Categories
гадаад мэдээ

Хятадын хүн ам 1961 оноос хойш анх удаа буурчээ DNN.m

Өнгөрсөн онд Хятадын хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа буурсан нь эдийн засагт нь ноцтой үр дагавар дагуулах хүн амын бууралт удаан хугацаанд үргэлжлэх эхлэлийг тавьсан түүхэн үзүүлэлт болжээ.

Хятадын хүн ам 1959-1961 онд болсон их өлсгөлөнгөөс хойш анх удаа буурсан нь мөн Энэтхэг улс энэ онд дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно гэсэн таамаглалыг баталж байна.

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсын хүн ам 850 мянгаар буурч, 1.41175 тэрбум болжээ. Өнгөрсөн өнд мөн 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 6.77 болж түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. 2021 онд энэ тоо 7.52 байсан аж. Түүнчлэн 1000 хүнд ногдох нас баралтын тоо 7.37 (2021 онд 7.18 байсан) болсон нь 1974 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Хүн амзүйн үзүүлэлтүүд ийнхүү буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь 1980-2015 онд хэрэгжүүлж байсан нэг хүүхдийн бодлого, түүнчлэн боловсрол эзэмшүүлэхэд маш их өртөгтэй байгаа нь нөлөөлжээ. Үүнээс гадна, сүүлийн гурван жилийн турш хэрэгжүүлсэн “ковидыг тэглэх” бодлого төрөлт буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хэдийгээр эрх баригчид 2021 оноос хойш татвараас хөнгөлөх, жирэмсний болон амаржсаны дараах амралтыг уртасгах, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх зэргээр иргэдийг олон хүүхэдтэй болохыг дэмжих арга хэмжээ авч байгаа боловч эдгээр алхам нь удаан хугацаагаар үргэлжлэх хүн амын бууралтыг зогсоож чадахгүй гэж үзэж байна.

2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар буурна гэж НҮБ-ын шинжээчид таамаглаж байгаа нь 2019 оны өмнөх таамаглалаас гурав дахин их байна.

Categories
гадаад мэдээ

Германы Батлан хамгаалахын сайд огцроно DNN.mn

Германы Батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехт өөрийн хүсэлтээр огцроход ойрхон байна гэж Германы “Bild” болон “Süddeutsche Zeitung” хэвлэлүүд засгийн газар дахь өөрсдийн эх сурвалжаас иш татанмэдээлэв. Энэ мэдээллийг “ntv” суваг болон “dpa” агентлаг баталгаажуулжээ. “Süddeutsche Zeitung” сонин бүр энэ сарын 16-23-ны хооронд огцроно гэжээ. Үүний зэрэгцээ Германы Батлан хамгаалах яам энэ мэдээллийг тайлбар хийх шаардлагагүй цуурхал гэж гэв.

Германы Батлан хамгаалахын сайд, социал демократ Кристин Ламбрехт удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болж, хүү нь албаны нисдэг тэргэнд сууж явсан гэрэл зураг нийтлэгдсэн нь дуулиан дэгдээсэн билээ. Мөн “ZDF” телевизийн сувгаас явуулсан санал асуулгаар германчуудын 60 хувь нь түүнийг огцруулахыг дэмжсэн байна. Тэрээр 2022 оны арванхоёрдугаар сард Батлан хамгаалахын сайд болохоосоо өмнө Анела Меркелийнтанхимд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноосГэр бүл, эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайдын албыг давхар хашиж байсан юм.

Categories
гадаад мэдээ

АНУ Украинд хамгийн их цэргийн тусламж үзүүлж байна DNN.mn

Украины батлан хамгаалах асуудлаарх АНУ тэргүүтэй холбоо барих бүлгийн 2023 оны анхны уулзалт буюу Украинд цэргийн тусламж үзүүлэх Рамштейн форматын найм дахь уулзалтыг нэгдүгээр сарын 20-ны Баасан гарагт хийхээр төлөвлөж байна.

Украинд цэргийн тусламж үзүүлэх Рамштейн формат нь АНУ-ын санаачилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан, 50 гаруй дэмжигч орныг багтаасан батлан хамгаалах хамтын ажиллагааны нэг хэлбэр, механизм бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр явагдах “Рамштейн-8” уулзалтаар дээрх орны тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Рамштейн форматын зорилго нь Украинд шаардлагатай цэргийн зэвсэглэл, техник, санхүүгийн тусламж үзүүлэх, батлан хамгаалах чадварыг нь сайжруулах, сэргээн босголтод туслах явдал бөгөөд өнгөрсөн хугацаанд дэмжигч орнууд Украинд ихэвчлэн хориглон хамгаалах зэвсэглэл нийлүүлж байсан бол энэ удаагийн уулзалтаар давшилтын зэвсэглэл түлхүү нийлүүлэх хандлагатай байна. “Рамштейн-8” уулзалтын бэлтгэл ажил АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин, Германы Батлан хамгаалахын сайд К.Ламбрехт нарын удирдлага дор үндсэндээ хангагдаж дуусаад, ирэх баасан гарагт эхлэхэд бэлэн болоод байна.

“Рамштейн-8” уулзалтаар түлхүү дэмжлэг авахын тулд Украины Ерөнхийлөгч В.Зеленский шинэ он гарсаар Канад, Их Британи, Нидерланд, Норвегийн Ерөнхий сайд зэрэг дэмжигч орны удирдагч нартай утсаар ярилцаж байна.

“Рамштейн-8” уулзалтаар Украинд агаарын довтолгооноос хамгаалах Патриот систем, Германы Ирвэс танк, Их Британийн Челленджер танк, Америкийн Брэдли явган цэргийн байлдааны машин, Францын дугуйт танк, хуягт тээвэрлэгчийг Украинд нийлүүлэх төлөвтэй байна.

Хамгийн гол хандивлагч АНУ “Рамштейн-8” уулзалтаар Украинд 3 тэрбум ам.долларын тусламж нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Ж.Байдены засаг захиргаа Украинд нийтдээ 24,9 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлээд байна. Үүнд:

