Аргын тооллын арванхоёрдугаар сарын 23. Буд гариг. Билгийн тооллын 9, Дэлгэрүүлэгч одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 08:40 цагт мандан 17:03 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.
Category: зурхай
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Ангараг гариг. Билгийн тооллын 8, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 08:40 цагт мандан 17:02 цагт жаргана. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 21. Сумъяа гариг. Билгийн тооллын 7, шар нохой өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандан 17:02 цагт жаргана. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 20, Адъяа гариг. Билгийн тооллын 6, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Өдрийн сайн хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 19, Санчир гариг. Билгийн тооллын 5, улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 18. Сугар гариг. Билгийн тооллын 4, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 08:37 цагт мандан 17:00 цагт жаргана. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 17. Бархасбадь гариг. Билгийн тооллын 3, хөх морь өдөр. Өдрийн наран 08:37 цагт мандан 17:00 цагт жаргана. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцэл буцаахад сайн.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 16. Буд гариг. Билгийн тооллын 2, харагчин могой өдөр. Өдрийн наран 08:36 цагт мандан 17:00 цагт жаргана. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 15. Ангараг гариг. Билгийн тооллын 1, хар луу өдөр. Өдрийн наран 08:33 цагт мандан 17:00 цагт жаргана. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 14. Сумъяа гариг. Билгийн тооллын битүүн. Цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 08:34 цагт мандан 16:59 цагт жаргана. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.