Categories
гадаад мэдээ

Украины мужид 8000 буу хулгайд алдагджээ

Украины Львов муж дахь Дотоодын цэргийн нэгэн агуулахаас 5000 автоамат, 3000 гар буу хулгайд алдсан хэрэг гарчээ. Хулгайчид калашникоын автомат, макаров гар буунаас гадна 100 ширхэг гар пулемёт, галаар шүршигч 12, сум, гар бөмбөг авч явсан байна.

Энэ зэвсгийг зэвсэгт мөргөлдөөн болж байгаа зүүн бүс нутаг руу илгээх байх гэж шинжээчид таамаглаж байна. Эсвэл украины баруун хилээр дамжин европын бусад орон руу гаргаж ч магадгүй гэнэ.

Categories
гадаад мэдээ

Элчинд халдсан этгээдийг шүүх хурал эхэллээ

Өмнөд Солонгосын Сөүл хотноо суугаа АНУ-ын элчин сайд Марк Липпер өнгөрсөн сарын 5-нд хуралд оролцохоор явж байхдаа халдлагад өртөж, нүүр болон гарандаа хүнд гэмтэл авсан билээ. Халдлагын дараа сайд эмнэлэгт хэвтэж, нүүрэндээ 80 оёо тавиулсан юм. Тэгвэл элчинд халдсан Өмнөд Солонгосын иргэн 55 настай Ким Ки Жоны шүүх хурал Сөүл хотноо эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Шүүхээс түүнд хүний аминд хүрэхийг завдсан, гадаадын төлөөлөгчид халдаж, хүнд гэмтэл учруулсан, улсын нэр хүндийг гутаасан гэх хэрэгт буруутгажээ.

Ким Ки Жон элчинд халдсан шалтгаанаа “Марк Липпер хоёр Солонгосын дайтуулахыг оролдож байна. АНУ, Өмнөдийг санаатайгаар турхирч, Хойдод дарамт учруулж байна” гэж ярьжээ. Сөүлийн цагдаагийн газраас түүнийг Хойд Солонгосын тагнуул байж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр 2005-2014 оны хооронд тус улс руу 15 удаа зорчсон нь тогтоогджээ.

Categories
гадаад мэдээ

Фидель Кастрогийн биеийн байдал дээрджээ

айбййб

Кубын эцэг Фидель Кастрогийн биеийн байдал тааруу байгаа хэмээн хэсэг хугацаанд нам гүм байсан. Тэрбээр өчигдөр олон нийтийн өмнө ил гарсан байна. Өдгөө 88 нас хүрсэн түүний хувьд биеийн байдал нь дээрдсэн төдийгүй Венесуэл улсын төлөөлөгчидтэй уулзжээ. Кубын хувьсгалчтай уулзалт хийснээ дараа Венесуэлийн улстөрч “Фидель Кастрогийн бие сайн, эрүүл саруул ухаантай байгаа” гэж мэдэгдлээ. Венесуэлийн нэгэн эмч Фидель Кастрогийн тархинд цус харваж, хооллож, ярих нь бүү хэл хүн танихаа ч больсон тухай хэвлэлд ярилцлага өгч шуугиан дэгдээж байсан юм. Гэсэн ч тэр өнөөдөр эрүүл саруул байна” хэмээн Associated Press агентлаг мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Арабын нэгдсэн Эмират шороон шуурганд дарагджээ

Арабын нэгдсэн Эмират улс шороон шуурганд дарагдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Цөлөөс ирсэн шороон шуурганы улмаас Дубай хотын дэлхийд алдартай тэнгэр баганадсан барилгууд ч үзэгдэхгүй болоход хүрсэн байна.
Шороон шуурганы улмаас хамгийн ихдээ 500 метрийн зайд байгаа томоохон объект л харагдаж байгаа аж. Ийм хүчтэй шуурганаас болж Дубайн олон улсын онгоцны буудлаар дамжих зарим нислэгүүдийг зоггсоосон нь олон мянган зорчигчдод хүлээлт үүсгээд байна.
Нийслэл Абу Даби хотын цагдаагийн газрын мэдээлснээр шуурганы улмаас гарсан осол гэмтэл бүргээгдээгүй гэлээ.


