Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.4.24, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.24, Ням гариг
  • Наран ургах шингэх: 05.47-19.54
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаан морь өдөр DNN.mn

2022.4.23, БЯМБА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ДОЛООН УЛААН УЛААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.23, Бямба гариг
  • Наран ургах шингэх: 05.48-19.53
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хөхөгчин могой өдөр DNN.mn

2022.4.22, БААСАН ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 21

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.22, Баасан гариг
  • Наран ургах шингэх: 05.50-19.51
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай DNN.mn

2022.4.21, ПҮРЭВ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ЕСӨН УЛААН ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.21, Пүрэв гариг
  • Наран ургах шингэх: 05.52-19.50
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Харагчин туулай өдөр DNN.mn

2022.4.20, ЛХАГВА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
НЭГ ЦАГААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.20, Лхагва гариг
  • Наран ургах шингэх: 05.54-19.48
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар бар өдөр DNN.mn

2022.4.19, МЯГМАР ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.19, Мягмар гариг
  • Наран ургах шингэх: 05.56-19.47
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаагчин үхэр өдөр DNN.mn

2022.4.18, ДАВАА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.18, Даваа гариг
  • Наран ургах шингэх: 05.58-19.46
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан хулгана өдөр DNN.mn

2022.4.17, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 16

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ДӨРВӨН НОГООН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.17, Ням гариг
  • Наран ургах шингэх: 05.59-19.44
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.4.16, БЯМБА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ТАВАН ШАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.16, Бямба гариг
  • Наран ургах шингэх: 06.01-19.43
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Шар нохой өдөр DNN.mn

2022.4.15, БААСАН ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ЗУРГААН ЦАГААН ШАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.15, Баасан гариг
  • Наран ургах шингэх: 06.03-19.41
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.