Саяхан “Storedot” компани хамгийн богино хугацаанд батарей цэнэглэгчийг танилцуулсан байна. Тус компани 2015 онд багтаж хоёр минутанд цэнэглэдэг батарей цэнэглэгчийг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Уг төхөөрөмж гарснаар гар утас, таблет болон зөөврийн комьютеруудыг одоогийнхоос 100 дахин хурдан хугацаанд цэнэглэдэг болох бөгөөд технологийн салбарт бас нэгэн хувьсал хийгдэх юм. Эхний ээлжинд “Samsung” корпорацийн ухаалаг утаснууд уг цэнэглэгийг ашиглах боломжтой байх гэнэ.
Мөн энэхүү цэнэглэгч тусгай нийлэгжсэн органик молекулуудыг агуулснаараа онцлог юм байна. Одоогийн байдлаар АНУ, Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг олон орны ухаалаг гар утас үйлдвэрлэгчид тус технологийн лицензийг худалдаж авах яриа хэлэлцээрийг эхлүүлээд байгаа гэж “Storedot” компанийн захирал Дорон Миерсдорф ярьжээ.
Тус компанийн тооцоолж буйгаар шинэ төрлийн цэнэглэгч гарснаар 2017 он гэхэд одоо ашиглагдаж буй цэнэглэгчийн хэрэглээ хоёр дахин буурна гэжээ.