Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Израилийн Сангийн болон Хууль зүйн яамны сайд нараа огцруулахаар болсон тухай мэдэгдсэн байна. Тэрээр эдгээр сайдууд Засгийн газрын нэгдмэл байдлыг алдагдуулж байгаа бөгөөд ийм нөхцөл байдалд төр газаг үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Нетаньяху парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зохион байгуулах асуудлыг хөндсөн байна.
Эвслийн Засгийн газарт багтсан Яир Лапид, Ципи Ливни нар бол Израилийн улс төрийн томоохон намуудыг тэргүүлэгчид билээ.
Харин Нетаньяху эвслийн Засгийн газрын зарим сайд улс төр, эдийн засгийн хэд хэдэн асуудалд хүчтэй санал зөрөлдөөд байгаа гэж үзэж байгаа аж. Тиймээс хоёр жилийн өмнө ээлжит бус сонгууль зохион байгуулж Израилийг удирдан чиглүүлэх үүргийг нэг хүчний гарт төвлөрүүлэх нь зүйтэй хэмээн тэрээр үзэж байгаа юм.
Нетаньяху мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Би дахин Засгийн газарт багтсан сайдууд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг шүүмжлэн, улс төрийн ашиг сонирхлын үүднээс тэргүүлэгчээ шүүмжлэн, үндэсний хэмжээнд хариуцлагагүй байдал үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Парламентыг тараах эсэх асуудлыг лхагва гарагт хэлэлцэх бөгөөд дэмжигдсэн тохиолдолд ирэх гуравдугаар сард ээлжит бус парламентын сонгуулийг зохион байгуулах юм.