Categories
гадаад мэдээ

Бундесверт ч байхгүй анхны “IRIS-T” DNN.mn

Украинд гэнэтийн айлчлал хийж буй ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер бөмбөгдөлтөөс хоргодох байранд “DW”-д ярилцлага өгөхдөө “Бид Украины талд байгаа гэдгээ харуулахын тулд би энд ирээд байна. Бид Украиныг эдийн засаг, улс төр, цэргийн аль алинаар нь дэмжих болно. Мөн юу шаардлагатай байгаа вэгэдгийг би өөрөө харж, мэдэхийг хүсэж байна. Бид энд ярилцаж байхдаа сүйрлийн үр дагаврыг нүдээрээ харж байна. Аюул голлон агаараас ирж байгаа тул бид Украиныг агаарын довтолгооноос хамгаалахад илүү анхаарал хандуулах болно.Бид “Гепард” өөрөө явагч зенитийн бууг 30 ширхэгийг нийлүүлээд байна. Бид бас олон пуужин зэрэг хөөргөхсистемийг суурилуулж байна. Бид зах зээл дээрх хамгийн сүүлийн үеийн, Бундесверт чбайхгүй анхны “IRIS-T” агаарын довтолгооноос хамгаалах системийг нийлүүлээд байна. Бид агаарын довтолгооноос хамгаалах систем, технологийг үргэлжлүүлэн нийлүүлэх болно. Нэмж дурдахад Польшийн хил дээр ирчихээд байгаахоёр пуужингийн системийг маргааш эсвэл нөгөөдөр шилжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Иранд жагсагчдыг цаазалж магадгүй DNN.mn

Иранд үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан дөрвөн хүнд цаазаар авах ял оноож магадгүй байна. Тэднийг Ираны хууль тогтоомжийн дагуу онц хүнд гэмт хэрэгт тооцон, цаазаар авах ялаар шийтгэдэг “мухареб” буюу “Бурханы эсрэг дайн хийсэн” гэж буруутгаж байна гэж Тегераны Ерөнхий прокурор Али Салехи мэдэгдэв. Салехи “Дөрвөн “босогч”-ийг Исламын системийг эсэргүүцэн хууль бусаар зэвсэг авч явсан, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг гэмтээсэн, түүнчлэн улс орны аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор төрийн өмчийг устгаж, шатаасан хэрэгт буруутгаж байгаа” гэж хэлсэнбайна. Мөн Ираны нийслэлд нийт 315 хүнийг “улс орны аюулгүй байдлыг алдагдуулахын тулд цуглаж, хуйвалдаан зохион байгуулсан”, “Засгийн газрын эсрэг суртал ухуулга явуулсан”, “нийгмийн дэг журам, амар амгаланг алдагдуулсан” гэх үндэслэлээр буруутгасан байна. Бас Ираны Альборз мужийн Ерөнхий прокурорын газрын дарга Хоссейн Фазели-Хариканди дахин 200 орчим жагсагчийг буруутган ял оноох гэж байгаагаа мэдэгдэв.

Categories
гадаад мэдээ

Бен Ходжес: Би ОХУ-ын армийг хэт үнэлж том алдаа гаргасан DNN.mn

“Youtube” дээр өчигдөр тавигдсан, “Фейгин LIVE” сайтын “Нарасстоянии удара. Беседа с Беном Ходжесом” буюу “Цохилт хийх зайд.Бен Ходжестой хийсэн ярилцлага” гэсэн Европ дахь АНУ-ын цэргийг удирдаж байсан, “Ирээдүйн дайн ба Европын батлан хамгаалалт” номын зохиогч, НАТО-гийн ложистикийн ахлах зөвлөх, АНУ-ын бэлтгэл дэслэгч генерал, цэргийн нэрт шинжээч Бен Ходжестой хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.

Өнөөдөр Кремлээс гарч байгаа ямар ч мэдээнд хэн ч итгэхгүй болсон нь өөрөө харамсмаар явдал. Иймээс өнөөдөр Оросуудын гаргаж тавьсан “бохир бөмбөг”-ний асуудлыг дэлхий “Оросууд өөрсдөө хэрэглэчихээд Украиныг буруутгах гэж байна”хэмээн ойлгож байна.

Орос тактикийн цөмийн бөмбөг хэрэглэвэл АНУ ямар хариу авахыг би үнэндээ хэлж мэдэхгүй.Гэхдээ мэдээж Оросын нутагт эхлээд цохилт өгөхгүй. Харин Украинд байгаа Оросын цэргүүдэд цөмийн эсвэл цөмийн бус зэвсгээр цохилт өгнө. Орос ямар үйлдэл хийнэ АНУ тийм хариу барина гэдэг харин ойлгомжтой зүйл.

Би Европ дахь АНУ-ын цэргийг удирдаж байхдаа ОХУ-ын армийг хэт үнэлж байсан нь маш том алдаа болсон.Энэ алдаа гурван үндэслэлээс болж гарсан.Нэгдүгээрт, авлига Оросын армийн гүнд ийм гүнзгий орсон гэдгийг би мэдээгүй.Оросын армийн авлига цэргүүдийн хугацаа нь дууссан хоол хүнс, стандарт хангахгүй хувцас хэрэгсэл, зэвсэглэлээр илрэн гарсан. Хоёрдугаарт, би Оросын армийг Чечень, Сири, Африкт хийсэн байлдааны туршлагатай гэж буруу дүгнэсэн. Үнэндээ дайнд оролцоогүй хэсэгтээ эдгээр туршлагыг огт эзэмшүүлээгүй байсан. Энэ нь ганц замаар олон арван км үргэлжлэх цэргийн цуваа явуулж устгуулснаар тодорхой болсон. Гуравдугаарт, би Оросын армийг орчин үеийн байлдааны тактик эзэмшсэн гэж эндүүрсэн. Үнэндээ Оросын цэргийн хээрийн сургуулиуд нь цэргийнх нь парад шиг зүгээр л үзүүлбэр байсан байж таарсан.Энэ нь агаарт ноёрхож чадаагүй явдал, цэргийн анги нэгтгэлүүдийнхээ харилцан ажиллагааг хангаж чадахгүй хэт их цэрэг, техникийн хохирол амсаж байгаагаар нь тодорхой болсон.

Өнөөдөр ОХУ маш олон цэрэг шинээр татан дайнд татан оруулж байна. Гэхдээ байлдааны зохих бэлтгэлгүй цэргүүдийг дайнд оруулна гэдэг нь өөрөө гэмт хэрэг. Ийм олон зохих бэлтгэлгүй цэрэг байлдааны явцад хохирол их амсах ч үлдсэн хэсэг нь байлдааны туршлагатай болно гэж бодож байгаа бол өөрөө бас төөрөгдөл.Өнөөдөр орос цэргүүдэд яах гэж байлдаж байгаа нь үнэндээ ойлгомжгүй байна. Энэ нь Оросын цэргүүдэд байлдах тэмүүлэл огт байхгүй гэсэн үг. Байлдах эрмэлзэлгүй цэрэг хэзээ ч ялахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Иймээс Оросын арми өнөөдөр стратегийн төдийгүй тактикийн ялагдал хүлээж эхлээд байна.Тэдний цэрэг ялахгүй гэдэг нь тодорхой болсон тул Кремль Украины дэд бүтэц, энгийн иргэдийг пуужингаар харваж, дроноор довтолж байна. Кремль удахгүй АНУ-д завсрын сонгууль болж конгрессын шинэ гишүүд Украиныг дэмжихээ болих болов уу хэмээн горьдож байна. Иймээс Оросын төр, засаг ямар нэг байдлаар асуудал үүсгэж тактикийн бүрэн ялагдал хүлээх цаг хугацаагаа бага ч гэсэн хойшлуулахыг оролдож байна. Гэхдээ хоёр сарын хугацаанд Украин Оросын энэ удаад эзэлсэн газар нутгаа чөлөөлж, ирэх онд Крымийг чөлөөлнө гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл болоод байна.

Хятад Оросыг цөмийн бөмбөг хэрэглэхгүй байхыг шаардаж байгаа бөгөөд ерөөс энэ дайныг эхлүүлж барууны улсуудыг сэрээсэн явдалд нь Путинд Хятад дургүй байгаа юм. Өнөөдөр барууны улсуудын цэргийн үйлдвэр сэргэсэн явдал Хятадад таагүй байдал үүсгээд байгаа хэрэг.

Барууны улсууд нэгдэж Украинд Оросуудыг ялагдуулах явдал маш чухал ач холбогдолтой асуудал болоод байна. Эс тэгвээс Хятад толгойгоо сөхөж Тайвань зэрэг бусад газарт довтлох болно. Иймээс Украин энэ дайнд ялах нь гарцаагүй юм.

Categories
гадаад мэдээ

Тагнуулын төв газрын даргын айлчлал DNN.mn

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс аравдугаар сарын эхээр Украинд айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленский болон бусад албаны хүмүүстэй уулзсан гэж айлчлалын нарийн ширийнийг мэддэг хоёр албан тушаалтнаас иш татан “CNN” агентлаг мэдээлэв. Тэндтэрээр Украины Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэл, тэр дундаа тагнуулын мэдээлэл солилцоход АНУ дэмжлэг үзүүлэх болно гэдгийг дахин нотолсон” гэж Америкийн албаны хүн сэтгүүлчдэд мэдэгдсээ байна.

Бернсийн айлчлал Орос Украинд цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж АНУ болгоомжилж байгаа үеэр болсон гэдгийг “CNN” тэмдэглэсэн байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ыг буруутгав DNN.mn

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Америкийн нисэх онгоц тээгч “USS George H.W.Bush” хөлөгт айлчлах үеэрээ “Орос улс өөрсдөө хийхээр төлөвлөж байсан зүйлийнхээ төлөө бусдыг буруутгадаг” гэж хэлээд, “Дэлхийн хамтын нийгэмлэг юу болж байгааг анхааралтай ажиглаж байна. Украин Оросын нэр хүндийг гутаахын тулд цацраг идэвхт “бохир бөмбөг” ашиглахаар төлөвлөж байна гэж Москва өмнө нь мэдэгдсэн. Энэ мэдээлэл бол цэвэр худал шалтаг” гэж хэлжээ.

“USS George H.W.Bush” нисэх онгоц тээгч хөлөг нь НАТО-гийн орнууд болон уг эвслийн түншүүдийн 80 гаруй нисэх онгоц, 14 хөлөг онгоц, 6000 орчим цэрэг оролцож байгаа НАТО-гийн “Далай вангийн цохилт 2022” сургуулилтыг удирдаж байгаа юм. Энэхүү сургуулилт нь НАТО-гийн Евро-Атлантын бүс нутгийг хамгаалах чадварыг сайжруулах зорилготой юм.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн бохир хүн 94 насандаа таалал төгсжээ DNN.mn

Дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номд “Дэлхийн хамгийн бохир хүн” тэмдэглэгдсэн Аму Хажи 94 насандаа таалал төгсжээ. Ираны IRNA агентлаг энэ талаар мэдээллээ. Биеэ угаах нь эрүүл мэндэд муу гэсэн хатуу итгэл үнэмшилтэй энэ хүн 94 наслахдаа сүүлийн 63 жилд нь огт усанд ороогүй гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан юм. Байнгын бохир заваан байдлаас болоод дархлааны тогтолцоо нь маш хүчтэй болсон энэ хүний талаар олон сонирхолтой түүх бий.

Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Ираны Фарс мужийн Дейга хэмээх тосгоны ойролцоо өнгөрүүлсэн. Ганц бие байсан нь мэдээж ч ганцаардаж байсан уу гэвэл үгүй. Тэрбээр орон нутагтаа хамгийн алдартай хүн нь байсан бөгөөд “Дэлхийн хамгийн бохир хүн”-ийг үзэхээр ертөнцийн өнцөг булан бүрээс хүмүүс ирдэг байсан гэнэ. Тэр ч бүү хэл уран бүтээлчид 2013 онд түүний талаар “Аму Хажигийн хачирхалтай амьдрал” хэмээх баримтат кино бүтээж байжээ. Тэр кинонд Аму Хажи хумсаа чулуугаар үрж, сахлаа галаар багасгадаг тухайгаа ярьдаг аж.
Categories
гадаад мэдээ

ХБНГУ-ын ерөнхийлөгч Украинд айлчлав DNN.mn

ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш анх удаа Орос Украины дэд бүтцэд их хэмжээний пуужингийн цохилт өгч, цахилгаан, дулааны системд ноцтой хохирол учруулсан үед Украинд гэнэт айлчилж байна. Штайнмайер Киевт галт тэргээр ирсэн бөгөөд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаас гадна Оросын агаарын довтолгооноос ихээхэн хохирол амссан бүс нутгуудад зочлох юм. Штайнмайер “Украины баатарлаг ард түмнийг германчууд гайхан биширч байгааг би харж байна.Тэд зоригтой, тууштай байдлаа зөвхөн фронтод төдийгүй буудлагад өртсөн хот, хөдөө тосгонд ч харуулж байна” гэжмэдэгдэв. Мөн Штайнмайер Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа Украины Зэвсэгт хүчинд зориулж Германыагаарын довтолгооноос хамгаалах системийн нэмэлт багцыг ойрын хугацаанд шилжүүлнэ гэж амлав.

Categories
гадаад мэдээ

Украины сэргээн босголтыг эхлүүлнэ DNN.mn

Германы канцлер Олаф Шольц Оросын түрэмгийллийн улмаас сүйрсэн дэд бүтцийг сэргээхэд Украинд томоохон хэмжээний тусламж үзүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалав. Берлинд болсон Украины сэргээн босголтын асуудлаарх олон улсын бага хурлын нээлтийн үеэр тэрээр”Энэ бага хурлын зорилго бол энэ зууны Маршаллын төлөвлөгөөг бий болгох явдал юм. Украиныг Европын холбооны гишүүн байх амлалт нь өнөө үеийн геополитикийн хамгийн тууштай шийдвэрүүдийн нэг ” гэж хэлэв. Олаф Шольц дайн үргэлжилж байгаа ч Украиныг сэргээх ажлыг яг одоо эхлүүлэх шаардлагатай гэжонцлон тэмдэглээд Украиныгпуужин, дроноор буудаж буй аймшигт үйлдлийг Оросын хувьд цөхрөнгөө барсан үйлдэл гэж нэрлээд дайны сүйрлийн дараа ч сэргэх боломжтойг Германы түүх өөрөө харуулсан гэдгийг тэмдэглэжээ. ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүн “Украин хөгжил цэцэглэсэн, ардчилсан ЕХ-ны гишүүн, ногоон эрчим хүч, өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлогч орон болох тул ирээдүйг нь одооноос төлөвлөх нь чухал байна” гэж мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Алуурчин программчидыг олж тогтоов DNN.mn

“The Insider”, “Bellingcat” болон “Der Spiegel” сэтгүүлүүд Украин дахь иргэний дэд бүтцэд пуужингаар харваж халдах үед. Оросын Зэвсэгт хүчний Үндсэн тооцооллын төв(ГВЦ)-д байны нарийн мэдээлэл боловсруулж өгдөг нууц мэдээлэгчдийн талаар явуулсан хамтарсан эрэн сурвалжилсан нийтлэлээ хэвлүүлжээ. Сэтгүүлчид үүнд оросын 30 гаруй цэргийн программчид байгааг тодруулж чадсан бөгөөд тэдний ихэнх нь “мэдээллийн технологи, тэр ч байтугай компьютер тоглоом хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн залуучууд болох эрэгтэй, эмэгтэй хүмүүс” байсан аж.

Оросын Компьютерийн тооцооллын үндсэн төвийн албанд орсон тэдгээр залуучууд ОХУ-ын Жанжин штабын албан ёсны хаяг болох Москва хотын Знаменка гудамжны 19 тоотод ажилладаг бүртгэлтэй байжээ. Эрэн сурвалжлах явцад ГВЦ -ийн дарга, хошууч генерал Роберт Барановын 2022 оны II сарын 24-өөс IV сарын эцэс хүртэлх утасны ярианы мета өгөгдлийг судалжээ. Украин руу далавчит пуужин хөөргөх болгондоо тэрээр нэг дугаараас дуудлага хүлээн авдаг байсан бөгөөд тэр нь. мөн Знаменка, 19 тоотод бүртгэлтэй хурандаа Игорь Багнюкийнх болохыг сэтгүүлчид олж мэдсэн байна. Багнюкийн дуудлагын мета өгөгдлийг шалгасны дараа мөрдөн байцаагчид хурандаад тайлагнадаг 33 цэргийн инженер, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн бүхэл бүтэн хэсгийг олж тогтоожээ. Энэ нь гурван багаас бүрдэх бөгөөд тус бүр нь Калибр, R-500, Х-101 далавчит пуужин Искандер пуужингийн аль нэг төрлийг хөөргөх өндөр нарийвчлалтайнислэгийн замыг програмчилдаг болохыг олж тогтоосон байна. “The Insider” сэтгүүлийн сэтгүүлчид өөрсдийн эрэн сурвалжилсан мэдээллийн дагуу эдгээр этгээдүүдтэй утсаар холбогдоход бүгдутасны дугаарууд нь тэднийх гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч тэд үндсэн компьютерийн төвд ажилладаг боловч Украиныг буудсантайхолбоогүй гэж мэдэгдсэн байна. Энэхүү эрэн сурвалжилгыг эдгээр сэтгүүлийн уншигчид алуурчдад нуугдах газаргүй гэдгийг ойлгуулсан сайн ажил боллоо гэж дүгнэсэн байна.

Categories
гадаад мэдээ

Шойгуг шүүмжлэв DNN.mn

Украины төрийн тэргүүн ОХУ-ын Батлан хамгаалах сайдын мэдэгдлийг эрс шүүмжиллээ.

“ОХУ-ын Батлан хамгаалахын сайд утсаар Франц, Турк, Их Британи, АНУ-ынсайд нартай утсаар ярьж биднийг бохир цөмийн бөмбөг хэрэглэх гэж байна гэж мэдэгдсэн нь оросоос гардаг ээлжит ямар ч утга учиргүй гүтгэлэг. Тэд Шойгугаас ялгаатай нь үнэнийг маш сайн ойлгож байгаа. Тэд энэ дайны бүх бохир, заваан зүйлсийн эх сурвалж хаанаас гардгийг хэнээр ч хэлүүлэлтгүй маш сайн мэдэж байгаа. Хэрэв хэн нэгэн Европын манай хэсэгт цөмийн зэвсэг хэрэглэх гэж байгаа бол үүнийг ганц л сүбьект Шойгуд тушаасан байж таарна. Бидэнд ямар ч цөмийн зэвсэг байхгүй. Иймээс дэвшилтэт хүн төрөлхтөн ийм балмад явдлын эсрэг маш хатуу арга хэмжээ авах ёстой” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна.