Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгост буутай этгээд хардалтын улмаас гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн харамсалтай хэрэг болсон. Энэ хэрэг намжаагүй байтал өчигдөр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Хуасон хотын орон сууцанд зэвсэгт этгээд эхнэр, нөхөр хоёрыг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн байна. Хохирогчид нь 80 орчим настай хүмүүс байсан бол зэвсэгт этгээд нөхрийнх нь дүү байжээ. Гэмт этгээд хоёр настанг хөнөөх үед бэр нь гарч зугтан цагдаад мэдэгджээ. Өмнөд Солонгост амиа хорлох тохиолдол багагүй гардаг ч долоо хоногийн дотор хоёр ч удаа хүний амь хөнөөгөөд амиа егүүтгэсэн тохиолдол гарсанд иргэдийнх нь зүгээс цочир хүлээж авч байгаа талаар Ариранг телевиз мэдээлжээ.
Category: гадаад
Өнгөрөгч шөнө Оросын сөрөг хүчний томоохон лидер ,“РПР Парнас” намын үүсгэн байгуулагч, Ярославль мужийн Думын гишүүн Борис Немцов Москва хотын төв гудамжуудын нэг болох “Большой Москворецкий мост”-оор алхаж яваад буудуулж амь насаа алдлаа. Түүнийг 23-н настай Украинаас ирсэн Анна хэмээх бүсгүйтэй цуг гүүрэн дээр алхаж явах үед цагаан өнгийн хөнгөн тэргээс бууж ирсэн залуу дөрвөн удаа буудаж амийг нь хороогоод зугтсан гэж РИА Новости мэдээлж байна.
Борис Немцов 1959 онд төрсөн, ерээд оны үед Нижегород мужийн амбан захирагчаас ОХУ-ын ерөнхий сайдын орлогч хүртлээ дэвшин Б.Ельцингийн залгамжлагч болох хүн гэтлээ яригдаж байсан нэгэн бөлгөө. Түүний эхнэр Раисагийн хэлснээр бол Немцовыг сүүлийн үед ална, хорооно хэмээн хэн нэгэн заналхийлж байсан бололтой. Москва хотын цагдаагийнхан энэ хэргийг ойрын хугацаанд илрүүлнэ хэмээн амлаж байна.
Б.Хулан
“Лалын улс”-ын хэт даврагсдад барьцаалагдан толгойгоо тасдуулсан барууны орны иргэдийг нэг л хүн хороож байсан. Бичлэгэн дээрх түүний дуу авиагаар мөгшсөн тагнуулын албаныхан энэ этгээд эсвэл англи хүн, эсвэл Британид суурьшаад олон жил болсон хүн байна хэмээн таамаглаад байсан билээ. Тэгвэл BBC-д бичснээр дээрх алуурчны жинхэнэ нэр хаягийг тогтоожээ. “Жихад Жон” хэмээн хочлогдоод байсан энэ хүний жинхэнэ нэрийг Мохаммед Эмвази гэдэг бөгөөд Кувейт улсаас гаралтай, Лондон хотын баруун хэсэгт амьдарч байсан Англи улсын иргэн гэж зарлалаа.
Б.Хулан
Америкийн нэрт дуучин Мадонна Их Британийн шилдэг дуучдад олгодог “Brit Awards” шагналыг гардуулах ёслолд оролцсон байна. Тэрээр тайзан дээр дуулж байгаад шатнаас унасан тухай мэдээллээ. Унасан даруйдаа дуулахаа больсон хэдий ч хэдхэн хормын дараа тоглолтоо үргэлжлүүлжээ. Бүжигчин ньМадоннагийн нөмрөгийг тайлах гэж байгаад татаж унасан хэмээн гэрчүүд ярьсан юм. Аз болоход нэрт дуучин маань гэмтэж бэртээгүй гэнэ.
Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг явуулахаар болжээ. Ээлжит бус сонгуулийг ирэх дөрөвдүгээр сарын 26-ны өдөр явуулах тухай тогтоолд тус улсын төрийн тэргүүн Н.Назарбаев гарын үсэг зурсан байна. Казахстаны Үндэс хуулийн цэц ч ийм шийдвэр гаргахад ямар нэгэн саад байхгүй гэсэн тайлбар өгчээ. ХаринЕрөнхийлөгч Н.Назарбаев үүнтэй холбогдуулан тайлбар хийхдээ “Ард түмний эрх ашгийг харгалзан үзсэний үндсэр дээр, надад гаргасан хүсэлт болон Үндсэн хуулийн заалтыг биелүүлэхийн тулд ийм тогтоол гаргалаа” гэжээ.
