Categories
гадаад мэдээ

АНУ-ын Конгресст шинээр сонгогдсон 3 гишүүн тангараг өргөжээ DNN.mn

АНУ-ын Конгресст шинээр сонгогдсон гурван гишүүн тангараг өргөжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Конгрессын гурван шинэ гишүүнийг мягмар гарагт Вашингтон хотноо хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр шинэ гишүүдийн тангараг өргөх ёслол болсон юм. Сони: Тангараг өргөсөн гишүүдийн 2 нь Ардчилсан намын гишүүн Аляскийн Мэри Пелтола, Нью-Йоркийн Пэт Райан нар байсан юм. Гурав дахь гишүүн нь Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Жо Сэмполинский юм. Тэрээр Нью-Йорк дахь Конгрессын тойргийг төлөөлөхөөр болж байгаа юм.

Mary Пелтола нь АНУ-ын түүхэнд анх удаа Аляскийн уугуул иргэдээс сонгогдсон Конгрессын эмэгтэй гишүүн юм гэдгийг хэвлэлийнхэн онцолж байна. Тэрбээр Аляскийн тойргийг төлөөлж байсан Дон Янгийн оронд ажиллахаар нөхөн сонгуулиар сонгогдсон аж.

Шинэ гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси удирдан явуулж, гишүүд улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалан, өөрийн бүхий л хүчин чадлыг дайчлан ажиллахаа илэрхийлжээ

Categories
гадаад мэдээ цаг-үе

Шведийн Ерөнхий сайд огцорлоо DNN.mn

Первая женщина-премьер в истории Швеции Магдалена Андерссон подала в  отставку. Она руководила правительством меньше суток - Народное слово

Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон өнөөдрөөс /IX.15/ албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ. Тэрбээр Парламентын сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээн огцорч байгаа гээд, “Цаашид Засгийн газрыг эмхлэн байгуулах хариуцлага парламентын спикерт ногдлоо” гэж ярьсан байна.

Тэрбээр шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Социал демократ намаа удирдан сөрөг хүчний хувиар ажиллана гэжээ.

Categories
гадаад мэдээ

​Украинд юу болоод өнгөрөв ?! DNN.mn


Украин улсын ерөнхийлөгч, Украины армийн ерөнхий командлагч В.Зеленский Крымыг цэвэр усаар ханган, Крымын хойгоос цэргийн гол хангамжаа авч буй Оросын армийн гол засмал замыг таслах зорилгоор оросуудын эзлэн авч чадсан ганц том хот болох Херсоныг мужтай нь бүрэн чөлөөлөх тушаал хэдэн сарын өмнө гаргав. Украины арми энд байрласан Оросын цэргийн удирдлага,зэвсгийн агуулах,нисэх буудал, хангамжийн гүүрүүдийг сар гаруй хугацаанд АНУ-ын өндөр оновчтой “HIMARS”-аар буудаж маш их хохирол учруулав. Харин оросууд энэхүү урд фронтод хамгийн сайн, байлдах чадвартай гэсэн 20-25 мянган цэргээ цуглуулав. Харин Изюмийн гэх хойд фронтод танкны хажууд ч очиж байгаагүй, “Росгвард” гэх мэт алаг цоог 10 мянган цэрэг үлдээв. Олон улсын цэргийн шинжээчид энэ бүсийг дэлхийн II дайны хүчний тэнцвэрийг өөрчилсөн “Курскийн цүлхэн”-тэй зүйрлэн, Оросын цэргийн байрлалыг Днеприйн зүүн эрэг дэх “уут” гэж нэрлэв. Ийнхүү энэ сарын 6-нд Украины арми Херсоныг чөлөөлөх тулалдаанаа эхлүүлж аажимхан давшиж эхлэв. Гэхдээ энэ нь оросуудын анхаарлыг татах зориулалттай довтолгоон байлаа. Харин гол довтолгоон нь Харьковын гэх Изюмийн хойд фронтод эхлэв.

