Хэрвээ ойрын үеүдэд хур бороо орохгүй бол гучин жилийн туршид тохиолдож байгаагүй өргөн хэмжээний гал түймэр дэгдэх магадлал өндөр байгааг Австралийн засаг захиргаа онцлов. Энэ жилийн зун хэтэрхий хуурайшилтай байгаа тул зарим нутгуудаар нилээд өргөн хэмжээний талбай хамарсан гал түймэр аль хэзээний аюул дагуулаад дэгдчихсэн мөлхөж байгаа аж. Жишээ нь Аделаидыгаас зүүн хойш асч түймэрийг цурманд нь оруулж эс чадан олон хоногийг өнгөрөөсөн гэлээ. Ер нь Өмнөд Австралийн гал түймэрийн албаны даргын хэлснээр бол одоо л шуурхай арга хэмжээ авахгүй бол 1983 онд тохиолдсон шиг гамшиг нүүрлэхэд ойрхон багаа бололтой.
Category: гадаад
Канад улсад зохиогдож буй залуучуудын хоккейн ДАШТ үргэлжэлсээр байна. Өнгөрөгч шөнө хагас шигшээд шалгарахын төлөөх гал гарсан дөрвөн тоглолт зэрэг шахуу явагдаж ялагчдаа тодруулсан. Энэ тоглолтууд ОХУ-АНУ 3:2, Швед-Финлянд 6:3, Чех-Словак 3:0, Канад-Дани 8:0 гэсэн харьцаагаар өндөрлөжээ. Дараачийн тоглолтууд маргааш Торонто хотод явагдах бөгөөд ОХУ-Швед, Канад-Словак гэсэн хослол мөнгөн медалийн “тавцан”-д зогсохын төлөө үзэлцэх нь. Энэ хосууд хэсгийн тэмцээнд өмнө нь таарч хоорондоо нэг нэг удаа тоглоод үзчихсэн бөгөөд тэгэхэд ОХУ, Канадын багууд өрсөлдөгчдөө ялж байсан юм.
Б.Хулан
Өнөөдрийн байдлаар “AirAsia”-гийн нисэх онгоц унасан далайн бүсийн цаг агаарын байдал тааруу, 3-4 метрийн давалгаатай байгаа аж. Гэвч Индонезийн авран туслах баг “AirAsia”-гийн сүйрсэн нисэх онгоцны эрлийн ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна. Энэ сарын 2-ны өдөр буюу өнөөдөр Индонезийн тал “AirAsia”-гийн QZ8501 сүйрсэн нисэх онгоцны 16 хохирогчийн цогцсыг нэмж олоод байгаа аж. Тэдгээрийн наймыг Сурабая-д хүргэж, задлан шинжилгээ хийж эхэлжээ. Энэ талаар Индонезийн Үндэсний цагдаагийн газрын ажилтан Хэ Чянжи Пангкалан Бун хотын нисэх онгоцны буудал дахь аврах бааз дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна.
Францад энэ шинэ жилийн баяраар 940 автомашин шатжээ. Энэ нь өмнөх оныхоос 12 хувиар буурсан үзүүлэлт гэж Дотоод яамнаас нь мэдээлж байна. 2014 онд 1067 автомашин шатаж байж. Шинэ жилийн баяраар машин шатсан дуудлага их ирдэг нь Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгч хэт үндсэрхэг үзэлтнүүдийн бусармаг үйлдэл гэж хуулийн байгууллагынхан танилцуулдаг байна. Харин нутгийн иргэд үндэсний хачирхалтай уламжлалтай холбон тайлбарладаг аж. Өнгөрсөн онд гэхэд галын наадам хийсний улмаас гурван хүн түлэгдэж нас барсан юм байнэ. Энэ шинэ жилийн баяраар Парис хотод 55 мянган цагдаа, 38 мянган гал сөнөөгч ажилласан нь ийм шалтгаантай гэнэ.
БНХАУ-ын Шанхай хотод 36 хүн амиа алдан, 47 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд орон нутгийн цагаар 23:35 цагийн үед Шанхайн Вайтань дүүргийн хүн олноор цугладаг Чэнь И талбайн ойролцоох барилга дээрээс хэн нэгэн долларын мөнгөн дэвсгэрт цацаж эхэлсэн аж. Түүний цацсан зүйл доллар биш талбайгаас холгүй байрлах М18 цэнгээний газраар хөнгөлөлттэй үйлчлүүлэх тасалбар байжээ. Цугласан хүмүүс хуурамч мөнгийг авах гэж улайрснаас үймээн самуун дэгдэж, олон хүн дарагдаж амиа алдсан юм. Шанхай хотын эрх баригчид 47 хүний 33-ыг нь хэн болохыг одоогийн байдлаар тогтоогоод байгаа гэнэ. Тэдний дунд Малайзын нэг, Тайваний хоёр иргэн байжээ. Одоогоор Шанхай хотын эмнэлэгт гэмтэж бэртсэн 40 гаруй хүнд түргэн тусламж үзүүлж байна. Шанхайд болсон тус эмгэнэлт хэргийн гэрчүүд цагдаагийн хараа хяналтгүйн улмаас олон хүний амь үрэгдсэн гэж үзэж байгаа юм байна.
