Categories
гадаад мэдээ

Аделийн нэрээр жиргэгчийг баривчилжээ

Дуучин Аделийн нэрийг ашиглан твиттерт жиргэдэг байсан “X” гэгчийг өнгөрсөн долоо хоногт Лондонгийн цагдаа нар саатуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “X” дуучны нэрийг ашиглан твиттер нээж “”Charlie Hebdo” сонин тэнэгээсээ болж хамаг сэтгүүлчээ алдсан. Тэд исламын шашинтнуудыг хэтэрхий дорд үзлээ”, “Их Британийн хэвлэлүүд хааны гэр бүлээс өөр зүйл бичдэггүй юм уу”, “Би бол шилдэг нь”, “Миний хоолой давтагдашгүй”, “Миний нөхөр авто ослоор амиа алдчихлаа” гэх мэт жиргээг нийтэлж, дуучны нэр хүндэд санаатайгаар халджээ.

Дээрх жиргээнүүдээс болж твиттер хэрэглэгчид цагдаад хандаж Аделийн хаягийг хаахыг шаардсан удаатай. Тэгвэл дуучин бүсгүй хэзээ ч твиттер ашиглаж үзээгүй гэж фэнүүддээ мэдэгдэж, өөрийнх нь нэрийг ашигласан гэмт этгээдийг барихыг хүссэн байна. Тэрбээр “Sun” сонинд “Би олон нийтийн сүлжээг хэтэрхий завтай хүмүүс ашигладаг гэж боддог. Би зав муутай учир твиттер ашигладаггүй. Дахин миний нэрийг ашиглахгүй байхыг хүсье” гэж ярьжээ.

Categories
гадаад мэдээ

Оросыг дэмжигчид Мариуполь руу довтолжээ

Украины зүүн хязгаарын Оросыг дэмжигч зэвсэгт босогчид Донецк мужийн зүүн өмнөд хэсгийн Мариуполь хотод довтолжээ. Энэ үеэр Мариуполь хотноо 30 хүн амь үрэгдэж, 83 хүн гэмтэж шархатсан байна. Зэвсэгт босогчид алсын тусгалын пуужин зэргийг ашиглан довтолжээ. Оросыг дэмжигчдийн довтолгооны улмаас Украины ерөнхийлөгч Пётр Порошенко өнөөдөр /I.25/ Киевт үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлан хуралдуулав.

Азов тэнгисийн эрэгт орших 500 мянган хүн амтай Мариуполь нь аж үйлдвэржсэн хот юм. Мариуполь хотоор дамжин ОХУ-ын хилээс Крымын хойгт хүрэх боломжтой байдаг байна. Оросыг дэмжигчид өнгөрсөн есдүгээр сард Киевийн Засгийн газартай энхийн хэлэлцээр хийхээс өмнө тус хотыг эзлэхээр дайралт хийж байсан аж. Крымын хойг өнгөрсөн гуравдугаар сард Украинаас салж, ОХУ-д нэгдсэн юм.

Үүний зэрэгцээ Оросыг дэмжигч салан тусгаарлагчид цаашид Донецк мужийн зүүн хойд хэсэгт орших Дебальцево жижиг хотыг бүслэлтэнд авахаар төлөвлөж буйг босогчдын тэргүүн Александр Захарченко мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

Обама, Мишель нар Энэтхэгт айлчлав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэг улсад хийж буй гурван өдрийн айлчлалаа эхлүүллээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр /I.25/ энэтхэгийн Шинэ Дели хотноо газардсан байна. Энэ нь түүний төрийн тэргүүний хувиар Энэтхэгт хийж буй хоёр дахь айлчлал аж. Барак Обамагийн айлчлал АНУ, Энэтхэгийн харилцаанд бэлэгдлийн чухал ач холбогдолтой аж. Барак Обама Энэтхэгийн бүгд найрамдах улсаа тунхагласны баярын парадад оролцохоор төлөвлөснөөр барахгүй ерөнхий сайд Нарендра Модитай радиогийн нэвтрүүлэг хөтлөх гэнэ. Барак Обамагийн айлчлалын үеэр Энэтхэг, АНУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагаа, татвар, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлыг авч хэлэлцэх гэнэ. АНУ-ын зүгээс Энэтхэгийг Хятадтай дүйх асар том зах зээл хэмээн харж байгаа аж. Хоёр орны хоорондын худалдаа наймаа 100 тэрбум ам.долларт хүрдэг байна.

