Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал үндэсний-бөx цаг-үе

МҮБХ Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй 10 бөхийг Цэцдийн зөвлөлөөс чөлөөлжээ

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1. Цэцдийн зөвлөлийн гишүүдийн нөхөн бүрдүүлэлт
2. Тэргүүлэгчдийн нөхөн бүрдүүлэлт
3. Барилдааны дүрмийн зарим заалтууд…
4. Нэр бүхий аймгийн цолтнуудын хүсэлт
5. Өсвөр үе, залуучуудын барилдааныг дэмжин ажиллах хүсэлт
6. Завхан аймгийн бөхийн холбооноос ирүүлсэн хүсэлт
Хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс танхимд 32, цахимаар 15, нийт 47 гишүүн оролцов. Хурлын эхэнд Цэцдийн зөвлөлийн гишүүдийн нөхөн бүрдүүлэлтийг хийлээ.

Үүнд: Цэцдийн зөвлөлийн гишүүдээс хуралдаа огт оролцдоггүй дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Р. Пүрэвдагва, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Д.Батболд, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор аймгийн ҮБХ-ны тэргүүнүүд зэрэг нийт 10 гишүүнийг чөлөөлж, 1. Улсын арслан Б.Ганбат 2. Улсын гарьд Ө.Бат-Орших 3. Улсын заан Д.Бумбаяр 4. Улсын заан Ц.Баярсайхан 5. Улсын начин С.Батсуурь 6. Аймгийн арслан С.Ерөөлт 7. Аймгийн арслан Т.Сүрэнжав 8. МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл 9. Улсын ахлах засуул Р.Сампилдондов 10. МҮБХ-ны менежер С.Гантөр нарыг Цэцдийн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар нөхөн сонгож батлав.

Харин Тэргүүлэгчдээс:
-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Сонгуульт ажилтай тул,
-Улсын гарьд Ш.Жаргалсайхан. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24% тул,
– Улсын заан Ц.Мягмарсүрэн. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18% тул,
– Бөхийн судлаач Б.Цогтбаатар. Гадаадад эмчилгээнд явсан,

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

– Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр. Өөрийн хүсэлтээр тэргүүлэгчээр чөлөөлөгдсөн тул
Тэргүүний санал болгосноор Тэргүүлэгчдийн орлон гүйцэтгэгчээр сонгогдоод байсан улсын гарьд Б.Гантогтох, улсын начин Д.Жанчивдорж, бөх судлаач Л.Ням, бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу нарыг баталж, мөн орлон гүйцэтгэгчээр сонгогдоод байсан улсын гарьд Б. Гончигдамба болон үндсэн тэргүүлэгч, бөх тайлбарлагч Ц.Батнасан нар энэ хурал дээр өөрийн хүсэлтээр нэрээ татсан тул тэдний оронд танхимаас нэр дэвшүүлсэн найман хүнээс нууц санал хураалтаар сонгоход МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, улсын ахлах засуул Р.Сампилдондов нар олонхийн саналаар сонгогдож МҮБХ-ны 15 тэргүүлэгч бүрдлээ. Одоо МҮБХ-ны тэргүүлэгчдээр дараах төлөөлөл ажиллах болно. Үүнд:
1. у/а Д.Ганхуяг
2. у/а Д.Азжаргал
3. у/г Б.Гантогтох,
4. у/г И.Доржсамбуу
5. у/г Д.Рагчаа
6. у/х Л.Бадарч
7. у/х Г.Элбэг
8. у/х Т.Өсөх- Ирээдүй,
9. у/н Д.Жанчивдорж,
10. гарын даа Ё.Амарбаясгалан
11. бөх судлаач Л.Ням,
12. бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу
13. МҮБХ-ны н.б.дарга Т.Түмэндэмбэрэл
14. Улсын ахлах засуул Р.Сампилдондов.
Мөн Цэцдийн зөвлөлийн хурлаар барилдааны дүрмийн зарим заалт болон аймаг цэргийн цолтны улсын баяр наадамд 3, 4 давсныг эрэмбэнд тооцох эсэхийг хэлэлцэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэргийн хэмээх Санжмятавын Шагжийн 1927 оны баяр наадамд 9 даван үзүүрлэж, Арслан цол, 1928 оны баяр наадамд 7 давж их шөвөгт шалгарсан, 1929 оны баяр наадамд 9 даван үзүүрлэсэн, 1930 оны баяр наадамд 10 давж түрүүлсэн амжилтыг Монгол бөхийн аварга цол хүртэхуйц амжилт мөн хэмээн батламжлав.

