Categories
гадаад мэдээ

Оросууд Индонези руу визгүй зорчино

Өнөөдрөөёс эхлэн ОХУ-ын иргэд Индонези улс руу жуулчлалаар зоригсод визгүй нэвтрэнэ. Энэ тухай Бали арлын цагаачлалын албанаас мэдээлэв. Гурван мянган арлаас бүрддэг Индонезид оросууд нэг сарын хугацаанд аялахад ямар нэгэн визний хураамж төлөхгүй. Ингэснээр Индонезид визгүй аялагч 15 дахь орны иргэд оросууд болов.

Categories
гадаад мэдээ

Хойт солонгос орос, хятадын киног хорьжээ

Америкчууд Хойт солонгосын удирдагчийн тухай “Ярилцлага” киног нийтэд үзүүлсэн нь их удирдагч Ким Чен Уны цухлыг дээд цэгт нь хүргэж байна. Энэ эгзэгтэй үед өмнөд солонгосчууд хойт солонгосын нутаг дэвсгэр лүү агаарын бөмбөлөг илгээх тухай мэдээ түглээ. Өмнө нь агаарын бөмбөлөгөөр дамжуулан таагүй мэдээ цацаж байсан тул их удирдагч энэ удаа хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв. Тэрээр агаарын бөмбөлөгөөр дамжуулан “Ярилцлага” киног DVD хэлбэрээр хойт солонгосын нутагт тараана гэсэн айдастай байгаа гэнэ. Их удирдагч зөвхөн энэ киног хориглоод зогсохгүй орос, хятадын кинонуудыг телевизээр гаргахыг хоригло шийдвэр гаргаад байна.

Categories
гадаад мэдээ

Бар идсэн бизнесмен 13 жил хоригдоно

Хятадын бизнесмен Гуандун мужид аялж явахдаа гурван барыг тус бүр нь 70 мянган ам.доллараар худалдан авчээ. Улаан номонд орсон тус амьтдыг идсэнийхээ төлөө тэрээр 13 жил торны цаанаа суух ял шүүхээс авсан аж. Түүний хөргөгчөөс барын мах гарсан нь уг хэргийг илрүүлэх үндэс болсон гэнэ. Түүгээрч зогсохгүй эл хэрэгт оролцсон 14 хүн ял авчээ. Энэ тухай BBC агентлаг мэдээлж байна.

Categories
гадаад мэдээ

Шанхайд шинэ жилийг эмгэнэлтэй тэмдэглэв

Шанхай хотод Шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр 35 хүн нас барж, 42 хүн бэртсэн тухай Синьхуа агентлаг мэдээлж байна. Хуанпу дүүрэгт маш их цугларсанаас болж их хэмжээний үймээн үүсч цагдаа нар ямар ч арга авч чадаагүй аж. Мөн Ардын №-р 1-р эмнэлэгт олон хүн хүргэгдэж, хуулийнхан хэргийн учрыг тодруулахаар ажиллаж байгаа тухай мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Индонезийн Ерөнхийлөгч зорчигчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ

Индонезийн Ерөнхийлөгч Жодо Видодо Сурабая хотын олон нисэх буудалд байршаад буй “Airbus A320”-ийн зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ. Онгоц Сурабая хотоос Сингапур руу нисч явахдаа сураггүй алга болсон юм. Тэрбээр “Үнэхээр харамсалтай. Зүрх минь шархалж байна Олон улсын аврах баг өнөөдрийг хүртэл онгоц осолдсон байх магадлалтай бүс нутгуудад самналт хийж байгаа” гэсэн байна. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн өмнө онгоцыг хайх ажиллагааг хэсэг хугацаанд зогсоож буйгаа аврах багаас мэдэгдсэн бөгөөд “Хайх ажиллагаа зогсоогүй. Бороо их орж байна. Үзэгдэх орчин муу байна. Тэнгэр онгойхоор хайх ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээжээ.

Categories
гадаад мэдээ

Эболагаар нас барагсад нэмэгдсээр байна

Эвола вируст халдварын тархалт эрчимтэй байгаа улс орнуудад нас баралт нэмэгдсээр байна. Энэ сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Эрүүл мэндийн 666 ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.