Энэтхэгийн айлчлалаас өмнө Барак Обама Саудын Арабт түр саатан, Абдулла вангийн таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ. Уг нь Барак Обама Энэтхэгт арай эрт очиж алдарт Таж Махалыг үзэхээр төлөвлөж байсан ч Саудын Арабт саатсанаас айлчлалын цаг нь хүрэлцэхгүй болсон аж. Үүний зэрэгцээ Барак Обамагийн Энэтхэгийн айлчлалд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама дагалдсан нь анхаарал татаж байна. Тэдний харилцаа муудаж, салах дээрээ тулсан гэх шум тарахын зэрэгцээ Барак Обамагийн өмнөх хэдэн айлчлалд Мишель Обама хамт яваагүй нь хардлага төрүүлж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Японы сэтгүүлчээр солилцоо хийх санал тавьжээ

Японы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлд 200 сая ам.доллар төлөөгүйн улмаас барьцааны нэг иргэн нь цаазлуулжээ. Барьцааны хоёр иргэнийг аврахын тулд чадах бүхнээ хийхээр амлаж байсан Японы Ерөнхий сайд Шинзо Абе ард түмэндээ хэлэх үггүй болж байна.

“Исламын улс” бүлэглэл өнгөрсөн наймдугаар сард Сири улсаас барьцаалсан Японы иргэн, 42 настай Харуна Юкаваг өчигдөр цаазалсан гэж мэдэгдлээ. Юкавагийн эцэг Шойчи сэтгэлийнхээ гүнд хүүг нь цаазалсан гэдэг мэдээллийг худлаа байгаасаа хэмээн горьдож буйгаа илэрхийлээд байна.

Шинэ мэдээлэл гэвэл “Исламын улс” бүлэглэлийнхэн Кенжи Гото сэтгүүлчээр солилцоо хийх санал тавьсан байна. Исламын хэт даврагчид Кенжи Готог Йорданд хоригдож буй Иракийн хэт даврагч Сажида аль-Ришави гэгчээр солилцохыг санал болгожээ.

“Японы Засгийн газар исламын хэт даврагчдын шаардлагыг судалж байна” хэмээн Японы ерөнхий сайд “NHK” телевизэд мэдээлэв.

“Исламын улс” бүлэглэл өнгөрсөн мягмар гаригт /I.20/ Кенжи Гото болон Харуна Юкава нарын бичлэгийг цацаж, Японы Засгийн газраас 200 сая ам.долларыг 72 цагийн дотор төлөх барьцаа шаардсан юм.

Categories
гадаад мэдээ

Бибер шинэ найз охинтой болжээ

Дуучин Жастин Бибер шинэ найз охинтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр гурван жилийн турш үерхсэн дуучин Селена Гомезоос салсан билээ.

Хэсэг хугацаанд ганц бие байсан дуучин залуу саяхнаас загвар өмсөгч Хайли Уэди гэгчтэй үерхэх болжээ. Тэд өчигдөр Лас Анжелист байрлах Биберийн ээжийн гэрт хамт байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. “Бибер, Уэди нарыг өнгөрсөн оны сүүлээр Ким Кардашианы дүү Кули Женнер танилцуулсан” гэж “TMZ” сайт бичжээ.

Уэди твиттер болон инстаграмдаа Бибертэй хамт авахуулсан зургаа байршуулаад “Зөвхөн минийх. Охид харахыг хориглоно” гэж бичсэн байна.

