Categories
гадаад мэдээ спорт

Өвлийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн наадамд манайхан анх удаа оролцоно

ОХУ-ын Ханти-Мансийск хотноо гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд Өвлийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн 18 дахь удаагийн наадам болно. Тус тэмцээнд анх удаа Монгол тамирчин оролцох гэж байна.
Дөрвөн жил тутам болдог сонсголын бэрхшээлтэй иргэдийн өвлийн спортын наадамд манай улсаас Диф спортын хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр ахлагчтай баг оролцоно. Манай баг тамирчдын хувьд гүйлтийн цанын төрлөөр спортын мастер Б.Ганпүрэв, дасгалжуулагч Н.Сандагдоржийн удирдлага дор оролцох юм. Түүний хувьд гурван зайд уралдана.
Энэ удаагийн наадамд 27 орны 450 гаруй тамирчин спортын таван төрөлд өрсөлдөх юм.
Дашрамд сонирхуулахад, манай улсын тамирчид зуны энэ төрлийн наадамд 1997 оноос хойш нийт таван удаа оролцохдоо бүгдээс нь медальтай ирж байсан бөгөөд 1 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль аваад байна. Хамгийн сүүлд буюу 2013 онд Софийн зуны наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Энэхүү наадамд оролцож ирсэний дараа бид өвлийн спортын төрлүүдэд анхаарлаа хандуулж эхэлсэн юм.

Categories
гадаад мэдээ

​Францын өмнөд нутагт Airbus А320 онгоц осолдлоо

Германы Germanwings агаарын тээврийн пүүсд харьяалагддаг Airbus А320 онгоц өнөөдөр Испаний Барселон хотоос нисч Францын өмнөд хэсгийн уулархаг нутаг руу орох үедээ холбоо тасарч тун удалгүй онгоцны аюулгүй ажиллагааны тусламж хүссэн дохио ажиллаж эхэлсэн тухай france press мэдээлж байна. Германы Дюссельдорф хот орхоор нисч байсан энэ онгоцонд 148 зорчигч нисч явсан гэх бөгөөд аврах ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн хэлснээр бол өндөр уулсын дунд цас мөстэй газар огцом өндрөө хаяж унасан дээрх онгоцны зорчигчдод амьд үлдсэн байх магадлал тун бага гэж үзэж байна.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

Хятадад гурван уйгурыг цаазаар авчээ

Хятадаас хэл, ёс заншил, шашин шүтлэг ондоо уйгур үндэстнүүд Шинжаан дахь Бээжингийн дарангуйллыг эсэргүүцэн бослого, тэмцэл өдүүлэх нь энгийн үзэгдэл болсон.
Хятадын баруун өмнөд нутгийн Кунмин хотын галт тэрэгний буудалд мэсээр халдлага үйлдэж, 31 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван уйгур хүнийг өнөөдөр цаазаар авчээ. Хятадын шүүх өнгөрсөн есдүгээр сард Шинжаан-Уйгураас ирсэн Искандар Эхет, Тургун Тохтуняз, Хасаян Мухаммед нарт цаазаар авах ял оноосон юм. Харин дэлхийн уйгур конгресс байгууллагаас Хятадын шүүх тэднийг шударгаар шүүгээгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн Патигуль Тохти гэгч жирэмсэн эмэгтэй дээрх халдлагад буруутгагдан бүх насаараа шоронд хорих ял сонссон юм.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нд Кунмин хотын галт тэрэгний буудалд гарсан хэргийн үеэр Хятадын цагдаа нар өөр дөрвөн сэжигтнийг буудаж устгасан юм. Халдлагын улмаас 141 хүн гэмтсэн аж.

Categories
гадаад мэдээ

Их Британид хуванцар мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарлаа

Их Британийн Шотландад таван паунд стерлингийн үнэлгээтэй хуванцар мөнгөн дэвсгэртийг арилжааны “Clydesdale“ банк гүйлгээнд гаргасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ферт оф Форт хоолойн дээгүүр гүүр барьсны 125 жилийн ойд зориулж хэвлэсэн хуванцар мөнгөн энэ дэвсгэртийг нийт хоёр сая орчмыг хэвлэх ажээ.

