Categories
гадаад мэдээ

Олон улсад хэвлэлийн эрх чөлөөний төлөөх жагсаал өрнөж эхэллээ

Лхагва гарагийн өглөө “Шарли Эбдо” шог сэтгүүлийн байранд террорист халдлага гарах үеэр 12 хүн амь насаа алдлаа. Хохирогчдын дунд сэтгүүлчид, цагдаагийн албан хаагчид байсан юм. Парис хотын төвд олон мянган хүн цугларч, халдлагад өртөн амь насаа алдсан хүмүүсийг хүндэтгэж байна.

Мөн жагсагчид хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа аж. Тэд хэвлэлийн эрх чөлөөг бэлгэдэн гартаа барьсан үзэгнүүдээ дээш өргөн, “Би бол Шарли” хэмээн хашгиран, даллажээ. Түүнчлэн террорист халдлагыг гурван эрэгтэй хүн үйлдсэн гэж Францын Засгийн газраас мэдэгдээд байгаа аж.

Одоогийн байдлаар сэжигтнүүдийг Парис хот даяар эрэн сурвалжилж байгаа юм. Халдлагын ард исламын шашны экстремистүүд байж болзошгүй гэж зарим эх сурвалж таамаглаж байна. Учир нь халдлагад өртсөн Шарли Эбдо сэтгүүл нь исламын шашныг үндэслэгч, зөнч Мухаммедийг шоглосон өгүүлэл нийтэлж байжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд гурван өдөр үндэсний хэмжээнд гашуудал зарлажээ. Францаас гадна АНУ, Канад, Испани, Их Британи, Герман улсуудад терроризмыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна.


Categories
гадаад мэдээ

Хэвлэлийн редакц руу гал нээж, 11 хүний аминд хүрлээ

Францын нийслэл Парис хотын “Charlie Hebdo” сэтгүүлийн оффис руу зэвсэглэсэн хоёр хүн дайрснаар 11 хүн нас барж, 10 хүн хүнд шархадсан талаар Францын хэвлэлүүд мэдээллээ. Нүдээр үзсэн гэрчүүдийн хэлснээр зэвсэгт этгээдүүд сэтгүүлийн оффис руу нэвтэрснийхээ дараа клашников болон винтов буугаар буудаж эхэлсэн байна. “Charlie Hebdo” сэтгүүл нь шог зураг, элэглэлийн чиглэлээр нийтлэл бэлтгэж, олон нийтэд хүргэдэг бөгөөд хамгийн сүүлд Исламын зэвсэгт босогчдын тэргүүн Abu Bakr al-Baghdadi-г хүүхэлдэйн киноны баатраар элэглэсэн сэтгүүл гаргаад байсан юм.

Categories
гадаад мэдээ

Францад террорист халдлага гарч, онц байдал зарлалаа

Өчигдөр Францын Парис хот дахь “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт террорист халдлага гарсны улмаас 12 хүн амиа алдаж, 10 гаруй хүн шархдсан байна. Амиа алдсан хүмүүсийн 10 нь сэтгүүлчид байсан бол хоёр нь цагдаагийн албан хаагчид байжээ. Уг халдлагатай холбогдуулан Ерөнхийлөгч Франсуа Олланд шуурхай хуралдаан зарлаж, Францад онц байдал тогтоолоо. Мөн тэрээр ойрын хугацаанд дахин төстэй халдлага гарч болзошгүйг анхааруулжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр гэмт этгээдүүд халдлага үйлдсэний дараа хоёр машинд хуваагдан сууж хэргийн газраас зугтаасан байна. Хэргийг хэдэн хүн үйлдсэн нь тодорхойгүй байгаа ч цагдаагийнхан 32 болон 34 настай хоёр хүнийг террорист халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа аж. Тэд хоёулаа цэргийн үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд 2014 оны зун Сири улсаас эргэж иржээ. Энэ хугацаанд тэд Сири дэх зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоо тогтоосон байж болзошгүй гэж үзэж байна.

