Categories
гадаад мэдээ

Киргизийн улс төрчдийг баривчлав DNN.mn

Киргизийн шүүхийн шийдвэрээр Кемпир-Абадын усан санг Узбекистан руу шилжүүлэхийг эсэргүүцсэн 22 идэвхтэн, сөрөг хүчний улстөрчдийг нэг дор баривчилсан гэж орон нутгийн мэдээллийн “KG24” агентлаг мэдээлэв.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Киргизийн парламентын депутат асан Асия Сасыкбаева, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Клара Сооронкулова, СЕХ-ны гишүүн асан Гульнара Джурабаева, экс депутат Кубанычбек Кадыров, экс-депутат Кубанычбек Кадыров, Киргиз улсаас Малайзад суугаа Элчин сайд Азимбек Бекназаров, мөн тус улсын тусгай албаны дарга асан Кенешбек Дуйшебаев нар байгаа аж. Тэднийг тус улсад эмх замбараагүй байдал зохион байгуулсан хэргийн мөрдөн байцаалтын хүрээндбүгдийг нь 48 цагийн турш Бишкек дэх түр саатуулах төвд шилжүүлсэн байна. Харин Киргизийн парламентын дарга асан Канат (Канатбек) Исаевыг олон нийтийн үймээн, самуун зохион байгуулсан хэргээр нэг сарын хугацаагаархорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр гарсан байна.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг уриалав DNN.mn

БНСУ-ын Сөүл хотын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд консерватив болон либерал намын идэвхтнүүд томоохон хэмжээний жагсаал зохион байгуулагдаж “Жагсаал мөргөлдөөнгүйгээр өндөрлөсөн” гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Сөүл хотын төв дэх Гванхвамун дүүргээс хотын захиргаа хүртэл үргэлжилсэн жагсаалд 32 мянга орчим идэвхтэн оролцсон гэж цагдаа нар тооцоолсон байна. Жагсаалд хажуугийн дүүргээс 16 мянга орчим хүн нэмэгджээ. Жагсаалын үеэр, консерватив идэвхтнүүд сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мёны мөрдөн байцаалтыг улс төрийн өшөө авалт байсан гэж буруушаагаад, ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг уриалсан байна. Мөн барууны үзэлт жигүүрийн 2500 орчим идэвхтэн Самгакжи дахь цагдаагийн газрын ойролцоо жагссан байна.

Categories
гадаад мэдээ

ЕХ: 2023 онд Киевт сар бүр нэг тэрбум еврогийн тусламж үзүүлнэ DNN.mn

Европын холбооны 27 орны удирдагчид оролцсон хоёр дахь өдрийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Брюссель хотноо “Европын холбоо 2023 онд Киевт сар бүр нэг тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн” гэж мэдэгдэв.

Киевийн тооцоогоор, үндсэн хэрэгцээнд нь сард 3-4 тэрбум евро хэрэгтэй гэж байгаа бөгөөд үлдсэн хөрөнгийг АНУ болон олон улсын бусад байгууллагууд, тэр дундаа санхүүгийн байгууллагуудаас гаргах төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

Бундестагийн гишүүд Тайванд айлчлав DNN.mn

ХБНГУ-ын Бундестагийн Хүний эрхийн хорооны гишүүд нэг сарын дотор хоёр дахь удаагаа Тайваньд айлчилсан тухай “dpa” агентлаг Бээжин энэ сарын эхээр болсон депутатуудын анхны айлчлалыг албан ёсоор эсэргүүцсэн юм.

Бундестагийн Хүний эрх, хүмүүнлэгийн тусламжийн хорооны гишүүн зургаан парламентын гишүүдийг Чөлөөт ардчилсан нам(FDP)-ынПитер Хайдт тэргүүлж байна. Энэхүү айлчлал нь “Тайваний тусгаар тогтнолын төлөө” нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа харуулах зорилготой юм гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Пермь хотын цэргийн үйлдвэр шатав DNN.mn

ОХУ-ын Пермь хотын цэргийн үйлдвэрийн нутаг дэвсгэрт гал гарсны улмаас наад зах нь гурван хүн нас барж, өөр нэг хохирогчийн биеийн байдал хүнд байна.