Ю.Дэлгэр
Мексикийн кино найруулагч Алехандро Гонзалес Иньяритту энэ жил шилдэг найруулагчаар тодорч харин түүний найруулсан “Birdman” шилдэгкиногоор шалгарч “Оскар” хүртсэн билээ. Тэрээр Мехико хотод төрсөн бөгөөд 2001 оноос АНУ-д амьдарч байгаа. Тэрээр Лос-Анжелес хотноо“Оскар”-ыг гардуулах ёслол болохын өмнөхөн Германы “Tagesspiegel” сонинд өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулъя.
-“Birdman”кино бол би хэмээн өөрийгөө хэт дөвийлгөж, бодит байдлаас тасарсан хүний тухай бүтээл. Та яагаад энэ сэдвийг хөндөх болов?
-Би аль хэдийнээс өөрийгөө хэт өргөмжилдөг хүний тухай бүтээл туурвих хүсэлтэй байсан. Нэг жишээ татъя. Улстөрчид бол хамгийн их хувиа боддог хүмүүс бөгөөд үүнийгээ өөрсдөө ч анзаардаггүй. Бодит байдал дээр хүн ямар байгаа, ямар байхыг хүсдэг хоёроо төдийлөн ялгаж салгаад байдаггүй. Ялгаж салгалаа гэж бодоход нэгийгнөгөөтэй нь хутгахгүй байх тун хэцүү. Өөрөөр хэлбэл толины өмнө зогсч байгаа хүн өөрийнхөө дүр төрхийг хараад хүлээн авч чадахгүй байна гэсэн үг.
-Та ч гэсэн би хэмээн өөрийгөө өргөмжлөхбодолтойгоо тэмцэж эхэлсэн үү?
-50 нас хүрээд маш том цохилт авсан гэх үү дээ. Хүний амьдралд ер нь юу чухал юм бэ? Яагаад байгаа байдал, хүрсэн зүйлдээ сэтгэл хангалуун бус байна?Нөгөө л би гэсэн бодол хүнийг идээд эхэлдэг. Би бол хамгийн мундаг, том нь. Ийм бодол бол хор шиг үйлчилгээтэй. Би ийм бодолд өөрийгөө автуулахгүй байж, үүнээс өөрийгөө чөлөөлөхийн тулд энэ киног хийсэн.
-Энэ бол жүжигчний тухай бүтээл. Та Брэд Питт, Кейт Бланшетт, Шон Пенн, Наоми Уатс гээд олон алдартай жүжигчидтэй ажилласан.
-Тэд чинь их сонин хүмүүс, би одоо болтол тэднийг ойлгодоггүй. Нэг тийм нууцлаг юмтай. Түүнд ньинтернэт, олон нийтийн сүлжээ нөлөөлсөн, дээр нь олны анхаарал зэргээс хамгаалагдаагүй.Тэд хэзээд ч олны өмнө гарахад биеэ бэлэн байлгах ёстой тул энэ нь сэтгэл санаанд нь нөлөөлдөг. Ингэхдээ ердийнхөөрөө байгаа мэт дүрийг үзүүлэх ёстой. Тэгээд зураг авалт дээр зодоонтой кино гээд л хэлэнгүүт огт өөр хүн болон хувирдаг.
-Та театрын чиглэлээр суралцсан гэсэн.
-Энэ бол үнэхээр гайхамшигтай урлаг. Уг нь би жүжигчний тухай кино хийхийг хүсээгүй. Харин энэ бүтээлээс хүн бүр өөрийнхөөамиа бодсон тэр бодолтойгоотэмцдэгээ олж харах байх.
-Майкл Китон “Birdman” киноны гол дүрд тоглосон. Тэр бас Бэтмений дүрийгбүтээсэн. Та хүүхэд байхдаа энэ киног үзсэн үү?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ энэ кино дэлгэцэнд гарахад би том болчихсон байсан. Ийм ер бусын баатруудын дүр бол үнэхээр аймшигтай. Дэлхий ертөнц дээр өсвөр насны охид, хөвгүүдээс өөр хүн амьдардаггүй юм уу гэж бодогддог. Эрт дээр үед болж байсан зүйлийнтухайөгүүлж байгаа мэтээр хийсэн мөртлөөгялалзсан, биеийг нь барьсан хувцастай хүн бусдад нэг зүйлийг ойлгуулах гээд л ийш тийшээ гүйгээд л.
-Та найруулагчийн хувьд жүжигчидтэйхэрхэн ажилладаг вэ?
