Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бич өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 12.Ангараг гариг. Билгийн тооллын 29, цагаан бич өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандан 17:22 цагт жаргана. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин хонь өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 11. Сумъяа гариг. Билгийн тооллын 28, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандан 17:21 цагт жаргана. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар морь өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 10, Санчир гариг. Билгийн тооллын 27, Эрхтний тэнгэр одтой, шар морь өдөр. Өдрийн наран 8 :40 цагт мандан, 17:20 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин могой өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 9, Санчир гариг. Билгийн тооллын 26, Онгоц одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 :40 цагт мандан, 17 :18 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан луу өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 8, Сугар гариг. Билгийн тооллын 25, Хонгорцог одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 8:40 цагт мандан, 17:17 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
зурхай мэдээ нийгэм

Махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт тавьж буй. Тус газар өчигдөр нийт 19 зах, худалдааны төв, дэлгүүрт шалгалт явуулжээ.

Махны үнийн тухайд Хүчит шонхор захад хонь, үхрийн мах 500-1000 төгрөгөөр нэмэгджээ.Тодруулбал, жижиглэнгээр худалдаалж буй хонины ястай мах өмнөх өдрийнхөөс 9000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн ястай махны дээд үнэ 11000 төгрөг болж 1000 төгрөгөөр, ямааны махны үнэ 8500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 1.7 тонноор буурч 28.9 тонн мах нийлүүлжээ.

Гурил будаа, хүнсний ногоо: Барс захад худалдаалж буй Алтан тариа гурилын бөөний үний хувьд дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1250, 1-р зэрэг 1200, 2-р зэрэг 850 төгрөгийн үнэтэй байна.Мөн цагаан будаа кг нь 2100 төгрөгийн үнэтэй байна.

Шар будаа сортоос хамаарч 2000-2100, элсэн чихэр 2200, Монгол төмс 700-800, лууван 800, монгол сонгино 2500, хятад сонгино 1200 төгрөгийн үнэтэй байна.Энэ нь дэлгүүрт борлуулж буй үнээс 200-300 төгрөгийн хямд үнэтэй байгаа юм. Хүнсний дэлгүүрүүдэд лууван кг нь 1200-1500, Монгол төмс 1000-1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2300-2500 төгрөгийн үнэтэй байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үний өсөлттэй холбоотой асуудлаар өчигдөр 12:00 цагийн байдлаар хэрэглэгчийн мэдээллийн төвд 48 иргэний гомдол бүртгэгджээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 7. Бархасбадь гариг. Билгийн тооллын 24, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан 17:16 цагт жаргана. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх бар өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 6, Буд гариг. Билгийн тооллын 23, Тугчин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8:41 цагт мандан, 17:15 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин үхэр өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 5, Ангараг гариг. Билгийн тооллын 22, Харцага одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 8:41 цагт мандан, 17 :14 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох улирал 11:55 цагт эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар хулгана өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 4. Сумъяа гариг. Билгийн тооллын 21, хар хулгана өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан 17:13 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.