Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин гахай өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 10. Бархасбадь гариг. Билгийн тооллын 25, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:31 цагт мандан 16:59 цагт жаргана. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан нохой өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 9. Буд гариг. Билгийн тооллын 24, улаан нохой өдөр. Өдрийн наран 08:30 цагт мандан 16:59 цагт жаргана. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 8, Ангараг гариг. Билгийн тооллын 23, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх бич өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 7,Сумъяа гариг. Билгийн тооллын 22, хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Их цасан болох улирал 01 цаг 14 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар морь өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 5, Санчир гариг. Билгийн тооллын 20, хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр жилтнээ бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин могой өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 4, Сугар гариг. Билгийн тооллын 19, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай, жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй сан тавиулах, угаал үйлдэх, газарлусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэдсайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан луу өдөр

Аргын тооллын
арванхоёрдугаар
сарын 3, Бархасбадь
гариг. Билгийн тооллын
18, цагаан луу өдөр.
Өдрийн наран 8 цаг 23
минутад мандан, 17 цаг
01 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь,
нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг
түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес
эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал
хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,
хишиг, даллага дуудуулах, насан бүтээл
хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн
зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд
сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой,
бич, тахиа, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар бар өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 1, Ангараг гариг. Билгийн тооллын 16, шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин үхэр өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 30, Сумъяа гариг. Билгийн тооллын 15, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Сар хиртэнэ, 17 цаг 02 минутаас 19 цаг 33 минутын хооронд 2 цаг 51 минут үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 42 минутад харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан хулгана өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 29. Адъяа гариг. Билгийн тооллын 14, улаан хулгана өдөр. Өдрийн наран 08:18 цагт мандан 17:03 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна.