Categories
гадаад мэдээ

Анналена Баербокийн Казахстан улсад айлчилж байна DNN.mn

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербокийн Казахстан, Узбекистан улсад хийж буйайлчлалыг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Шинэ түншүүдийн эрэлд ” гэж нэрлээд байна. Төв Азийн хоёр гол улс руу нисэхийн өмнө Германы дипломатын тэргүүн “Миний айлчлалын гол зорилго нь эдгээр улсыг Оросын арын хашаанд номхруулагч хантаазтай байж Хятадын аяыг харсаа байх уу, эсвэл бие даасан бодлого явуулдаг болох уу гэдгийг сонгоход нь туслах явдал ”гэж мэдэгдсэн билээ. Эдийн засгийн асуудлаас гадна Анналена Бербокийн Казахстанд хийсэн айлчлалын хоёр дахь гол сэдэв нь хүний эрхийн асуудал байсан гэж барууны хэвлэлүүд мэдээлж байна. Анналена Бербокийн Астанад хийсэн айлчлалынхаа үр дүнгийн талаар “Reuters” агентлаг “Гадаад хэргийн сайд Анналена Бербок Казахстан улс Оросоос зай барьж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэл хэрэгжүүлж байгааг сайшаалаа” гэж тэмдэглэсэн бол “ZDF” телевизийн суваг “Оросууд Украин руу дайрсны дараа энэ улс Оросыг шүүмжлэгчид, болохЕвроп руу үүд хаалгаа нээж байна” гэж онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Германы хийн нөөц түүхэн дээд амжилт тогтоов DNN.mn

Германы хийн агуулахуудын байгалийн хийн нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Европын хийн хадгалалтын операторуудын мэдээллээс үзэхэд 10-р сарын 24-нд аль хэдийн 239.64 тераватт-цаг хуримтлагдсан нь 2019 оны 11-р сарын 10-ны 239.62 TWh гэж бүртгэгдсэн Украины дайнаас өмнөх оргил үеийг давсан байна. “INES (Initiative Energien Speichern)”-ийн гүйцэтгэх захирал Себастьян Блешке “Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас Германы хий хадгалах хэмжээ түүхэн рекорд түвшинд хүрсэн” гэж “dpa”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Блешке мөн байгалийн хийн их нөөц нь ирэх өвлийн бэлтгэл сайн байгааг илтгэж, олон ханган нийлүүлэгчдийн ач тус биднийг хийн хараат бус байдалд хүрэхэд чухал ач холбогдол үзүүлсэнгээд “Бид маш том алхам хийж, байгалийн хийн асуудлаар “тусгаар тогтнох”-д тун ойртсон” гэж онцлон тэмдэглэсэн байна. Европ 10-р сарын 29-ний байдлаар нийт хийн агуулахын түвшин 94.34 хувьтай байна гэж Европын байгалийн хийн дэд бүтцийн операторуудын “Gas Infrastucture Europe” (GIE) холбооноос мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Герман ухаан DNN.mn

Германы урд байсан удирдлага “Улс төр, эдийн засаг хоёр тусдаа зүйл” хэмээн учирлажАНУ-аас үнэтэй шингэрүүлсэн хий(LNG) авч байснаасОросоос байгалийн хий хоолойгоор авсан нь дээр хэмээн европын бусад улсыг ч үүндээ татан оролцуулсан билээ. Удалгүйулс төр, эдийн засаг хоёр салшгүй зүйл гэдэг нь батлагдажОросын хямд хийн оронд Европ 2008 онд Гүржийн, 2014 онд Украины газар нутгаас Оросуудад “бэлэглэв”. Харин ОХУ Украинд довтолсноор Оросын үнэгүй хий ямар их үнэтэй зүйл байсан нь бүрэн тодорхой болж, 1951 оноос хойш анх удаагаа Германы инфляц 34.2 хувь болсон гэж Олон улсын хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн судалгаанаас иш татан “Die Welt” мэдээлэв. Ийнхүү

Оросын хийг дэмжигч төр, засгийн оронд эвслийн засгийн газар байгуулагдав. Шинээр байуулагдсан Германы эвслийн засгийн газар хийн асуудлыг шийдэж энэ өвлийг даван гарна гэдэгт өөрсдөөс нь өөр хэн ч итгэхгүй байсан. Гэтэл Германы засгийн газар өнөөдөр өвөл хэрэглэх хийн нөөцөө бүрэн бүрдүүлж чадсан төдийгүй хийн үнийг бууруулж орхив.

Германы шинэ засгийн газар Оросын хийн оронд АНУ-ын Шингэрүүлсэн хий авах нь адилхан л “монополийн занга”-ндорж, зах зээлийн эдийн засгийн зарчмыг зөрчих болно гэж үзсэн тул Германы канцлер Олаф Шольц бизнесийн хүрээний төлөөлөгчдийн хамт Африкийн орнууд болох Сенегал, Нигери, Өмнөд Африкт айлчлал хийв. Африкийн эдгээр улсуудыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Сенегал улс тивийн 55 улсыг нэгтгэсэн Африкийн холбоог даргалж байгаа бол харин Нигерийн хувьд хэдийгээр Африкийн хамгийн ядуу улс ч гэсэнБерлин энэ улсыг Сахарын өмнөд хэсгийг тогтворжуулах холбоос улс гэж тооцдог билээ. Иймээс энэ улсад Германы цэрэг байрлаж, Бундесверийн сургагч багш нар Африкийн энэ улсын зэвсэгт хүчний тусгай ангиудыг сургаж байгаа юм. Мөнканцлерийнхаа айлчлалын өмнөхөн Бундестаг Германы цэргийн хүчний Нигери, Малид байх хугацааг дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргасан. Өмнөд Африк нь Германы Африк дахь гол түнш гэж тооцогддог. Хоёр улс эдийн засаг, улс төр, соёлын нэлээд эрчимтэй харилцаатай байдаг. Үүнээс гадна Өмнөд Африк бол “G20”-ийн цорын ганц Африк гишүүн билээ. Үүний дараа Герман энэ бүрэлдэхүүнээ арабын улсуудад айлчлуулав. АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Мохаммед бин Заед Аль Нахайян, Германы канцлер Олаф Шольц нар эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрийн өсөлтийг бэхжүүлэх зорилготой гэрээнд гарын үсэг зурав. Абу Дабид хийсэн айлчлалынхаа дараа Шольц Катар руу явсан билээ. Канцлер мөн Саудын Арабын хааны гэр бүлийн дээд төлөөлөгчид, тэр дундаа угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай эрчим хүчний хангамжийн асуудлаар хэлэлцээ хийсэн. Гарын үсэг зурсан гэрээний дагуу АНЭУ-аас “LNG”-ийн эхний хэсэг энэ оны сүүлээр Германы хойд хэсэгт орших Брунсбүттел дэх хөвөгч терминалд ирэх төдийгүй Германы эрчим хүчний концерн “RWE” болон Саудын Арабын Абу Дабигийн үндэсний газрын тосны“ADNOC” компаниуд олон жилийн нийлүүлэлтийн санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэд “Энэ оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Гамбург хотын ойролцоох Брунсбүттел дэх хөвөгч “LNG” терминалд 137,000 шоо метр шингэрүүлсэн байгалийн хийн эхний багц ирж нийлүүлэгдэнэ” гэж хамтран мэдэгдэв. Канцлер“RWE” ADNOC”-тэй гэрээ байгуулсан нь “Германд шингэрүүлсэн хийн хангамжийн дэд бүтцийг бий болгож, манай улсыг илүү олон төрлийн хийн хангамжаар хангахад чухал үе шат боллоо” гэж тэмдэглэв.

Германы канцлер Олаф Шольц эдгээр улсуудад айлчлангэрээ хийхдээ“Авчирсан шингэрүүлсэн хийг зөвхөн Германд худалдана. Ирсэн хийг худалдан авахгүй удаж саад учруулбалГерманы тал нөхөн төлбөр олгож нийлүүлэгч талыг хохиролгүй болгоно. Африк тив, Арабын улсуудаас ирэх ямар ч улсын“LNG”-д энэ гэрээ адилхан үйлчилнэ” гэж заасан юм. Өрөөр хэлбэл тэдэн еврогоор авна гэсэн хатуу үнэ бус тухайн үеийн зах зээлийн үнээр авна гэсэн нь Германы хожлын тамга хөзөр болсон билээ. Ийнхүү Герман улс өнөөдөр энэ өвөл зарцуулах байгалийн хийн нөөцөө бүрэн бүрдүүлж чадсан төдийгүй олноороо ирж байгаахөлөг онгоцнуудын “LNG”-ийн үнэ эрэлт, нийлүүлэлтийн зах зээлийн зарчмын дагуу буурсаар байна. Герман улс ийнхүү хийн асуудлаа шийдэж чадсанаар инфляцийг бууруулахад хөрөнгө зарцуулах боломжтой болов. Тухайлбал,1.5 тэрбум еврог нийтийн тээврийн хөнгөлөлт, тэтгэмж нэмэх, эрчим хүч их хэрэглэдэг 9000 компанид татварын хөнгөлөлт үзүүлэх, оюутнуудад нэг удаад 200 евро, тэтгэвэр авагчдад 300 евро өгөх болсон гэж “Spiegel”-д бичсэнбайна. Харин Европын холбооны зарим улсууд Германыг “хувиа бодогч” хэмээн шүүмжлэв. Холбоо бол холбоо, улс бол улс, зах зээл бол зах зээл шүү дээ.

Герман улс АЦС, нүүрсээр ажилладагДЦС-ынхаа ашиглах хугацааг сунгаж энэ хугацаанд сэргээгдэх эрчим хүчээр улсаа хангахаар ажиллаж байна. Тухайлбал, Дани улстайсалхин турбины хамтарсан цахилгаан станц байгуулахаар болсон. Мөн бензин хэрэглэдэг машинаас “салах” ажлаа маш амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ бүхэн маш товчоор Герман ухаан юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Ираны Аятоллагийн цэргүүд хоригт орно DNN.mn

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарж байгаатай нь холбогдуулан Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Исламын хувьсгалт гвардийн корпусыг (IRGC) террорист байгууллагын жагсаалтад оруулах болсныг зарлав. Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авч, “IRGC”-ийг террорист бүлэглэлийн ангилалд оруулахыг судалж байна гэж тэрээр Германы “ARD” телевизэд өгсөн ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

Дональд Трампыг ерөнхийлөгч байх 2019 онд Тегерантай харилцаа хурцдан Исламын хувьсгалт гвардын корпусыг АНУ террорист байгууллагын жагсаалтад оруулсан боловч ЕХ-ны уг жагсаалтад Ираны цэргийн уг элит нэгж хараахан бүртгэгдээгүй байсан юм. Энэ жагсаалтад орсноор Брюссель “IRGC”-ийн хөрөнгийг царцаах боломжтой болох аж.

Исламын хувьсгалын харуулын корпус нь Ираны оюун санааны удирдагч Аятолла Али Хаменеид шууд захирагддаг бөгөөд тус улсад улс төр, эдийн засгийн асар их нөлөөтэй байдаг. Өнгөрсөн сарын 29-нд “IRGC”-ийн командлагч Хуссейн Салами есдүгээр сарын дундаас хойш үргэлжилж буй томоохон жагсаалыг зогсоохыг шаардсан боловч түүний заналхийллийг үл харгалзан олон мянган иранчууд амралтын өдрүүдэд дахин жагсаал хийсэн юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 16-нд Ираны курд бүсгүй 22 настай Махса Амини амиа алдсаны дараа Иранд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Охиныг хижаб өмсөх дүрэм зөрчсөн хэргээр цагдаагийн дэд газар саатуулж, тэрээр хэд хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. Аминигийн үхэл Иранд засгийн газрын дарангуйлагч бодлого, Исламын дэглэмийг эсэргүүцсэн олон мянган иргэдийн эсэргүүцлийн жагсаал болон өрнөсөн юм. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр жагсаалын үеэр дор хаяж 250 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн баривчлагджээ. Иранд болсон олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг хэрцгийгээр дарж, Украины эсрэг явуулж буй Оросын дайныг Иран дэмжсэний хариуд Европын холбоо Ираны аюулгүй байдлын хүчний эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Неандертальчууд яагаад мөхөв DNN.mn

Неандертальчууд яагаад мөхсөн нь эрдэмтдийн хувьд нууц хэвээр байгаа юм. Бидний өвөг болох Хомо сапиенс тэднийг устгасан гэсэн таамаглал байдаг. Гэхдээ энэ нь эсрэгээрээ байсан байж магадгүй гэнэ. Неандертальчууд Хомо сапиенстай дайсагнал, өрсөлдөөний улмаас бус, харин тэдэнтэй эрлийзжсэний улмаас алга болсон байж магадгүй аж.

“ПалеоАнтропологи” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа Неандертальчууд алга болсон нь эдгээр хоёр зүйлийн хооронд удаан хугацаагаар “огтлолцон” эрлийзсэний үр дүн байж магадгүй гэж үзэж байна.

Уг судалгаа Неандерталь ДНХ-тэй хүмүүсийн тоо аажмаар буурч, эцэст нь алга болсон гэсэн байна. Хүний хувьслын музейн шинжлэх ухааны захирал, уг нийтлэлийн хамтран зохиогч, профессор Крис Стрингер хэлэхдээ, энэ хоёр зүйл яг хэрхэн хоорондоо холилдсон тухай шинжлэх ухааны маргаан байсаар байна. “Хэрэв Неандертальчууд Хомо сапиенстай байнга эрлийздэг байсан бол энэ нь тэднийг алга болох хүртэл нь тэдний популяцийг бууруулж чадна” гэж тэрээр хэлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Иранд сэтгүүлчид хамтран зүтгэгчдээ суллахыг уриалжээ DNN.mn

Иранд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг суллахыг тус улсын 300 гаруй сэтгүүлч ням гарагт уриалжээ.

Тэд Ираны “Etemad” тэргүүтэй сонинуудад хэвлүүлсэн мэдэгдэлдээ эрх баригчдыг хэвлэл мэдээллийн салбарынхныг баривчилж, иргэний эрхийг нь зөрчиж байна хэмээн буруутгасан байна.

Өнгөрсөн сард Иранд 22 настай бүсгүй Махса Амини толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар цагдаа нарт баривлагдсаныхаа дараа нас барснаас үүдэн жагсаал цуглаан өрнөж эхэлсэн нь улмаар эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал болон хувирчээ.

Аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас олон арван хүн амиа алдсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, жагсаалын үеэр 40 гаруй сэтгүүлч баривчлагджээ.

Categories
гадаад мэдээ

Японд ижил нэртэй хүмүүс цуглав DNN.mn

Японы нийслэл Токио хотод болсон арга хэмжээнд 178 хүн цугларсан нь бүгд Хироказү Танака нэртэй байжээ. Ингэснээр ижил нэртэй хүмүүс нэг дор хамгийн олуулаа цугларсан дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Өмнөх дээд амжилтыг Марта Стюарт нэртэй 164 хүн Нью-Йорк хотод цугларсан 2005 оны арга хэмжээ эзэмшиж байжээ. Дэлхийн дээд амжилтыг эвдэхийн төлөө Токио хотын Шибуяа дүүрэгт болсон энэхүү арга хэмжээндгурваас 80 настай Хироказү Танака нар цугларсан байна. Тэдний нэг нь бүр Вьетнамын Ханой хотоос нисэж иржээ. Арга хэмжээг “Танака Хироказү” холбооноос зохион байгуулсан аж. Гиннессийн дээд амжилтын номын шаардлагын дагуу тэд бүгд ижил нэртэй цамц өмсөж, театрын танхимд таван минутын хугацаанд суужээ.

Categories
гадаад мэдээ

Европын Төв банкнаас бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөв DNN.mn

Бодлогын хүүгийн өөрчлөлт инфляцад яаж нөлөөлдөг вэ?

Европын Төв банкнаас бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөжээ. Бодлогын хүүг дараалан гурав дахь удаагаа өсгөж байгаа юм. Удирдах зөвлөл энэ сарын 27-ноос эхэлж, инфляцыг дунд хугацааны зорилтот хоёр хувьд цаг тухайд нь буцаахын тулд зээлийн хүүг цаашид нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа ажээ.

Есдүгээр сард Евро бүсийн инфляц 9.9 хувьд хүрсэн. Сүүлийн саруудад эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, нийлүүлэлтийн гацаа, тахлын дараах сэргэлт зэрэг нь үнийн дарамтыг нэмэгдүүлж, инфляцыг өсгөхөд хүргэсэн юм. Тиймээс дээрх Удирдах зөвлөлийн мөнгөний бодлого нь эрэлтийг бууруулах, инфляцын хүлээлт тасралтгүй өсөх эрсдэлээс хамгаалахад чиглэдэг.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Төлөөлөгчийн танхимын даргын нөхөр халдлагад өртөв DNN.mn

Сэжигтэн 42 настай Дэвид Депапе гэгч нь хатагтай Нэнси Пелоситой уулзуулахыг шаардсан байна. Тухайн үед Нэнси Пелоси нь Вашингтон хотноо ажлаар явж байсан бөгөөд нөхрөө сахихаар Сан-Францискод эргэж иржээ. Халдлага үйлдсэн этгээд ариун цэврийн өрөө орох үеэр Пол Пелоси911 дугаарт тусламж дуудаж амжсан аж.

Ирэхсарын 8-нд болох парламентын сонгуулийн өмнө топ улстөрчийн гэрт халдлага гарсан нь олон хүний санааг зовоож байна. Улмаар сонгуулийн үеэр ямарваа халдлага гарахаас сэргийлэн санал хураах ажилчид болон улстөрчдийг хамгаалахын тулд хууль хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг Засгийн газраас үүрэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар мэдээлэхдээ, улс төрийн нөхцөл байдал хүчирхийллийг өдөөж байна гэв.

Нэнси Пелоси бол АНУ-ын хүчирхэг улстөрчдийн нэг юм. Тэрбээр 2021 онд дөрөв дэх удаагаа Төлөөлөгчийн танхимын даргаар улиран сонгогджээ. Өдгөө Ардчилсан намын сонгуулийн компанит ажилд оролцож байгаа ажээ. Түүний нөхөр нь хөрөнгө оруулалтын фирмийг үүсгэн байгуулагч, тэрбумтан юм. Тэд 1963 онд гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй аж.

Categories
гадаад мэдээ

Кадыров хохирлоо хүлээн зөвшөөрөв DNN.mn

Украины фронтод хүлээсэн хохирлынхоо талаар Чеченийн удирдагч Рамзан Кадыров хүлээн зөвшөөрсөн нь ховор тохиолдол болов. “Энэ долоо хоногийн эхээр Херсон мужид тулалдаж байгаа Чеченийн нэг хороо их бууны цохилтод өртлөө. Манай 23 дайчин алагдаж, 58 хүн шархдсан байна” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ. Энэ нь нэг өдрийн дотор амссан томоохон хохирол болохыг Кадыров онцолсон байна. Украины арми энэ долоо хоногийн эхээр Херсонд байлдаж буй Чеченийн хороог их бууны галын дэмжлэгтэй байрлалаас нь ухраасан тухай мэдээлж байсан юм. ОХУ-ын эрх баригчид Украинд амссан хохирлынхоо талаар тоо баримтыг зарлахгүй байгаагаас Кадыровын энэ мэдэгдэл ховор үйлдэлд тооцогдож байна. Кадыров нь Украины дайныг эхнээс нь талархан дэмжиж байсан хүмүүсийн нэг юм. Гэхдээ тэр сүүлийн үед Оросын армийн удирдлагуудын урагшгүй байдлыг хатуу шүүмжлэгч болоод байгаа. Украины фронтод илүү хатуу харгис байлдааны тактик хэрэглэхийг, бүр цөмийн зэвсэг хэрэглэхийг хүртэл тэр Оросын эрх баригчдад уриалж байжээ.