  • 1600 нэгж Stinger нисэх онгоцны эсрэг пуужингийн систем;
  • 8500 нэгж Javelin хуяг танк эсэргүүцэх систем;
  • 48000 ширхэг хуяг нэвтлэгч сум хэрэгсэл;
  • 700 нэгж Switchblade тактикийн нисгэгчгүй агаарын систем;
  • 160 нэгж 155 мм-ийн гаубиц 1074000 сумны хамт;
  • 155 мм-ийн их бууны 5200 ширхэг удирдлагатай сум;
  • 155 мм-ийн Raam системийн 10200 ширхэг хуяг нэвтлэгч сум;
  • 125 мм-ийн 100000 ширхэг танкийн сум;
  • 152 мм-ийн их бууны 45000 ширхэг сум;
  • 122 мм-ийн их бууны 20000 ширхэг сум;
  • 122 мм-ийн GRAD системийн 50000 пуужин;
  • 72 нэгж 105 мм-ийн гаубиц 275000 сумны хамт;
  • 276 нэгж зэвсэг чирэх зориулалттай тактикийн машин;
  • 22 нэгж тоног төхөөрөмжийг сэргээх тактикийн машин;
  • 18 нэгж сум галт хэрэгсэл дэмжих машин;
  • 38 нэгж өндөр хөдөлгөөнт пуужинт артиллерийн Himars систем, галт хэрэгсэлийн хамт;
  • 30 нэгж 120 мм-ийн огнемёт 155000 ширхэг сумны хамт;
  • 10 нэгж 82 мм-ийн миномёт;
  • 10 нэгж 60 мм-ийн миномёт;
  • 2000 ширхэг оптик тохиргоотой, утсаар чиглүүлдэг TOW пуужин;
  • 25 мм-ийн 250000 сум;
  • Команд штабын 4 машин;
  • Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем;
  • 8 нэгж газар-агаар ангиллын Nasams пуужингийн систем;
  • Агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан Hawk пуужин;
  • Агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай RIM-7 пуужин;
  • 4 нэгж агаарын довтолгооноос хамгаалах Avenger систем;
  • Өндөр хурдны цацрагийн эсрэг Harm пуужин;
  • Өндөр нарийвчлалтай агаарын сум галт хэрэгсэл;
  • 4000 нэгж Zuni нисэх онгоцны пуужин;
  • 20 нэгж Ми-17 нисдэг тэрэг;
  • 45 нэгж Т-72Б танк;
  • 50 нэгж явган цэргийн байлдааны Брэдли машин;
  • 1300 нэгж өндөр хөдөлгөөнт олон зориулалт HMMWVs дугуйт тээврийн хэрэгсэл;
  • 100 тактикийн хөнгөн машин;
  • 44 нэгж хүнд даацын техникийг тээвэрлэх зориулалттай ачааны автомашин, 88 чиргүүл;
  • 300 нэгж M113 хуягт тээвэрлэгч;
  • 250 нэгж M1117 хамгаалалтын хуягт машин;
  • 527 нэгж минад тэсвэртэй отолтоос хамгаалагдсан MRAP машин;
  • 6 нэгж ашиглалтын зориулалттай хуягт машин;
  • Мина цэвэрлэх төхөөрөмж, систем;
  • 13000 гранатомёт;
  • Жижиг зэвсэглэл 108000000 сумны хамт;
  • 75000 хуяг, дуулга;
  • 1800 Phoenix Ghost тактикийн нисгэгчгүй агаарын систем;
  • Лазерын удирдлагатай пуужингийн систем;
  • Puma нисгэгчгүй агаарын систем;
  • 15 нэгж Scan Eagle нисгэгчгүй агаарын систем;
  • 2 нэгж нисгэгчгүй нисэх системд зориулсан радар;
  • Эргийн хамгаалалтын нисгэгчгүй хөлөг онгоц;
  • 50 нэгж их бууны эсрэг радар;
  • 4 нэгж миномётын эсрэг радар;
  • 20 нэгж олон үүрэгт радар;
  • Нисгэгчгүй нисэхийн хэрэгсэлийн эсрэг систем, тоног төхөөрөмж;
  • 10 нэгж агаарын хяналтын радар;
  • 2 нэгж эргийн хамгаалалтын Harpoon систем;
  • 58 далайн эрэг, голын эргүүлийн завь;
  • M18A1 Claymore явган цэргийн мина;
  • Тэсрэх бодис, хаягдал зэвсэглэл устгах төхөөрөмж;
  • Инженерийн саад тогтоох төхөөрөмж;
  • Тактикийн нууцлалтай холбооны систем;
  • 4 нэгж хиймэл дагуулын холбооны антен;
  • SATCOM сансрын холбооны терминал үйлчилгээ;
  • Олон мянган шөнийн харааны төхөөрөмж, хяналтын систем, оптик хэрэгсэл, лазерын зай хэмжигч;
  • Сансрын хиймэл дагуулын зургийн арилжааны үйлчилгээ;
  • Тэсрэх бодис устгах төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл;
  • Хими биологи цацраг цөмийн хамгаалалтын хэрэгсэл;
  • 100 нэгж эмнэлгийн хуягт машин;
  • 350 цахилгаан үүсгүүр генератор;
  • Эмнэлгийн анхны тусламжийн иж бүрдэл, боолт, монитор, бусад хэрэгсэл;
  • Радио-электрон тэмцлийн төхөөрөмж;
  • Хээрийн болон халаах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
  • Сургалт, засвар үйлчилгээ, тэтгэмжийн санхүүжилт зэрэг багтаж байна. Эх сурвалж https://iss.gov.mn/
Categories
гадаад мэдээ

Олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг дэлхийн 2023 оны аюулгүй байдлын нэг эрсдэл болж байна DNN.mn

Евроази групп (Euroasia Group) олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг (Weapons of mass disruption)-ийг дэлхийн 2023 оны гол эрсдэлийн нэг гэж тодорхойлсон байна.

Хиймэл оюун ухааны чиглэлд гарч буй дэвшил нийгмийн сүлжээний сөрөг нөлөөг эрчимжүүлж буй нь олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэгт тооцогдох болсон. Үүнээс гарах сөрөг үр дагаврыг таамаглах боломжгүй байгаа нь улс орон, хувь хүмүүсийн аюулгүй байдалд эрсдэл дагуулж байна.

Тус группийн дурдсан 10 гол эрсдэлийн гуравдугаарт Олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг орсон байна.

Түүхийн дийлэнх хугацаанд технологийн инновац эерэг үр дүн дагуулж ирсэн байдаг ч өнөөдөр хиймэл оюун ухаан (ХОУ)-нд суурилсан технологийн дэвшил нийгэм дэх итгэлцлийг сулруулж, авторитар удирдагч болон популистуудад ашиглагдах, бизнес, зах зээлийг эвдлэх нөлөөллийг бий болгож байна.

Төөрөгдөлд оруулах технологийн нийгэм дэх нөлөө энэ 2023 онд эргэлтийн цэгтээ хүрэх хандлагатай байна. ХОУ-ны шинэ хэлбэр болох өөрөө бүтээгч ХОУ (Generative AI) гэхэд хэдхэн өгүүлбэрээр заавар өгөхөд бодит зураг, дүрс, бичлэг, текст бүтээх боломжийг хэрэглэгч нарт олгож байгаа юм. GPT-3, удахгүй гарах GPT-4 зэрэг томоохон хэлний загварууд нь турин сорилт (Turing test)[1]-ийг найдвартай давахаар байна. Хуурамч зүйлийг жинхэнэ мэтээр бий болгох, царай таних, дуу хоолой бүтээх чиглэлд асар их дэвшлийг хийж байна. Саяхан 2022 онд нээлтээ хийсэн ChatGPT болон Stable Diffusion[2] зэрэг ХОУ-ны загварыг наад захын мэдлэггүй хүн ч ашиглах боломжтой болж байна.

ХОУ-ны эдгээр дэвшил нь хүмүүсийг ашиглах, улс төрийн хямрал үүсгэх хангалттай хүчийг бий болгож байна. Ямар нэг контент үүсгэхэд тавигдах ямар ч шалгуур байхгүй болж, контентын хэмжээ асар ихээр өсөж, иргэд худал, үнэн мэдээллийг ялгах боломжгүй болох юм. Худал мэдээлэл гэрлийн хурдаар өсөж, нийгмийн эв нэгдэл, худалдаа, ардчиллын – улам бүр ганхах болсон – суурь болох итгэл улам бүр доройтох хандлагатай байна. ХОУ-ны төөрөгдөлд оруулах үр нөлөөг огцом нэмэгдүүлэх тааламжтай орчин нь нийгмийн сүлжээ болж байна. Нийгмийн сүлжээний хувийн өмчлөлтэй, зохицуулалт хязгаарлагдмал, харилцаа холбоог улам бүр нэмэгдүүлэхэд чиглэсэн бизнес загвар зэрэг нь нөлөө болж байна.

Гарч буй дэвшлүүд нь улс төр, эдийн засгийн чиглэлээр ноцтой үр дагавар дагуулахаар байна.

Хувийн зорилгоо тэргүүнд тавьсан улс төрч, популистууд ардчилал, иргэний нийгмийг хохироох замаар улс төрийн явцуу эрх ашгийн төлөө ХОУ-ыг зэвсэг болгон ашиглаж байна. Сонгогчдод нөлөөлж, сонгуульд нийгмийн сүлжээ, худал мэдээллийг системтэйгээр ашиглах технологийг Д.Трамп, Ж.Болсонаро, В.Орбан нарын жишээ харуулж байна. Улс төрчдөд улс төрийн нөлөөний хүрээний ямар түвшинд байгаагаас үл хамааран бүтцийн давуу талыг олгож байгаа юм. Улс төрийн тоглогч нар бага үнээр хүнтэй адил “бот”-уудыг ХОУ ашиглан бүтээж сул нэр дэвшигчийг өргөх, хуйвалдааны онолуудаар бөмбөгдөх, хуурамч мэдээ зохиох, талцахыг өрдөх, хэт туйлширсан үзэл, түрэмгийллийг хурцатгах зэрэгт ашиглах бөгөөд үүнд нийгмийн сүлжээ гол үүрэг гүйцэтгэх болж байна. Энэ хандлага цаашид дэлхийн олон оронд сонгуулийн үед үргэлжилсээр байхаар байна.

Энэ зэвсгийг автократ дэглэмүүд гадаад улсуудын ардчиллыг сүйтгэх, дотоодын үзэл бодлыг дарах хэрэгсэл болгож байгаа бөгөөд энэ чиглэлд ОХУ, БНХАУ тэргүүлж байна. ОХУ-ын хувьд АНУ-ын 2016 оны сонгуульд нөлөөлж, Зүүн Европ, Украинд худал мэдээллийн ажиллагаа зохион байгуулсаар байгаа. Цаашид НАТО-гийн гишүүн орнуудад чиглэсэн нөлөөллийн шинэ ажиллагаагаа идэвхжүүлж байна. 2023 онд болох Польшийн парламентын сонгууль үүний эхний бай болох нь тодорхой. Бээжингийн хувьд төрөл бүрийн мэдрэгч, хөдөлгөөнт техник хэрэгсэл, нүүр таних технологиудыг ашиглан иргэдийнхээ хөдөлгөөн, үйл ажиллагаа, харилцаа холбоог хянаад явж байгаа. Цаашид өөрийн нийгмээ хянах, тагнах үйл ажиллагааг чангатгахад шинэ технологиудыг ашиглах төдийгүй нийгмийн сүлжээнд суртал ухуулга цацах, гадаад дах Хятадаар ярьдаг хүмүүст нөлөөлөх, айлгахад ашиглахаар байна.

ХОУ дэлгэрэх нь улс төрөөс бусад салбарт асар их нөлөөтэй байна. Бүх салбар дахь компаниудын нэр хүндэд эрсдэл ихсэж, хууль бус зорилгоор гүйцэтгэх удирдлага, данс, хувьцааны мэдээллийг нийтэд сенсац болгох явдал нэмэгдэхээр байна. Өөрөө бүтээгч ХОУ нь бодит харилцаа, санаа оноог хакер, хөрөнгө оруулагч, бизнесийн өрсөлдөгч нарын хорлох оролдлогоос ялгахад хүнд болгож байгаагийн дээр үүнээс гарах материаллаг хохирлыг нэмэгдүүлж байна. Нэг л хүн эсхүл трол их хэмжээний өндөр чанартай жиргээ, бүтээгдэхүүний үнэлгээ, онлайн сэтгэгдэл, удирдлагад хандсан захидал, мэдээг их хэмжээгээр бүтээх замаар олон нийтийн санал сэтгэгдэлд асар их өөрчлөлтийг авчрах боломжтой болж байна. ХОУ үүсгэж нийгмийн сүлжээгээр хүч авсан контент нь өндөр давтамжтай худалдан авалт, сэтгэлзүйд тулгуурласан хөрөнгө оруулалт зэргийг – зах зээлийг доргиох хэмжээнд – өөрчлөх боломжтой болж байна.

Эх сурвалж: https://iss.gov.mn/

Categories
гадаад мэдээ нийгэм

Apple компани 2024 оноос эхлэн бүтээгдэхүүнүүддээ өөрийн дэлгэцийг ашигладаг болно DNN.mn

Apple компани 2024 оноос эхлэн зөөврийн бүтээгдэхүүнүүддээ өөрийн брэндийн дэлгэцийг ашигладаг болох тухай Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.

Одоо тус компани бүтээгдэхүүнүүдийнхээ дэлгэцийг бараг зуун хувь Samsung, LG зэрэг компаниудаас авдаг юм.

Эхний ээлжид Apple компани 2024 оны сүүлээр өөрийн бүтээсэн microLED дэлгэцтэй Apple Watch Ultra ухаалаг бугуйн цагийг зах зээлд гаргахаар төлөвлөж буйг эх сурвалж мэдээлжээ.

Дараа нь iPhone болон бусад бүтээгдэхүүндээ мөн ийм өөрчлөлт хийх гэнэ.

Мэдээж дэлгэцийн үйлдвэрлэлийг өөр компанид захиалах ба дизайн, хийц технологийг нь Apple өөрөө зохион бүтээх юм байна.

Apple компани бүтээгдэхүүнүүдээ өөрийн эд ангиудаар тоноглодог болох шилжилтийг алхам алхмаар хийсээр байгаа.

Тухайлбал одоо тус компани өөрийн зохион бүтээсэн A болон M серийн чипүүдийг iPhone, iPad, Mac бүтээгдэхүүнүүддээ ашиглаж, бас модем, утасгүй холбооны чипүүдийг бүтээдэг болсноор Intel Qualcomm, Boradcom зэрэг хагас дамжуулагч үйлдвэрлэгчдээс хамааралгүй болж эхэлсэн юм.

Одоо Apple компани өөрийн бүтээсэн microLED дэлгэцийг Apple Watch дээр туршиж байгаа ба өнгөний ялгарал, дүрсийн тодрол, харагдах өнцөг зэрэг нь бусад үйлдвэрлэгчдийнхээс эрс сайжирсан тухай Блүүмбэрг мэдээлжээ.

Чанарыг нь Блүүмбэрг тодорхойлохдоо “шилэн дээр зураг зурсан мэт харагддаг” гэж магтсан байна.

Apple анх өөрийн дэлгэцийг ашиглаж эхлэх хугацааг 2020 онд гэж төлөвлөж байсан ч технологийн зарим сайжруулалт хийх шаардлагаар хойшилсон гэнэ.

Тус компани өөрийн дэлгэцтэй болох төслийг “маш чухал” ангилалд оруулж, олон тэрбумыг зарцуулаад буй тухай Блүүмбэрг мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Хааныхаа толгойг нэхэмжилнэ DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэг удаа Казахын сүүлчийн хааны толгойг Казахстаны талд буцааж өгөх тухай амлаж байсан аж. Иймээсэнэхүү амлалтыг нь нэхэж, бодитой болгоход анхаарч ажиллахыг Казахстаны парламентын гишүүн Бакытжан Смагулов ерөнхий сайд Алихан Смайловт уриалсан тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.

Казахын сүүлчийн хаанд тооцогддог Кенесары хааны гавлын яс, бууных нь хамт одоо Москва хотын угсаатны зүйн музейд хадгалагдаж байгаа юм. Смагулов хааныхаа толгойн ясыг буцаан авч, эх оронд нь нутаглуулбал “түүхэн үнэнийг сэргээсэн үйл явдал болно” гэж үзэж байгаагаа парламентын чуулганы үеэр хэлсэн байна.

Казахстаны эрх баригчид Кенесары хааны толгойг буцааж авах хүсэлтээ Оросын талд олон жилийн турш тавьж байгаа ажээ. Кенесары нь 1841 онд хаан ширээнд заларч байсан гэдэг. Тэрбээр Оросын колоничлолын эсрэг томоохон бослогыг удирдаж яваад 1847 онд одоогийн Киргизстаны нутагт алагджээ. Оросын эрх баригчид түүний толгойг тастан авч, Сибирийн Омск хотод хүргэсэн байна.

2021 оны зургаадугаар сард Владимир Путин тухайн үеийн Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт хааны гавлын ясыг буцааж өгөхөө амлаж байжээ. Оросын тал Казахын эрх чөлөөний төлөө тэмцэгч Кейки Батырын гавлын ясыг өмнө нь Казахстанд буцааж өгснөөр 2016 онд эх нутагт нь оршуулж байсан юм.

Батыр нь 1916 онд гарсан Хаант Оросын эсрэг бослогыг толгойлж байжээ. Тэрээр1917 онд Большевикууд засгийн эрхийг авахад Зөвлөлт Холбоот Улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан гэдэг. Большевикууд 1923 онд түүний амийг хөнөөж, толгойг нь Санкт-Петербургийн Кунсткамерын музейд илгээсэн юм. Мөн 2017 онд Чеченийн БНУ-ын улсын тэргүүн Рамзан Кадыров 19 дүгээр зуунд Оросын колоничлолын эсрэг Чечень, Дагестаны бослогыг удирдаж байсан Хажи Муратын толгойг бас буцааж авч, эх нутагт нь оршуулах уриалга гаргаж байв. Хажи Муратын гавлын яс мөн Санкт-Петербург хотын музейд хадгалагддаг гэж “TengriNews мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Казахстаны “ялагдашгүй өргөө” DNN.mn


Казахстаны иргэд Украинд “ялгадашгүй”-н бэлгэдэл хэмээн 6-н дулаацуулах гэр барьж өгч байгаа нь ОХУ-ын Гадаад хэргийн яамыг бухимдуулаад байна. Эхний гэр энэ сарын 6-нд Бучад боссон бол хоёр дахь гэрийг Киевт бариад байгаа бөгөөд удахгүй дахиад “ялагдашгүй өргөө” 4-ийг барих юм.

Үүнээс болж Оросын Гадаад хэргийн яам Казахстаны эрх баригчдыг шүүмжилж, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Украинд туслах явдалд Казахстан оролцох болсон нь “Орос-Казахстаны стратегийн түншлэл, эвсэл”-д сөргөөр нөлөөлж болзошгүй гэж мэдэгдээд, Астанагаас албан ёсны тайлбар өгөхийг хүссэн байна.

Казахстаны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Айбек Смадияров “Азаттык” радиод өгсөн ярилцлагадаа Казахстаны Элчин сайдын яам эдгээр өргөөг барихад ямар ч хамаагүй, энэ бол иргэдийн хувийн санаачилга юм. “Бид энэ өргөөг барихад ямар ч асуудал олж харахгүй байгаа тул энэ талаар тусгайлан тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Харин ч эсрэгээрээ бид тйим өргөөтэй болсон гэдгээрээ бахархаж байна” гэж хэлжээ.

Гэр өргөө барихад оролцсон казах идэвхтэний хэлснээр, Львов, Одесса, Харьков, Черкассид ч мөн адил “ялагдашгүй өргөө” бий болох гэнэ гэж“BBC” мэдээлэв.

Categories
гадаад мэдээ нийгэм

Хуванцар хаягдлыг ашигт бодис болгов DNN.mn

Хуванцар хаягдлыг дахин боловсруулж ашиглах явдал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Учир нь хуванцар бүрийг дахин боловсруулах боломжгүй байдаг бөгөөд бас боловсруулах шат дамжлага бүрт чанар нь мууддаг аж. Тэгвэл Кембрижийн их сургуулийн эрдэмтэд зөвхөн нарны энерги ашиглан хуванцарыг бидэнд ашигтай химийн бодис болгох арга боловсруулжээ. Тэдхоёр хэсгээс бүрдсэн урвалын тогоо бүтээсэн байна. Нэг нь хуванцарынх нөгөө нь дэлхийн дулаарлын гол буруутан нүүрс хүчлийн хийд зориулагджээ. Тогоонытуршилтаар ундааны сав, нүүрстөрөгч хоёрыг хүнсний хүчил болгон хувиргаж чадсан байна. Мөн хийн синтезээр ногоон түлш бэлтгэж болох аж. Ирээдүйд илүү ашигтай бодис гаргаж авч болно гэж эрдэмтэд үзсэн байна.

Categories
гадаад мэдээ

​Зэсийн үнэ сүүлийн хагас жил дээд түвшинд хүрэв DNN.mn

Зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улс хилээ нээсний дараа зэсийн үнэ сүүлийн хагас жилийн дээд түвшинд хүрэв.Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааныгуравдугаар сард нийлүүлэх зэсийн фьючерс хэлцлийн үнэ 3 хувиар өсөж нэг тонн зэсийн үнэ 8866 ам.доллар болсон нь 2022 оны зургаадугаар сарын 21-ээс хойшхи хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Мөн Лондоны металлын бирж (“LME”) дээр гурван сарын дараа нийлүүлэх нэг тонн зэсийн үнэ 3.14 хувиар өсөж 8859.5 ам.доллар, хөнгөн цагааны үнэ 6.23 хувиар өсөж 2438.5 ам.доллар, цайрын үнэ 6.02 хувиар өсөж 3205.5 ам.долларт хүрчээ. Зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятад улс “ковидыг тэглэх” бодлогоо зөөлрүүлж хилээ нээснээр зэсийн эрэлт нэмэгдэж улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзсэн байна.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ агаарын тээврийн зорчигчдод амны хаалт зүүхийг уриалжээ DNN.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ холын зайн нислэгийн үеэр амны хаалт зүүхийг агаарын тээврийн зорчигчдод уриалжээ.

АНУ-д “омикрон” хувилбарын дэд хувилбар хурдацтай тархах болоод байгаа үед энэхүү зөвлөмжийг гаргасан байна. Европ тивийн хэмжээнд “XBB.1.5” дэд хувилбарын харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдсэн ч тоо нь нэмэгдэж байгааг ДЭМБ болон Европын холбогдох албан төлөөлөгчид хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэжээ.

“Холын зайн нислэгээр зорчих гэх мэт өндөр эрсдэлтэй үед амны хаалт зүүхийг зорчигчдод зөвлөж байна. Ялангуяа, халдварын тархалт өндөр байгаа нутаг дэвсгэрээс ирж буй хүмүүст ийнхүү зөвлөх хэрэгтэй” гэж ДЭМБ-ын Европын асуудал эрхэлсэн төлөөлөгч Кэтрин Смоллвуд мэдээлсэн байна.

“Омикрон”-ы халдварлах чадвар хамгийн өндөр хувилбарт одоогоор тооцогдож байгаа “XBB.1.5” нь АНУ-д нэгдүгээр сарын эхний долоо хоногт илэрсэн нийт тохиолдлын 27.6 хувийг эзэлжээ. “XBB.1.5” дэлхийн хэмжээнд давлагаа үүсгэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд “COVID-19”-ийн вакцинууд хүндээр өвчлөх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас сэргийлсэн хэвээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.