Тус үйлдвэр нь Оросын “Град”, “Смерч” пуужингууд болон агаарын довтолгооноос хамгаалах систем, далавчит пуужин, ойрын байлдааны систем, их буу, танк, өөрөө явагч их бууны сумны дарь болон хөөргөх хөдөлгүүрийн цэнэг үйлдвэрлэдэг юм. Өнгөрсөн сараасПермийн дарьны үйлдвэрийг гурван ээлжээр зогсолтгүй ажиллуулж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Борис Жонсон нэрээ татав DNN.mn

Борис Жонсон Консерватив намын удирдах албан тушаалд нэр дэвших хүсэлтээ татан авав. Энэ нь түүний гол өрсөлпөгч Риши Сунак Их Британийн дараагийн ерөнхий сайд болох нь гарцаагүй гэсэн үгюм. Тэрээр яагаад нэрээ татаж байгаагаа “Би өөрийн намын 102 парламентын гишүүний санал авсан. Энэ нь намайг дэмжиж үг хэлсэн гишүүдийн тооноос хамаагүй бага буюу намаа нэгтгэж,нам доторх фракцуудын нэгдлийг хангахад чамлагдах тоо бөгөөд нам дотроо олон өрсөлдөгчидтэй, үр дүнтэй засаглах боломжгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл “цаг нь болоогүй” байна” гэжтайлбарласан байна. Энэ нь Борис Жонсон “буцаж ирнэ” гэдгээ дахин баталсан явдал болов.

Сангийн сайдаар ажиллаж байсан Риши Сунак 157, Пенни Мордаунт ердөө 25 гишүүний саналаваад байгаа тул Сунак автоматаар намын дарга болж, ирэх баасан гарагаас Лиз Трассаас ерөнхий сайдын тамгыг хүлээн авах болж байна. Ийнхүү консерватив англичуудыг анх удаагаа өөр үндэстэн удирдахаар болов.

Categories
гадаад мэдээ

“Ялалтын баяраар Москвад уулзацгаая” DNN.mn

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Их Британийн Ерөнхий сайд Лиз Трассыг огцрох болсноо мэдэгдэнгүүт өөрийн твиттер хуудастаа түүнийг навч нь 35 хоногийн дотор задардаг шанцай байцаатай зүйрлэн “Баяртай, баяртай, Шанцайд баяр хүргэе” гэж бичсэнд эгдүйцсэн тэрбумтан Илон Маск Медведевийг “сайн троллчин” гээд оросууд ямар ч утга учиргүй довтолж, олон цэргээрээ “махан овоо” босгож байгааг нь дайруулан, “Бахмут хот орчимд Оросын “ажил хэрэг” ямар байна” гэж асуусан байна.

“Кремлийн архичин” гэгддэг Медведев Донбасс дахь цэргийнхээ байдлын талаарх түүний асуултад хариулж, твиттер хуудсандаа “Ялалтын баяраар Москвад уулзацгаая” гэж бичсэн ньолон улсад доог, тохуу болов. Дмитрий Медведев хэд хэдэн хурал дээрунтаж байгаа бичлэг нь нийтийн сүлжээгээр тарснаартэрээр олон улсад“Кремлийн архичин” хочтой болоод байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Оросоос хамааралгүй болов DNN.mn

Герман улсын канцлер Олаф Шольц тус улс Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс хамааралгүй болсон гэж зарлав. “Европ даяар хийн хэрэглээгээ 15 хувиар танах зорилгыг биелүүлж чадсан гэдгийг зарлаж байгаадаа таатай байна. Энэ бол Европын эв нэгдэлд болон Оросын хийнээс ихээхэн хамааралтай байсан манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой мэдээ” гэж Шольц Бундестагт үг хэлэхдээ мэдэгдэв. “Бид Оросоос хамааралтай байсан. Харин одоо бид энэ хамаарлаас чөлөөлөгдөж, ирэх өвлийг бэлтгэл сайтай угтаж байна” гэж канцлер онцолжээ. Тэрээр мөн энэ үеэр эрчим хүчээ хэмнэсэн Германы ард иргэдэд талархал илэрхийлээд “Одоо бид хийн хэрэглээний таналтаа 20 хувьд хүргэхийг зорьж байна. Бидний хэмнэсэн киловатт цаг бүр эрчим хүчний аюулгүй байдлыг маань нэмэгдүүлж байгаа” гэж хэлжээ. Дараа нь тэр эрчим хүчний нийлүүлэлтээ зэвсэг болгон ашиглаж буй Москвагийн эрх баригчдыг шүүмжилсэн байна. “Балтын тэнгисийн Умард Урсгал, Умард Урсгал 2 дамжуулах хоолойнуудад осол гарахаас аль эрт Орос улс тодорхойгүй шалтгаанаар хийн нийлүүлэлтээ зогсоогоод байсан юм. Тиймээс Путиний Орос найдвартай худалдааны түнш нэгэнт биш болсон” гэж Шольц мэдэгджээ.