Цаг уур судлаачид Арабын нэгдсэн Эмиратыг шар өнгөд хувиргаж буй шороон шуургыг ирэх амралтын өдөр гэхэд намжина хэмээн мэдээлжээ.
Тус бүс нутагт хүчтэй шороон шуурга ховор үзэгдэл биш юм. Гэвч энэ удаагийн шуурга өмнөхүүдээсээ илүү хүчтэй байгаа тухай орон нутгийн оршин суугчид онцолсон байна.

Categories
гадаад мэдээ

Ирантай гэрээ байгуулж чаджээ

Швейцарийн Лозанна хотноо өчигдөр “P5+1” Ираны цөмийн хөтөлбөрийн үндсэн гэрээг Тегераны талтай байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Үндсэн гэрээний дагуу Иран уран баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа 98 хувь хүртэл нь бууруулахаар болсон байна. Тегеран гэрээг хэрэгжүүлсний хариуд АНУ болон Европын холбоо Иранд тавиад буй эдийн засгийн хоригоо цуцлахаа амалж, ирэх долоо хоногоос эхлэн ажил хэрэг болгохоо “P5+1” мэдэгджээ. Гэрээ амжилттай байгуулсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “P5+1” холбоонд талархалаа илэрхийлж “Бид гэрээний хэрэгжилтийг сайтар хянан ажиллах болно. Биднийг болон олон улсыг хуурах гэж оролдох хэрэггүй. Өнөөдрөөс эхлэн Тегеран олон улсын анхааралд орлоо” гэж хэлжээ. Иран уран баяжуулахад ашигладаг центрифугийн тоог гуравны хоёроор бууруулах аж. Тэднийг дахин ашиглахаас сэргийлэн олон улсын цөмийн энергийн агентлаг хяналтандаа авч, сард 1-2 удаа шалгалт хийхээр тохиролцсон байна.

Categories
гадаад мэдээ

Тайландад онц байдлыг халлаа

Тайландын эрх баригчид 2014 оны 10-р сарын 20-оос мөрдөж эхэлсэн байлдааны цагийн онц байдлын журмыг халлаа. Гэхдээ байлдааны цагийн онц байдлыг халсан ч Тайландын захиран хянаж байгаа цэргийнхний эрх мэдлийг халсангүй. Тухайлбал, цэргийнхэн ба аюулгүй албаныхан иргэдэд ямар нэг ял тулгалгүйгээр долоо хоног хүртэл хугацаагаар баривчлах эрхтэй, Энх тайван ба хэв журмын үндэсний зөвлөлийн даргын зөвшөөрснөөс бусад бүх төрлийн таваас илүү хүн оролцсон улс төрийн жагсаалыг хориглосон зэрэг нь хэвээр үлдэж. Үүний дээр байлдааны цагийн журамд байсан зарим хязгаар, хориг хэвээр үлдсэн байна.
2014 оны 5-р сард Тайландад төрийн эргэлт гарсан. Улмаар цэргийнхэн олон сарын турш үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоохын тулд улс даяар байлдааны цагийн журмыг мөрдөх болсон юм. 2014 оны эхний саруудад түр Засгийн газрыг огцрох, парламентын ээлжит бус сонгууль явуулж, улс төрийн тогтолцоонд өөрчлөлт хийхийг шаардсан Засгийн газрын эсрэг жагсаал, цуглаан тасрахгүй байсаар ийм үр дүнд хүргэсэн юм.

Categories
гадаад мэдээ

В.Путин АНУ-д айлчилаар болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 жилийн ойн чуулганд үг хэлэхээр төлөвлөж байгаа тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Энэ нь В.Путины 2007 оноос хойш хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дахин хүйтэн дайны уур амьсгал бүрдээд байгаа энэ цаг үед улс төрийн өндөр ач холбогдолтой айлчлал болно гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ Нью-Йорк хотноо болох Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох эсэх нь олон улсын нөхцөл байдлаас шалтгаалах учраас наймдугаар сарын эхээр эцсийн шийдвэр гарна гэж Оросын өдөр тутмын Коммерсант сонинд мэдээлжээ. Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч мөн эцсийн тов гараагүй хэмээн мэдэгдэж байгаа аж. Есдүгээр сард болох Ерөнхий Ассамблейн 70 жилийн ойн чуулганд дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн оролцох төлөвтэй байгаа юм. Харин В.Путин хамгийн сүүлд 10 жилийн өмнө Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байсан билээ. Тэрнээс өмнө 2000 болон 2003 онуудад энэхүү чуулганд оролцож байсан. 2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев ассамблейн чуулганд оролцож, 2010 онд АНУ-д төрийн айлчлал хийж байжээ.