Хэргийг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг гаргажээ
БНХАУ-ын дарга Си Зиньпин тус хэргийг үйлдсэн хүнийг олох, зохих арга хэмжээг авахыг Шанхай эрх баригчдад үүрэг болгожээ.
“Энэхүү харамсалтай хэрэг явдалаас бид сургамж авах хэрэгтэй. Хятадын цагаан сар зэрэг олон арга хэмжээний үеэр орон нутгийн эрх баригчид ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүний зорилт болгох хэрэгтэй” гэж Хятадын удирдагч хэлсэн байна.
Хятадын Засгийн газар болсон явдлыг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг гаргажээ.
Шанхайчууд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн золгүй хэрэг болсон газар цэцэг өргөн, зул асааж байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС
Украины Киев хотын Майданы талбайд Баруун жигүүрийн идэвхтнүүдийн төлөөлөл болсон 2000 хүн жагсаал зохион байгуулсан байна. Хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөнийг үндэслэгч Степан Бандерагийн мэндэлсний 106 жилийн ойгоор жагссан нь энэ аж. Хэт үндсэрхэг жагсагчид Оросын хоёр сэтгүүлчийг зодож, эд хогшлыг нь дээрэмдсэн байна. Степан Бандера нь дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын зэвсэгт хүчинтэй нэгдсэн ч германчуудад баривчлагдаж, хорих лагерьт олон жилийг өнгөрүүлсэн хүн юм байна. 2010 онд Украйны Ерөнхийлөгч нь энэ хүнийг үндэсний баатар хэмээн өргөмжилжээ
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-наас өнөөдрийг хүртэл БНХАУ-ын нийслэл Бээжин дэхь нийтийн тээврийн үйлчилгээний үнэ хоёр удаа нэмэгдэв. Энэ тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээлэв. Эрх баригчдын сүүлийн санхүүгийн төлөвөөр метрогоор зургаан км зорчиход гурван юмнь төлнө. Харин өмнө нь хязгааргүй зорчиход ердөө хоёр юань л төлдөг байсан. Харин нийтийн тээврийн автобусаар зорчигчид арван км-т хоёр юань төлөх бөгөөд нэмэгдсэн таван км тутамд нэг юань төлөх болсон аж.
Энэтхэгийн Кодайканал хотод сариагчин жуулчнаас мөнгө хулгайлсан хэрэг гарчээ. Зул сарын баяр тэмдэглэж явсан жуулчин хулгайч сармагчинг сонирхон эрхлүүлж эхэлжээ. Сармагчин эхлээд түүний үсээр тоглож байснаа гэнэт энгэрийн халаасанд байсан 100 рупийг авчихаж. Азаар сармагчин мөнгийг сонирхохгүй эзэнд нь буцааж өгсөн аж. Хулгайч сармагчин сармагчны капуцины төрөлд хамрагддаг ба нэлээн ухайнтай бүлэгт багтана. Түүний хуруу маш шалмаг хөдөлгөөнтэй ба хурц шүдээрээ хазвал багагүй хөнөөл тарих чадвартай аж.
БНХАУ ирэх жилд Арабын арлуудын зургаан улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Үүнд Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Арав, Арабын нэгдсэн эмират улс багтаж байна. Дээрх орнуудтай гэрээ байгуулах ажиллагаа эрчимжиж эхэлсэн аж. Мөн Изриаль улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулна. Өнгөрсөн онд БНХАУ чөлөөт худалдааны гэрээг БНСУ, Австралитай байгуулж, Коста Рика, Перу, Шинэ Зеланд улсуудтай санам бичгийн хүрээнд тохиролцжээ. Тухайн орнууд БНХАУ-ыг нефть химийн бүтээгдэхүүний том зах гэж тооцож байгаа аж.
Азийн зарим орнууд Японы нийслэл Токио хот дахь Ясукуни сүмийг Японы түрэмгийллийн бэлэг тэмдэг гэж үздэг. Энэ сүмд Ерөнхий сайдууд сайдууд нь очсоноос болж олон улсын хэмжээнд цөөнгүй маргаан дэгддэг. Тэгвэл энэ сүмийг япон иргэн галдан шатаахыг оролджээ. Орон нутгийн хууль сахиулах байгууллагын мэдээлж буйгаар бол сүмийн нэг хана бага хэмжээгээр шатсаныг эс тооцвол ноцтой хохирол гараагүй гэнэ. Цагдаагийнхан сэжигтэн эрийг саатуулан байцааж байгаа аж. Тус сүмд XIX зууны дундуур явуулсан японы түрэмгийллийн үед хөрш орнуудад амиаа алдсан цэргийн болон дэлхийн хоёрдугаар дайны яллагдсан цэргүүдийн нэрс байдаг. БНХАУ, БНСУ энэ сүмээс болж Токиотой багагүй маргаан дэгдээдэг юм.