Categories
гадаад мэдээ

Ромын пап лам хоригдлуудыг эргэжээ

Ромын пап лам Францис Италийн Неаполь хотын хорих газарт бямба гаригт айлчилжээ. “Дэйлимэйл”-д мэдээлснээр тэрээр трансжендер, гей зэрэг 90 хоригдолтой хамт үдийн хоол барьж, уучлал, хайр болон хүндлэлийн талаар ярилцсан гэнэ. Мөн шоронгийн удирдлагаас тусгай зөвшөөрөл авч хоригдлууд өөрсдийн бэлдсэн хоолоо пап ламд өргөн барьжээ. Анхандаа хорих газраас тэдэнд Францис ламтай уулзахыг зөвшөөрөхгүй байсан гэнэ. Гэвч пап лам “Би хэнийг ч ялгадаггүй” хэмээн мэдэгдэн өөрийн хүсэлтээр тэдэнтэй уулзсан байна.

Categories
гадаад мэдээ

Эболагийн 150 шинэ тохиолдол бүртгэгджээ

Энэ сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24767 хүн өвчилж, 10243 хүн (41.3 хувь) нас барсан байна. Гуравдугаар сарын 11-нээс хойш 150 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Гвинейд 95, Сьерра-Леонд 55 тохиолдол нэмэгдсэн бол Либерит батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Б.Обама харш худалдан авсан гэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Оба­ма Хонолулуд харш худалдаж авсан тухай Аме­ри­кийн “KITV4” телевиз мэдээл­лээ. Тус телевизийн дарга энэ талаар ярихдаа “Хонолулу дэх Уэйманалогийн байшинг мэдэхгүй хүн үгүй. Түүнийг зарсан гэсэн. Харшийг АНУ-ын Ерөнхийлөгч худалдан авсан гэсэн” хэмээжээ. Төрийн тэргүүн үл хөдлөх хөрөнгийг“Waimanalo Paradie LLC”фирмээр дамжуулан авсан бололтой. Б.Обама Хавайд харштай болсон талаар арлын оршин суугчдаас сэтгүүлчид асуусан байна. Ямар ч байсан төрийн тэргүүнтэй хөрш зэргэлдээ амьдрах болсондоо их баяртай байгаагаа тэд хэлжээ.

Америкийн төрийн тэргүүний худалдаж авсан гээд байгаа харшийг 1933 онд барьсан бөгөөд 8.7 сая ам.доллараар үнэлэгдсэн юм байна. Б.Обама гэр бүлийнхээ хамт Хавайд ойр ойрхон очиж амардаг билээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт галт тэрэг осолдож 150 хүн амь үрэгджээ

Энэтхэгийн хойд нутагт галт тэрэг осолдсоны улмаас ойролцоогоор 150 хүн амь үрэгдэж, 150 хүн гэмтэж бэртсэн байна. Өнөөдөр өглөө Варанаси мужийн Дехрадун хотоос Уттар-Прадеш мужийг зорьж явсан галт тэрэг замаасаа гарчээ. Зүтгүүрболон гурван вагон замын хажуу руу унасан тухай мэдээлсэн бөгөөд хөдөлгүүр нь эвдэрснээс осолдсон бололтой. Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт аваачиж яаралтай тусламж үзүүлсэн байна. Харин Уттар-Прадеш мужийн захиргаанаас хохирогсдод нөхөн төлбөр олгоно гэдгээ мэдэгджээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Аргентиний зорчигч тээврийн онгоц осолджээ

Аргентиний зорчигч тээврийн онгоц Уругвайн газар нутаг дээгүүр нисч яваад осолдсон байна. “Beechcfraft-90“ онгоцонд найман хүн сууж явсан бөгөөд доод тал нь гурван хүн амь үрэгдсэн тухай мэдээллээ. Уругвайн Пунта-дель-Эстэ хотын ойролцоо нисч яваад ийнхүү осолдсон байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Маргааш дэлхийн ”Аз жаргалын өдөр”