Украины газар нутагт Оросын цэрэг халдан довтолсноос хойш Герман улс Оросын эрчим хүчнээс хамаарлаа бууруулах арга хэмжээнүүдийг авч эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд хийн нөөцөө өөр эх үүсвэрээс бүрдүүлэх, хэрэглээгээ танах зэрэг арга хэмжээнүүдийг авснаар ирэх өвлийг бүрэн даваххуримтлалтай болоод байна.

Categories
гадаад мэдээ

Хятадын намын их хурал өндөрлөв DNN.mn

Хятадын Коммунист намын 2000 орчим төлөөлөгч төрийн ордонд бүтэн долоо хоног хуралдаж төрийн зөвлөлийн дарга Си Жиньпиний эрх мэдлийг батжуулан,Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа. Ийнхүү намын ХХ их хурлаар Си Жиньпин насан туршдаа Хятадын даргын суудалд үлдэхээр болов. Өдгөө 69 настай Си Жиньпин нь Хятадын удирдагч асан Мао Зедунаас хойшхи хамгийн хүчирхэг төрийн тэргүүн болж, гурав дахь удаагаа таван жилээр намын даргаар ажиллах боллоо. Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Си Жиньпинийг намын “цөм” удирдагч хэмээн тодорхойлж, түүний үзэл санааг Хятадын ирээдүйн хөгжлийн үндсэн зарчим болгон бэхжүүлж, Хятадад нэг нам, нэг хүнд төвлөрсөн эрх мэдлийг баталгаажуулав. Коммунист намын их хурлаас гарсан шийдвэрийг ирэх хавар болох Бүх Хятадын Ардын их хурлаар хэлэлцүүлэн батална.

Дэлхий нийтийн сүлжээнд тархаад буй, уг их хурлыг хааж Си Жиньпин үг хэлэхийн өмнөхөн, түүнтэй зэрэгцэн сууж байсан АНУ-тай найрсаг харилцаа тогтоохыг дэмжигч, Тайванд хүч хэрэглэхийг эсэргүүцэгч,2003-2013 оны хооронд БНХАУ-ын даргын албыг хашиж байсан Ху Жинтаог хүчээр авч гарсан явдлыг улс төрийн шинжээчид Дэн Сяопиний нэг хүн 10 жил хятадыг даргалах ёстой гэсэн дүрмийг зөрчин шинэ “Эзэн хаан” томилогдсон явдалтай холбон тайлбарлаж байна. Харин хятадуудынхаар бие нь тааруу байсан учраасБНХАУ-ын дарга байсан хүнийг хурлын танхимаас хүчээр авч гарсан болж таарав. Ийнхүү манай хоёр хөрш хоёулаа ХXI зуунд хэмжээгүй эрхэт “Эзэн хаан”-тай болов. Мэдээж хувь заяа нь адилхан байх болно. Нэгэнт “Эзэнт гүрэн”болсон юм чинь АНУ-ын зарим хэвлэлд бичиж байгаа шигСи Жиньпин удахгүй Тайваныг дайлаар мордох биз ээ. Хятад ийнхүү их удирдагч асан Мао Зедуны үе рүү эргэв. Харин хятадын ард түмэн үүнийг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна.

Хаалттай хаалганы цаана болсон ХХ их хурал “Интернэшнл” хэмээх цэргийн хамтлагийн тоглолтоор өндөрлөв. ХХ их хурлаас сонгогдсон шинэ Намын төв хорооөчигдөр анхны хурлаа хийж, Улс төрийн хорооны 25 хүнийг сонгож, долоон гишүүнтэй байнгын хороог шинээр бүрэлдүүлэв. Ийнхүү Си Жиньпиний хаанчлал эхлэв.

