Categories
мэдээ үндэсний-бөx

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn

Бөхийн баяр” цуврал барилдаан болно | NewsRoom.mn

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 28-ны баасан гарагт Монгол бөхийн өргөөнд 11:00 цагт болно.

Нийслэлийн өдрийн Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг Монголын үндэсний бөхийн холбоо өнөөдрийн 10:00 цагаас маргаашийн 17:00 цаг хүртэл цахимаар бүртгэнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 8-ны 12:00 цагт зохион байгуулагдахаар болжээ. Тус барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдах бөгөөд бөхчүүдийг энэ сарын 6, 7-нд 10:00-17:00 цагийн хооронд Монголын үндэсний бөхийн холбоо цахимаар бүртгэх юм байна.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улсын начин Ө.Батзулыг хоёр өрөө байраар шагналаа DNN.mn

Arslan.mn

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, өнөө жилийн ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд тав давж, Улсын начин цол хүртсэн Өлзийсайханы Батзулын цолны мялаалга наадам өчигдөр боллоо.

Түүний шинэ цол, гаргасан амжилтыг үнэлэн Улаанбаатар хот дахь Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотод хоёр өрөө байраар шагналаа.

Олон нийтийн дунд “бүжигчин” хэмээн цоллуулах болсон Ө.Батзулын хувьд чамгүй сайн бүжигчин гэдгээ сошиал сүлжээнд төдийгүй төв цэнгэлдэхийн дэвжээнээ ч зарлаад авсан нэгэн.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын начин Ө.Батзулын цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 30-нд болно DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилээр тав давж улсын начин цол хүртсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ Өлзийсайханы Батзулын цолны хүндэтгэлд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 30-нд Эрдэнэт хотын “Хангарьд палас”-т болно.

Тус барилдааны түрүү бөх 3 сая төгрөг, үзүүр бөх 2 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд 1 сая төгрөг гардана.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

О.Хангай аваргын цолны мялаалга наадам болж байна DNN.mn

Arslan.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн ойн наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ.

Түүний аваргын цолны мялаалга наадам өнөөдөр 07.00 цагаас Ховд аймгийн төвд хурдан морьдын уралдаанаар эхэллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын аварга О.Хангайн хүндэтгэлийн наадмын түрүү бөхийг 10 сая төгрөгөөр шагнана DNN.mn

Улсын аварга О.Хангайн хүндэтгэлийн наадмын түрүү бөхийг 10 сая төгрөгөөр  шагнана – updown.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн.

Түүний цолны мялаалга наадам энэ сарын 13-нд буюу маргааш Ховд аймгийн цэнгэлдэх хүрээлэнд болно. Түрүү бөх 10 сая төгрөг гардах бол үзүүр бөх таван сая төгрөгийн шагнал гардана. Мөн хүндэтгэлийн наадмын хүрээнд Ховдын брэнд бүтээгдэхүүн болох “Тарвас” эвент, “Аваргатай үдэш” шоу цэнгээн зохион байгуулагдах юм.

Ховд нутгийн арслан Ш.Ванчинхүү төрийн наадамд түрүүлснээс 82 жилийн дараа нутгийн хүү О.Хангай аварга цол хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Ногооннуур сумын 70 жилийн ойд Улсын заан Б.Серик түрүүлэв DNN.mn

Баян-Өлгий аймгаас 76 жилийн дараа ЗААН ЦОЛТОН төрлөө

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-нд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдснаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.

Тэд долдугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн түүхт 80 жилээр түрүү булаалдаж харцага давж байсан бол энэ удаа Б.Серик заан даагаа амжилттай нэхэж түрүүлсэн байна.

Харин их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн хурц арслан Малшийн Еркебулан нар шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Намрын нээлтийн барилдааны тов DNN.mn

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно | News.MN

Наадмаас хойшхи эхний томоохон барилдаан буюу намар цагийн нээлтийн барилдаан товлогдлоо.

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ойн баярт зориулсан “Нутгийн буян групп” ХХК-ийн нэрэмжит намрын нээлтийн барилдаан 2022 оны есдүгээр сарын 10-ны 12:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох аж.

Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдана.

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

650 сая төгрөгийн шагналын сантай цуврал барилдаан болно DNN.mn

Ялгуусны харшийн орой: Үндэсний бөх

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааныг зохион байгуулна.

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрсийг 2022 оны есдүгээр сарын 10-ны дотор МҮБХ хүлээн авч байна.

Тус барилдаанд аймгуудын дэвжээ тус бүрээс таван бөх оролцох бөгөөд бусад оролцох бөхчүүдийг Улаанбаатар хот ба есөн дүүргийн нэр дээр хуваарилна. Барилдааны сугалаа есдүгээр сарын 24-ний Бямба гарагт явагдана.

“АЛТАН ЦОМ” БАГИЙН БАРИЛДААНЫ УДИРДАМЖ

1. МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдаан нь 2022 оны 10 дугаар сарын нэгний өдрийн 19:00 цагт эхэлнэ.

2. “Алтан цом” –ийн барилдаанд 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хотын баг болон Тува улсын 1 баг, нийт 32 баг эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдах бөгөөд шалгарсан 8 багууд тойргоор барилдаж аваргаа тодруулна.

3. Цуврал барилдааныг тэгш тоотой 10, 12, 02, 04, 06-р сарын эхний хагасын Даваагаас Пүрэв гарагуудад зохион байгуулна.

4. Бөхийн барилдаанд баг тус бүр 5 гишүүнтэй байна.

5. Багийн барилдаан нь заасан өдрүүдэд нэг өдөрт, хоёр баг 2 цагийн дотор буюу 19:00-21:00 цагт барилдаж ялагчаа тодруулна.

БҮРТГЭЛ

Барилдах бөхчүүдийг дараах журмын дагуу бүртгэнэ.

– Аймгийн нэрээр оролцох нэг багийн 5 бөхөөс 2 бөх барилдаан эхлэхээс 10 хоногийн өмнө зайлшгүй шаардлагаар /бэртэл гэмтэл, тэмцээн уралдаан, ёс зүйн зөрчилд орох гэх,мэт/ өөрчлөгдөж болно.

– Багийн өөрчлөлт нь 2 бөхөөс илүүгээр өөрчлөгдөх зайлшгүй шаардлагатай эсэхийг зохион байгуулах комисст нотлох материалын хамт ирүүлж өөрчлөх ба бусад тохиолдолд бөхийг өөрчлөхгүй.

– Хот дүүргийн багт орох бөхчүүдийг Монгол бөхийн өргөөнд 2021 оны 11-р сарын 05-ны өдрөөс оролцож барилдсан барилдааны амжилтыг харгалзан сугалаагаар хуваарилахаас гадна нэг аймгийн бөхчүүд 1 багт 3-аас илүү орохгүйгээр зохион байгуулна.

– “Алтан цом” багийн барилдаанд оролцох баг тус бүр 5 гишүүнтэй байх бөгөөд нөгөө багийн 5 бөхтэй барилдаж, багийн ялагчаа тодруулна.

– Барилдаан нь МҮБХ-ны “Бөхийн барилдааны дүрэм”-д заасан багийн барилдааны төрөлд багтах бөгөөд барилдааны хугацаа 10 минут байна.

БАЙ ШАГНАЛ

Нийт шагналын сан 650.000.000 төгрөг байна.

– Түрүүлсэн баг 200.000.000 төгрөг, шилжин явах “Алтан цом”

– Хоёрдугаар байрт шалгарсан баг 50.000.000 төгрөг

– Түрүүлсэн багийн хамгийн олон даваа авсан бөх “Шилдэг бөх”-ийн “Алтан цом” гардана.

– Багийн барилдаанд ялсан баг тус бүр барилдаан бүрийн дараа 5.000.000 төгрөг авна.

– Барилдааны нэг давааг 100.000 төгрөгөөр тооцож урамшуулал олгоно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ үндэсний-бөx

П.Сайнзориг: Нэг бөхөөс допинг илэрсэн, Б сорьц өгөхгүй гэвэл нэрийг нь зарлана DNN.mn

डोप टेस्ट क्या होता है और भारत में Doping Test कैसे होता है - PHONDIA.com

Үндэсний их баяр наадмын тавын даваанд унасан, улсын цолтой нэг бөхөөс допинг илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр мэдээлэв.

Энэ үеэр тус салбар хорооны дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадмын барилдаанд дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөх бүгд допингийн шинжилгээгээ өгсөн.

Допингийн шинжилгээ өгөөгүй, өгөхөөс татгалзсан тохиолдолд допинг хэрэглэсэнд тооцно гэсэн хуулийн зохицуулалттай.

Дээрх 64 бөхөөс гадна 13 сур харваач шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээг цагдаа, тагнуул болон Үндэсний сурын харваа, Үндэсний бөхийн холбоо зэрэг тал талын хөндлөнгийн төлөөлөлтэйгөөр Допингийн эсрэг үндэсний төвийн ажилчид авсан.

Харин бид шинжилгээний зохион байгуулалтад сайн анхаарч, камерыг хаана байрлуулахаас эхлээд бөхчүүдийг бусад эд зүйл авч орохоос сэргийлж нэг удаагийн зориулалтын хувцас өмсгөсөн.

Тодруулбал, хүний хувийн нууцаас бусад зүйл нь ил харагдахуйц буюу биедээ ямар нэг эд зүйл авч орох бололцоогүй хувцас хэрэглэлийг өмсүүлж энэ удаагийн допингийн шинжилгээг авсан гэсэн үг” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.