалж, Сингапурын хоёр дахь өндөр уул болох Фабер уулан дээрээс тус улсын үйлдвэр худалдааны төвүүдийн өндөр барилга, Сентоза, Индонейзийн арлыг харах зэрэг олон газраар аялангаа туршлага судлахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийг нийслэлийн дагуул хот болгох саналыг иргэд дэмжиж байна

УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгасны дагуу Хотын захиргаанаас “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулж байна. Шат дараатайгаар хийгдэх уг ажлыг нийслэлийн иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэх санал авах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна. Налайх дүүрэгт Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, дүрмийн төслийг боловсруулж буй “Ач холдинг” ХХК-ийн Ерөнхий менежер Г.Даваа, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар болон иргэд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга хэлэлцүүлгийг нээж “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдөхөөр болсон. Энэ ажлын дагуу Налайх дүүргийг Улаанбаатар хотын дагуул хот болгохоор үндсэн дүрмийг анх удаагаа иргэдийн оролцоотойгоор хэлэлцэх гэж байна. Бидний төлөвлөж байгаагаар одоогийн Налайх дүүргийг нийслэлийн алслагдсан дүүрэг гэдгээр биш хотын статустай болгохыг зорьж байна. Энэ дүүрэг нь нийслэлийн нутаг дэвсгэр дээрх хамгийн ирээдүйтэй, их баялаг, газар нутагтай буюу нийслэлийн дагуул хот болон хөгжиж дэвших бүрэн боломжтой юм. Налайх хот болсноор нийслэлээс татвар, орлого, төсвийн эрх мэдлийг бүрэн шилжүүлж, өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн татварыг төсөвтөө төвлөрүүлэн түүгээрээ асуудлаа шийддэг болно. Хот төлөвлөлтөө өөрсдөө хийж, хамтын хүчээр хөгжих боломж, эрх, эдийн засгийн эрх мэдлийг бид өгөхөөр төлөвлөж байна. Та бүхэн хотынхоо Захирагчийн хүртэл ямар нэгэн намын оролцоогүйгээр өөрсдөө сонгодог болно. Энэ мэт олон давуу тал хотын үндсэн дүрэмд бий” гэлээ.
Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэгт оролцсон Налайх дүүргийн иргэд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, алслагдсан дүүрэг биш хот болон хөгжих боломж, бүтээн байгуулалтандаа оролцох эрх олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлж, төслийн боловсруулалтын санал авах ажиллагаанд идэвхтэй оролцоно гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-аас боловсруулж буй Хотын үндсэн дүрэм нь хотын иргэдийн санал асуулгаар дэмжигдэн батлагдах бөгөөд хотыг үүсгэн байгуулахыг тунхагласан, баталгаажуулсан эрх зүйн баримт бичиг юм. Иргэд эвлэлдэн нэгдэж, хотыг байгуулахдаа хотын үндсэн дүрмийг боловсруулан баталж, хотынхоо бүрэн эрхийг тогтоож өгснөөр бүхий л асуудлыг удирдан шийдвэрлэх болно.
Налайх хотын үндсэн дүрмийн төслийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баннер хэсэгт байрлуулсан байна. Иргэд уг төсөлтэй танилцан 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажлын цагаар 11-329169, 11-327145 утсаар холбогдож өөрийн саналаа илэрхийлэх боломжтой. Мөн www.enkhjil_s@yahoo.com, www.bayalag_d@yahoo.com хаягаар захидал илгээгээрэй. Дүрмийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Багануур дүүрэгт үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа

“Монголд зөвхөн “Өдрийн сонин” л үнэнийг хэлж чаддаг” уриатай “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн цоо шинэхэн дугаар уншигч таны гар дээр очлоо. Энэ өдрийн дугаарын онцлох сурвалжлагаар “Буриадууд манайд ирж дэлгүүр хэсдэг болжээ” нийтлэл хэвлэгдлээ. Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчдог болоод сар арай хүрээгүй байгаа билээ. Тэгвэл энэ хугацаанд буриад иргэд олноор ирж, манай томоохон дэлгүүрүүдээр үйлчлүүлэх нь ихэссэн байна. Тиймээс энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэлээ.

Түүнчлэн манай сонины тэргүүн нүүрт УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтай ярилцлаа. Тэрээр энэ удаа ирэх оны төсвийн сайн бөгөөд муу талын талаар ярьсан юм. Түүнчлэн үүсээд буюу эдийн засгийн хямралтай байдлын талаар санал бодлоо хуваалцсан юм.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Шинэ Засгийн газар юуг яаралтай хийх ёстой вэ” нийтлэл хэвлэгдлээ. Нэрт нийтлэлч маань удахгүй бүрэлдэх Засгийн газарт ямар зөвлөгөө өгснийг зөвхөн манай сониноос уншаарай.

