Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Архангай аймагт зочид буудал, фитнесс, цанын баазын үйл ажиллагааг маргаашнаас нээнэ

Архангай аймгийн онцгой комисс өнөөдөр /2021.01.11/ хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд зочид буудал, фитнес, цанын баазын үйл ажиллагааг 1-р сарын 12-ны өдрөөс халдвар хамгааллын тусгай шаардлагын дагуу нээх, аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг 10.00 цагаас 20.00 цаг хүртэл зөвшөөрөв.

Үйл ажиллагааг нь хориглох байгууллага:

  • Өргөтгөсөн хурал цуглаан
  • Урлаг соёлын арга хэмжээ
  • Бүх төрлийн спортын тэмцээн, уралдаан
  • Сургуулийн спорт заал
  • Бариа засал,Гоо сайхны газар
  • Алжаал тайлах төв, Амралтын газар
  • 5-аас дээш хүнтэй танхимын сургалт

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн:

  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлт, туслах жолооч /ажлын үнэмлэх,хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
  • Шатахуун /шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, ажлын үнэмлэх, туслах жолооч/
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадалгаа/
  • Мал,амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /туслах жолооч/
  • Мөн орон нутгийг чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэн нь Улсын онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ. Дээр дурдсан шаардлагаар Улаанбаатар хотоос орон нутагт зорчих иргэд PCR шинжилгээний хариутай байна.

Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж байгаа иргэн PCR шинжилгээний хариутай байх ба бусад аймаг орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.

Эх сурвалж: Архан

Categories
нүүр-хуудасны-шинэ-оцлох

Эрчим хүчний хэрэглээний 98 хувийг дотоодоос хангаж эхэллээ

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар “ДЦС-IV” төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо. Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадалтай гэсэн үг юм. Өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Засгийн газрын тогтоолын дагуу айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл төр хариуцах болсон. Цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг найдвартай хангах, өвлийн оргил ачааллыг даван гарахад энэ өргөтгөл чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэрээр тэмдэглэж, гүйцэтгэгч компаниудад талархал илэрхийлэв. Мөн ойрын гурван жилд Тавантолгой, Чойбалсан, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барьж, өргөтгөхөөр зорьж байгааг хэлэв. Цахилгаан станцын өргөтгөлийг “ДЦС-IV” болон ОХУ-ын “Уралын турбин завод” компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр “Ган цагаан өргөө”, “Морьтон”, “ББЗБ”, “Эрчим сервис”, “СММ”, “Монкран консалтинг”, “Бестпрайс”, “Ханжинбулаг”, “Шинэ эхлэл төсөөлөл”, “Ди Ти Юу” компани ажиллажээ. “ДЦС-IV” компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг хангаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

140140

2 сэтгэгдэл

51 удаа хуваалцсан

Таалагдлаа

Сэтгэгдэл
Хуваалцах
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

БЗД-ийн 17 дугаар хорооны хоёр иргэн халдвар авсан нь батлагдлаа

БЗД-ийн 17 дугаар хорооны хоёр иргэнээс халдвар илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “БЗД-ийн 17 дугаар хорооны Эмнэлгийн гудамжны хоёр иргэн халдвар авсан нь өчигдөр орой батлагдсан. Тухайн иргэд нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байсан байна.

Иймд тухайн иргэдийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж, тухайн гудамжинд анхаарал тавьж, хоёр дахь хавьтлуудаас шинжилгээ авах ажлыг нийслэлийн Эрүүл мэндийн газар өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байгаа.

Тэнд халдварын хариу арга хэмжээ зохион байгуулж, иргэдээс шинжилгээ авах ажил хийгдэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүн тусгаарлалтад байна

Манай улс тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирсэн болон корнавирусийн халдвараа эмчлүүлж эмнэлгээс гарсан иргэдээ тусгаарлан ажиглах байр болон гэрт нь тусгаарлаж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 44 байранд 1814 хүн тусгаарлалтад байна. Өчигдөр 2917 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Цагаан-Овоо, Баян-Уул суманд согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо

Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул суманд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо.

