Categories
гадаад мэдээ

Ангарагт нуур байсан гэсэн таамаг гарчээ

НАСА-ийн эрдэмтэд өнгөрч
оны сүүлээр улаан нүдэн гариг дээрх эртний
нуурны ул мѳрийн тухай мэдээлсэн нь
ихээхэн шуугиан дэгдээгээд байсан билээ. Гаригийн
экваторын орчимд 3.7 тэрбум жилийн тэртээ нилээн удаан хугацааны турш оршиж
байсан энэ нуур нь цэнгэг устай байсан учир, судлаачид магадгүй тэнд ядаж
микробын тѳвшиний амьдрал байсан байх гэж
таамаглаж байна.Харин өнгөрөгч сард эрт
цагт усны ёроол байсан байж болохуйц уртаашаа 50 км, ѳргѳѳшѳѳ
5 км орчим хэмжээтэй тогоо хэлбэрийн тогтоцыг
илрүүлжээ. Зѳвхѳн
тогтонги, урсгал зѳѳлѳн усны ёроолд л бий болдог маш
нарийн ширхэгтэй шавар чулуун давхрагаас үүдэлтэй. Дэлхий дээр нуур ууршаад
алга болсоны дараа ёроолын шавар нь хатаад яг ийм нарийн ширхэгтэй шавар чулуу
болдог учир, судлаачид дэлхийнхтай төстэй ийм
зүйл олсондоо ихээхэн гайхжээ. Шавар
чулуун хэсгээс ухаж аваад найрлагыг нь судалж үзэхэд их хэмжээний нүүрстѳрѳгч,
хүчилтѳрѳгч,
устѳрѳгч,
фосфор, хүхэр, азот зэрэг амьдралд нэн чухал элементүүдээр баялаг минералуудыг
олноор илрүүлсэн байна. Эдгээр минералуудын шинж чанараас нь үзхэд, нуур маань
хэт суурилаг эсвэл хэт хүчиллэг, бас хэт их давстай ч биш бүр бараг хүн ууж
болмоор цэвэр устай нуурын ёроолд хуримтлагддаг эрдэсүүдтэй тун адил байжээ. Мѳн
нуурын ирмэг орчмын газруудыг судалж байгаад энэ нуур дор хаяж хэдэн 10 мянган жил, магадгүй хэдэн сая жил оршин
тогтносон байж ч магадгүй гэж таамаглаж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

ДОХ-ын эсрэг гаргаж авсан вакцин олон өвчний вирусыг устгажээ

ОХУ-д  ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх вакцин, эм гарган авчээ. Энэ талаар энэ сарын 15-ны өдөр  ОХУ-ын Эдийн засгийн шинэчлэх зөвлөлийн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдэгдсэнийг РБК мэдээлжээ. Тэрээр  ДОХ-ын эсрэг вакцин  илүү үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Вакциныг  амьтан дээр туршиж байгаа  гэнэ.  Тун удахгүй ДОХ-ын эсрэг вакцин бэлэн болно гэж сайд ярьжээ.  

ДОХ-ын эсрэг вакциныг зохион бүтээгч Майк Райдер “Бидний вакцины үр дүнд өвчтэй эсүүд өөрсдийгөө устгах болно” гэсэн байна. Вакциныг 11 төрлийн амьтанд туршжээ. Амьтад бүгд амьд үлдээд зогсохгүй эрүүлжсэн байна. Бас гахайн ханиад тусч, үхлийн ирмэгт тулаад байсан халдвартай хулганы амийг аварчээ. Харин ч 15 төрлийн вирусыг устгаж чаджээ. 

Categories
гадаад мэдээ

БНХАУ Вьетнам дахь иргэдээ яаралтай татлаа

Хилийн ойролцоох маргаантай газар нутагт Хятадын тал өрөмдлөг хийснийг Вьетнамын иргэд эрс эсэргүүцсэн билээ. Үүнтэй холбогдуулан Вьетнам Хятадын эсрэг ажиллагаа эрчимжээд байгаа юм. БНХАУ-ын  100-аад компанийн байр руу дайрах зэрэг ажиллагаа  гарсан. Тиймээс Хятадын тал тус улс дахь иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж өчигдөр тусгай нислэг гаргалаа. Мөн өнөөдөр Хятадын иргэдийг нутагт аваачихаар таван хөлөг онгоц илгээжээ. 

Categories
гадаад мэдээ

Туркийн уурхайн аврах ажиллагааг зогсоов

Туркийн Сома суурины уурхайд авран хайх ашиллагааг зогсоосон байна. Энэ сарын 13-нд уурхайд гарсан дэлбэрэлт болж  амь үрэгдэгсдийн тоо 301-д хүрээд байгаа аж. 485 уурхайчдыг авраад байгаа билээ. Аврагчид уурхайн бүх хонгилыг  шалгаж  цогцос, амьд үлдэгсдийг бүгдийг нь гаргаж авчээ. Одоо тус улсын Засгийн газар мөрдөн байцаалтад анхаарлаа чиглүүлэх гэнэ.  