Манай сонины мягмар гаригийн дугаарт “Малын эмийг амьд ус хэмээн хөөрцөглөж эрүүл мэнд, үр удмаа хөнөөж байна” сурвалжлагын үргэлжлэл хэвлэгдлээ. АСД хэмээх уг эмийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн дугаараас аваарай.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа. Хошин урлагийн салбарт хүч түрэн орж ирж буй залуусын төлөөлөл болсон чадварлаг уран бүтээлчийн ярилцлага танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны талаар арав гаруй жил судалгаа хийж буй О.Батсүхтэй мөн ярилцлаа. Тэрээр “Жек Уотерфорд” сангаас зохион байгуулсан Монголын түүхийн салбар дахь 2013-2014 оны шилдэг бүтээлийн тэргүүн шагналын эзнээр шалгарсан юм. Түүний яриа сонирхолтой байх биз ээ.

“Их гүрнүүдийн хоорондын зөрчил Монголын эдийн засагт шинэ боломж өгнө гэв” нийтлэл манай өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ. Энэ бол “Мандал даатгал”-ын эрсдлийн шинжээчид олон улсын эдийн засгийн эрсдэл, Монголд үзүүлэх нөлөөллийнх нь талаар ээлжит тайлангаа ийнхүү гаргасан байна. Эдийн засгийг сонирхон уншдаг уншигч танд энэхүү нийтлэл олон мэдээллийг өгнө гэдэг итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүдэд төхөөрөмж нийлүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса ХХК , Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон хөдөлгөөн хамтран Руй эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд маргааш 10:00 цагт Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд гарын үсэг зурна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 140 өрхийн эмнэлгүүдэд анхан шатны үзлэг оношлогоо хийх аппарат, дагалдах хэрэгслийг нийлүүлэх юм байна. Ингэснээр шээсний шинжилгээний 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцлах цахим системтэй болох аж.

Categories
мэдээ нийгэм

Б.Чимид агсны нэрэмжит шагнал бий боллоо

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, гавьяат хуульч Б.Чимид агсны нэрэмжит шагналыг олгохоор болжээ. Үндэсний эрхзүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан судлаачийг дэмжих зорилгоор энэхүү шагналыг бий болгож буй аж. Гавьяат хуульч Б.Чимид агсны нэрэмжит шагналыг ирэх оноос эхлэн олгох бөгөөд Үндсэн хуулийн өдрөөр гардуулж байх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

БШУЯ-наас 2013 оноос эхлэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд сурагчдад зорилготой суралцах, үр дүнд хүрэх зан чанар төлөвшүүлэх зорилготой “Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөрийг нийслэлийн 93-р сургууль дээр хэрэгжүүлж эхэллээ.

Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөр 93-р сургуулийн 6-12-р ангийн сурагчид хамрагдаж байгаа юм. Ингэхдээ манлайлагч хүмүүсийн амьдралаас суралцах, байгаль орон нутгийн хөгжилд тустай үйлс хийх эрмэлзлэлийг хөгжүүлэх, сургууль эцэг эх, төрийн бус байгууллагын хамтын бүтээлч ажиллагааг хөгжүүлэх зэрэг зорилготой амьдрах арга ухаанд сургах 5 үндсэн зорилтын хүрээнд хөтөлбөр хэрэгжих юм байна.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сурагчдын 90 гаруй хувь нь дугуйланд хамрагдаж, боловсролын өдөр тутмын үйл ажиллагаанд тухайн орон нутгийн удирдлага, эцэг эх оролцдог болсон гэж салбар яамныхан дүгнэж байна.

“Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөрөөр сурагчид 7 хоногоос сарын хугацаанд зорилгын дэвтэр дээр тэмдэглэл хөтөлж, үр дүнг эцэг эх багшийн хамт дүгнэх юм. Цаашлаад 2021 онд манай улсын боловсрол олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдах урт хугацааны зорилт ийнхүү хэрэгжиж байгаа болохыг салбар яамныхан нь онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оржээ

Өвөрхангай аймагт 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. Орон нутгийн хөгжлийн сангийн 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг баригдаж, өнгөрөгч амралтын өдөр нээлтээ хийв.

Арвайхээр хотын 6, 10, 11 дүгээр багт харьяалагддаг 2-5 настай 180 орчим хүүхэд өнөөдрөөс эхэлж шинэ цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо. 9 дүгээр цэцэрлэг ашиглалтанд орсноор аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 84 хувьтай болж байгаа аж. Мөн гэртээ хүүхдээ харж байсан эцэг, эхчүүдийн хувьд ажил, хөдөлмөр эрхлэх боломж бүрдэж байгаа юм.

Цэцэрлэгийн барилгыг “Бат-Энххүү” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тоног төхөөрөмж, тохижилтод шаардагдах 100 орчим сая төгрөгийн хөрөнгийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон орон нутгийн төсвөөс гаргажээ.