Categories
гадаад мэдээ

Саудын Арабын шинэ хаан тодорлоо

Саудын Арабын хаан Абдулла бин Абдул Азиз аль Суад баасан гаригт 91 насандаа хорвоогийн мөнх бусыгүзүүллээ. 2005 онд зургаа дахь хаанаар өргөмжлөгдсөн тэрбээр сүүлийн дөрвөн жил эрүүл мэндийн асуудалтай байсан юм. Тэрээр АНУ, Франц зэрэг оронд нэг бус удаа эмчлүүлж байв. Харин өнгөрсөн оны сүүлчээр уушгины өвчний улмаас нийслэлЭр-Риядийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг нас барсны дараа Саудын Арабын Дээд зөвлөл хуралдан дараагийн хаанаа тодрууллаа. Тус зөв­лөлийн 120 гишүүн санал нэгтэйгээр бурхан болоо­чийн дүү 79 настай Салман ибн-Абдул Азиз аль Суадад саналаа өгсөн байна. Сал­маны хувьд 2011 онд Батлан хамгаалахын сайд, 2012 оноос хойш өдгөөг хүртэл Ерөнхий сайдын орлогч сайдаар ажил­лаж байв. Ирэх долоо хоногийн сүүлчээр тэрээр хаан сэнтийд залрах юм. Ажиглагчид Саудын Араб шинэ хаантай болсон ч газрын тосны асуудалдонцын нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.

Газрын тосны экспорт­лолтоороо дэлхийд тэргүүлэгч тус улсын зургаа дахь хаан Абдулла 1924 онд мэндэлжээ. Түүний аав Абдул-Азиз аль-Сауд 16 эхнэртэй байсан гэдэг. Найм дахь эхнэр Фахдагаас нь төрсөн Абдулла нь хаан эцгийн 37 хөвгүүнийх нь нэг. Үндэсний гвардийн ахлагч командлагч байсан тэрээр 1982 онд угсаа залгамжлагч болж байв.

Categories
гадаад мэдээ

Йинглак Чинаватын хэргийг Дээд шүүхэд шилжүүлэв

Тайландын Үндэсний ассамблей баасан гаригт хуралдаж, Ерөнхий сайд асан Йинглак Чинаватад итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцсэн байна. ТэдЙ.Чинаватыг таван жилийн хугацаанд улс төрд орохыг хориглосон шийдвэр гаргажээ. Парламентын 220 гишүүний 190нь түүнд итгэл үзүүлэхийг нь дэмжжээ. МөнТайландын Прокурорын газраас мэдэгдсэнээр тус улсын Авлигын эсрэг Үндэсний хороо Й.Чинаватын хэргийг Дээд шүүхэд шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн гэв. Хэрэв экс Ерөнхий сайдын буруутай нь тогтоогдвол 10 жил хорих ял авах юм байна.Тайландын прокурорын газраас Й.Чинаватыг2011-2014 оны хооронд будааны тариалангийн салбарт төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд улсад 16.9 тэрбум ам.долларын хохирол учруулсан” хэмээн мэдээлэв. Мөн хатагтайг төрийн эргэлт хийхийг санаархсан гэж буруутгаж байна.

Өнгөрсөн оны эхээр Тайландын нийслэл Бангкокт Ерөнхий сайдаа огцрохыг шаардан сөрөг хүчин жагсаал зохион байгуулах болсон. Зургаан сар үргэлжилсэн жагсаалын үеэр долоон хүн амиа алдсан юм. Тус улсын шүүхээс эдгээр хүмүүсийнамиа алдсан хариуцлагыг Й.Чинават үүрэх ёстой гэж үзэж байгаа аж. Сануулахад,өнгөрсөн онытавдугаар сард төрийн эргэлт болж, Й.Чинават тэргүүтэй Тайландын Засгийн газрыг огцруулсан юм. Үүний адил Йинглакийн ууган ах Тайландын экс Ерөнхий сайд Таксин Чинаватыг мөн 2006онд төрийн эргэлтээр огцруулж байсан удаатай. Тэрээр өдгөө хилийн чанадад дүрвэн амьдарч буй. Тайландын шүүх түүнд эчнээгээр хоёр жил хорих ял оноогоод байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Америкт шувууны томуу илэрчээ