Энэ сарын 6-ны өглөө Украины цэргүүд Харьковын зүүн өмнөд хэсэгт орших Балаклия хотод хүчтэй цохилт өгснөөр тулалдаан эхлэв. Довтолгоон нэг нь Балаклеягийн урдаас, хоёр нь хойд зүгээс гэсэн гурван талаас зэрэг эхлэв. Оросын фронтын хамгаалалтын зурвас яах ийхийн зуургүй сэтэрч, Украины зэвсэгт хүчин уг хотыг хагас тойрог хэлбэрээр бүсэлж, гол замуудыг нь таслан, цаг алдахгүйн тулд довтолгооноо зүүн зүгт эргүүлэн давшиж орос цэрэггүй хот суурингуудыг хурдтай чөлөөлөв. Оросын өмнө зүгийн фронтоос цэрэг шилжүүлж болзошгүй сөрөг довтолгооныг няцаахын тулд Украины цэргийн урд хэсэг Балаклиягаас зүүн өмнө зүгт ашигтай байрлал эзлэн бэхжиж, түр зогсон хүлээв. Харин оросуудад цэргийн хүчээ шилжүүлэн довтлох сөхөө байсангүй. Украины цэргийн хойд хэсэг нь Шевченково, Купянскийн чиглэлд хурдны замаар дотолгооноо эрчимтэй үргэлжлүүлсээр байв.

Энэхүү довтолгооны үеэр Украины Зэвсэгт хүчин хорлон сүйтгэх, тагнуулын бүлгүүдийг урагш хөдөлгөн араас нь хөдөлгөөнт довтолгооны бүлгүүд Оросын хамгаалалтыг эвдэж, хэрэв хүчтэй эсэргүүцэлтэй тулгарвал тэд ухарч, нэгэнт илэрсэн Оросын галын цэгүүдийг хуягт, танкийн ангиуд довтлон устгаж, тус бүс нутгийг чөлөөлөн хяналтандаа авах явдал зогсолтгүй давтагддаг цэргийн сонгодог тактикийн дагуу ажиллав. Украины цэргүүд Оросын бэхлэгдсэн бүс нутгийг тойрон гарч, бүслэн үлдээдэг монгол цэргийн аргыг хэрэглэж байсан учир Оросын цэргүүд харилцан хамааралгүй болж, цэргийн бүлгүүд нь тасралтгүй бүслэгдэж байгаа мэдээллүүд Оросын армид жинхэнэ эмх замбараагүй байдал үүсгэв.

Удалгүй оросууд Купянск хотыг алдсан нь оросуудын хувьд Белгородоос Волчанскаар дамжсан төмөр замаар Изюмын бүлэглэл хангамж авах ямар ч боломжгүй болсон гэсэн үг байв. Иймээс украинчуудад бүрэн эзлэгдэхээс урьдчилан сэргийлж Купянск, Изюмийн ойролцоох цэрэгтээ Кремль яаралтай ухран гарах тушаал өгөв. Энэ нь энэхүү тулалдаанд путинчуудын гаргасан ганц зөв шийдвэр байсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэ үед Украины ангиуд Купянскийн баруун болон зүүн хэсгийг холбосон орос цэргийн ухрах гүүрийг эвдэж, Изюмхотыг бүрэн хааж, Оскол голын усан сангийн эргийн дагуу урагш чиглэн Изюм руу эргэв. Украины зэвсэгт хүчний өөр нэг довтолгооны бүлэг хойд зүг рүү эргэж, хурдны зам дагуу Двуречное суурин руу хурдтай давшиж эхлэв. Оросын Изюмийн бүлэглэлийн хангамж авах замууд бүрэн хаагдав. Үүний зэрэгцээ Украины цэргүүд Оросын Изюмын бүлэглэлийг бүрэн бүслэхийн тулд өмнөд хэсгээс нь Лиман хот руу довтолж эхлэв. Ийнхүү энэ сарын 11 гэхэд Изюмын Оросын цэргийн бүлэглэл танк, хуягт гэх мэт цэргийн тоног төхөөрөмж, нөөц сум зэргээ устгаж амжилгүй үлдээн Луганск муж руу яаран зугтан гарч дуусав. Оросын Изюмийн бүлэглэлийн удирдагч, дэслэгч генерал Андрей Сычевой нь Кремльд очихоос айн дэд хурандаа хувцас өмсөн ганцаар очиж Украинчуудад олзлогдов. Украины цэргүүд хойд фронтод 3000 кв.км нутаг бүхий 50 орчим хот сууринг чөлөөлөн ОХУ-тай хиллэдэг улсынхаа хилд хүрч, хилийн шонгоо сэргээн босгож, төрийн далбаагаа мандуулав. Хойд фронтын шинээр тогтсон шугам Оскол голоор зааглагдав. Харин Днепр мөрний зүүн эрэгт “уутан”-нд орсон Оросын 20-25 мянган цэргийн хувь заяа Украины ялалтаар өндөрлөж урд фронт Днепр мөрнөөр зааглагдах нь цаг хугацааны асуудал болов. Ийнхүү украинчуудын ирэх онд эх орноо булаан эзлэгдэгчдээс бүрэн чөлөөлөх зам нь шулуудав. Энэ бүхний дараа НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйлийг зөрчсөн гэж, эсвэл зүгээр л ОХУ-ыг “Террорист улс” хэмээн зарлаж барууны цэрэг Финландаас довтлон Санкт-Петербург, Москваг эзлэн авч Оросын цөмийн зэвсгийг хураан, АНУ-ын Батлан хамгаалахын сайд генерал Ллойд Остины хэлснээр “Орос улсыг дахин хэзээ ч бусад улсад заналхийлэхгүй болгох” биз ээ. Үүний дараа англи-саксончууд Хятадын нөлөөллөөр ардчилсан хүчнийхээ эсрэг цэргийн эргэлт хийсэн Мьянмараас бусад Зүүн өмнөд Азийн бүх улсууд, Япон,Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк болон бараг бүх “стан” улсуудтай нийлэн Хятадтай тооцоо хийж эхлэх байх. Харин хятадууд оросууд шиг ингэж тэнэгтэхгүй гэдэг нь бол харин тодорхой.Өөр зам хэмээх нь үгүй.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Казахстаны ерөнхийлөгч нийслэл хотынхоо хуучин нэрийг сэргээх саналыг дэмжлээ DNN.mn

