Categories
гадаад мэдээ

Украинд 1303 хүүхэд шархдаад байна DNN.mn

Украинд Оросын цэргүүд довтолж эхэлснээс хойш 447 хүүхэд нас барсан гэсэн мэдээллийг Украины Ерөнхий прокурор(OGP) албан ёсоор мэдээлэв. Мөн Оросын түрэмгийллийн улмаас Украины 850 гаруй хүүхэд маш хүнд, нийт 1303 хүүхэд янз бүрийн байдалтай шархдаад байгаа юм байна. Ихэнх хүүхдүүд Донецк (426), Харьков (267), Киев (117) мужид оросын бөмбөгдөлтөнд өртжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Энэтхэг улс цөмийн чадавхтай, алсын тусгалтай пуужин туршжээ DNN.mn

Энэтхэг улс цөмийн чадавхтай, алсын тусгалтай пуужин туршжээ

Энэтхэг улс цөмийн чадавхтай, алсын тусгалтай пуужин амжилттай туршсан гэж тус улсын Засийн газар мэдээлжээ.

“Агни-5” хэмээх энэхүү тив хоорондын баллистик пуужинг тус улсын Одиша мужийн зүүн хэсэгт орших Абдул Калам арлаас пүрэв гарагт хөөргөсөн хэмээн Парламентын эрэг эрхэлсэн сайд Пралхад Жоши нь ярьсан байна.

Тэрбээр “Энэ пуужин манай үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна” гэж “твиттер” хуудсандаа бичсэн байна.

Энэтхэгийн Засгийн газрын гишүүний мэдээлснээр пүрэв гарагт туршсан цөмийн чадавхтай, алсын тусгалтай пуужин нь 5400 болон түүнээс илүү км зай туулах чадвартай байна.

Туршилтын өмнө Энэтхэгийн эрх баригчид мэдэгдэл гаргаж, Бенгалын буланг нислэгийн хориотой бүс гэж зарлаж, пуужингийн хамрах хүрээ бараг бүх Хятадын эх газрыг хамарна гэснийг Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Энэтхэгийн зүүн хойд бүсийн Аруначал Прадеш мужид хамаарах хилийн маргаанаас улбаалан энэ сарын 9-нөөс хойш Энэтхэг, Хятад улсын хоорондох сөргөлдөөн дахин идэвхижсэнийг хэвлэлүүд дурдаж байна.

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх энэ тухай мэдээлэхдээ, тус улсын цэргүүд ноцтой гэмтээгүй, хоёр талын цэргүүд удалгүй бүс нутгаас ухран гарсан гэсэн байна.

Даваа гарагт Энэтхэгийн армийн мэдэгдэлд хоёр талын цэргүүд бага зэргийн гэмтэл авсан гэжээ.

2020 онд Энэтхэгийн талаас 20 цэрэг амиа алдсан хилийн мөргөлдөөний дараа Азийн энэ хоёр орны харилцаа муудаад байсан юм.

Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн хамгийн олон хүний аминд хүрсэн хилийн мөргөлдөөнд дөрвөн цэрэг амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлээс хасахыг уриалав DNN.mn

АНУ-ын Конгрессийн зарим гишүүн ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлээс хасахыг уриалав. АНУ-ын Конгрессын Хельсинкийн комисс гэгддэг хоёр гол намын бие даасан хүний эрхийн хяналтын байгууллагын гишүүд болох АНУ-ын хоёр хууль тогтоогч ерөнхийлөгч Жо Байденаас Оросыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлээс гаргах арга хэмжээ авахыг шаардсан тогтоолыг Конгресст өргөн барьсан гэж “Foreign Policy” агентлаг мэдээлэв. Уг тогтоолоор АНУ Конгресс Украин дахь Оросын дайн нь “НҮБ-ын зорилго, зарчмуудыг” зөрчсөн гэж мэдэгдэх гэсэн хүсэлт юм байна.

Хельсинкийн комисс өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандан Оросыг Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний статусыг эсэргүүцэхийг уриалж байсан юм. Уг тогтоолыг санаачлагч гишүүн Стив Коэн, Жо Вилсон нар“Орос улс НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн бөгөөд энэ нь Аюулгүйн зөвлөлд суух эрхийг нь эргэлзээтэй болгож байна” гэж мэдэгджээ.

НҮБ-ын одоо үйлчилж буй дүрэмд аль ч улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнчлэлээс хасах боломж байхгүй юм. Гэсэн хэдий ч уг гишүүд болон зарим хуульчдын гаргаж буй санаануудын нэг нь ОХУ-ын Аюулгүйн зөвлөлд байсан ЗХУ-ын залгамжлагчаар ОХУ-ын статусыг эсэргүүцэж байгаа явдал юм.Учир нь ЗХУ бутарсны дараа үүссэн улсууд өргөдөл өгч НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн улс болсон юм. Харин ийм өргөдөл ОХУ өгөөгүй гэсэн маргаан дэгдээд байгаа юм. Орос улс энэ статусаар 30 гаруй жилийн турш явж байгаа тул энэ нь бараг боломжгүй зүйл боловч барууны улсуудад удаан хугацааны турш дайсагнаж, Украины эсрэг Орос түрэмгийлэл үйлдэж буй нь Вашингтон болон Киевийг олон улсад Москвагийн улс төрийн нөлөөг хязгаарлах арга зам эрэлхийлэхэд хүргээд байна гэж “Foreign Policy” онцлон тэмдглэжээ.

Дашрамд дурдахад тусгаар тогтносон аль ч улсын газар нутагт бусад улсыг довтолж түрэмгийлэл үйлдүүлэхгүй гэж НҮБ байгуулагдсан бөгөөд энэ байгууллага өнөөдөр энэхүү гол үүргээ биелүүлж чадахгүй болчихоод байгаа юм.Иймээс олоэ улсад НҮБ-ыг эрс шинэчлэх хэрэгтэй гэж байгаа бол Япон мэтийн улсуудНҮБ-ыг татан буулгаж цоо шинэ байгууллага байгуулах ёстой гэсэн санал дэвшүүлэх болсон юм.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ыг терроризмыг дэмжигч улс хэмээн хүлээн зөвшөөрөв DNN.mn

Польшийн Үндэсний Ассамблейн доод танхим болох Сейм ОХУ-ыг терроризмыг дэмжигч улс хэмээн хүлээн зөвшөөрсөн тогтоол батлав.Уг тогтоолд Орос улс хүний эрх, олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрэм болон бусад хэд хэдэн үүргийг системтэйгээр зөрчиж, бусад улсын нутаг дэвсгэрт халдаж, зэвсэгт халдлага, дайны гэмт хэрэг, геноцид үйлдэж, эдийн засгийн ялангуяа эрчим хүчний салбарт хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна” гэж тэмдэглэсэн байна.

Categories
гадаад мэдээ

Япончуудын “алсын хараа” DNN.mn

Японы нийслэл Токио хот 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн баригдах орон сууцны ихэнх байшин барилга заавал нарны эрчим хүчний эх үүсвэртэй баригдах зохицуулалтыг тус хотын иргэдийн хурал батлав.ИнгэснээрТокио хотод үйл ажиллагаа явуулж буй барилгын хамгийн том 50 компани 2,000 метр квадрат хүртэл талбайтай айл өрхийн орон сууцыг зах зээлд нийлүүлэхдээ заавал сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр тоноглосон байх журамтай болж байна.

Токио хотын захирагч Юрико Койке одоогоор тус хотын нийт байшин барилгуудын ердөө 4 хувьд нарны эрчим хүчний хавтангуудыг суурилуулах боломжтой байгааг мэдэгдэж байсан бөгөөд нийслэл хот 2030 он гэхэд ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээгээ 2000 оны түвшнээс хоёр дахин бууруулах зорилготой байгаа юм.

Япон улс нь манай гарагийн тав дахь том хүлэмжийн хий үйлдвэрлэгч бөгөөд 2050 он гэхэд үүнийгээ “тэглэх”-ээр төлөвлөн ажиллаж байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Ангарскийн Газрын тос боловсруулах үйлдвэр дахин галд автав DNN.mn

Энэ сарын 15-нд Эрхүүгийн 06:00 цагт гал түймэр унтраах, аврах албанд гал гарсан тухай мэдээлэл ирж Ангарскийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн нутаг дэвсгэрт 2500 метр квадрат талбай түймэрт автсаныг дүүргийн захирагч Сергей Петровоос иш татан “Интерфакс” мэдээлэв. Түймрийг унтраах арга хэмжээнд 106 гаруй хүн, 28 техник хэрэгсэл оролцож байгаа аж.

Олон нийтийн сүлжээгээр тархаж буй нэгэн хяналтын камерын бичлэгт хүчтэй гялбаа харагдаж байна. Мөн Ангарск болон Эрхүүгийн Ленинский дүүргийн оршин суугчид хүчтэй дэлбэрэлт сонссон тухайгаа ярьсан аж..

Бүс нутгийн Эрүүл мэндийн яамнаас хоёр хүн хохирч,.тэднийг эмнэлгийн 36 дугаар тасагт хүргэсэн гэжмэдээлжээ. Сергей Петров, энэ хэрэг явдал дэд бүтцийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд Ангарск хотын хүн амд ямар нэгэн аюул заналхийлээгүй гэсэн байна.

Сануулахад,сар хүрэхгүй хугацааны өмнө буюу өнгөрсөн сарын 27-ны ням гарагийн өглөө Ангарскийн Газрын тос боловсруулах үйлдвэр түймэрт автаж байсан билээ.

Дашрамд дурдахад, Украины “Луч” зохион бүтээх товчооны инженерүүд “Сокол-300” цохилт өгөх дрон зохион бүтээсэн бөгөөдхөдөлгүүрээс хамаарч 420-535 кг жинтэй, 1300-3300 км зайг туулах боломжтой гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдээд байсан юм.

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн ирэх оны цэргийн төсвийн хэмжээг нэмэгдүүлжээ DNN.mn

Війна 2022 — Туреччина заблокувала перемовини про вступ до НАТО Швеції і  Фінляндії

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО 2023 оны цэргийн төсвөө энэ оныхоос 25 хувиар өсгөж, 2 тэрбум шахам евро байхаар тогтсон гэж эвслийн хэвлэлийн алба лхагва гарагт мэдээлэв.

“Холбоотнууд лхагва гарагт хийсэн Умард Атлантын зөвлөлийн хуралдаанаар НАТО-гийн 2023 оны иргэний болон цэргийн төсвийг хэлэлцэн тохиролцлоо. Иргэний төсвийг 370.8 сая еврогоор, цэргийн төсвийг 1.96 тэрбум еврогоор тогтсон нь 2022 оныхоос 27.8 хувь ба 25.8 хувиар их байна” гэж мэдээлэлд дурдсан байна.

Мэдэгдэлд тайлбарласнаар, иргэний төсөвт НАТО-гийн төв байр болон түүний олон улсын төв байранд ажиллах боловсон хүчин, үйл ажиллагааны болон янз бүрийн хөтөлбөрийн зардлыг тусгадаг. Харин цэргийн төсвөөс командлалын штабын үйл ажиллагааны зардал, дэлхий даяар явуулж буй ажиллагаануудыг санхүүжүүлдэг.

Үүнээс гадна, иргэний болон цэргийн барилга байгууламж, хяналт, удирдлагын системд томоохон хөрөнгө оруулдаг аюулгүй байдлын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг (NSIP) нийт төсвөөс санхүүжүүлдэг байна. 2023 онд энэ хөтөлбөрийн санхүүжилтийн дээд хязгаарыг 1 тэрбум евро байхаар тогтсон нь энэ оныхоос 26.6 хувиар ихэссэн дүн юм гэж НАТО-гийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

Categories
гадаад мэдээ

Илон Маск дэлхийн хамгийн баян хүн биш болов DNN.mn

“Tesla” болон “SpaceX” компанийг үндэслэгч Илон Маск дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын тэргүүн баяны байраа алджээ. “Forbes” болон “Bloomberg” сэтгүүлийн мэдээлснээр тансаг хэрэглээний “LVMH” компанийн тэргүүн Бернард Арно манай гарагийн хамгийн баян хүн болжээ.

“Forbes” сэтгүүлийн мэдээгээр цахилгаан машин үйлдвэрлэгч Теслагийн 14 орчим хувийг эзэмшдэг, Twitter-ийг 44 тэрбум доллараар худалдан авсан Маск одоо 178 тэрбум долларын хөрөнгөтэй болж, харин Арногийн нийт хөрөнгө 188 тэрбум долларт хүрсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Reuters: Барууны компаниуд Орост туслаж байна DNN.mn

Пуужин үйлдвэрлэхэд шаардлагатай барууны микрочипүүд хориг арга хэмжээг тойрон Орос руу урсаж байгааг “Reuters” агентлаг болон Британийн Хатан хааны батлан хамгаалах судалгааны хүрээлэн (RUSI) мэдээлэв. Энэ сарын 13-нд нийтлэгдсэн хамтарсан мөрдөн байцаалтын дүн танилцуулах явцад сэтгүүлчид болон шинжээчид Орос улс барууны компьютерийн эд анги болон бусад электрон барааг худалдан авч байгаа нийлүүлэлтийн сүлжээг нарийвчлан тайлбарласан байна. Тэд хагас дамжуулагч болон бусад тоног төхөөрөмж Турк, Хонконг, Эстони болон бусад улсын худалдааны төвүүдээр дамжин Орос руу нэвтэрдэг хэд хэдэн үл мэдэгдэх экспортлогчдыг олж тогтоосон гэв. Тухайлбал, Оросын гаалийн мэдээллээс иш татан, өнгөрсөн долоон сарын хугацаанд Орос руу хамгийн багадаа 20 сая ам.долларын эд анги, тэр дундаа Америкийн компаниудын үйлдвэрлэсэн чип экспортлогдсон гэдгийг онцлон тэмдэглэв. “Азу Интернэшнл” компанийг үүсгэн байгуулагчдын нэг нь Туркийн бизнесмэн Гоктурк Агваз бөгөөд мөн тэрээр мэдээллийн технологийн бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхэлдэг Германы “Smart Impes GmbH” компанийг удирддаг аж. Украинд өргөн цар хүрээтэй дайн эхлэхээс өмнө уг Германы пүүс Москвад барууны бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан болдайн эхэлсний дараа Истанбулд төвтэй “Азу Интернэшнлээр” дамжуулан бараагаа импортолж байсан гэжОросын гаалийн мэдээлэл.талаас иш татан мэдэгдсэн байна.

Барууны улсууд хориг арга хэмжээ авсан долоон сарын хугацаанд ОХУ 2.6 тэрбум ам. долларын цахим эд ангиуд экспортолжээ. “Азу Интернэшнл бол Барууны экспортын хязгаарлалт, үйлдвэрлэгчдийн хоригийг үл харгалзан Орос руу нийлүүлэх сувгууд хэрхэн нээлттэй хэвээр байгаагийн нэг жишээ юм” гэж эрэн сурвалжилжлагч сэтгүүлчид мэдэгдсэн байна. Тэд “Урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ авсан долоон сарын хугацаанд буюу 4-р сараас 10-р сарын эцэс хүртэл хугацаанд Орос улс дор хаяж 2.6 тэрбум ам.долларын үнэ бүхий цахим эд ангиудыг хүлээн авсан” гэжОросын гаалийн мэдээллээс иш татан онцлон тэмдэглээдОХУ Украин руу пуужингаар дайрахдаа Америкийн “Intel Corp”, “AMD”, “Texas Instruments Inc”, “Analog Devices Inc” мөн Германы “Infineon AG” концернийн микрочипийг ашигласан бөгөөд эдгээр компаниуд үүнээсдор хаяж 777 сая долларын ашиг олсон гэж “Reuters” онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Америкийн эрдэмтдийн нээлт ба бидний “вакцин” DNN.mn

