Пүрэв гариг буюу энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаантай.
Category: үндэсний-бөx
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 12 дугаар сарын 24-нд буюу маргааш 12.00 цагаас сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ болон СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 3 дугаар шат буюу шигшээ 8 багийн эхний тойргийн барилдаан хойшилжээ.
Өчигдөр буюу лхагва гарагт 20.00 цагаас эхлэх байсан барилдаанууд 2 дугаар сар хүртэл хойшилж байгааг МҮБХ-ноос мэдэгдлээ.
Энэхүү “Алтан цом”-ын төлөөх үндэсний бөхийн 3 дугаар шат буюу шигшээ 8 багийн барилдаан СПС телевизийн үйл ажиллагаанаас шалтгаалж хойшилж байгаа аж.
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд болохоор товлогдсон байсан Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Энэ талаар МҮБХ-оос мэдээлсэн бөгөөд зохион байгуулагч талаас дараах мэдэгдлийг хийсэн байна.
Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, Сүлд спорт хороо, “Имприалд Гоулд Майнинг” ХХК, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, улсын начин Батбаярын Даваа-Очир түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Гэрэл зэндмэнэ” ХХК, “Алегротовер” ХХК, “Хонгор нутаг ” дэвжээний бөх, шинэ, залуу улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв. Тэдний хувьд хэн хэн нь анх удаагаа улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэжээ.
Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр /2022.12.10/ болно. Тодруулбал, Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан барилдаан 12:45 цагаас Монгол бөхийн өргөөнд болох нь ээ. Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэсэн байна.
Түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн бөх 3 сая төгрөгийн бай шагнал хүртэнэ. Харин их шөвгийн бөхчүүд нэг сая төгрөгийн бай шагнал хүртэх юм байна.
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны 8 дахь буюу хагас шигшээ барилдааны сүүлийн өдөр Багануур дүүргийн баг Булган аймгийн багтай учраа тааран барилдаж, Булган аймгийн баг 19:6-гаар илт давуу ялан, шигшээ наймд шалгарлаа.
Ялсан баг 5 сая төгрөгийн шагнал авсан бол энэ барилдаанд даваа авсан бөхчүүд давааны мөнгөө гардан авсан байна.
Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Х.Цогтгэрэл /2/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /5/, улсын начин Э.Сумъяабат /4/, сэлгээнд орж барилдсан улсын начин Б.Түвшинтөгс 2 даваатай барилджээ.
Багануур дүүргийн багт улсын начин Л.Батзориг /2/, аймгийн арслан Д.Буянт /1/, аймгийн арслан Б.Чинбат /1/, аймгийн заан С.Оргилбаатар /1/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл 1 даваа авсан байна. Тус багийн сэлгээний бөх аймгийн заан Х.Өсөхбаяр бэртлийн улмаас энэ барилдааныг өнжжээ.
Үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн эхний тойргийн барилдаанууд ирэх долоо хоногт эхэлнэ.
Харин өнөөдөр буюу 12-р сарын 10-ны 12.00 цагаас Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж байна.
МҮБХ, “SPS” телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны хоёр дахь өдрийн барилдаанд Баян-Өлгий аймгийн баг Дундговь аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг 14:11-ээр ялалт байгуулж, шигшээ найман багийн нэгээр шалгарлаа.
Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик сэлгээгээр орж барилдан /2/, өсөх идэр начин Н.Мустафа /3/, аймгийн хурц арслан У.Береке /3/, М.Еркебулан /3/, аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /3/ даваа авсан бол, Дундговь аймгийн багт улсын начин А.Алтанхуяг /2/, Э.Даш /4/, Э.Ванданцэрэн /5/, аймгийн арслан Б.Доржсүрэн /0/, Д.Энхболд /0/, сэлгээгээр аймгийн заан Э.Мөнхболд/0/ даваатай барилдлаа.
Дундговь аймгийн багаас аймгийн заан Б.Анандпүрэв эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул оронд нь улсын начин А.Алтанхуяг орж барилдсан юм.
Монголын Үндэсний Бөхийн Холбоо СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны гурав дахь өдрийн барилдаанд Архангай Ховд аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 13:12-оор ялалт байгуулж, шигшээ наймд шалгарлаа. Ялсан баг шагналын 5.000.000 төгрөгөө гардаж, давсан бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм.
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааныг зохион байгуулахаар болсон. Тэгвэл энэ арванхоёрдугаар сард болох барилдааны хуваарийг хүргэж байна.