Categories
мэдээ үндэсний-бөx

Нэгдүгээр сарын барилдааны хуваарь

Монгол бөхийн өргөөнд 2022 оны нэгдүгээр сард болох барилдааны хуваарийг та бүхэндээ хүргэж байна.


  1. Нэгдүгээр сарын 09-нд Талх Чихэр ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  2. Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
  3. Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  4. Нэгдүгээр сарын 16-нд “Жем интернэшнл” группийн нэрэмжит, улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
  5. Нэгдүгээр сарын 21-нд “Манба дацан” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан
  6. Нэгдүгээр сарын 22-нд “SPS” телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан
  7. Нэгдүгээр сарын 23-нд үндэсний бөхийн лигийн барилдаан
  8. Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан
  9. Нэгдүгээр сарын 30-нд “Дашчойлин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

2021 оны сүүлийн барилдаан болох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд 128 бөх зодоглосноос улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын эзнээр дахин тодорч, тус цомыг үүрд хадгалах эрхтэй болсон. Харин улсын гарьд М.Бадарч анх удаагаа тус барилдаанд үзүүрлэсэн бол их шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарчээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын харцага Б.Бат-Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын эзэн боллоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр тэргүүтэй 128 бөх зодоглосноос улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын эзнээр дахин тодорч, тус цомыг үүрд хадгалах эрхтэй боллоо.

Улсын гарьд М.Бадарч анх удаагаа тус барилдаанд үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, улсын начин Г.Ганжад нар үлдэв.

7 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

5 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Бөхчүүд, бөх сонирхогч ард түмэндээ шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл өргөе.
Categories
мэдээ үндэсний-бөx

“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх 128 бөхийн барилдаан болно

“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг бөхчүүдийн уламжлалт барилдаанд зодоглохоор:

1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс
2. у.г Мягмарын Бадарч
3. у.з Батзоригийн Батмөнх
4. у.з Доржийн Анар
5. у.з Цэдэнбазарын Одбаяр
6. у.х Алтанбаганын Цацабшир
7. у.х Төрөөгийн Баасанхүү
8. у.х Баярхүүгийн Бат-Өлзий
9. у.х Оргихын Хангай
10. у.х Хүрэл-Очирын Гантулга
11. у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ
12. у.х Нацагсүрэнгийн Золбоо
13. у.х Баянзулын Цэдэнсодном
14. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
15. у.х Цэдэндоржийн Мөнхбаяр
16. у.н Чинчулууны Батчулуун
17. у.н Болдын Эрдэнэхүү
18. у.н Нурланы Мустафа
19. у.н Батмөнхийн Сангисүрэн
20. у.н Жаргалсайханы Чулуунбат
21. у.н Базаргүрийн Бадамсүрэн
22. у.н Лхагваагийн Лха-Очир
23. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр
24. у.н Болдбаатарын Батжаргал
25. у.н Эрдэнэбатын Даш
26. у.н Бадамсамбуугийн Ганхуяг
27. у.н Батсайханы Дэлгэрсайхан
28. у.н Лутын Батзориг
29. у.н Цэндзэсэмийн Чимэддорж
30. у.н Дэлгэрсайханы Амарсайхан
31. у.н Батцэнгэлийн Чимэдвандан
32. у.н Балганы Хишигбаатар
33. у.н Галсан-Очирын Ганжад
34. у.н Дармаагийн Тамир
35. у.н Шоовдорын Дарханбат
36. у.н Цогбадрахын Бямба-Очир
37. у.н Дашзэвэгийн Амаржаргал
38. у.н Батбаярын Даваа-Очир
39. у.н Алтангэрэлийн Давааням
40. у.н Доржхандын Хүдэрбулга
41. у.н Төрмөнхийн Дүгэрдорж
42. у.н Хутагийн Цогтгэрэл
43. у.н Цэрэнбатын Сандагдорж
44. а.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн
45. а.а Намсрайн Баттүвшин
46. а.а Чулуунтөмөрийн Энхмөнх
47. а.а Мөнхцэнгэлийн Амарсанаа
48. а.а Сүрэнжавын Очирбат
49. а.а Өлзийсайханы Батзул
50. а.а Мядагмаагийн Адъяахүү
51. а.а Улагпаны Береке
52. а.а Мальшийн Еркебулан
53. а.а Оюунгэрэлийн Наранбаатар
54. а.а Цогтоогийн Мөнхбаяр
55. а.а Бэгзийн Мижидсүрэн
56. а.а Бүрнээгийн Баянмөнх
57. а.а Алтангэрэлийн Отгонбаатар
58. а.а Батчулууны Хашбат
59. а.а Хүрэлбаатарын Оргилболд
60. а.а Балдиржамцын Тайван
61. а.а Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
62. а.а Мөнхжаргалын Бямбадорж
63. ц.а Мөнхтөрийн Лхагвагэрэл
64. а.а Доржсүрэнгийн Бадамгарав
65. а.а Дашнямын Ариунмөрөн
66. а.а Дагвасамбуугийн Бямбасүрэн
67. а.а Ганцогтын Бадрах
68. а.а Даваадоржийн Төрболд
69. а.а Лханаагийн Нямбаяр
70. а.а Ганхуягийн Шинэзориг
71. а.а Пүрвээгийн Өсөхбаатар
72. а.а Төрбатын Довчинсэмбээ
73. а.а Энхтөрийн Баасанжав
74. а.а Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ
75. а.а Энхбатын Сумъяабат
76. а.а Теликийн Эрболат
77. а.а Энхболдын Тамираа
78. а.а Намсрайн Ганзориг
79. а.а Түмэнбаярын Буянжаргал
80. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ
81. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал
82. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож
83. а.а Баасанжавын Сэр-Од
84. а.а Бумцэндийн Батбаатар
84. а.а Дамдины Тогтохжаргал
85. а.а Пүрэвсүрэнгийн Батхуяг
86. а.а Батсугарын Зоригтбаатар
87. а.а Тогтохмэндийн Сайханжаргал
88. а.а Цэнд-Аюушийн Цогт-Эрдэнэ
89. а.а Будаагийн Батсайхан
90. а.а Чинзоригийн Эрдэнэсайхан
91. а.а Батсүхийн Уугандаваа
92. а.а Жаалаагийн Наранбаатар
93. а.а Шагдарсүрэнгийн Чинтулга
94. а.а Баянбилэгийн Баянмөнх
95. а.а Хүрэлбаатарын Батбаяр
96. а.а Ганболдын Төрмөнх
97. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр
98. а.а Цэрэндоржийн Ганбат
99. а.а Ганпүрэвийн Ганбаатар
100. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун
101. а.а Энх-Амгалангийн Ариунбуян
102. а.а Нямдоржийн Өсөхбаяр
103. а.а Доржсүрэнгийн Батсүх
104. ц.а Ганзоригийн Жамбалдорж
105. а.а Батжаргалын Чинбат
106. а.а Мөнхжаргалын Бэлгүтэй
107. а.а Доржпаламын Энхболд
108. а.а Жаргалсайханы Алтаншагай
109. а.а Гүрзулын Ганцоож
110. а.а Буянтогтохын Пүрэвдорж
111. а.а Даваадоржийн Эрдэнэтулга
112. а.а Доржийн Ням-Очир
113. а.а Эрдэнээгийн Буянтогтох
114. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа… нарын шилдэг 128 бөх барилдахаар бүртгүүллээ. Аймгийн харцага, начин цолтнууд энэ удаа багтсангүй. Барилдаан 14:00 цагаас эхэлнэ. Тасалбарыг https://www.ticket.mn/event/1096/ -ээс…
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

​Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан маргааш болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 29-ний 14.00 цагm Монгол бөхийн өргөөнд болно.

Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбооноос барилдах бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэж байгаа юм байна. Мөн УОК-ын журмын дагуу бөхчүүд, үзэгчдийг вакцины гуравдугаар тун хийлгэсэн байх эсвэл 24 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээнд хамрагдсан байх зэрэг шаардлага тавьж байгаа аж.

Энэхүү барилдаан нь 2011 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн боловч өнгөрсөн жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор цуцлаад байсан билээ. Сонирхуулахад, 2019 оны барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Ц.Одбаяр үзүүрлэж байжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2021 оны 12-р сарын 29-ний 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Categories
мэдээ үндэсний-бөx

​Б.Бат-Өлзий харцага түрүүлж, Б.Пүрэвсайхан заан үзүүрлэлээ


Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос Б.Бат-Өлзий харцага түрүүлж, Б. Пүрэвсайхан заан үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Дунд шөвгийн долоод улсын начин Г.Ганжад, цэргийн арслан М.Лхагвагэрэл, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.
Дараагийн барилдаан 12-р сарын 29-нд Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 барилдаанаар үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг 12-р сарын 27, 28-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

6 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаан 2011 оноос эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомыг хүртсэн бөхчүүдээ танилцуулж байна.

Тухайлбал, 2011 онд улсын аварга С.Мөнхбат, 2012 онд улсын заан М.Ѳсѳхбаяр, 2013 онд улсын заан Б.Пүрэвсайхан, 2014 онд улсын аварга С.Мѳнхбат, 2015 онд улсын заан Б.Пүрэвсайхан, 2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва, 2017 онд улсын харцага Т.Баасанхүү, 2018 онд улсын харцага О.Хангай, 2019 онд улсын харцага Б.Бат-Өлзий тус тус түрүүлж Ерөнхийлөгчийн цомыг хүртсэн байна. Харин 2020 онд “Ковид-19” цар тахлын улмаас тус барилдаан өнжиж байжээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

МҮБХ: Стандартын бус зодог, шуудаг өмссөн бөхийг барилдуулахгүй

МҮБХ-ны удирдлагууд үндэсний бөхийн өмсгөл, хэрэглэл болох малгай, зодог, шуудаг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, иргэдтэй энэ сарын 20-нд уулзсан байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны боловсруулж буй “Биеийн тамир спортын хувцас хэрэглэлийн стандарт” тогтоох хөтөлбөрт үндэсний бөхийн зодог шуудгийн стандартыг батлуулахтай холбогдуулан дээрх аж ахуй нэгж байгууллагуудаас бусад байгууллага, аж ахуйн нэгжийг 2022 оны нэгдүгээр сарын 6-нд болох дараагийн уулзалтад хүрэлцэн ирэхийг анхааруулжээ.

Нэгдсэн стандартаар өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрлэгчдэд “Стандартчлал хэмжил зүйн үндэсний төв”-өөс патент олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй гэнэ.

Батлагдах стандартад заагаагүй хувцас хэрэглэлтэй бөхчүүд одоо өмсөж буй зодог шуудгаа эрх авсан нэр бүхий үйлдвэрлэгчдээр засуулж нэгдсэн стандартын шаардлагад нийцүүлэн барилдаанд оролцох боломжтойг мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

Монгол бөхийн өмсгөл, зодог шуудаг, малгай, залаа урладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл уулзахаар болжээ.

Уулзалтад оролцогчидтой МҮБХ-ны барилдааны дүрэмд заасны дагуу нэгдсэн стандартаар хувцас хэрэглэл хийж ажиллах талаар шийдвэр гаргах аж.

Тус уулзалт өнөөдөр 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно хэмээн Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Хантайшир” бөхийн дэвжээний 20 жилийн ойд зориулсан барилдаан болно

Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 19-нд болно.

Монгол бөхийн өргөөнд болох тус барилдаанд зодоглох бөхчүүдийг 17, 18-нд 10-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх юм байна.

Уг барилдаанд түрүүлсэн бөх таван сая төгрөг гардах аж.