12 дугаар сарын 23-наас хойш зөвхөн эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 610 шинэ тохиолдол, 277 нас баралтаар нэмэгдэж, 12 сарын 29-ний байдлаар 20081 хүн өвчилж, 7842 хүн нас баржээ.

Categories
гадаад мэдээ

Онгоцны аймшигт ослоор дүүрэн жил

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад хэдхэн хоног үлдсэн энэ мөчид аймшигт осол дахин гарлаа. Малайзын гэх тодотголтой, “Эйр Ази” компанийн162 хүнтэй “Аirbus A320” онгоц өнгөрсөн ням гаригт Индонезийн Субарая хотоос Сингапурыг зорьсон юм. Замдаа сураггүй болоод байсан тус онгоц хэдэн цагийн дараа Белитунг арлын орчим сүйрсэн болохыг тогтоосон байна. QZ8501 нислэгийн онгоц орон нутгийн цагаар Сингапурт өглөөний 08.30 цагт газардах ёстой байв. Онгоцонд нисэх багийн долоон хүнээс гадна 155 зорчигч байсны 16 нь хүүхэд бас нэг нярай байжээ. Мөн онгоцонд Өмнөд Солонгосын гурав, Малайзын нэг, Сингапур болон Францын нэг, нэг зорчигчоос гадна 156 Индонезийн иргэн байсан байна. Онгоцны ослын шалтгааны талаар хоёр ч таамгийг дэвшүүлээд байгаа аж. Үүнд, цаг агаарын таагүй байдал болон онгоцны түлш дууссанаас гэж үзэж байна. Учир нь тухайн үед аадар бороо орж байсан. “Аirbus A320″онгоцны нисгэгч осол гарахаас өмнө чиглэлээ өөрчлөх зөвшөөрөл авахаар диспетчерт хандсан байжээ. Урьдчилсан байдлаар онгоц агаарын ширүүн урсгалтай тулж, түүнээс гарах гэж түл­шээ барсан бололтой. Индо­незийн тээврийн аюулгүй байдлын Үндэсний хорооны тэргүүн Татанг Курнады энэ талаар мэдээлэв. Тэрбээр диспетчерүүд онгоц хяналтын дэлгэцээс сураг тасрахын өмнө нисгэгчдэдхандан бай­гаа өндрөөсөө 2-3 кило­метрийн дээш гарахыг зөв­лөсөн гэнэ. Т.Курнадын онцолсноор онгоцны ахмад болон хоёрдугаар нисгэгч аль аль ньтуршлагатай нисгэгчид байжээ. Гэхдээ зарим хэвлэлд онгоц сураггүй байна. Эрлийн ажлыг үргэлжлүүлж байгаа талаар ч бас мэдээлсээр байгаа аж.

Агаарын тээврийн компа­ниудын дотор зүүн Өмнөд Азидаа дээгүүрт ордог “Эйр Ази” компани осол гар­сан газарт эрлийн ажлыг эх­лүүл­сэн талаар албан ёсоор мэдэгдсэн байна.Тус байгууллага нь Малайз, Индонез, Тайланд, Филиппин, Энэтхэг зэрэголон оронд салбартай. Дээрх осол нь тус компанийн түүхэнд гарсан анхны осол болоод байна. “ЭйрАзи” нь Малайз дахь агаарын тээврийн салбарын 49 хувийг эзэмшдэг аж.

МАЛАЙЗЧУУДАД ХАЛТАЙ 2014 ОН

Малайзын хоёр ч онгоц осолдон535 хүн амиа алдсан гэх дуулиан намжаагүй байхад дахин ийн Малайзын онгоц осолдсон нь дэлхий нийтийг цочирдуулав. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ндагаарын тээврийн “Малайзын Эйрлайнез” компа­нийн “Куала-Лумпур-Бээжин чиглэлийн “Боинг-777-200” онгоц нислэг үйлдэж байхдаа сураггүй болсон. Онгоцонд нисэх багийн 12 гишүүнээс гадна 227 хүн байсны дийлэнх нь хятадууд. Онгоц хөөрснөөс нэг цагийн дараа радараас тасарч сураггүй болсон гэдэг. Урьдчилсан байдлаар онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйр­сэн байж болзошгүй гэж таамаглаж байв. Гэвч энэ таамаг батлагдаагүй юм. Олон сараар үргэлжилсэн олон улсын эрлийн багийнхны ажил талаар өнгөрсөн. Уг ажилд26 орны 6000 гаруй хүн дайчлагдан Энэтхэгийн далайд7.7 сая ам дөрвөлжин километр талбайд самналт хийсэн ч үр дүнгээ өгөөгүй билээ. Эрэл хийсэн талбайг харьцуулбал Австралийн нутаг дэвсгэртэй тэнцэх юм. Ийнхүүиргэний агаарын тээв­рийн түүхэнд урьд хожид гаргаж байгаагүй хамгийн өндөр зардалтай эрлийн ажил үр дүнд хүрэлгүй талаар болсон нь энэ. Осолтой холбоотой ямар ч сэжүүрийг олж чадаагүй нь харамсалтай.

Энэхүү хэрэг намжиж амжаагүй байхад дахин осол гарсан юм. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 17-нд мөн “Малайзын Эйрлайнез” компанийн МН17 дугаартай Амстердамаас Куала-Лумпур чиглэлийн онгоц Украины нутаг дээгүүр нисч байхдаа сүйрсэн. Урьдчилсан таамгаар гадны нөлөө бүхий сөнөөгч онгоцонд өртөж сүйр­сэн гэж үзэж байгаа. Хэргийг мөрдөх явцад онгоцыг буудаж сөнөөсөн гэдэг нь батлагддаг ч өдийг хүртэл хоёр тал бие бие рүүгээ бухсаар ирсэн билээ. Тухайн үед онгоц Украины мөргөлдөөнтэй бүс нутагт буюу Донецк мужид унасан. Онгоцонд 298 хүн байсан бүгд амь үрэгдсэн билээ. Киевийн эрх баригчид уг осолд Донбассын салан тусгаарлагчдыг буруутгадаг. Харин тэд хариуд нь 10 мянган км-ийн өндөрт нисч буй онгоцыг сөнөөх техник байхгүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл саяхан буюу арванхоёрдугаар сарын 24-нд “Украины цэргүүд “МН17″-г уст­гасан” гэсэн гарчигтай нийт­лэл “Комсомольская правда” сонинд гарчээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо тус нийтлэлд бичигдсэн зүйлийг хянаж, ослын шалт­гааныг илрүүлэхээр болсон байна. Энэ тухай тус хорооны төлөөлөгч Владимр Маркин мэдэгджээ.

Тэрээр “Нийтлэлд бичигдсэн бүхэн хэргийг тайлах зангилаа ч байж болох юм. Тиймээс үүнийг анхааралдаа авах болно.Юуны өмнө бидэхний ээлжинд дээрх нийтлэл үнэн эсэхийг тодруулна. Уг нийтлэлийг бичсэн сэтгүүлчтэй ч уулзах санал тавиад байгаа” гэсэн байна.Өөрийгөө Александр гэж нэрлэсэн эр “Малайзын агаарын тээврийн”МН17” нислэгийг Украины армийнхан устгасан. Түүнийг “Су-25” гэх байлдааны онгоцны нисгэгч В.Волошинпуужингаар хар­ва­сан гэжээ. Мөн тэрээр цааш нь “МН17″ сүйрэхээс хэдэн минутын өмнө Украины Днепропетровск хотоос байлдааны гурван онгоц хөөрсөн юм. Тэдний нэг болохагаар-агаар ангиллын пуужингаар тоноглогдсон”Су-25” нь зор­чигч тээврийн онгоцыг харва­сан хэмээн ярьжээ. Тэрээр цааш нь онгоц сүйрэх өдөр нисэх онгоцны буудал дээр ажиллаж байсан. Онгоцны нисгэгч буух үедээ “Буруу онгоц байна” гэж хэлснийг онцолсон байна. Дээрх нийтлэл гарсны дараа “Комсомольская правда” сонины уншигчид Малайзын онгоцны осолтой холбогдож буй нисгэгч нь В. Волошин гэгч мөн болохыг тогтоожээ. Тэрээр Украины зүүн хэсэгт явуулсан “алан хядахын эсрэг ажиллагаа”-нд хувь нэмэр оруулсныхаа төлөө шагнагдаж байжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
гадаад мэдээ