Categories
гадаад мэдээ

“Sewol”-ийн хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр өгнө

Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сард даац хэтрүүлсний улмаас Чежү арлын ойролцоо живсэн билээ. Хөлөгт нийтдээ 476 хүн зорчиж явсан бөгөөд ослоор 300 хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь дунд сургуулийн сурагч байжээ. Тус хөлгийн эзэмшигч “Cheonghaejin Marine” компани амиа алдсан зорчигчдын ар гэрт нөхөн төлбөр өгөхөөр болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хохирогчдын гэр бүлд тус бүр нь 400 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ сардаа багтаан нөхөн төлбөр хохирогчдын гэр бүлийн данс руу шилжих гэнэ.

Шүүхээс хөлгийн ахмад Ли Жүн Сёкийг осол гарах үед хэргийн газраас зугтаасан, ажлын хариуцлага алдсан, зорчигчдын амь насыг аврахын тулд ямар ч алхам хийгээгүй хэмээн буруутгаж, 36 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Мөн хөлгийн 10 гишүүнд 10-25 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Б.Обамаг Нобелийн шагналаа буцааж өгөхийг шаарджээ

Хойд Солонгосын төрийн хэвлэл АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг хурцаар шүүмжилжээ. “Родонг Синмун” сонинд АНУ-ын цөмийн зэвсгийн бодлогыг ихээхэн шүүмжилсэн бөгөөд Барак Обамаг Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хуурамч хэлэлцээрээр далимдуулан өөрсдийг нь заналхийлж байна хэмээн буруутгасан байна. Тиймээс 2009 онд түүнд олгосон Нобелийн энхтайвны шагналыг буцааж өгөхийг шаарджээ.

2010 оны дөрөвдүгээр сард АНУ цөмийн зэвсгийг багасгах хэлэлцээрийг ОХУ-тай хийсэн бөгөөд үүний дараахнаас Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт цензур тавих асуудлыг эрчимтэй ярьж эхэлсэн юм. Энэ тухай Пхеньяны хэвлэл бичихдээ “Энэ бол учир утгагүй худал зүйл бөгөөд хүн төрөлхтнийг доромжилж буй гэмт хэрэг юм” гэжээ. Мөн АНУ-ыг 2900 цөмийн хошуутай хэмээн тэмдэглээд “Барак Обама утга учиргүй худал зүйл хийсэн нь батлагдсан тул Нобелийн энхтайвны шагналаа буцааж өгөх цаг нь ирсэн” гэж бичсэн байна.

Categories
гадаад мэдээ

“Playboy”-н од газар хүчтэй унаснаас силиконон хөх нь хагарчээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр өөрийн орны баг ялбал тайчна гэж амлан шуугиан дэгдээж байсан загвар өмсөгч Диоза Каналест золгүй явдал тохиолджээ. Венесуэлийн загвар өмсөгч тэрбээр эх орондоо төдийгүй Америк болон бусад оронд ч маш алдартай нэгэн. Түүний Твиттер хуудсыг нэг сая гаруй хүн дагадаг бол Инстаграммд тэр 500 мянган фанаттай.

“Playboy” сэтгүүлийн од Диоза тайчигчдын бүждэг төмөр шон дээр бүжиглэж байгаад гэнэт доошоо унажээ. Тэр биеийн бүх жингээр шал хүчтэй мөргөх үед түүний силикон хөхийн нэг нь хагарсан байна. Диозаг шууд эмнэлэгт хүргэж, мэс засал яаралтай хийсэн байна. Түүний эмч “Силиконон хөхтэй байсан нь аз болж. Хамаг цохилт хиймэл хөхөн дээр ирж, улмаар хоёр хөх нь яг авто машины аюулгүйн дэр шиг бүсгүйг хамгаалсан. Хэрэв тэгээгүй бол маш ноцтой гэмтэл бэртэл авах байлаа” гэжээ. Диоза дахиад хиймэл хөх хийлгэжээ. Одоо түүний бие сайжирч байгаа гэнэ.