-Хоёр янзын жүжигчин байдаг. Эхнийх ньгаднаасаа дотогшоо, хоёр дахь нь дотроосоо гадагшаа ажилладаг. Үүнийг нь олж хараад, ойлговол би шаардлагатай зүйлийг гарт нь бариулаад өгч чадна.Жүжигчин Майкл Китон жишээ нь маш мэдрэмжтэй, харин Эдвард Нортон бол их оюунлаг хүн.
-Та кино найруулагч болохоосоо өмнө Мехикод радиогийн нэвтрүүлэгчээр ажиллаж байсан гэсэн.Тэгэхдээ юмыг нүдний өмнө дүрслэгдэн харагдтал ярьж сурсан уу?
-Үүнийг хамгийн эхлээд ааваасаа сурсан. Аав маань юмыг гаргууд сайн ярьж өгдөг хүн байсан. Манай гэр бүлд тохиолдсон ямар ч таагүй явдлыг домог туульс болтол тэгж лярьж чаддаг байлаа. Жишээ нь “Чиний авга ах чинь шоронд орж байсныг чи мэдэх үү?” гэхэднь“Юу гэнээ? Шоронд орж байсан?” гээд гайхахад “Тиймээ ингэсэн юм: 1942 он…” гээд эхэлнэ шүү дээ. Ээж маань дундуур орж “Яагаад шоронд орсныг л мэдэх гээд байна шүү дээ” гэхэд нь “Хүлээж бай. Үүнийг бүр эхнээс нь ярих хэрэгтэй” гэнэ.Ингээд маш нарийн зүйлийн сонирхдог болгосон. Миний бас нэгэн багш бол Латин Америкийн уран зохиол.
Өнөө жилийн цагаан сараар Хятад улс 250 сая жуулчин хүлээн авсан байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт аж. Жуулчдаас тус улсад 140 тэрбум юанийн орлого орсон байна.
Хятадын жуулчлалын судалгааны хүрээлэнгийнхний мэдээлснээр, Хятадын цагаан сарын амралтаар аялан жуулчлагчдын тоо эрс өсөж дотоодын жуулчлал нэмэгджээ. Хятадын Бээжин, Сань Я, Шямэнь, Чэндү, Лижян зэрэг аялал жуучлалын халуун цэг болсон нутаг орон Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Америк зэрэг орон хүмүүсийн сонирхлыг сүүлийн үед улам их татах болжээ.
Цахим тоглоомонд донтох явдал хүүхэд залуучуудын дунд газар авах болсон. Улмаар эцэг, эхийн тавьсан шаардлагаас үүдэн гэрээсээ дайжих, гэмт хэрэгт холбогдох явдал ч нэг бус тохиолдоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ыг Кентуки мужид цахим тоглоомонд дурлагч нэгэн хүү аймшигтай гэмт хэрэг хийжээ.
16 настай Джейсон Хендрикс гэгч өөрийг нь компьютер тоглохыг хориглосны төлөө өөрийн эцэг Кевин болон эх Сара Хендрикс, 12 настай охин дүү Грейс нарыг буудан хөнөөжээ. Тэрээр хэрэг үйлдсэнийхээ дараа галт зэвсэг, буу, сумаар зэвсэглэн зугтаасан байна. Гэмт этгээд зугтаж явах үедээ зам тээврийн зөрчил гаргаж түүнийг зохицуулахаар ирсэн цагдаа нартай буудалцаж байгаад суманд өртөн амиа алдсан байна. Түүнийг компьютерт хэт автаж, цаг хязгааргүй тоглохыг хориглосон явдал гэр бүл, ойр дотны хүмүүсээ хөнөөх гол шалтгаан нь болсон хэмээн хууль сахиулагчид үзэж байгаа гэнэ.
Канадын оюутнууд шивээсийг ямар ч ул мөргүй, өвдөхгүйгээр арилгах тос зохион бүтээлээ гэж Independent хэвлэлд мэдээлжээ.
“Шивээсийг лазераар арилгахад түлэгдсэн юм шиг сорви үлддэг бол бидний энэ тосыг түрхсэнээр ямар ч сорви, ул мөр үлдэхгүй, мөн өвдөхгүй гэж 27 настай аспирант Алек Фалькенхам хэлсэн байна. Тэр бас энэ бол хэзээ нэгэн цагт гангарч шивүүлчихээд арилгамаар санагдах үед эрүүл мэндэд ямар ч аюулгүйгээр, блгино хугацаанд, хямд зардплаар түүнийгээ арилгаж болох арга гэж хэлжээ.
Фалькенхамын хэлж байгаагаар бол 10, 10 см-ийн харьцаатай шивээсийг арилгахад ердөө 4,5 долларын үнэ бүхий тос л хэрэгтэй гэнэ.
Одоогоор энэ тосыг туршиж байгаа юм байна.