Харин ирэх жилээс Их Британид тус улсын Ерөнхий сайд байсан В.Черчиллийн хөрөг бүхий таван паунд стерлийнгийн, нэрт зохиолч эмэгтэй Ж.Остины хөрөг бүхий арван паунд стерлингийн мөнгөн тэмдэгт тус тус гүйлгээнд гарах юм байна.

Анхны хуванцар мөнгөн тэмдэгтийг Австралид 1980-аад оны сүүлээр гаргасан бөгөөд өдгөө Израиль, Шинэ Зеланд, Канад, БНХАУ зэрэг 20 гаруй оронд ашигладаг билээ. Хувацнар мөнгөн тэмдэгт хэвлэх нь цаасан мөнгөн тэмдэгтээс өртөг ихтэй ч 2.5 дахин удаан ашиглагддаг гэнэ.

Categories
гадаад мэдээ

Хятадын хүсэлтээр недарландчууд мумиг тэдэнд өгөх үү?

Нидерландын “Drents” музейн үзмэр болох 1000 гаруй жилийн настай буддагийн дүртэй баримал дотроос занданшуулсан шарил олдсон тухай шуугиан дэгдсэн билээ. Харин БНХАУ-ын шашны шинжээч мэргэжилтнүүд энэхүү ламын занданшуулсан шарилыг 1995 онд Зүүн Хятадын нэгэн тосгоны сүмээс хулгайд алдагдсан хэмээн олон улсын хэвлэлд хандан мэдэгджээ.

Хятадын Фужион мужийн Соёлын өвийг хамгаалах мөрдөн товчоо уг баримлыг тосгоны ариун сүмд байрлуулан өвөг дээдэс нь шүтэн дээдэлж ирснийг батлах зураг, нотлох баримтыг цуглуулсан байна. Тиймээс өөрийн эзэмшлийн ховор нандин соёлын өвийг эх орондоо буцаан авчрахаар хөөцөлдөж эхэлсэн тухай тус газрын хэвлэлийн төлөөлөгч Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.

Түүний мэдэгдсэнээр энэхүү баримал доторх занданшуулсан шарил нь Zhanggong Zushi гэх буддын ламынх гэнэ. Энэ лам нь 20-иод настайгаасаа ном эрдмийн чадал нь тэгширч ард зоны өвчин хуучийг эдгээн, буддын шашны сургаал айлдан нэр алдар нь цуурайтсан нэгэн байжээ. Тэрээр 37 настайдаа нас барсны дараа Хятадын Сүн улсын үед (960-1279) нутгийн иргэд түүний занданшсан биеийг хөшөө болгон шүтэхээр гадуур нь баримал хийсэн аж.

Түүнээс хойш малгай хувцас өмсгөн ариун сүмдээ шүтээн болгон залж, 1995 он хүртэл он удаан жил сүслэн мөргөсөөр иржээ. Харин 1995 онд хулгайд алдагдан өмсгөдөг байсан малгай, хувцас нь л сүмдээ үлдсэн байна. Нутгийн иргэд одоог хүртэл түүнийг нь хадгалдаг хэмээжээ.

Хятадын зүгээс ийнхүү баримт нотолгоо гарган өөрийн соёлын үнэт өв хэмээн нэрлэн эх оронд нь буцаахаар хөөцөлдөж эхэлмэгч баримлыг эзэмшигч нь музейгээс яаралтай эргүүлэн авчээ. Уг баримал нь Голландын нэгэн цуглуулагчийн эзэмшилд бүртгэлтэй байгаа ба Европын орнуудаар гарах үзэсгэлэнгийн үзмэрийн нэг хэсэг болгон түр хугацаанд Унгарын байгалийн түүхийн музейд байрлуулаад байсан аж.

Унгарын музейд гарч буй үзэсгэлэн өнгөрсөн оны аравдугаар сард нээгдсэн ба ирэх тавдугаар сарын 17 хүртэл үргэлжлэх юм байна. Харин өнгөрсөн баасан гаригт занданшуулсан шарилыг эзэмшигчийн буцаан Нидерланд руу авч явсан тухай тус музейн сайт дээр албан ёсоор мэдээлсэн байна.