Countries - Республика Казахстан - Пражский Процесс

Казахстан улсын нийслэл Нур-Султаны нэрийг Астана болгон буцааж өөрчлөх саналыг тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэмжжээ.

Ерөнхийлөгч уг саналыг дэмжсэн ба одоо үндсэн хуульд оруулахаар бэлдэж буй өөрчлөлтөд нийслэлийн шинэ нэрийг тусгах төлөвлөгөөтэй байгааг Токаевын хэвлэлийн төлөөлөгч Руслан Желдибай өчигдөр сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Есдүгээр сарын 2-нд тус улсын парламент дахь Шинэ Казахстан бүлгийн гишүүд Нур-Султан нэрийг Астана болгон өөрчлөх саналыг анх гаргаж байв.

Астана нэртэй байсан нийслэл 2019 оноос хойш Казахстаны анхны ерөнхийлөгчийн нэрээр Нур-Султан гэж нэрлэгдсэн юм.

Казахстаныг тусгаар тогтносноос нь хойш 30 орчим жил захирсан ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2019 онд албан тушаалаасаа сайн дураар огцорч, Токаевыг залгамжлагчаараа зарлаж байв.

Гэхдээ тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлсэн хэвээр үлдэж, өөртөө үндэстний эцэг “елбасы” цол өгсөн юм.

Касым-Жомарт Токаев энэ оны эхээр Казахстанд гарсан үймээний дараа Назарбаевын эрх мэдлийг хязгаарлаж, улс төрийн шинэчлэлтийг эхлүүлсэн нь одоо үргэлжилж байна.

Эх сурвалж: Radio Free Europe

Categories
гадаад мэдээ

В.Путиныг огцрохыг шаардаж эхлэв DNN.mn

ОХУ-ын нийслэл Москва хотын Ломоносовын дүүргийн депутатуудын зөвлөл энэ сарын 8-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг огцрох хүсэлт гаргав. Тэд ерөнхийлөгчид хандан нийтэлсэн илгээлтдээ засгийн эрх баригчийг сольж байх нь аль ч улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Гэтэл Путины хувьд хоёр дахь бүрэн эрхийнхээ дараа дахин засгийн эрхэнд гарснаас шалтгаалан түүний амлаж байсан “ДНБ хоёр дахин өссөнгүй, цалин, хөлс нэмэгдсэнгүй, хөдөлмөрийн чадвартай аль ухаалаг хүмүүс олноороо эх орноосоос дайжиж, түүний амласан улс орны тогтвортой байдал хангагдалгүй улс орны бүх зүйл ямар нэг байдлаар буруугаар эргэв” гээд “Та болон таны доод албан тушаалтнуудын удаан хугацаанд хэрэглэж буй ямар ч тэвчээр соёлгүй, түрэмгийлэл нэвт шингэсэн үг хэллэг нь эцсийн дүндээ манай улсыг дахин “Хүйтэн дайн”-ны эрин рүү буцаан оруулж, дэлхий нийт дахин Оросоос айж, үзэн ядаж эхэлсэн бөгөөд бид дахиад л бүх дэлхийг цөмийн зэвсгээр заналхийлж эхлээд байна” гэж Ломоносовын дүүргийн депутатуудын хамтарсан илгээлтэд цохон тэмдэглэсэн байна. Тэд Путины үзэл бодол болон түүний засаглалын загвар нь “хэт хоцрогдсон бөгөөд Орос улсын хөгжил, хүний нөөц бололцоогоо зөв ашиглахад том саад болж байгаа учир ОХУ-ын ерөнхийлөгчийг “албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн байна. Мөн нийслэлийн Ломоносовын дүүргийн депутатуудын зөвлөл Москва хотын захирагч Сергей Собянинд хандан уриалга гаргажээ. Уг уриалгад “Москва орчмын нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо бүрэн алдагдаж, районы түвшинд Кремлийн төлөөллийн давхар удирдлага оролцдог болсноор нутгийн оршин суугчид болон тэдний төлөөллийн аливаа санаачилга биелэгдэх ямар ч боломжгүй болоод байна“ гэж мэдэгдсэн байна.

Энэхүү уриалгаас нэг хоногийн өмнө Санкт-Петербург хотын Смольнинскийн дүүргийн депутатуудын зөвлөл эх орноосоо урвасан хэргээр Путиныг албан тушаалаас нь огцруулахыг уриалсан тогтоолыг Төрийн Думд илгээсэн билээ. Уг тогтоолд ерөнхийлөгч Путин НАТО-г өргөжүүлэхээс сэргийлнэ гээд НАТО-г улам өргөжүүлсэн, Украины армийг чадваргүй болгоно гэсэн боловч барууны зэвсгээр зэвсэглэн улам хүчирхэг болгож эсрэгээрээ Оросын армийн анги нэгтгэлүүдийг устгаж, ОХУ-ын залуу, хөдөлмөрийн чадвартай олон иргэдийн амь насыг зольж, бэртээж гэмтээн, үүрд тахир дутуу болгосон төдийгүй Оросын эдийн засагт нөхөгдөшгүй хохирол учруулсан тул түүнийг эх орноосоо урвасан гэж үзэж байна гэж тайлбарлажээ. Энэхүү уриалгыг дэмжсэн Санкт-Петербург хотын депутат Никита Юферев “Бидэнд цагдаагийн газраас Оросын армийн үйл ажиллагааг гүтгэн, гуйвуулсан хэргээр мэдүүлэг авах болсон тухай шаардах хуудас ирсэн” хэмээн Германы “DW”-ийн сурвалжлагчид мэдээлсэн байна.