Мөн тэдний нэг нь 2008 онд Парисын зүүн хойд хэсэгт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг Иракийн алан хядах бүлэглэлийн үйл ажиллагаанд оролдсон гэх хэрэгт сэжиглэгдэж байжээ. Тус бүлэглэл нь 2003-2005 оны хооронд олон Франц залуусыг эгнээндээ элсүүлж байсан аж. Харин дээрх хоёр сэжигтний хамсаатнаар 18 настай, Хамид гэх оюутан залуу байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

Categories
гадаад мэдээ

​Charlie hedbo сэтгүүлийнхэн халдлагад өртөв

Хошин шог төрлийн сэдвээр уран бүтээлээ туувирладаг Францын Charlie hedbo сэтгүүлийн Парис дахь салбарт зэвсэглэсэн хоёр этгээд нэвтрэн орж гал нээсний улмаас 12 хүн газар дээрээ нас барж, таван хүн шархдан эмнэлэгт хүргэгдээд байна. Тэр дундаа шог зураг зурдаг Charb, Cabu, Tignous, Wolinski хэмээх нууц нэртэй дөрвөн зураачийг хамгийн эхэнд буудан хороосон хэмээн Le Point-д нийтлэв. Хожмоо энэ хэвлэлийн редакцид халдлага үйлдээд оргон зайлсан хоёр этгээдийн нэг нь ” Бид буруу номтнуудыг Мухамедынхаа төлөө гэсгээлээ” гэх утгатай захидал илгээсэн байна.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

“Валенки” гутлыг дахин үйлдвэрлэхээр болжээ

ОХУ өвлийн улиралд өмсдөг байсан “Валенки” гутлынхаа үйлдвэрлэлийг сэргээсэн байна. Олон жилийн турш өмсөж ирсэн “Валенки” гутлаа хатгамал, чимэглэл, шинэ хэв загвартайгаар урлаж, худалдаалахаар болсон талаар тус улсын төв хэвлэл “Moscow times” мэдээллээ. Өмнө нь энэ гутал нь хүйтэнд дааруулдаггүй, маш дулаан байсан ч ус нэвтэрдэг сул талтай байсан бол шинээр үйлдвэрлэх “Валенки” нь ус нэвтрүүлэхгүй бөгөөд -40 хэмийн хүйтэнд ч хайрахгүй, дааруулахгүй байхаараа давуу талтай гэнэ. Түүнчлэн тус гутал өмнө нь нэг л өнгөөр үйлдвэрлэгддэг байсан бол одоо саарал, бор гээд өнгөний сонголттой байх ажээ.

Categories
гадаад мэдээ

Хятад иргэд хуурамч карт ашиглаж мөнгө хулгайлжээ

БНХАУ-ын иргэд монгол залуустай хамтарч арилжааны банкуудын ПОС терминал төхөөрөмжийг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлсан хэрэг он солигдох өдөр гарсан байна. Энэ хэрэгт холбогдуулан нийт зургаан хүнийг баривчилсан бөгөөд эдгээрийн дөрөв нь Хятад улсын иргэн аж. Эх сурвалжийн ярьснаар сэжигтнүүд Монгол дахь хамсаатнуудтайгаа урьдчилан тохирч, зохион байгуулалттайгаар энэ хэргийг үйлдсэн гэнэ. Хулгайд ашигласан картуудыг өмнөд хөршид үйлдвэрлэсэн байжээ. Одоогийн байдлаар нийт 100 гаруй удаагийн гүйлгээгээр 40 гаруй сая төгрөг хулгайлсан нь тогтоогдоод байгаа бөгөөд цагдаагийн байгууллага, Монголбанктай хамтран хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Нэг баррель газрын тос 50 ам.доллар хүртэл уналаа

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасаар байна. Өчигдөр /01.05/ Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаанд WTI маркийн газрын тос нэг баррель нь 50.04 ам.доллараар худалдаалагдав.