Учир нь он гарснаас хойш дээрх сумдад ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй хүний амь хохирсон хэрэг гарсан юм. Аймгийн Онцгой комиссоос ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор сумдын Цагдаагийн байгууллага тусгай зөвшөөрөлтэй ААН, дэлгүүрүүдийн эрхлэгчидтэй уулзаж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна гэж мэдээлэв.

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан бүлэг тус сумдад ажиллаж, автозамын хяналтын цэгүүдийн үйл ажиллагаа, Эрүүл мэндийн төв, тусгаарлах байрны бэлэн байдалтай танилцан зөвлөмж чиглэлээр хангасан байна. Цагаан-Овоо сум нь Хэнтий аймагтай хил залгаа тул Норовлин, Баян-Овоо сумтай ойр нутаглах малчин айл өрхүүдтэй сумын Засаг даргаас хамтран ажиллах гэрээ байгуулан зөвшөөрөлгүй зорчигч болон ачаа тээвэрт хяналт тавьж ажиллахаар тогтжээ. Мөн суурин болон хөдөлгөөнт постуудын тоог нэмэгдүүлэх, цагдаагаас алба хаагч нэмэлтээр ажиллуулах, тусгаарлах байранд камержуулалт хийх зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Ажлын үнэмлэхгүй зорчвол QR кодыг нь хураана

Нийслэлийн онцгой комиссоос 15 салбар, чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагын алба хаагч, ажилчдад QR код олгож, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Тэгвэл хуурамч QR код үйлдэх болон зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтан биш байж QR код авч ашиглах зэрэгтэй тэмцэх үүднээс ажлын үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцож буй автомашины QR кодыг хураан авахаар болжээ. Иймээс үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 15 салбар, чиглэлийн алба хаагч, ажилчид өөрсдийгөө нотлох ажлын үнэмлэхээ биедээ авч, замын хөдөлгөөнд оролцоорой.

Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана:

  • Эрчим хүч, дулаан, шахмал түлш
  • Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж
  • Банкны салбарын үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/
  • Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/
  • Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд
  • Буян,оршуулгын үйл ажиллагаа
Categories
гадаад мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох

Д.Трамп эрх мэдлээ тайвнаар шилжүүлэн өгөхөө мэдэгдлээ

Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч нэгдүгээр сарын 20-нд эрх мэдлээ шилжүүлэн өгнө гэдгээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Энэ тухайгаа тэрбээр ерөнхийлөгчийн харилцаа холбоо хариуцсан туслах Дэниел Скавиногийн “Твиттер” хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

Өмнө нь АНУ-ын Конгрессын Сенат, Төлөөлөгчдийн танхим хамтарсан хуралдаан хийх үеэрээ 11 дүгээр сарын 3-нд болсон сонгуульд Ж.Байден ялалт байгуулсныг баталгаажуулсан юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Хөвсгөл нуурын мөсөнд хэмжилт хийжээ

Хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Гал түймэр унтраах, аврах 69-р анги, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран Хөвсгөл нуурын Мэргэний үзүүр, Сомо сарьдаг зэрэг газрын мөсний зузаанд энэ сарын 6-нд хэмжилт хийсэн байна.

Энэ үеэр мөсний зузаан 42-48 см байгаа нь өмнөх жилүүдээс нимгэн байгаа тул мөсөн замаар зорчихыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байршуулсан байна. Сүүлийн үед иргэд Хөвсгөл нууран дээгүүр зорчих, автомашины араас чаргаар чирэх, гулгах тохиолдол элбэг байна. Мөсний зузаан автомашин болон явган хүн зорчих хэмжээнд хүрээгүй нимгэн байгаа тул зорчих хөдөлгөөнийг хориглож байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Дархан цаазат газрын амьтдад өвс, хужир, тэжээл өглөө

Монгол Улсын нийт нутгаар хүйтний эрч чангарсан энэ үед Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өвс, тэжээл, хужир, давсыг амьтдын идээшлэх нутагт тавьж байна.

Тухайлбал, Булган аймгийн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутгийн ойн туруутан амьтдын 10 байршилд 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будаа тавьжээ.

Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас их унаж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг газраар өвөлжилт хүндэрсэн тул Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутгийн 40 гаруй цэгт аргаль, халиун буганд өвс, хужир тавив.

БОАЖЯ биотехникийн үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ гээд одоогоор зэрлэг ан амьтад хорогдсон тохиолдол гараагүйг цахим хуудаснаа мэдээллээ.

Эх сурвалж : БОАЖЯ

Categories
нүүр-хуудасны-шинэ-оцлох

Хувийн эмнэлгүүдийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай хэлэлцлээ

Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулан “Эрүүл мэндийн яамнаас мөрдөгдөж буй хууль журмын хэрэгжилт, мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөгдсөн албан шаардлага цаашид анхаарч ажиллах асуудал” сэдвээр Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, “Коронавируст халдвар /ковид-19/-ын өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн Дэд захирал Д.Наранзул, “Коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын анхаарах асуудал, гүйцэтгэх үүрэг” сэдвээр ХӨСҮТ-ийн Тархвар судлаач, Клиникийн профессор М.Цолмон, “ЭМА-ны дундах халдварын байдал, анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн ЭШХ тасгийн эрхлэгч Ж.Нямсүрэн, “Коронавируст халдвар /ковид-19/ илрүүлэх шинжилгээнд сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, лабораторийн шинжилгээний зохицуулалт” сэдвээр ХӨСҮТ-ийн НЛА-ны дарга С.Энхзаяа нар танилцуулга, мэдээлэл хийж, оролцогчдын зүгээс асуулт асууж, саналаа өглөө.

Шуурхай хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дахь халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг чангатгах, цар тахлын тархалтын шинэ нөхцөл байдалд тохируулан хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, эрүүл мэндийн байгууллагад гаднаас коронавируст халдвар орохоос, дотор халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвар алдагдаж, хүн амд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллахыг онцолж, ЭМЯ-с гаргасан тушаал, шийдвэр, заавар, журмыг нягт мөрдөж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:

  • “Халдвар хяналтын баг, хороо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Бөөгнөрөл үүсэж буй цэг болох байгууллагуудын ажилчдын “Цахим цаг бүртгэл”-ийг бүрэн зогсоох
  • Бусад эмнэлгээс нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг онлайн, телемедицин ашиглан авах
  • Өөр эмнэлэгт очиж мэс засал, ажилбар хийхгүй байх
  • Резидент эмч нарын ажлын ачаалал, хуваарилалтад зохицуулалт хийх
  • Бүх сургалт, зөвлөгөөн, хурлыг цахим хэлбэрт шилжүүлэх
  • Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын системтэй байх
  • ПГУ-ын шинжилгээнд хамруулах
  • Өдөр тутам шинж тэмдгийн тандалт хийх
  • Гаднаас эргэлтээр ирсэн иргэнийг эмнэлэг, тасагт нэвтрүүлэхгүй байх
  • Сахиурын тоог хязгаарлах, багасгах, сахиур солихгүй байлгах арга хэмжээг авах
  • Эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гарсан, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн болон сахиурын цахим бүртгэл үүсгэх
  • Эмнэлгийн тасаг хооронд өвчтөн шилжүүлэхэд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиж, анхааралтай хандах
  • Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд ПГУ-ын шинжилгээ хийж байх
  • Агаар сэлгэлтийг тогтмол хийх
  • Ариутгал, халдваргүйтгэл, дезкамер, автоклав, автомаксын нөөц, хэвийн ажиллагааг хангах
  • Өвчтөн, сахиур, эрүүл мэндийн ажилтныг сийрэгжүүлэх төлөвлөгөөг яаралтай гаргах
  • Эмнэлэг дотор ажиглан тусгаарлах тасаг гаргах төлөвлөгөө боловсруулан, үйл ажиллагааг зохион байгуулах
  • Хүнд өвчтөн халдварт өртсөн тохиолдолд тусгаарлах, шилжүүлэх, эмчилгээг нь үргэлжлүүлэх төлөвлөлтийг цогцоор нь хийж, гүйцэтгэх

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам