Categories
гадаад мэдээ

Канад БНХАУ-ыг буруутгав DNN.mn

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо БНХАУ-ыг улсынх нь сонгуульд хөндлөнгөөс оролцож, ардчиллын үйл явцад нь нөлөөлөхийг зорьж байгааг буруутгалаа. Тэрээр 2019 оны сонгуульд 11 нэр дэвшигч Хятадаас дэмжлэг авсныг албаныхан тогтоосон талаар мэдэгдэв. Канадын тагнуулынхан сүүлийн сонгуулиар Бээжингийн дэмжлэгтэй нэр дэвшигчдийн нууц сүлжээг илрүүлсэн гэж тус улсын хэвлэлүүд бичих болсон юм.

Хятадын тал нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй олон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд зөвлөхөөр ажилласан гэж Канадын тагнуулынхан мэдэгджээ. Түүнчлэн улс төрийн хүрээнд нөлөө үзүүлэхийн тулд Канадын зарим албан тушаалтнуудад авлига өгч, үйл ажиллагаандаа татан оруулахыг санаархсан үйлдлийг Хятадын тал сонгуулийн үеэр гаргаж байсан талаар эх сурвалжид тулгуурлан өгүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Дайны дараа өндөр ашиг олжээ DNN.mn

Америкийн газрын тос олборлогчид Украины дайн эхэлснээс хойш 200 тэрбум ам.долларын ашиг олсон тухай “The Financial Times” сонин нийтэлжээ.

Америкийн “S&P Global Commodity Insights” агентлагийн тайланд тус улсын нефть, хийн компаниудын нийт ашиг нь энэ жилийн хоёр болон гуравдугаар улиралд 200.24 тэрбум ам.доллар болсон гэжээ. “Эдгээр тоонууд нь салбарын бүхий л түүхэнд хамгийн их ашигтай зургаан сар өнгөрснийг харуулж жилийн дүнгээр байгаагүй орлогод хүргэх дүр зураг бий болгож байна” гэж онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн сугалааны түүхэн дэх хамгийн өндөр хонжворын ялагч тодорчээ DNN.mn

АНУ-ын “Powerball” хонжворт сугалааны азтан өчигдөр тодорч Калифорни мужийн нэг иргэн ганцаараа $2.04 тэрбумын шагналыг хожихоор болжээ. Нэр нь одоогоор тодорхойгүй байгаа азтан нэг дор $997.6 саяыг бэлнээр авах, эсвэл бүрэн хонжвороо 29 жилийн турш цувуулж авах хоёр боломжоос сонголтоо хийх юм.

Азын сугалааны дугаар 10, 33, 41, 47, 56, 10 гэсэн зургаан тооноос бүрдэж байжээ. Энэ нь 292.1 саяд нэг тохиох аз юм байна. Азын сугалааны тасалбарыг Калифорни мужийн Лос-Анжелес дүүргийн Пасадена хотоос хойд зүгт 8 км зайтай оршдог Алтадена дахь үйлчилгээний төвөөс худалдаж авчээ. 2.04 тэрбум долларын хонжвор нь дэлхийн ямар ч сугалааны түүхэнд байгаагүй өндөр шагнал юм.

АНУ-ын сугалааны хонжворын өмнөх дээд амжилт 2016 онд тодорсон “Powerball”-ын 1.59 тэрбумын шагнал байжээ. Гэхдээ энэ шагналыг Калифорни, Флорида, Теннесси мужийн гурван азтан хувааж авч байсан юм байна.



Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын ковидын байдал DNN.mn

Өнгөрсөн хоногт БНХАУ-д шинж тэмдэггүй тохиолдлуудыг оруулаад коронавирусний халдварын 7600 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мягмар гаргасан мэдээллээр, эрүүл мэндийн байгууллагуудад нийт 48 275 өвчтөн, үүнээс шинж тэмдэггүй 41 031 хүн эмчлүүлж байна. Энэ нь жилийн өмнөхөөс бараг 30 дахин их үзүүлэлт юм Халдвар авсан хүмүүсийн 96 хувь нь дотооддоо халдварласан бөгөөд 4 хувь нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ.

Сүүлийн үед “COVID-19”-ийн халдварын нэлээд хүнд нөхцөл байдал өмнөд Гуандун муж болон ӨМӨЗО-ийн хойд хэсэг, Шинжааны баруун хойд нутаг гэсэн хоёр өөртөө засах бүсэд ажиглагдаж байна. Эдгээр гурван бүс нутагт одоогоор Хятадын тусгай эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй халдвартай нийт хүний 50 орчим хувь нь ногдож байна.

Хятадын Засгийн газар ковидын эсрэг хяналтын хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Бээжин хотын нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газруудад амны хаалт заавал зүүх ёстой. Мөн хүн амыг коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд тогтмол хамруулж байгаагаас гадна, дэлгүүрүүд болон бусад бүх олон нийтийн байгууллагад “эрүүл мэндийн код”-оо үүдэнд нь заавал шалгуулах ёстой. Энэ нь ухаалаг гар утасны программ бөгөөд тухайн хүн сүүлийн хэдэн өдөр тахлын халдварт албан ёсоор өртөөгүй болохыг баталдаг байна. Тус улсад халдварын өндөр эсвэл дунд эрсдэлтэй суурьшлын бүсийн тоо 5 700 орчим болсон байна. Яг жилийн өмнө ийм бүсийн тоо 70 гаруйхан байжээ.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп ирэх долоо хоногт мэдэгдэл хийнэ DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 11 дүгээр сарын 15-ны өдөр “маш том мэдэгдэл” хийнэ гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

“Миний бие 11 дүгээр сарын 15-ны өдөр Флорида муж улс дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ маш том мэдэгдэл хийнэ” гэж Д.Трамп Охайо муж улсад болсон сонгуулийн цуглааны үеэр хэлсэн байна.

Д.Трампын туслахууд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг эхлүүлэх тохиромжтой хугацааг 11 дүгээр сарын гурав дахь долоо хоног гэж харж байна хэмээн уг мэдээлэлд ойр эх сурвалжууд “CNN” телевизэд өмнө нь мэдээлээд байжээ.

Categories
гадаад мэдээ

Олон сонгогч урьдчилан саналаа өгчээ DNN.mn

АНУ-д болж буйсонгуульд 35 сая гаруй сонгогч урьдчилан саналаа өгөөд байна. Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны хоёрдугаар хагаст Конгрессын хоёр танхимд олонх болно гэж Бүгд найрамдах намынхан таамаглаж байгаа юм.

АНУ-ын Сонгуулийн санал хураалтын статистик мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, энэ удаагийн завсрын сонгуулийн урьдчилан саналаа өгсөн сонгогчдын тоо ерөнхийлөгч асан Барак Обама, Дональд Трамп нарын бүрэн эрхийн хугацааны тэн хагаст явагдсан 2014, 2018 оны Конгрессын сонгуулийн үзүүлэлтийг хэдийнээ давжээ.

Жо Байден Д.Трампыг ялсан 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу коронавирусний цар тахлын оргил үеэр сонгогчид санал авах байрнуудад очин саналаа биечлэн өгөхөөс эмээж байсныг харгалзан олон муж улс урьдчилан саналаа өгөх нөхцөлийг хялбаршуулахын тулд санал хураалтын журамдаа өөрчлөлт оруулсан юм. Үүний үр дүнд одоо олон сонгогч, ялангуяа Ардчилан намын дэмжигчид сонгуулийн өдөр болохоос өмнө саналаа өгөхийг хэвшил болгожээ. Үүнээс гадна, Д.Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэдгээ удаа дараа илэрхийлээд байгаа бол бүгд найрамдахчууд урьдчилан саналаа өгөх нь луйврыг өөгшүүлдэг хэмээн ямар нэгэн нотолгоогүйгээр мэдэгдэх болсон юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Украинд гэрэл цахилгаан асуудалтай байна DNN.mn

Украинд 4.5 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд эрчим хүчний хангамжтай холбоотой илүү хүнд нөхцөл байдал үүссэн гэж тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

“Өнөө оройн байдлаар Киев болон зургаан бүс нутгийн эрчим хүчний хангамжийг тогтворжуулах цахилгаан таслалт үргэлжилж байна. 4.5 сая гаруй хэрэглэгч цахилгаангүй байна. Одоогоор Киев болон Киев мужид үнэхээр хүнд байна” гэж Зеленский “Telegram” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ дурдсан байна. “Эрчим хүчний салбарт үүсэж болзошгүй хувилбаруудын талаар би долоо хоногийн турш албаны хүмүүс, эрчим хүчний компаниуд, бүс нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөлтэй хэд хэдэн тусгай уулзалт хийсэн. Бид хувилбар бүрийг нарийвчлан авч үзэн, зохих арга хэмжээнд бэлтгэж байна” гэж В.Зеленский хэлжээ. Мөн “Эрчим хүчний системийг тогтвортой, тэнцвэртэй ажиллуулахын тулд хэрэглээг 30 хувиар бууруулах шаардлагатай” гэж үндэсний эрчим хүчний “Укренерго” компани мэдэгджээ.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Сонгуульд нөлөөлдөг гэдгээ хүлээн зөвшөөрөв DNN.mn

АНУ-ын эрх баригчид ОХУ-ыг 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэж удаа дараа буруутгаж байсан. 2019 оны хавар АНУ-ын Тусгай зөвлөх Роберт Мюллерийн ахалсан багын мөрдөн байцаалтын ажиллагаа ОХУ-ыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж мэдэгдсэн.