Шинжээчдйин мэдээлж буйгаар энэ нь 2.65 ам.доллар буюу 5 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа бөгөөд 2009 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр бууралтад тооцогдож байна.

Газрын тосны арилжаа шинэ онд маш сул эхэлсэн хэмээн шинжээчид дүгнэлээ. Өмнө нь жилийн эхэнд газрын тосны зах зээлийн өсөлтөд нөлөөлөх зорилгоор маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг байсан бол энэ жил эсрэгээрээ энэ салбараас хөрөнгө оруулалтаа татаж авах нь элбэгшсэн байна.

Европын хөрөнгийн биржүүдэд мөн адил хар алтны үнэ унаж байгаа аж. Тухайлбал Лондонгийн олон улсын арилжаанд Брент маркийн газрын тосны үнэ 3.53 ам.доллараар буурч, нэг баррель нь 52.86 ам.долларт хүрсэн байна.

Эндээс үзэхэд, газрын тосны үнийн уналт ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй. 2015 онд эрэлт тогтворгүй байснаар газрын тосны үнэ үргэлжлэн буурна гэж Олон Улсын эрчим хүчний агентлаг таамаглажээ.

Categories
гадаад мэдээ

Нефтийн үнэ буурлаа

Дэлхийн худалдааны талбаруудад нефтийн үнэ огцом уналаа. Лондонгийн бирж дээр Brent маркийн хоёрдугаар сарын фьючерсийн арилжаа 4,71 хувиар бууран нэг баррель нь 53.14 ам.доллараар зарагдан даваа гаригийн худалдаа төгсчээ.

Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр WTI нефтийн үнэ бараг таван хувиар бууран баррель нь 50,14 доллараар зарагдсан байна. Хар алтны үнэ Европ, Америкийн биржүүд дээр ийм багаар сүүлийн таван жилд үнэлэгдээгүй байв.

Ираны Нефтийн сайд Бижан Намдар Зангане өчигдөр энэ тухай ярихдаа ойрын саруудад баррель нефтийн үнэ 70-90 долларын хэлбэлзэлд байна гэлээ. Нүүрс устөрөгчийн үнэ өнгөрсөн оны сүүлчээс эрс унаж байгаа аж. Шинжээчид нефтийн санал нь эрэлтээс энэ онд давсан байна гэж таамаглажээ.

Categories
гадаад мэдээ

Холливудын од Камерон Диас нөхөр гарчээ

Холливудын нэрт жүжигчин Кэмерон Диас өнөөдөр хуримлаж байна. Тэрээр “Good Charlotte” хамтлагийн бас гитарчин Бенжи Мэддентэй гэр бүлээ батлуулах юм. Камерон Диас жүжигчин Жастин Тимберлейк, Мэтт Диллон, сагсан бөмбөгийн нэрт тамирчин А.Родригес зэрэгхүмүүстэй нэр холбогдож байсан. Түүний хувьд нөхөрт гарах нь амьдарлынх нь гол зорилго биш, гэхдээүзэл бодол нийлэх хүнтэй таарвал баярлана хэмээн ярьж байсан билээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Украины Одесст иргэний дайн гарч магадгүй

Украины нөхцөл байдал ерөнхийдөө ээдрээтэй хэвээр байгаа. Харин Одесс хотноо байдал нэлээд ноцтой байна. Байдлыг хэвийн болгохоор Украины эрх баригчид тусгай ажиллагаа зохион байгуулж эхэлсэн боловч нөлөөлсөнгүй. Өчигдөр гэхэд Одесс хотын төвд дэлбэрэлт боллоо. Өнгөрсөн таван сарын хугацаанд тус хотод нэлээд хэдэн удаа алан хядах ажиллагаа болсон юм. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл иргэний дайн гарах аюултай хэмээн ажиглагчид үзэж байна.

Ю.Дэлгэр