2a5c9d_7c3e7ca42b7dd094big_x320НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон улс орнуудад тэмдэглэх тухай зөвлөмж гаргасан. Энэ дагуу “Аз жаргалын зам” ТББ-аас энэ өдрийг “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор 2 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Уг өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн захидлын талархан хүлээн авч аз жаргалын захидлын давалгааг хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм. Мөн тус өдрийг угтаж зарласан эссе бичлэг, гар зургийн уралдааны материалыг байгууллага дээрээ болон “Зар” сонины байранд тус тус хүлээн авч байгааг зохион байгуулагчид нь хэллээ. “Аз жаргалын зам” ТББ-ын тэргүүн Д.Баясгалан, “Манай орон дэлхийн аз жаргалын жагсаалтад 215 орноос 146-д жагсдаг. Уг индексийг тухайн орны хүчилтөрөгчийн хэмжээ, дундаж наслалт, гэр бүл салалт, ДНБ гэх мэт 40 төрлийн үзүүлэлтээр дүгнэж гаргадаг. Сонирхуулахад уг жагсаалтыг Бутан улс тэргүүлдэг. Манай орны хувьд стресс ихтэйгээс гадна аливаа зүйлийг сөрөг өнцгөөс нь хардаг хүн цөөнгүй байдаг. Аз жаргалыг зөвхөн өөрөө бүтээдэг тул сэтгэлгээгээ эерэг болгож өөрчлөх хэрэгтэй” гэв. Энэхүү тэмдэглэлт өдрийг олон улсад өндөр ач холбогдолтой тэмдэглэдэг бөгөөд эерэг сэтгэлгээний давалгааг дамжуулан түгээдгээс гадна аз жаргалын дууны жагсаалтыг хүртэл гаргадаг аж.

Categories
гадаад мэдээ

Словакийн ерөнхийлөгч Ялалтын баярт очихгүй

Словакийн ерөнхийлөгч Андрей Киска Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын арга хэмжээнд оролцохгүй болсон тухай ТАСС дамжууллаа.

Украины байдал, Крымыг Орост нэгтгэсэнтэй түүний шийдвэр хамаатай хэмээн Киска мэдэгдэв. “Украин, Крымын байдлын улмаас армийн хүчин чадлыг харуулсан парадад би оролцох хүсэлгүй байна” хэмээн Кимка хэлжээ. Харин тэрээр тавдугаар сарын эхээр Словакийг чөлөөлсөн Зөвлөлтийн дайчдын оршуулгад хүндэтгэлийн цэцэг өргөх гэнэ.

Ялалтын баярын арга хэмжээнд оролцоно гэдгээ 26 улсын лидерүүд баталгаажуулан мэдээлсэн гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь мэдээлсэн байлаа.

Categories
гадаад мэдээ

Украинд халаалтын үнийг огцом нэмжээ

Украинд хүн амын төвлөрсөн хангамжийн халуун усны үнийг дөрөвдүгээр сарын 1-нээс 55-57 хувиар, халаалтын үнийг 73 хувиар нэмэгдүүлж байгааг Украины Бүс нутгийн яамны “Амьдралын хангамж”-ийн газрын газрын дарга Наталья Хоцяновская мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, үнийн өсөлтийн асуудлыг яам ба Үндэсний коиссийн хуралдаанаар хэлэлцжээ.

Ахуй үйлчилгээ, амьдралын хангамжийн үндэсний комисс гуравдугаар сарын 19-нд иргэдийн усан хангамжийн үнийг нэмнэ гэж мэдээлж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Япон дахь АНУ-ын элчин сайдыг заналхийлжээ

Кэролайн Кеннеди

Япон дахь АНУ-ын элчин сайд Кэролайн Кеннеди болон Окинава арал дахь ерөнхий консул Алфред Маглеби нарыг утсаар заналхийлжээ. Токио хотноо орших АНУ-ын элчин сайдын яаманд өнгөрсөн хоёрдугаар сард хэд хэдэн удаа заналхийлж, сүрдүүлсэн дуудлага ирсэн байна. Сүрдүүлгийн зорилго юу байсан талаар АНУ-ын элчин сайдын яам мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин Японы цагдаагийн газраас мэдээлснээр утсаар заналхийлсэн этгээд англи хэлээр ярьж байсан гэнэ.

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн охин, 55 настай Кэролайн 2013 оны арваннэгдүгээр сард Япон дахь элчин сайдаар томилогдсон юм. Японы Окинава аралд АНУ-ын 25 мянга орчим цэрэг байрлаж буй.

Өмнө нь энэ гуравдугаар сарын эхээр Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд Марк Липперт халдлагад өртсөн билээ. 55 настай эрэгтэй АНУ-ын элчин сайдыг хутгаар зүсч, хацар, гаранд нь гүн шарх үлдээсэн юм.

Categories
гадаад мэдээ

Алдарт Брюс Уиллис 60 нас хүрлээ

Холливудын нэрт найруулагч, жүжигчин Брюс Уиллисөнөөдөр 60 нас хүрлээ. “Хатуу самар”, “Найзууд” , “Зургаа дахь мэдрэхүй” зэрэгбүтээлүүдээрээ тэрээр Америкт төдийгүй дэлхий дахинаа танил болсон. Түүний амжилтанд хүрсэн замнал нь маш сонин.

Ю.Дэлгэр