АНУ-ын Вашингтон хотын хойд хэсэгт шувууны томуугийн “H5N1” вирус илэрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр “H5N1” вирус үхсэн нугаснаас илэрсэн байна. 10 гаруй шувууны фермийн үйл ажиллагааг зогсоож, шинжилгээ хийж байгаа аж. Вашингтоны удирдлагууд ирэх сарыг хүртэл шувууны мах борлуулахыг хориглож, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ

Categories
гадаад мэдээ

Карл Шваб Давосын уулзалтаар юуг онцлов

Өчигдөр /I.21/ Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын гүйцэтгэх захирал, профессор Карл Шваб үг хэлсэнээр Давосын чуулга уулзалт албан ёсоор эхэлсэн байна. Түүний нээлтийн ёслол дээр хэлсэн үгийг хураангуйлан хүргэж байна.

“Би өнгөрсөн жил жинхэнэ манлайллыг бүрдүүлдэг дөрвөн гол зүйл байдаг бөгөөд тэдгээр оюун ухаан, сэтгэл, өр зүрх, эрч хүч юм гэдгийг онцлон хэлж байсан. Энд хүрэлцсэн ирсэн та бүхэн бүгд манлайлагчид учраас бүгдэд нь дээрх авьяас чадвар байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэхүү чадваруудыг бид энэ хэд хоногт бүрэн ашиглах болно.

Нэгдүгээрт, оюун ухаан. Бид дэлхий дахинаа тулгамдаж буй бүхий л асуудлыг оруулсан хүнд хөтөлбөр бэлдсэн байгаа. Бүс нутгийн асуудлын хувьд ч , салбарын асуудлын хувьд ч тулгамдсан асуудлуудыг тусгаж өгсөн. Түүнчлэн бид асуудлыг зөвхөн тодорхойлоод орхих бус та бүхний хурц оюун билиг, хамтын хүчээр шийдлүүдийг дэвшүүлэхийг хүсч байна.

Үүний зэрэгцээ бид бүхэн зөвхөн хувийн ашиг сонирхлыг бодож энд ирээгүй. Харин бид зорилготой хамтын нийгэмлэгийн хувьд нийтийн өмнө тулгадсан асуудлыг шийдэх, сэтгэлээ чагнахаар энд хуран цугларсан.

Мөн бид энд бусдын асуудлыг ойлгож, тусгах, хуваалцах, бусдад анхаарах гэж ирсэн. Энэ бол өр зүрх юм. Түүнчлэн ойлголцож, халамжлах явдал бол энэ уулзалтын уриа байх ёстой. Эдгээр өдрүүдэд чуулга уулзалтын хүрээнд олон боломжууд гарах учраас бүгдийг дээд хэмжээгээр ашиглахын тулд нэлээд эрч хүч гаргаж ажиллах шаардлагатай болно” гэжээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ыг олон улсын шүүхэд өгнө

Украины Засгийн газар ОХУ-ыг терроризмтой тэмцэх НҮБ-ын олон улсын конвенцийг зөрчсөн хэмээж, Олон улсын шүүхэд өгөхөөр болжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав. Тэрбээр “Украины зүүн хязгаарт болж буй зөрчил мөргөөлдөөнийг Орос эхлүүлж, салан тусгаарлагчдыг зэвсгээр хангасан нь хууль бус. Бидэнд хангалттай нотолгоо байгаа” гэж ярьжээ.

Арсений Яценюк “Эхний ээлжинд Оросыг шүүхэд өгөх нотолгоо, баримтаа бүрдүүлэх болно. Дараа нь Орос улс НҮБ-ын конвенцийг хэрхэн зөрчиж буй асуудлаар олон улсын зөвлөхүүдээс зөвлөгөө авна. Бид ухсан нүхэндээ эргэн унахгүйн тулд сайтар бэлдэх шаардлагатай” гэсэн байна. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украины зүүн хязгаарт өрнөж буй асуудалтай ОХУ ямар ч хамааралгүй. Орос буруугүй гэдгээ батлах болно” гэжээ.

Өнгөрсөн оны сүүлээр Украины Ерөнхийлөгч Петр Порощенко Оросын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдэж байсан юм.