Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.5.7, БЯМБА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ХОЁР ХАР ЦАГААН БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.7, Бямба гариг
  • Наран ургах шингэх: 05.25-20.12
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна DNN.mn

2022.5.6, БААСАН ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.6, Баасан гариг
  • Наран ургах шингэх: 05.27-20.11
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Шар морь өдөр DNN.mn

2022.5.5, ПҮРЭВ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ДӨРВӨН НОГООН ШАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.5, Пүрэв гариг
  • Наран ургах шингэх: 05.28-20.10
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаагчин могой өдөр DNN.mn

2022.5.4, ЛХАГВА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.4, Лхагва гариг
  • Наран ургах шингэх: 05.30-20.08
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал баялаг төгөлдөр болно DNN.mn

2022.5.3, МЯГМАР ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ЗУРГААН ЦАГААН УЛААН ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.3, Мягмар гариг
  • Наран ургах шингэх: 05.31-20.07
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.5.2, ДАВАА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 2

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.2, Даваа гариг
  • Наран ургах шингэх: 05.33-20.05
  • Үс засуулбал: Хэл, ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хөх бар өдөр DNN.mn

2022.5.1, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
НАЙМАН ЦАГААН ХӨХ БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.1, Ням гариг
  • Наран ургах шингэх: 05.35-20.04
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Харагчин үхэр өдөр DNN.mn

2022.4.30, БЯМБА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.30, Бямба гариг
  • Наран ургах шингэх: 05.36-20.03
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар хулгана өдөр DNN.mn

2022.4.29, БААСАН ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.29, Баасан гариг
  • Наран ургах шингэх: 05.38-20.01
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.4.28, ПҮРЭВ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ХОЁР ХАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.28, Пүрэв гариг
  • Наран ургах шингэх: 05.40-20.00
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.