Яг энэ үед Украины зэвсэгт хүчин 50 км гүнд давшиж Орост эзлэгдээд байсан Донбассын 3000 орчим км.кв нутаг бүхий 40 орчим хот сууринг чөлөөлж украинчууд дайнд эргэлт гаргасан нь “дайран дээр давс нэмсэн” ядал болов. Учир нь өнгөрсөн зургаан сар оросууд 10-15 км давшсан бол украинчууд гурав хоногт хэдэн арав дахин том нутгийг чөлөөлөн ялалт байгуулав. Ингэснээр В.Путин маш яаралтай буцан ялалт байгуулахгүй бол суудлаа өгөхөөс өөр аргагүй болсон гэсэн үг. Гэтэл түүнд ялалт байгуулах цэргийн нөөц байхгүй болчихсон байдаг. Ийнхүү олон улсын цэргийн шинжээчдийн дэлхийн II дайнд эргэлт гаргасан “Курскийн цүлхэн”-тэй зүйрлэн бичиж, хэлж байсан тулалдаан явагдаж Орос Украины дайн Украины талд ашигтайгаар эргэлт буцалтгүй эргэсэн гэсэн үг юм. Эдгээр явдалтай зэрэгцэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киев хотод гэнэтийн айлчлал хийж АНУ-ын засаг захиргаа Украин болон Оросын аюул заналд ойр байгаа Европын 18 орны батлан хамгаалах салбарт нийт $2 тэрбумын урт хугацааны тусламж үзүүлэх болсныг мэдэгдэв. Мөн Германы Рамштайн дахь цэргийн баазад болсон 50 улсын батлан хамгаалах яамны төлөөлөгчид оролцсон хуралд АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин америкчууд 675 сая ам.доларын зэвсэг, техникийн тусламжийг нэмж Украинд үзүүлэх болсныг зарлан, оролцогч бүх улсад “Украин улс бүрэн ялж дуустал тогтмол тусламж үзүүлэх ёстой” гэж уриалав. Энэ уриалгыг энгийн үгээр тайлбарлавал, Оросын армийг дахин ямар ч дайн хийх чадваргүй болгохыг Украины ялалт гэх бөгөөд эс тэгвээс Путинг авч хаясан ч ОХУ Украинд болон бусад улсад дахин довтлох аюул хэвээр байх болно. Өөрөөр хэлбэл, бүх орос эрчүүдийг “АКА” автомат барих ямар ч сонирхолгүй болгож ОХУ-ыг бүрдүүлж буй үндэстнүүд хэл, соёл, шашин нэгт тусгаар улсууд болж Оросын их гүрний дарлалаас ангижрахыг “Украин улсын бүрэн ялалт” гэж үзэж байгаа юм байна. Энэ бүхэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хувь заяа тун ч бүрхэг болчихлоо гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хатан хаан Элизабетыг энэ сарын 19-нд оршуулахаар товложээ DNN.mn

Их Британийн талийгаач хатан хааныг оршуулах төрийн ёслол есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотын Уэстминстер Аббэйд болох тов гарсныг Букингэмийн ордноос өчигдөр мэдээлжээ.

Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хаан болох Элизабет өнгөрсөн Пүрэв гарагт Шотландын Балморал шилтгээнд 96 насандаа таалал төгссөн юм.

Хатан хааны оршуулга нь сүүлийн 60 орчим жилд Британид болоогүй төрийн оршуулга болох юм байна. Мөн энэхүү үйл явдлын хамгаалалт нь Их Британийн түүхэнд хамгийн том аюулаас хамгаалах арга хэмжээ болохоор байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Хатан хааны оршуулгын ёслолд сая сая Британичуудаас гадна дэлхийн олон орны хүндтэй зочид оролцох юм. Тус улс хамгийн сүүлд 1965 онд ерөнхий сайд Уинстон Черчиллд зориулан төрийн оршуулга зохион байгуулж байжээ.

Оршуулгын ёслолд оролцох гадаадын хүндтэй зочдын дотор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен зэрэг хүмүүс байна.

Мөн Японы эзэн хаан Нарухито зэрэг газар газрын ихэс дээдэс оршуулгын ёслолд оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс цагаан будааны экспортоо хязгаарлав DNN.mn

Цахимын цаадах цагаан будааны бодит төрх

Энэтхэгт хур бороо багассаны улмаас тариалалтад саад учирчээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн цагаан будааны хамгийн том экспортлогч орон экспортоо хязгаарлав. Тодруулбал, талбайд хатаах, тээвэрлэх, тээрэмдэх явцад бутарч үйрсэн будааны хэлтэрхийг экспортлохыг хориглож, хэд хэдэн төрлийн цагаан будааны экспортод 20 хувийн татвар ногдууллаа. Энэ хязгаарлалт өчигдрөөс /2022.09.09/ эхлэн хэрэгжив.

Энэтхэг улс дэлхийн 150 гаруй оронд цагаан будаа экспортолдог. Энэ нь нийт цагаан будааны тээвэрлэлтийн 40 гаруй хувь юм. Хэрвээ тээвэрлэлтийг бууруулбал хэдийнэ туйлдаа хүрээд буй хүнсний үнийг улам өсгөх эрсдэлтэй. Татварыг нэмэгдүүлснээр худалдан авагчид Энэтхэгээс татгалзаж, Тайланд, Вьетнам руу хошуурч болзошгүй аж. Түүнээс гадна Пакистан, Мьянмар гэсэн өрсөлдөгчид бий.

