Categories
гадаад мэдээ

Иранд жагсаалын үеэр гадаадын 14 иргэнийг баривчилжээ DNN.mn

Иранд жагсаалын үеэр гадаадын 14 иргэнийг баривчилжээ | Sonin.MN

Ираны эрх баригчид сүүлийн долоо хоногт болсон жагсаалын үеэр гадаадын 14 иргэнийг баривчилсан гэж “Fars” агентлаг пүрэв гарагт мэдээлэв.

Мөрдөн байцаалтын явцад АНУ, ОХУ, Австри, Франц, Их Британи, Афганистан зэрэг 14 гадаадын иргэнийг баривчилсан бөгөөд эдгээрээс Афганистаны иргэд хамгийн олон байна.

Гадаадын иргэдийг жагсаалд оролцсон гэх үндэслэлээр баривчилсан гэв. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 30-ний өдөр тус улсын Тагнуулын байгууллагаас саатуулсан гадаадын есөн иргэн уг 14 иргэдийн дунд байгаа эсэх дээр тайлбар өгөөгүй гэж “Fars” агентлаг мэдээлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Индонезод эмийн сиропны худалдааг хориглов DNN.mn

Шалтгаан нь тодорхойгүй бөөрний цочмог эмгэгийн улмаас 100 гаруй хүүхэд нас барсны дараа Индонез улс бүх төрлийн сироп, шингэн эмийн худалдааг зогсоолоо.

Эмчилгээний зориулалттай хэмээсэн бүртгэлгүй сиропуудыг шалгаж дуустал уг хориг үргэлжилнэ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Сиахрилын хэлснээр бөөрний цочмог эмгэгийн 206 тохиолдол илэрсний 99 нь нас барсан бөгөөд ихэвчлэн 6-аас доош насны хүүхдүүд байгаа аж.

Түүнчлэн Баруун Африкийн Гамби улсад 70 хүүхэд ханиаданд хэрэглэдэг сиропны улмаас бөөрний цочмог эмгэгээр өөд болсон гэж ДЭМБ-аас мэдээлээд байв. Тус эмийг Энэтхэг улсад үйлдвэрлэсэн бөгөөд Шинэ Дели хот дахь үйлдвэрийг нь хаагаад байсан юм.

Maiden Pharmaceuticals Limited компанийн үйлдвэрлэсэн Promethazine oral solution, Kofexmalin baby cough syrup, Makoff baby cough syrup, Magrip N cold syrup гэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг ДЭМБ-аас хориглосон байна.

Эдгээр бүтээгдэхүүн нь хүний тархи, бөөр, уушгийг гэмтээж болох зөвшөөрөгдөөгүй химийн бодис агуулсан байж болзошгүй ажээ.

Зарим төрлийн будаг, хуванцар, гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг этилийн гликол, диэтилийн гликол хэмээх бодис сиропноос илэрсэн гэж Энэтхэгийн ЭМ-ын сайд Буди Гунади Садикин хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Categories
гадаад мэдээ

Их Британий сайд огцров DNN.mn

Их Британийн Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүн, Дотоод хэргийн сайд Свелла Браверман зургаахан долоо хоног ажиллаад огцорлоо. Браверман өөрийн “твиттер” хуудсаар ерөнхий сайд Лиз Трасс руу илгээсэн захидалдаа улс төрийн санал зөрөлдөөнөөс биш, харин гэрээсээ албан ёсны цахим шуудан илгээж хууль, журам зөрчсөн учир өөрийн албан тушаалаа орхиж байгаагаа тэмдэглэжээ. Браверман энэхүү цахим шууданг өөрийн бүрэн итгэдэг хамтран зүтгэгчиддээ илгээсэн гэдгийг онцлон тэмдэглээд “Алдаа бол алдаа” гэж бичжээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ: Оюутнуудыг цэрэгт татна DNN.mn

ОХУ-ын Москва хотын захиргаа цэргийн дайчилгааг зогсоосон ч оюутнуудыг сайн дураар цэрэгт явбал буцаж ирэн сургуулиа төгсөхөөс гадна, цалин авч, дайнд оролцсон гэж бүх насаараа хөнгөлөлт эдлэх болно гэж мэдэгдэв.

Улс төр судлаачид үүнийг В.Путин иргэдээ бослого гарахаас сэргийлэн дайчилгааг зогсоосон ч амь үрэгдсэн цэргүүдийн орыг оюутнуудаар нөхөх гэсэн оролдлого гэж дүгнэв.

Categories
гадаад мэдээ

Мэдээлэл хойшлогдов DNN.mn

Бээжинд коммунист намын ХХ их хурал хуралдаж байгаа үеэр Хятадын төр, засгаас Статистикийн төв газрын мэдээллийг хойшлуулах шийдвэр гаргав. Үүнийг эдийн засгийн шинжээчид Хятад эдийн засагдоройтсонтухай мэдээлэл иргэдийнх нь дунд Си даргын нэр хүндийг бууруулнагэж үзсэнтэй холбон тайлбарлаж байна.