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Допингийн эсрэг байгууллагын удирдлага, ажилтнуудыг авлигын хэрэгтэй холбоотой гэж үзэж байна

Монголын Үнэсний Бөхийн Холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хандан дараах шаардлагыг хүргүүллээ.

Шаардлага хүргүүлэх тухай

Монголын Үндэсний Бөхийн Холбоонд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам – Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн.

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээг авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг нь та бүхэн Үндэсний Бөхийн Салбар Хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна.

АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр татагдаж байсан танай байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөхчүүд үзэж байгаа.

Иймд та бүхэн наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны зургаадугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол бид танай дээд байгууллага Олон Улсын Допингийн Эсрэг байгууллагад (WADA- World Anti Doping Agency) та бүхнийг спортын авлига, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн байгаа болно.

Categories
мэдээ үндэсний-бөx

Т.Түмэндэмбэрэл МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Улсын гарын даа, бөх судлаач Т.Түмэндэмбэрэл ажиллахаар болжээ.

Дашрамт дурдахад МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал 2021 оны зургадугаар сарын 12-ны 11 цагаас болно.

Иймд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Бөхийн дэвжээ, галуудын багш дасгалжуулагч нартай хийх уулзалтыг 2021 оны зургаадугаар сарын 10-ны 17:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.

Тус уулзалтаар Үндэсний бөхийн барилдааны дүрмийн зарим заалтыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлээд Цэцдийн зөвлөлийн хуралд оруулан батлуулж, улмаар улсын баяр наадмаас өмнө бүх, аймаг сумдад албан ёсоор хүргэх юм.

Эх сурвалж: МҮБХ

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮОХ: Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлнэ

Монголын Үндэсний Олимпын Хорооноос Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэн өрнүүлнэ гэж мэдэгдлээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргээс түдгэлзүүлсэн Н.Түвшинбаяр зургадугаар сарын 05-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Тамга хүлээлгэн өгөх үеэр “МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх “Олимпизмын шинэ эрин” төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцов” гэж МҮОХ-ноос мэдээллээ.

“Токио-2020” олимпын наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмын үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж Монголын Үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тус хорооны тамгыг буцаан өгсөн байна.

Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан эсэх тухай шаардлагыг тус хороонд удаа дараа ирүүлээд байсан билээ.

Үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч тавдугаар сарын 28-нд хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.

Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж, олимпийн хорооны тамгыг авч зугтаасан, мөн тус хорооны албан ёсны мэйл хаягны нууц үгийг өөрчлөн Олон улсын олимпийн хороо руу дур мэдэн захидал явуулсан тухай мэдээлэл цацагдсан.

Тэгвэл МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тамгыг буцаан өгсөн бөгөөд одоо олимпийн хорооны үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулж байна

Биеийн тамир, спортын улсын хороо “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан баасан гаригт болов.

Холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцүүллээ.

Монгол Улс нь 2005 онд “Копенхагены тунхаглал”-д, 2007 онд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д тус тус нэгдсэн байдаг.

Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичигт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг батлах шаардлагатай бөгөөд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай тусгагдсан. Энэ удаагийн хурлаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулахад спортын холбоодоос санал авах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Түвшинбаярын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдсан хэргийг цагдаагийн газар хянаж дуусаад Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн тухай бид мэдээлж байсан.

Тэгвэл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийхээр цагдаагийн байгууллага руу буцаасан байна. Н.Түвшинбаяр нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангид түр саатуулагдаж байгаад батлан даалтаар гарсан билээ.

Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчийн суудлаас түдгэлзүүлсэн ба оронд нь Ч.Наранбаатар үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдсан хэргийг цагдаагийн газар хянаж дуусаад Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ.

Хэрэг “Одоогоор прокурор дээр хянагдаж байна” гэж Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.

Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчийн суудлаас түдгэлзүүлсэн бөгөөд оронд нь Ч.Наранбаатар үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Допингтой холбогдсон гэх 38 бөхийн нэрийг ил болгохыг шаардлаа

Допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх шаардлагыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ.

Тус албан бичигт “Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Таны нэр дээр 2021 оны 5-р сарын 17-ны өдөр №01/72 тоот “Допингтой холбоотой хэргийн талаар” тодруулга авахаар албан хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2021 оны 05-р сарын 29-ний өдөр МҮБХ-ны ээлжит бус Их Эе хурал болж өндөрлөлөө. Хурлаас Авилгатай Тэмцэх Газар шалгаж, танай байгууллага хяналт тавьж ажилласан “… Допингтой холбоотой 38 бөхийн зөрчил…” гэсэн одоогоор хаагдаад байгаа эрүүгийн тоот хэргийн талаарх шаардлагыг хүргүүлэхийг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу гаргаж байгаа шаардлагаар дээрх зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гарган өгөхийг шаардан гомдол гаргаж байна. Хэрэв энэхүү албан шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг хуралд оролцогсод анхааруулсаар байна” гэжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдов

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их Эе хурал өчигдөр/2021.05.29/ болж, бөхийн ертөнцийн өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Асуудлууд дотроос ганц шийдэлд хүрсэн нь холбооны шинэ тэргүүнийг сонгосон явдал гэж хэлж болно. Тэргүүний сонгуульд зургаан хүн нэр дэвшсэн боловч О.Балжинням аварга, Г.Өсөхбаяр аварга, С.Мөнхбат аварга нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан. Ийнхүү тэргүүний төлөө улсын заан Ц.Магалжав, улсын заан Б.Сайнбаяр, бөх сонирхогч Б.Баярбаатар нар өрсөлдөж, улсын заан Ц.Магалжав ялалт байгуулан, шинэ тэргүүнээр сонгогдов.

2018 онд Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит VIII Их Эе хуралдаж, Ц.Магалжав дэд тэргүүнээр сонгогдож, түүнтэй сая тэргүүний сонгуульд өрсөлдсөн Б.Сайнбаяр гүйцэтгэх захирлаар сонгогдож байв. Гэвч Б.Сайнбаяр заан өнгөрсөн 2020 онд гүйцэтгэх захирлын ажлаа улсын гарьд И.Доржсамбууд хүлээлгэн өгсөн.

2020 оны дөрөвдүгээр сард Б.Бат-Эрдэнэ аварга өөрийн хүсэлтээр МҮБХ-ны тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, дараагийн Их Эе хурал болох хүртэл дэд тэргүүн Ц.Магалжав тэргүүний үүрэг гүйцэтгэгч болоод байв.

Өдгөө 44 настай Ц.Магалжав нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат бөгөөд МУБИС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн нэгэн. Түүний хувьд 1996 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн заан П.Мөнхбатаар долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Харин 2001 оны улсын их баяр наадмаар улсын начин Ж.Чулуунаар дөрөв, улсын начин Б.Адъяахүүгээр тав давж улсын цолтнуудын эгнээнд нэгдэж байв. Хожим нь 2006 он улсын их баяр наадмаар улсын харцага Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Д.Лхагвадоржоор тав, улсын харцага Т.Мөнгөнцоожоор зургаа давж, долоогийн даваанд улсын гарьд Д.Рагчаад өвдөг шороодон шөвгөрч Монгол улсын харцага цолыг хүртсэн. Гэвч улсын гарьд Д.Рагчаагаас допинг илэрч, Ц.Магалжавт Монгол Улсын заан цолыг нь 2016 онд нөхөн олгосон юм.

Мөн тэрбээр барилгын материалын худалдаа, гадаад худалдааны чиглэлийн АМЭ Трейд компанийн захирал ажээ.