Дэлхийн нийтийн анхаарлыг татаад буй энэхүү баримал дотор занданшуулсан ламын шарилыг Хятадууд хууль журмын дагуу эх оронд нь буцаан өгөх ёстой хэмээн үзэж байгаа ч Нидерландын зүгээс өөр байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Нидерландын “Drents” музейн зүгээс уг баримлын эзэмшигч нь өөрийн нэрээ нууцлахыг хүсч байгаа ч хуулийн дагуу худалдаж авсан гэдгээ мэдэгдсэн хэмээсэн байна.

Эзэмшигч нууцлаг эрхэм уг баримлыг сэргээн засварлуулахаар музейн мэргэжилтнүүдэд хандасны дараа Амерсфорт хотын “Meander” эрүүл мэндийн төвд компьютер томографын шинжилгээ хийхэд дотор нь хүний занданшсан шарил байгаа нь тогтоогдон энэ хэрэг олны анхаарлын төвд орсон юм.

Шинжээчид баримал дотор буй занданшсан шарилын дотор эрхнүүд байхгүй, хятад ханз үсэг бүхий хуйлсан цаасан дээр суулгасан байжээ.

“Drents” музейн эрхлэгч Винсент Ван Вилстерен “Бид энэ ламын занданшуулсан шарилыг эхний 200 жилдээ л Хятадын тосгоны сүмд байсан хэмээн таамаглаж буй юм. Харин хожим хойно 14 дүгээр зуунд уг шарилын гадуур баримал хийх ажил хийгдсэн бололтой. Одоогоор ДНХ-ы шинжилгээний хариуг хүлээж байна. Түүнээс бүх зүйл хамаарна” хэмээжээ.

Юутай ч Хятадууд нэн ховорт тооцогдон дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод буй занданшсан шарил бүхий баримлыг өөрийнх хэмээн батлан эргүүлэн авахаар тууштай ажиллахаа мэдэгдээд байна.

Categories
гадаад мэдээ

Сакура цэцэглэж эхэлжээ

Японы нийслэл Токио хотод сакура цэцэглэж эхэлжээ. Тус хотод орших Ясүкүнийн сүмийн дэргэдэх “хяналтын мод” гэж нэрлэдэг сакурагийн бут даваа гарагийн өглөө дэлбээгээ нээж эхэлэсэн байна. “Токиод сакура цэцэглэж эхэллээ” гэж телевизийн “NHK” суваг цаг уурын албаны мэдээллээс иш татан уламжилжээ.

Цаг уурчдын мэдээлж байгаагаар бол энэ жил сакура 2014 оныхыг бодвол хоёр хоногийн өмнө цэцэглэж эхэлжээ. Хамгийн түрүүнд өмнө зүгийн Кагошима мужийн Кагошима хотод гуравдугаар сарын 21-нд сакура дэлбээлжээ. Харин умард зүгийн Хоккайдо аралд сакура бүр тавдугаар сарын дундуур цэцэглэдэг байна.

Categories
гадаад мэдээ

АНУ Йемен дэх Дипломат төлөөлөгчийн газраа хаав

АНУ Йеменээс хамгийн сүүлчийн дипломатчаа эгүүлэн татсанаа албан ёсоорөчигдөр зарлалаа. Үүнээс өмнөхөн тус улс цэргүүдээ нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлж байв. Ингэснээр АНУ түр хугацаагаар тус улсаас иргэдээ ийн татлаа. Гэсэн хэдий ч тэд алан хядагчидтай тэмцэх зорилгоор Йемений Засгийн газарт туслах болно гэдгээ мэдэгджээ.Өнгөрсөн баасан гаригтЙемений нийслэл Санад мөргөл болох үеэр алан хядагчид хоёр ч сүмд халдсан байна. Хамгийн сүүлийн мэдээгээр халдлагын улмаас 140 гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. Мөн хэдэн зуун хүн шархаджээ. Уг хэргийн хариуцлагыг “Лалын улс” бүлэглэлхүлээхээ мэдэгдсэн байна.