Categories
гадаад мэдээ

Гэнэтийн айлчлал DNN.mn

Английн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес гэнэт АНУ-д зочилж Батлан хамгаалахынсайд Ллойд Остин, ерөнхийлөгч Жо Байдены Батлан хамгаалах асуудал хариуцсан зөвлөх Жейк Салливан нартай уулзав. Олон улсын судлаачид энэ явдлыг гэнэтийн нөхцөл үүссэн тохиолдолдОХУ-ын эсрэг хэрхэн түрүүлж цохилт өгөхөө нарийвчлан тохиролцсон явдал гэж дүгнэв.

Categories
гадаад мэдээ

Си Жиньпин төмрийн үнийг унагав DNN.mn

БНХАУ-ын дарга Си Жиньпин коммунист намын ХХ их хурал дээр коронавирусний халдварын тоог “тэглэх” бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ унажээ. Сингапурын биржийн арилжааны үеэр төмрийн хүдрийн гэрээний үнэ 2.4 хувиар буурч, нэг тонн нь 91.55 ам.доллар болсон байна. Хэрэв үнэ нэг тонн нь 91.20 ам.доллароос доошилж унасан бол 2021 оны 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрэх байв.

Хятадын удирдагч тус улсын эдийн засагт ихээхэн нөлөөлсөн цар тахалтай тэмцэх хатуу арга хэмжээг сулруулна гэж зах зээлийн тоглогчид хүлээж байсан гэж “Bloomberg” мэдэгдсэн байна. Коронавирусний тархалтыг зогсоох илүү зөөлөн бодлого нь “түүхий эдийн зах зээлийн хувьд аврал байж болох байлаа” гэж “Commonwealth Bank of Australia” банкны шинжээч Вивек Дхар мэдэгджээ. Тэрээр Хятадын удирдагч эдийн засгийн хөгжил тус улсын хамгийн чухал тэргүүлэх чиглэл хэвээр байна гэж хэлсэн ирэх онд зарим хориг арга хэмжээг сулруулна гэсэн найдлага төрүүлж байна гэж нэмж хэлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Украинд 500 сая еврогийн тусламж үзүүлнэ DNN.mn

Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок Украинд 500 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Тэрээр мөн “Украины 15 мянган цэргийн албан хаагчийг Европын холбооны орнуудад сургана” гэж мэдэгджээ. Украины зүүн хэсэгт ОХУ-д хууль бусаар хавсаргасан нутаг дэвсгэрийг “чөлөөлөх” шаардлагатай байгааг Гадаад хэргийн сайд мөн анхааруулсан байна. Мөн “Киев хот бусад бүс нутагт хийж буй дроны халдлага нь энэ дайн ямар хэрцгийгээр үргэлжилж байгааг бидэнд тодорхой харуулж байна” гэж Анналена Бурбок хэлэв.

Categories
гадаад мэдээ

НАТО цөмийн зэвсгийн эсрэг сургуулилт хийж эхлэв DNN.mn

НАТО Европын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэг ашигласан байж болзошгүй үр дагавраас хамгаалах сургуулилт хийж эхэлжээ. Ирэх хоёр долоо хоногийн хугацаанд 60-ннисэх онгоц байлдааны сургууль хийх бөгөөд үүнд орчин үеийн сөнөөгч, тагнуулын болон тактикийн цохилтын болон алсын зайн бөмбөгдөгч онгоц “B-52” багтах гэнэ. Цэргийн “тоглолт” хийх газрууд нь Бельги, Их Британийн агаарын орон зай, түүнчлэн Хойд тэнгис байх аж. Энэ сургуулилт нь ОХУ-ын Украины эсрэг явуулж буй дайны хариу үйлдэл биш, ердийн төлөвлөгөөт үйлдэл гэдгийгНАТО онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Жагсагсдыг “дарах” хууль батална DNN.mn

Их Британийн Дотоод хэргийн сайд Свелла Браверман сүүлийн үед уур амьсгалын радикал идэвхтнүүдийн зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалыг “дарах” төлөвлөгөөгөө танилцууллаа. Түүний хэлснээр, нийтийн хэв журам хамгаалах тухай шинэ хуулиар жагсагчид хүмүүсийн амгалан тайван байдал, ажил үйлсийг нь “барьцаалах”-ыг зөвшөөрөхгүй. Хэрэв энэ хууль батлагдвал эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг иргэдэд саад болох дэд бүтцийн үйл ажиллагаанд ноцтой саад учруулсан тохиолдолд хүчээр тараах боломжтой болно.

Цаг уурын өөрчлөлтийн эсрэг радикал бүлгүүд сүүлийн саруудад янз бүрийн эсэргүүцлийнжагсаал зохион байгуулж, Лондонгийн төвд хүмүүсийг ажилдаа явахад нь саад болж, замын хөдөлгөөнд саад учруулан иргэдийн дургүйцлийг хүргэх болсон юм.