Бутарч үйрсэн будааг Африкийн цөөн хэдэн ядуу орны хэрэгцээнд зориулан импортолдог. Тэгвэл шинэ хязгаарлалтын дагуу бутарсан будааны экспортыг бүрэн хориглов. Харин татварын хувьд Энэтхэгийн экспортын 60 гаруй хувийг бүрдүлдэг цагаан, бор будаанд хамаарах аж.

Баруун Бенгал, Бихар, Уттар Прадеш зэрэг цагаан будаа үйлдвэрлэдэг гол мужуудад дунджаас бага хэмжээний хур тунадас орсон. Ирэх саруудад экспорт хамгийн багадаа 25 хувиар буурна гэж Энэтхэгийн цагаан будаа экспортлогч Сатям Балажее компанийн гүйцэтгэх захирал хэллээ. Тус улс цагаан будаанаас гадна улаан буудайн экспортыг хэдийнэ хориглож, элсэн чихрийн тээвэрлэлтээ хязгаарлаад буй.

Энэтхэгийн цагаан будааны экспорт 2021 онд 21.5 сая тонн хүрсэн нь дэлхийн дээд амжилт болсон юм. Тайланд, Вьетнам, Пакистан, АНУ гэсэн дөрвөн улс нийлээд ч энэ тоонд хүрч чадаагүй аж.

Categories
гадаад мэдээ цаг-үе

БНХАУ-д ковидын шинжилгээ авах журмыг чангатгалаа DNN.mn

БНХАУ Ухань хот | News.MN

Баярын өдрүүд ойртож байгаатай холбоотойгоор Хятадад коронавирусийн шинжилэгэ өгөх журмыг чангатгажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, онгоц, галт тэрэг эсвэл хот хоорондын автобусаар аялах хүмүүс зорчихоос өмнө 48 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой аж. Энэ шаардлага есдүгээр сарын 10-наас 10 дугаар сарын сүүл хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.

Шинэ журам гарахаас өмнө гагцхүү сүүлийн 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний хариу шаардаж байлаа. Мөн баярын өдрүүд дууссаны дараа эрх баригчид халдварыг тогтоон барих журам, дүрмээ эргэн харна гэж эх сурвалж мэдээлжээ.

Энд дуулгахад, есдүгээр сарын 10-12-ны өдрүүд Намрын дунд үеийн баяртай холбоотой амралтын өдрүүд тохиох бол 10 дугаар сарын нэгнээс долооны өдрүүдэд БНХАУ үүсэн байгуулагдсаны баярт зориулан бүх нийтээр амрах юм. Баярын үеэр Хятадын иргэд амрах, ар гэрийнхэндээ айлчлахаар бусад хотууд руу зорчдог боловч сүүлийн хоёр жилд коронавирусийн тахлын улмаас олон хүн хөл хорионд орохоос сэргийлж аялахаас татгалзах болсноор зорчих хөдөлгөөн буурчээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Их Британийн хатан хаан II Элизабет таалал төгслөө DNN.mn

Хатан хаан II Элизабет Австралийн Засгийн газрыг ОГЦРУУЛАХ гэх мэт  хачирхалтай эрх мэдлүүдтэй - Eguur.MN

Их Британи улсын төрийн тэргүүн, хатан хаан Элизабет 96 насандаа таалал төгссөнийг Букингэмийн ордноос Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө мэдээлжээ.

“Хатан хаан өнөөдөр үдээс хойш Балморал шилтгээнд тайван байдалтайгаар хорвоог орхилоо. Хаан, хатан хоёр өнөө орой Балморалд үлдээд маргааш Лондон руу буцна” гэж Букингэмийн ордон албан ёсоор мэдээлсэн байна.

May be an image of 1 person and text that says 'Her M Majesty The Queen Elizabeth 1926- 2022'

Элизабет нь 70 жил төр барьсан, Их Британийн түүхэнд хамгийн удаан ширээнд суусан хаан юм.

Тэрбээр 1952 онд эцэг хааныг нас барсны дараа ширээг нь залгамжилж байжээ. Сүүлийн саруудад хатан хааны бие чилээрхэж, олон нийтийн арга хэмжээнд оролцох нь ховордоод байв.

Одоо түүний хүү Чарльз хаан ширээг залгамжилж, Гуравдугаар Чарльз Хаан болно. Ач хүү хунтайж Уилльям нь угсаа залгамжлах дараагийн хүн болж байна.