Ирак хүүхдүүдэд бэлэг илгээжээ

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп иргэний дайн болон хэт даврагчдын алан хядах ажиллагааны золиос болж буй Ирак хүүхдүүдийн төлөөлөлд зул сарын бэлэг явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан “Тэр хүүхдүүд юунаас болж, яагаад уйлж байна” гэх форум уулзалтад орж, өөрийн байр сууриа хүргэсэн байна. Жүжигчин Жонни Депп “Үнэхээр гайхаж байна. Ирак гэлтгүй олон улсад хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. Тэд ямар буруутай юм бэ. Эхлээд бурууг нь олоод дараа нь шийтгэ, уйлуул” гэж хэлсэн байна.

Жонни тус форум уулзалтын дараа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Улаан загалмай” нийгэмлэгийн элч нартай холбогджээ. Ойролцоогоор 2000 орчим ууттай бэлгийг “Улаан загалмай”-нханд хүлээлгэн өгсөн байна. Тус нийгэмлэгийнхэн “Жоннигийн сэтгэлийн бэлгийг ирэх оны эхээр Иракт үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төв байранд хүргэж өгнө” хэмээн мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

Сураггүй болсон онгоцны хэлтэрхий олдсон байж болзошгүй

Индонез тэргүүтэй олон улсын эрлийн багийнхан өнгөрөгч ням гарагт сураггүй болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Airbus A320-200” онгоцыг хайх эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Хамгийн сүүлд Индонезийн албаны хүмүүс Ява тэнгист орших Борнео арлын орчмоос усанд хөвж буй олон тооны эд зүйлс олсон тухай мэдээллээ.

Индонезийн тал уг эд зүйлсийг Airbus A320-200″ онгоцноос үлдсэн хэлтэрхий байх магадлал өндөр гэж үзэж байна.

Гурав дахь өдрөө үргэлжилж буй эрлийн ажиллагаа нийтдээ 13 бүс нутгийг хамраад байгаа бөгөөд ажиллагаанд Индонез, Сингапур, Малайзын нийт 12 тэнгисийн цэргийн хөлөг онгоц, таван онгоц, гурван нисдэг тэрэг болон бусад хөлөг онгоц, завь оролцож байгаа юм. Харин мягмар гарагийн өглөө дахин 30 хөлөг онгоц, 15 онгоц, долоон нисдэг тэрэг нэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Кейт ордны уламлжлалыг зөрчжээ

Английн угсаа залгамжлагч ханхүү Уильмийн гэргий, гүнж Кейт Миддлтон зул сарын баярын үеэр олон нийтийг алмайруулсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Кэмбрижийн гүн, түүний гэргий Кейт нар хааны гэр бүлийн бусад гишүүдийн хамт Сандригем дахь Магдалын Мариа сүмд болсон үйл ажиллагаанд оролцжээ. Үүний дараа хосууд шуудхан Миддлтоны гэр бүлтэй оройн зоог барихаар Норфолкийн ордныг зорьсон байна.

Зул сарын баярын үеэр хааны гэр бүлийн гишүүд хатан хаан Элизабетийн хамт оройн зоог барих нь бараг уламжлал болон тогтжээ. Гэвч залуу гүнж Кейт энэхүү уламжлалыг зөрчин эцэг эхтэйгээ хамтдаа хооллохыг чухалчилсан гэнэ.

Харин сүмд болсон арга хэмжээнд бяцхан ханхүү Жорж оролцоогүй бөгөөд Кейт түүнийг хэтэрхий хөдөлгөөнтэй, дуу чимээ их гаргадаг учир энэ удаагийн арга хэмжээнд оролцуулаагүй гэж ойр дотны хүмүүстээ ярьжээ. Дашрамд дуулгахад, Кейт одоо зургаан сартай жирэмсэн бөгөөд хосууд тун удахгүй хоёр дахь хүүхдээ угтан авах гэж байгаа билээ.