АНУ Йемен дэх Дипломат төлөөлөгчийн газраа хаасан юм. Тухайн үед дипломат төлөөлөгчид болон гэр бүлийнхнийг нь дийлэнхийг эгүүлэн татсан аж. Тус улсад улс төрийн хямралаас үүдэн нөхцөл байдал хурцадсаар буй. Тухайлбал, Аравийн хойг дахь “Аль-Кайда” бүлэглэл үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр байна. Мөн Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансуру Хадиг дэмжигчид, армийнхан, шийтийн босогчдоос бүрдсэн “Ансар Аллах” хөдөлгөөнийхний хооронд ширүүн тэмцэл өрнөөд байна.

Categories
гадаад мэдээ

Киргизийн Ерөнхийлөгч Европт айлчилж байна

Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев өнгөрсөн ням гаригт Европ дахь айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр энэхүү айлчлалаараа Австри, Франц, Швейцарь, Бельги, ХБНГУ зэрэг таван оронд айлчилж, төр засгийн тэргүүнүүдтэй уулзах юм. Мөн энэ үеэр Европын холбооны удирдлагатай ч уулзах гэнэ.

Categories
гадаад мэдээ

Гүржид жагсаал болов

Гүржийн нийслэл Тбилиси дэх Эрх чөлөөний талбайд өнгөрсөн бямба гаригттус улсын сөрөг хүчнийхэн Засгийн газраа огцрохыг шаардан жагсчээ. Тус улсын Ерөнхийлөгч асан М.Саакашвили тэргүүтэй “Нэгдсэн үндэсний хөдөлгөөн” цуглаанзохион байгуулсан аж. Жагсаалд 50 мянган хүн оролцсон гэж мэдээлж байгаа ч хараат бус шинжээчдийн мэдэгдсэнээр ойролцоогоор арван мянган хүн байсан гэжээ. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг “Нэгдсэн үндэсний хөдөлгөөн” намын гишүүн Ника Мелия төв талбайд үг хэлэхдээ “Засгийн газар огцрохын хамт олигархи, экс Ерөнхий сайд Б.Иванишвили ч огцрох ёстой” гэсэн байна. Учир нь тэрбээр Б.Иванишвилиг Гүрж улсыг удирдаж байна хэмээн үзэж байгаа аж. Мөн үүнтэй зэрэгцэн хотын нөгөө захад төрийн байгууллагуудын төлөөллүүд ч бас жагсчээ. Тэд эсрэгээрээ М.Саакашвилийн удирдаж буй намыг тарааж, шүүхэд өгөх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сард М.Саакашвилиг дэмжигчид Засгийн газрын бодлогоо шүүмжлэн огцрохыг шаардаж байсан удаатай.

Categories
гадаад мэдээ

Хилийн маргаантай асуудлаарх хэлэлцээг эхлүүлжээ

Энэтхэгийн Шинэ Дели хотноо Хятад, Энэтхэгийн талууд Гималайн бүс нутгийн хилийн маргаантай асуудлаарх ээлжит хэлэлцээг эхлүүлжээ. Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөх Аджит Довалын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи гуравдугаар сарын 22-24-ний хооронд тус улсад айлчилж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди ирэх тавдугаар сард Хятадад айлчлах бөгөөд талууд хоёр талын худалдааг өргөжүүлэхээр зорьж буй. Харин хилийн маргаантай асуудал нь тодорхой хэмжээгээр үүнд саад болох гэнэ. Хятадын тал Гималайн бүсэд байрлах Энэтхэгийн Аруначал-Прадеш мужийн нутагт 90 мянган ам дөрвөлжин км газрыг өөрийн эзэмшлийнх гэж үздэг бөгөөд Өмнөд Түвд хэмээн нэрлэдэг байна. Харин Энэтхэгийн тал Хятадын харьяанд буй Аксайчинд байрлах 38 мянган ам дөрвөлжин км газрыг тус улс хууль бусаар эзэмшиж байна хэмээн буруутгадаг байна. 1962 онд хоёр улсын заагт орших 3500 км бүхий хилийн зурвас газраас үүдэн Энэтхэг-Хятадын дайн болж байсан түүхтэй.