Америкийн эрдэмтэд дулааны цөмийн цахилгаан станц байгуулах явцад том алхам хийсэн гэдгээ албан ёсоор зарлав. Тэд анх удаа цөмийн реактор ажиллуулахад зарцуулснаасаа илүү их энерги гаргаж авч чадсан гэдгийг дэлхий дахинд зарлан, мэдэгдсэн байна. Энэхүү нээлт болсон туршилтыг Калифорни дахь Ливерморын үндэсний “LLNL (Lawrence Livermore National Laboratory)” лабораторийн эрдэмтэд хийсэн аж. “Энэ бол түүхэн амжилт. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд олон мянган хүний оруулсан хувь нэмрийн үр дүнд өнөөдөр бид энэ амжилтад хүрлээ” гэж тус лабораторийн захирал, доктор Ким Будил хэлсэн байна.

Ердөө 10-15 данх ус буцалгаж чадах энерги гарган авсан энэ туршилтын өртөг нь 3.5 тэрбум доллар болсон гэнэ. Гэхдээ энэ туршилт гарсан зардлаасаа хэдэн мянга дахин илүү ашиг авчирах нь тодорхой юм. Дор хаяж л цөмийн хаягдалгүй АЦС барих барилгын хэмжээ багасч зардал эрс хэмнэгдэнэ.

Өнөөдөр ажиллаж байгаа атомын цахилгаан станцууд нь цөмийн гинжин урвал, өөрөөр хэлбэл ураны атомыг хуваахад гарах энергийг хянах явцад ихээхэн хэмжээний хэт энерги зарцуулж, цацраг идэвхт хаягдал гаргах замаар эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин эдгээр эрдэмтэд цөмийн атомууд энерги ялгаруулсны дараа хоорондоо нийлж шинэ химийн элемент үүсгэдэг урвуу процесс буюу цөмийн гинжин урвалыг удирдах аргыг нээсэн гэсэн үг юм. Энэ урвал нь бараг ямар ч хортой цөмийн хаягдал үлдээдэггүй бөгөөд хамаагүй илүү их энерги ашиглах боломж олгож байгаа хэрэг билээ. Энэ нь хүн төрөлхтнийг бараг шавхагдашгүй цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр хангах технологи бий болгох томоохон саад бэрхшээлийг даван гарсан үг гэж судлаачид онцолж байна. Тухайлбал, Лондонгийн Империал коллежийн плазмын физикийн профессор Жереми Читтенден “ВВС”-д өгсөн ярилцлагадаа Америкийн эрдэмтдийн уг мэдэгдлийг “жинхэнэ нээлт” гэж нэрлэсэн нь “Бидний цөмийнгинжин урвалыг удирдах нандин мөрөөдөл үнэхээр хэрэгжих боломжтой болсон” гэдгийг баталж байгаа явдал юм.

Энэ бүхэн монголчууд үнэхээр алсыг харах гээд байгаа юм бол “гуравдахь хөрш”-ийнхөө “шар нунтаг” олдворлох явцад саад болж өөрсдийгөө хорлож буй явдлаа үтэр түргэн зогсоо. Ер нь хамаагүй бүдүүлэг аргаар Орос ашиглаж байхад зөв зүгээр байсан манай тугал, илүү дэвшилтэт технологтой “гуравдахь хөрш” ашиглах гэхээргэнэт, яагаадүсгүй болж нүцгэрээд унав гэдгийн цаад уг учрыг олж тогтоо гэсэн үг болж таарчбайна. Энэ нь ердөө л хойд хөршийн маань явуулсан “урт гар” гэдэг нь өнөөдөр монгол хүн болгондойлгомжтой болсон. Харин хөршийн хорт бодлогыг хэрэгжүүлэгч “гар, хөл” бологсдыг дотроосоо хайж илрүүлэн хуулийн дагуу шийтгэл оногдуулах нь шударга ёсонд нийцэх төдийгүй бидэнд цаашид тохиолдох ийм явдлуудаас урьдчилан сэргийлэх “вакцин” болох нь дамжиггүй юм.