Одоо 73 настай Чарльз нь Британийн түүхэнд хамгийн өндөр насандаа хаан ширээнд суусан хүн болох юм.

Хоёр хоногийн өмнө хатан хаан Элизабет улсынхаа шинэ ерөнхий сайд Лиз Трассыг хүлээн авч, засгийн газраа байгуулах зөвшөөрөл өгч байв. Хөдөлгөөний бэрхшээлтэй болсон хатан хаан Лондонд очиж чадаагүй тул Шотланд дахь Балморал шилтгээндээ шинэ ерөнхий сайдыг хүлээж авсан юм.

Элизабет хатан хааны засаглалын үед нийт 15 ерөнхий сайд томилогдож байсны анхных нь Уинстон Черчилл байжээ.

“Эрхэмсэг дээдэс, хатан хаан таалал төгссөн нь манай үндэстнийг төдийгүй дэлхий дахины хүн ардыг цочроолоо. Хатан хаан Хоёрдугаар Элизабет бол орчин үеийн Британийг босгосон тулгын чулуу байв. Түүний засаглалын үед манай улс хөгжиж, цэцэглэсэн. Түүний ачаар өнөөдрийн Британи аугаа хүчирхэг байгаа юм” гэж ерөнхий сайд Лиз Трасс мэдэгджээ.

17 сарын өмнө хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филип 99 насандаа өөд болсон юм.

Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд хатан хааны араас эмгэнэл илэрхийлсээр байна.

Элизабет нь Их Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хаан байлаа. Төр барьсан хугацаагаар тэр өөрийн элэнц эмээ Викториа хатан хааны урд бичигддэг. Дэлхийн түүхэнд энэ үзүүлэлтээр түүний урд орох ганц хүн нь Францын XIV Луй хаан юм.

Хатан хаан Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Лондон хотод Йоркийн гүн, гүнгийн ахайтан хоёрын анхны хүүхэд болон мэндэлж байжээ. Тухайн үед тэр өөрийн эцэг, авга ах нарын дараа хаан ширээг залгамжлах гурав дахь хүн болж байв.

Хатан хаан дөрвөн хүүхэд, найман ач, зээ, 11 гучтай хүн байжээ.

Эх сурвалж: BBC

Categories
гадаад мэдээ

Их Британийн хатан хаан II Элизабетийн бие муудаж, эмчийн хяналтад байна DNN.mn

ФОТО: Хоёрдугаар Элизабет хатан хаан болсны 70 жилийн ойг тэмдэглэж байна

Их Британийн хатан хаан II Элизабетийн биеийн байдал чилээрхэж, эмчийн хяналтад оржээ.

Букингемийн ордоны албан ёсны мэдэгдэлд пүрэв гаригийн өглөө 96 настай Хатан хааны бие чилээрхэж, эмчийн хяналтад орсон бөгөөд Шотланд дахь Балморал цайзад байгаа аж. Хамгийн гол нь, Их Британийн усгаа залгамжлах хунтайж Чарльз болон ач хүү, хунтайж Уильям зэрэг хааны гэр бүлийнхэн Балморал цайзад цуглаад байгаа нь Хатан хааны эрүүл мэндийн байдал нэлээд хүндэрсэн байж болзошгүй гэх таамгийг үүсгээд байгаа юм. Мөн Английн хэвлэлүүд хунтайж болон гүнгий авхай асан Харри, Меган тэргүүтэй Хатан хааны гэр бүлийн ойрын бүх хүн Балморал цайз руу явж байгаа талаар мэдээлжээ.

Хатан хаан II Элизабет эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан сүүлийн жилүүдэд олон нийтийн арга хэмжээнд оролцох нь багассан. Түүний нөхөр Эдинбургийн хунтайж Филипп өнгөрсөн онд 99 насандаа таалал төгссөний дараагаар тэрээр олны өмнө маш цөөн гарсан юм. Хатан хаан хамгийн сүүлд лхагва гаригт онлайнаар хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцлаад байв.

Хатан хааны эрүүл мэнд муудаж, эмчийн хяналтад орсон талаарх мэдээлэл гарсны дараа Английн Ерөнхий сайд асан Сер Тони Блейр тэргүүтэй улс төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүд түүний эрүүл мэндэд санаа зовинож байгаагаа илэрхийлээд байна.