Categories
гадаад мэдээ

Ши Жиньпин гурав дахь удаагаа ХКН-ын тэргүүнээр сонгогдов DNN.mn

Бээжин хотод долоо хоног үргэлжилсэн Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал өнөөдөр өндөрлөж, Ши Жиньпин гурав дахь удаагаа намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо.

Ингэснээр тэр Хятад орныг удирдах гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж, Мао Зэдуний дараа тодорсон хамгийн нөлөө бүхий удирдагч болж байна.

Бээжингийн ардын их хурлын ордны тусгайлан зассан тайзан дээр Ши Жиньпин ирэх таван жилийн хугацаанд улс орныг удирдах багийн бүрэлдэхүүнээ дагуулан гарч ирж, танилцуулсан юм.

Хятад улсыг коммунист намын улс төрийн товчооны гишүүдээс сонгогдсон долоон гишүүнтэй байнгын хороо удирддаг.

Байнгын хорооны тэргүүн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин юм.

Түүний дараа тайзан дээр Шанхай хотын намын хорооны дарга Ли Чянь гарч ирсэн нь ирэх гуравдугаар сард тэтгэвэртээ гарах ерөнхий сайд Ли Көчянийг залгамжлах хүн гэдэг нь тодорхой болжээ.

Өмнөх байнгын хорооноос үлдсэн Жао Лэжи, Ван Хунинь нараас гадна Цай Чи, Динь Шуэшянь, Ли Ши нарын шинэ хүмүүс ирэх таван жилийн хугацаанд Хятадыг удирдахаар болсон байна.

Эдгээр хүмүүс бүгд Ши Жиньпиний үнэнч хамтрагчид гэгддэг.

зураг

Шинэ багаа танилцуулах үедээ Ши Жиньпин “Хятадын хөгжил дэлхийг орхихгүй. Дэлхийн хөгжилд бас Хятад хэрэгтэй” гэж хэлжээ.

Тэрбээр улс орон нь эдийн засгийн хурдтай өсөлт, улс төрийн тогтвортой байдал гэсэн хоёр гайхамшгийг бүтээж чадсаныг энэ үеэр онцолсон байна.

Хятад улс “хэзээ ч дуусашгүй олон шалгалт өгдөг оюутан шиг”сорилт бэрхшээл бүрийн өмнө өндөр бэлтгэлтэй байх ёстойг Ши бас сануулжээ.

“Бид Хятадын шинэчлэлд хүрэх замыг нээхийн тулд удаан бөгөөд шаргуу тэмцсэн. Даалгавар асар том байх тусам түүнийг улам аугаа бөгөөд хязгааргүй алдар суутай болгодог. Хятадын ард түмний үе үеийнхэн энэхүү гайхамшигт зорилгын төлөө өөрсдийгөө зориулсаар ирсэн. Бид тэдний зүтгэл, золиосыг хэзээ ч мартах ёсгүй” гэж Ши Жиньпин хэлсэн юм.

Түүнийг үг хэлж байх үед Бээжин хотын төв ер бусын нам гүм байгааг гэрчүүд мэдээлж байна. Тянаньмэний талбай хаалттай, түүнийг тойрсон Чаньаны өргөн чөлөө хөл хөдөлгөөн багатай байгааг мэдээлж байна.

Хотын төв талбайд хүрэх замууд дээр харуулын постууд байгуулж, явган болон дугуйтай зорчигчдыг буцааж байгааг мэдээлжээ.

Шинэ бүрэлдэхүүний бусад гишүүдийн хувьд Цай Чи намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бол Жао Лэжи бүх Хятадын ардын их хурлын даргын албыг хаших гэнэ.

Ван Хунинь бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл буюу коммунист намын гаднах нөөцийг зохион байгуулах, намыг гаднаас нь дэмжих гол байгууллагын тэргүүн болжээ.

Ли Шигийн хувьд авлигатай тэмцэх гол байгууллага намын сахилга, хяналтын төв хороог удирдахаар болсон байна.

Насны хувьд Ши Жиньпин 69, Ли Чянь 63, Жао Лэжи 65, Ван Хунинь 67, Цай Чи 66, Динь Шуэшянь 60, Ли Ши 66 настай юм.

Эх сурвалж: BBC, South China Morning Post