НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Розмари Ди Карло “Орос Украины иргэний дэд бүтцийг буудахаа нэн даруй зогсоох ёстой” гэж тусзөвлөлийн шуурхай хуралдаан дээр мэдэгдэв.“Энгийн хүн ам болон иргэний дэд бүтцэд халдлага үйлдэхийг олон улсын хүмүүнлэгийн хуулиар хориглодог бөгөөд бүр энгийн иргэдэд хохирол учруулж болзошгүй бол цэргийн байгууламжид халдахыг ч хориглодог … НҮБ эдгээр халдлагыг эрс буруушааж, ОХУ-аас ийм үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. Хууль зөрчсөнбуруутангууд хариуцлага хүлээх болно” гэж Ди Карло анхааруулав. ОХУ-ын пуужингийн цохилт нь дулаан, цахилгаан бусад энгийн хэрэглээний хэрэгсэлгүй, ундны усгүй энэ өвөлтэй нүүр тулж буй олон сая украинчуудадгамшиг авчирна гэсэн болгоомжлолыг бий болгоод байгаа билээ.
Украины чухал дэд бүтцийн эсрэг чиглэсэн пуужингийн цохилт нь Орос хөрш зэргэлдээ улсын эсрэг явуулж буй “харгис хэрцгий, үндэслэлгүй, ичгүүргүй дайн” гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас Гринфилд мэдэгдэв. Тэрээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины ард түмэнд улам их зовлон учруулахын тулд “өвлийн хүйтнийг зэвсэг болгохыг оролдож байна. Энэ бол хэтэрхий хүнлэг бус стратеги гээд Томас Гринфилд Орос улс тулалдааны талбарт хэд хэдэн ялагдал хүлээсний дараа ийм арга хэрэглэж эхэлснийг онцолжээ. АНУ-ын Элчин сайд НҮБ-д хандан Москвагийн үйлдлийг эрс, ямарваа болзолгүйгээр буруушаахыг уриалав.
Украин руу чиглэсэн олон тооны пуужингийн довтолгоо нь Оросын арми байлдааны талбарт амжилт гаргаж чадахгүй байгаагаас үүдсэн терроризм гэж Францаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Николас де Ривьер мэдэгдэв.”Оросын зорилго нь тодорхой. Цэргийн ялагдлынхаа араас ийм аймшиг тарих цохилт хийхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж де Ривьер онцлон тэмдэглээд, Франц Украиныг дэмжсээр байх болно гэж мэдэгдэв.
НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя 11-р сарын 23-нд Киев, Вышгород хотуудын орон сууцны барилгыг оносон пуужингууд нь “Киевт нийлүүлсэн Америкийн агаарын довтолгооноос хамгаалах пуужин байсан” гэж мэдэгдэв. Небензя Украин орон сууцны хороололд агаарын довтолгооноос хамгаалах системээ байрлуулж, “үр дүнд нь төөрсөн пуужингийн хэлтэрхий эсвэл Украины пуужингийн хэлтэрхий Оросын онилоогүй байсан объектууд дээр унасан” гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Москвагийн төлөөлөгч барууны орнуудыг “Украинд бодлогогүйгээр зэвсэг нийлүүлж байгаагаа зогсоохгүй байгаа учир бид тэднийг пуужингаар буудаж байна” гэжээ.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаанд цахимаар оролцож үг хэлэв. Тэрээр “Дэлхийн хамтын нийгэмлэг эрчим хүчний терроризмыг буруушааж, НҮБ-ын дүрмийн 7-р хэсэгт заасны дагуу террорист улсын үйл ажиллагаанд тодорхой үнэлэлт өгөх ёстой” гэж уриалав. Үүнээс гадна Зеленский Киевт агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингийн довтолгооноос хамгаалах хамгийн сүүлийн үеийн системийг нийлүүлэх, мөн ОХУ-ын олон улсын байгууллагад санал өгөх эрхийг хасахыг уриалжээ. “Террорист улс өөрийн түрэмгийлэл, өөрийн хийж буй терроризмтой холбоотой аль ч санал хураалтад оролцох ёсгүй. Дайн эхлүүлж, терроризмыг гардан хийж буй улсын төлөөлөгч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх гэсэн оролдлогыг хааж чадаж байгаа бол энэ нь бид мухардалд орсон гэсэн үг” гэж Украины Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Тэрээр “Дэлхий нийтийг энэ мухардлаас гаргах хэрэгтэй. Энэ бол боломжтой зүйл. Дэлхий нэг олон улсын алан хядагчийн барьцаанд байх ёсгүй” гэжээ. Энэ хуралдааны дарааЗеленский өөрийн “Telegram” хуудсандаа “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэг суудал эзлэн түрэмгийлэгчдэд эзлэгдсэн хэвээр байна” гэж бичжээ.
Г.Амарсанаа