Тусгай прокурорын баг Оросынсонгуульд хөндлөнгөөс оролцох оролдлогыг илрүүлсэн боловч төрийн тэргүүн болсон Дональд Трампын сонгуулийн штаб Оросын эрх баригчидтай хамтарсныг нотолж чадаагүй юм. Тэгвэл 2020 оны сонгуулийн дараа Америкийн тал ОХУ-ыг Трампын талд орж америкчуудын санал хураалтын үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж дахин буруутгаж байсан билээ. Москва өнөөг хүртэл АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэдээллийг үгүйсгэж, ор үндэсгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойр дотны бизнесмэн, “Путины тогооч” гэгддэг, хувийн цэргийн компани “Вагнер”-ыг үүсгэн байгуулагч Евгений Пригожин АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. “Бид хөндлөнгөөс оролцож байсан, бид хөндлөнгөөс оролцож байна, бид хөндлөнгөөс оролцох болно. Нарийн нарийвчлалтай, мэс заслын аргаар бид тэдний хос бөөр, элгийг нь нэг мөсөн авна” гэж өөрийн хэвлэлийн алба болох “Конкорд” хуупсанд бичсэн байна.



Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Ираны гадаад хэргийн сайд ОХУ-д дрон нийлүүлсэн гэв DNN.mn

Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахян тус улсын засгийн газар ОХУ-д дрон нийлүүлснийг анх удаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр Тегеран хотод сэтгүүлчидтэй уулзахдаа “Украины дайн эхлэхээс хэдэн сарын өмнө бид цөөн тооны дроныг ОХУ-д нийлүүлж байсан” гэж хэлсэн байна. Иран улс Украины дайныг зогсоохын төлөө тууштай байгааг тэр энэ үеэр илэрхийлжээ. Сүүлийн саруудад Оросын тал Иранд үйлдвэрлэсэн камиказе дроноор Украины иргэний байгууламжуудад цохилт өгч байгаа бөгөөд Ираны эрх баригчид Орост дрон нийлүүлснээ үгүйсгэсээр байсан юм. НҮБ-д суугаа Ираны элчин сайд Амир Сайед Иравани үүнийг ямар ч үндэслэлгүй гүтгэлэг гэж нэрлээд Украины дайнд Тегеран төвийг сахисан байр суурьтай байгааг мэдэгдэж байжээ.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Евразийн цөмийн хямралаас зайлсхийхийг уриалав DNN.mn

Германы канцлер Олаф Шольц Хятадад хийсэн айлчлалынхаа талаар, Украины эсрэг дайнд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Оросын тал сүрдүүлсэн асуудлаар Хятадын удирдлагатай нэгдсэн байр суурьтай болсон нь энэхүү айлчлалын томоохон амжилт байлаа. “Зөвхөн үүний төлөө л энэ айлчлалыг хийхэд болохоор байсан” гэж канцлер хэлсэн байна.

Канцлер Олаф Шольц Бээжинд БНХАУ-ын дарга Си Жиньпин, Хятадын Ерөнхий сайд Ли Көцян нартай хэлэлцээ хийсэн юм. Германы канцлер хурцадмал байдлаас сэрэмжлүүлж, цөмийн зэвсэг хэрэглэх сүрдүүлгийг “хариуцлагагүй бөгөөд туйлын аюултай зүйл” гэж нэрлэсэн юм. Ли Кэчян дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Бид цаашид хурцадмал байдлыг тэвчиж чадахгүй гэж хэлсэн юм.

Хятад улс Герман, Европын Холбоотой энхийн хэлэлцээ хийж, Европт тогтвортой аюулгүй байдлын бүтцийг бий болгох хүчин чармайлтыг бүрэн дэмжиж байна гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлжээ. “Евразид цөмийн хямрал үүсэхээс зайлсхийх ёстой. Мөргөлдөөнд оролцогч талууд болгоомжтой, тэвчээртэй байж, хэлэлцээр хийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Дэлхийн хамтын нийгэмлэг Украины дайныг энхийн замаар зохицуулахад бүх хүчин чармайлтаа гаргах ёстой. Үүний зэрэгцээ. Цөмийн зэвсэг хэрэглэх, ашиглах аюулаас татгалзах ёстой” гэж Хятадын тэргүүн хэлэв.

Г.Амарсанаа