Технологийн аварга Apple компани өнөөдөр шинэ зохиогчийн эрх бүртгүүлсэн тухай AppleInsider мэдээллээ.
Тэд сканнертай хулгана зохион бүтээхээр ажиллаж байгаа аж. Хулганад байрлуулсан сканнераар хэрэглэгч хүссэн зургаа хуулж аван, хулгана дээрх дэлгэцээр харуулна. Түүнчлэн энэ хулганы сканнер нь гадаргууг мэдрэх мэдрэгчтэй байх юм. Компанийн хамгийн сүүлд бүтээсэн “Magic Mouse” ч мөн ийм технологийг хослуулсан бөгөөд мэдрэгч бүхий энэ хулгана зөвхөн хулганы pad гэлтгүй ямар ч гадаргуу дээр ажилладаг. Гэхдээ шилэн гадаргуугаас бусад дээр нь шүү дээ.
Тэгэхээр шинэ зохиогчийн эрхтэй холбогдуулан Apple компани дараагийн үеийн хулганыхаа загварт нэг их өөрчлөлт оруулахгүй нь. Ямартай ч Apple дараагийн үеийн “Шидэт хулгана”-г тун өвөрмөц технологитой хослуулах нь.
Учир зах зээл дээр байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнүүд болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид одоогоор ийм технологийг бүтээж эхлээгүй байгаа. Хэдийгээр уламжлалт сканнераас арай өөр үйлдэлтэй ч таны гар дор боломжийн сканнер байна гэдэг тун давгүй зүйл. Сонирхуулахад Apple өнгөрсөн долдугаар сард “Шилэн iPhone”-ий зохиогчийн эрхийг авч байсан билээ.