Categories
гадаад мэдээ

Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас 127 хүн амиа алджээ

Украины зүүн нутгийн Донецк мужийн хоёр дахь том хот болох Мариуполь хотын захиргааг эзлээд байсан Оросын дэмжигч иргэд орон нутгийн цагаар энэ сарын 16-нд хотын захиргааны байрыг орхин ухарсан байна. Украины тэрбумтан “Уурхайн хаан” гэгдэх Ринат Акметов хотын энгийн иргэдэд цагдаагийн нийгмийн хэв журам тогтоох ажиллагааг дэмжихийг уриалснаар хотод энгийн иргэдээс бүрдсэн сайн дурын эргүүл ажиллаж эхэлжээ.
Оросыг дэмжигч иргэд Донецк хотын зүүн хэсэгт байрлах Засгийн газрын цэргийн түр хуаранг эзэлсэн гэж “AFP” агентлаг мэдээлэв. Хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон нь цэргийн түр хуаранг эзлэх үйл явцтай холбоотой эсэх нь тодорхойгүй ба Засгийн газрын цэрэг төдийлөн эсэргүүцэлгүй түр хуаранг орхин ухарсан байна.
Украины зүүн өмнөд нутгийн зэвсэгт мөргөлдөөний улмаас нийт 127 хүн амь үрэгдсэн гэж НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Иван Симонович мэдэгдэв.
Тэрээр Украины Засгийн газар болон, жагсагчдаас авсан мэдээ материалд үндэслэн дээр мэдээллийг хийжээ. Мөн 112 хүн хууль бусаар хоригдсон ба тэдний 49 нь сураггүй алга болсон байна. Симонович, Украины цагдаа, хүчнийхэн мөргөлдөөнөөс зайлс хийх арга замыг урьтал болгохгүй байгааг онцлоод Одесса хотод гарсан түймрийн хэргийн мөрдөн байцаалтыг иргэдийн оролцоотой хийх хэрэгтэй гэж шаардсан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас нийт 250 хүн амиа алдаад байгаа юм.
 

Categories
гадаад мэдээ

“Севол”-ын сүйрлийн шалтгааныг тогтоожээ

Өнгөрсөн сарын 16-нд осолдож 300 хүүхдийн амийг авч одсон Өмнөд Солонгосын «Севол»  онгоцны осолдсон шалтгааныг тогтоожээ. Онгоц чиглэлээ огцом өөрчилсний улмаас осолдсон хэмээн албаныхан мэдээлсэн байна. Тус улсын “Yonhap” мэдээллийн агентлагт нийтэлснээр «Севол»  хөлөг арлын ойролцоох нарийн хоолойгоор өнгөрч явахдаа 15 градусын огцом эргэлтийг хийсэн аж.  Ингэснээс онгоц хазайн хажуугаараа унан живсэн байна.

 Тус онгоц зургаан мянга гаруй тоннын усан эзлэхүүнтэй байжээ. Гэсэн ч даацнаасаа хэтэрсэн ачаа ачсан байсан тул тэнцвэрээ сэргээн тогтоож чадалгүй, мөн тэнцүүлэлтийн савнууд нь усаар дүүрээгүй байсан тул хурдан живсан гэнэ. “Хөлгийн ахмад болон бусад гишүүд хөлөг тэнцвэрээ эргүүлэн тогтооход илүү их цаг зарцуулна гэдгийг мэдэж байсан. Тэд замдаа гарахын өмнө зохих заавар авсан” гэж мөрдөн байцаагчдын нэг хэлсэн байна. Осол гарах үеэр хөлгийн ахмад онгоц осолдохыг аль хэдийнэ мэдээд хэргийн газраас зугтсан. Харин туршлага муутай гурав дахь туслах, жолооч хоёр огцом эргэлт хийсэн аж. 

Уг  зүтгүүр онгоцоор 476 зорчигч, багийн гишүүд явсан юм. Зорчигчдоос 281 хүн амиа алдсан нь баталгаатай болсон ба 23 хүн сураггүй болсноор тооцогдож байна.

Э.Номин

Categories
гадаад мэдээ

Хөлөг онгоц осолдсон шалтгааныг тогтоолоо

Бангладешийн Менгхна голд 150 зорчигчтой хөлөг онгоц осолдсон тухай бид мэдээлсэн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хүчтэй салхи салхиж, аадар бороо орсноос осолдсон байна. Нас барагсдийн тоо 22-д хүрч 100-аад хүн сураггүй хэвээр байгаа гэнэ. 

Categories
гадаад мэдээ

Б.Обама 9 дүгээр сарын 11-нд зориулсан музейг нээлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Нью-Йорк хотноо 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон үйл явдалд зориулсан музейн нээлтэд оролцлоо. Хоёр ихэр цамхагийг нурах үед амьд гарсан иргэд болон тэр үед ажиллаж байсан аврах багийнхан зэрэг хүмүүс нээлтийн ажиллагаанд хүрэлцэн очсон байна. 

“Аль-Каида” бүлгийнхэн Дэлхийн худалдааны төвийн байр руу халдсан явдлын улмаас 3 мянган хүн нас барсан билээ.

Categories
гадаад мэдээ

150 зорчигчтой хөлөг онгоц осолджээ

Бангладешийн нийслэл Дакки хотын ойролцоо орших Менгхна голд 150 зорчигчтой хөлөг онгоц осолдсон байна. Хүчтэй бороо орж байсны улмаас усан онгоц хөмөрсөн бөгөөд аврах багийнхан тусламж үзүүлж байгаа гэнэ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр найман хүнийг  уснаас гаргаж авсан тухай мэдээллээ. Орон нутгийн Цагдаагийн газрын даргын мэдэгдсэнээр хөлөг онгоц усанд живсэн тул аврах ажиллагаанд нэлээд хүндрэл учруулж байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Туркийн нүүрсний уурхайд дэлбэрэлт болсонд эмгэнэл илэрхийллээ

    

Бүгд Найрамдах Турк Улсын Маниса мужид нүүрсний уурхайд дэлбэрэлт болж олон хүний амь эрсэдсэнд Бүгд Найрамдах Турк Улс өнөөдрөөс орон даяар 3 хоногийн гашуудал зарлаад байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Турк Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж  эмгэнэл илэрхийллээ.
Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдоос Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд А.Давутолуд эмгэнэл илэрхийлж захидал хүргүүлжээ.