Туркийн Сома суурины уурхайд авран хайх ашиллагааг зогсоосон байна. Энэ сарын 13-нд уурхайд гарсан дэлбэрэлт болж амь үрэгдэгсдийн тоо 301-д хүрээд байгаа аж. 485 уурхайчдыг авраад байгаа билээ. Аврагчид уурхайн бүх хонгилыг шалгаж цогцос, амьд үлдэгсдийг бүгдийг нь гаргаж авчээ. Одоо тус улсын Засгийн газар мөрдөн байцаалтад анхаарлаа чиглүүлэх гэнэ.
Category: гадаад
Украины зүүн нутгийн Донецк мужийн хоёр дахь том хот болох Мариуполь хотын захиргааг эзлээд байсан Оросын дэмжигч иргэд орон нутгийн цагаар энэ сарын 16-нд хотын захиргааны байрыг орхин ухарсан байна. Украины тэрбумтан “Уурхайн хаан” гэгдэх Ринат Акметов хотын энгийн иргэдэд цагдаагийн нийгмийн хэв журам тогтоох ажиллагааг дэмжихийг уриалснаар хотод энгийн иргэдээс бүрдсэн сайн дурын эргүүл ажиллаж эхэлжээ.
Оросыг дэмжигч иргэд Донецк хотын зүүн хэсэгт байрлах Засгийн газрын цэргийн түр хуаранг эзэлсэн гэж “AFP” агентлаг мэдээлэв. Хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон нь цэргийн түр хуаранг эзлэх үйл явцтай холбоотой эсэх нь тодорхойгүй ба Засгийн газрын цэрэг төдийлөн эсэргүүцэлгүй түр хуаранг орхин ухарсан байна.
Украины зүүн өмнөд нутгийн зэвсэгт мөргөлдөөний улмаас нийт 127 хүн амь үрэгдсэн гэж НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Иван Симонович мэдэгдэв.
Тэрээр Украины Засгийн газар болон, жагсагчдаас авсан мэдээ материалд үндэслэн дээр мэдээллийг хийжээ. Мөн 112 хүн хууль бусаар хоригдсон ба тэдний 49 нь сураггүй алга болсон байна. Симонович, Украины цагдаа, хүчнийхэн мөргөлдөөнөөс зайлс хийх арга замыг урьтал болгохгүй байгааг онцлоод Одесса хотод гарсан түймрийн хэргийн мөрдөн байцаалтыг иргэдийн оролцоотой хийх хэрэгтэй гэж шаардсан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас нийт 250 хүн амиа алдаад байгаа юм.
Өнгөрсөн сарын 16-нд осолдож 300 хүүхдийн амийг авч одсон Өмнөд Солонгосын «Севол» онгоцны осолдсон шалтгааныг тогтоожээ. Онгоц чиглэлээ огцом өөрчилсний улмаас осолдсон хэмээн албаныхан мэдээлсэн байна. Тус улсын “Yonhap” мэдээллийн агентлагт нийтэлснээр «Севол» хөлөг арлын ойролцоох нарийн хоолойгоор өнгөрч явахдаа 15 градусын огцом эргэлтийг хийсэн аж. Ингэснээс онгоц хазайн хажуугаараа унан живсэн байна.
Тус онгоц зургаан мянга гаруй тоннын усан эзлэхүүнтэй байжээ. Гэсэн ч даацнаасаа хэтэрсэн ачаа ачсан байсан тул тэнцвэрээ сэргээн тогтоож чадалгүй, мөн тэнцүүлэлтийн савнууд нь усаар дүүрээгүй байсан тул хурдан живсан гэнэ. “Хөлгийн ахмад болон бусад гишүүд хөлөг тэнцвэрээ эргүүлэн тогтооход илүү их цаг зарцуулна гэдгийг мэдэж байсан. Тэд замдаа гарахын өмнө зохих заавар авсан” гэж мөрдөн байцаагчдын нэг хэлсэн байна. Осол гарах үеэр хөлгийн ахмад онгоц осолдохыг аль хэдийнэ мэдээд хэргийн газраас зугтсан. Харин туршлага муутай гурав дахь туслах, жолооч хоёр огцом эргэлт хийсэн аж.
Уг зүтгүүр онгоцоор 476 зорчигч, багийн гишүүд явсан юм. Зорчигчдоос 281 хүн амиа алдсан нь баталгаатай болсон ба 23 хүн сураггүй болсноор тооцогдож байна.
Э.Номин
Бангладешийн Менгхна голд 150 зорчигчтой хөлөг онгоц осолдсон тухай бид мэдээлсэн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хүчтэй салхи салхиж, аадар бороо орсноос осолдсон байна. Нас барагсдийн тоо 22-д хүрч 100-аад хүн сураггүй хэвээр байгаа гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Нью-Йорк хотноо 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон үйл явдалд зориулсан музейн нээлтэд оролцлоо. Хоёр ихэр цамхагийг нурах үед амьд гарсан иргэд болон тэр үед ажиллаж байсан аврах багийнхан зэрэг хүмүүс нээлтийн ажиллагаанд хүрэлцэн очсон байна.
“Аль-Каида” бүлгийнхэн Дэлхийн худалдааны төвийн байр руу халдсан явдлын улмаас 3 мянган хүн нас барсан билээ.
Бангладешийн нийслэл Дакки хотын ойролцоо орших Менгхна голд 150 зорчигчтой хөлөг онгоц осолдсон байна. Хүчтэй бороо орж байсны улмаас усан онгоц хөмөрсөн бөгөөд аврах багийнхан тусламж үзүүлж байгаа гэнэ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр найман хүнийг уснаас гаргаж авсан тухай мэдээллээ. Орон нутгийн Цагдаагийн газрын даргын мэдэгдсэнээр хөлөг онгоц усанд живсэн тул аврах ажиллагаанд нэлээд хүндрэл учруулж байгаа гэнэ.
Бүгд Найрамдах Турк Улсын Маниса мужид нүүрсний уурхайд дэлбэрэлт болж олон хүний амь эрсэдсэнд Бүгд Найрамдах Турк Улс өнөөдрөөс орон даяар 3 хоногийн гашуудал зарлаад байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Турк Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж эмгэнэл илэрхийллээ.
Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдоос Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд А.Давутолуд эмгэнэл илэрхийлж захидал хүргүүлжээ.
Өмнөд Солонгост осолдсон “Sewol” хөлгийн ахмад Ли Жүн Сеок болон ахлах инженер, түүний нэг, хоёрдугаар орлогчийг хүн амины хэрэгт буруутган яллаж буйгаа мөрдөн байцаах ажиллааг явуулж буй ахлах прокурор Ян Жүн Жин мэдэгджээ. Хэрэв тэднийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл бүх насаар нь хорих ажээ. Мөн хөлөг онгоцны 11 ажилтанг аюулгүй ажиллагааг хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр яллахаар болжээ. Дөрөвдүгээр сарын 16-нд болсон дээрх ослоор 284 зорчигч амиа алдаж, сураггүй алга болсон 20 гаруй хүнийг одоо болтол хайсаар байна.
Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай газар нутагт Хятадын тал өрөмдлөгө хийснээс билээ. Үүний улмаас сүүлийн өдрүүдэд Вьетнамд Хятадыг эсэргүүцсэн арга хэмжээ нэлээд эрчимээд байгаа. Вьетнамын өмнөд нутагт байдаг Хятадын төмрийн үйлдвэр рүү мянга гаруй Вьетнамын иргэн дайран оржээ. Энэ үеэр 20-иод хүн амь үрэгдсэн тухай мэдээллээ.Түүнээс гадан тус улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын 20-иод компани байр руу дайрсан байна.
Ю.Дэлгэр
Туркийн Сома хотын ойролцоох уурхайд дэлбэрэлт гарсан тухай мэдээлсэн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр үүий улмаас 270 хүн амь үрэгджээ. Туркийн Засгийн газрын тэргүүн Р.Тайипа нөхцөл байдалтай танилцахаар хэргийн газар очсон билээ. Гэтэл цугларсан хүмүүс Ерөнхий сайд машин руу чулуугаар нүүлгэжээ.Үүнтэй холбогдуулан өчигдөр Анкара болон Стамбул хотноо эсэргүүцлийн цуглаан болж Засгийн газрыг огцрохыг шаардсан байна. Туркт уурхайд дэлбэрэлт болсонтой холбогдуулан тус улсад гурван хоногийн гашуудал зарлажээ.
Ю.Дэлгэр