Аргын тооллын зургадугаар сар сарын 22, Ангараг гариг. Билгийн тооллын 12, Онгоц одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.
Category: зурхай
Аргын тооллын зургадугаар сарын 21, Сумъяа гариг. Билгийн тооллын 11, Хонгорцог одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.
Аргын тооллын зургадугаар сарын 20. Адъяа гариг. Билгийн тооллын 10, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандан 20:55 цагт жаргана. Энэ өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдах авахад муу.
Аргын тооллын зургадугаар сарын 19, Санчир гариг. Билгийн тооллын 9, Тугчин одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Аргын тооллын зургадугаар сарын 18. Сугар гариг. Билгийн тооллын 8, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандан 20:54 цагт жаргана. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Аргын тооллын зургадугаар сарын 17, Бархасбадь гариг. Билгийн тооллын 7, Бага морь одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4:52 цагт мандан, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Аргын тооллын зургадугаар сарын 16, Буд гариг. Билгийн тооллын 6, Их морь одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4:52 цагт мандан, 20:53 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Аргын тооллын зургадугаар сарын 15. Ангараг гариг. Билгийн тооллын 5, хөх морь өдөр. Өдрийн наран 04:52 цагт мандан 20:53 цагт жаргана. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Аргын тооллын зургадугаар сарын 14. Сумъяа гариг. Билгийн тооллын 4, харагчин могой өдөр. Өдрийн наран 04:52 цагт мандан 20:52 цагт жаргана. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Аргын тооллын зургадугаар сарын 13, Адъяа гариг. Билгийн тооллын 3, Өглөгт охин одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:52 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.