Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн анхны супер моделийг Эвелин гэдэг байжээ

Супер модель гэхээр гоо сайхны бэлгэдэл болсон зүс царай, бие хаа санаанд орох нь дамжиггүй. Энэ нэр томъёо XX зууны эхээр гарч ирсэн байна. Хэрвээ хэн нэгэн энэ тодорхойлолтыг хүртсэн бол тэр тухайн жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлогч, гоо сайхны төлөөлөгч болдог байна. XX зууны хамгийн алдартай модель бол Филаделфигээс ирсэн Эвелен Несбит байв.Тэр тухайн цаг үеийнхээ хамгийн эрэлттэй модель байсан бөгөөд түүний гоо сайхан Америк даяар цуурайтаж байсан гэдэг. Түүний амьдрал хүнд хэцүү байсан ч тэрээр загварын ертөнцөөс хойш ухраагүй байна. Ирланд гаралтай Эвелений аав нь нас барсны дараа гэр бүл нь их хэмжээний өрөнд орж ээж нь гэр бүлээ тэжээхийн тулд ганцаараа ажиллаж эхэлжээ. Тэрээр 14 насандаа загварын ертөнцөд хөл тавьж 1900 онд Нью-Йоркт ирсэнээр түүний амжилтын гараа эхэлсэн байна. Түүнийг загварын ертөнцөд “Супер модель” гэх тодотголыг анх удаа оруулж ирсэн гэх бөгөөд тэрээр энэхүү тодотголоор нэрлэгдсэн хамгийн анхны загвар өмсөгч юм хэмээн BBC-д бичжээ.

Categories
гадаад мэдээ

Тэрбумтан Жэк Маны залууст өгч байгаа зөвлөгөө

Хятадын тэрбумтан Жэк Ма залуу үеийнхэнд хандаж өөрийнхөө туршлагаас зөвлөсөн байна. Тэрбээр Өмнөд Солонгост болсон уулзалтын үеэр залуус хэрхэн ажиллаж,амьдрах ёстойг ийнхүү зөвлөгөө өгсөн аж.

-Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.

-20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.

-30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно.

-Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.

-30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.

-30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу?” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болъё гэж бодож байвал.

-40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.

-50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.

-60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагийн газар хэвтэж байх нас.

-25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац.

Categories
гадаад мэдээ

Казахстаны нутагт бөхөн гөрөөс их хэмжээгээр хорогджээ

“Казахстанская правда” сонинд бичсэнээр бол сүүлийн долоо хоногийн хугацаанд төв Азийн энэ улсын Костанайский, Актюбинский, Акмолинский гэсэн гурван хязгаар нутагт нийтдээ 85 мянган бөхөн гөрөөс үл мэдэгдэх өвчлөлийн улмаас үрэгдсэн тухай мэдээлж байна. Нутгийн өмнөд хэсгээр өвөлжсөн адгуусууд хаврын улиралд хойд зүг рүү сүргээрээ шилжин нүүдэллэх үеэрээ ийнхүү хорогдож буй нь мал аж ахуйд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн үзэж одоогийн байдлаар сэжигтэй нутаг дэвсгэрийг тойруулан 30-40 км-ийн хориотой бүс зарлаад байгаа юм байна.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

65 настай эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүллээ

Аннегрет Раунинг хэмээх 65 настай герман эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүлжээ. Тэрээр хиймэл аргаар үр суулгуулсан бөгөөд гурван хүү, нэг охин мэндэлжээ. А.Раунинг нь есөөс 40 насны 13 хүүхэдтэй, долоон ач, зээтэй аж. Ийнхүү тэрбээр дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн хамгийн ахмад эмэгтэй боллоо. А.Раунинг Украинд очиж хиймэл аргаар үр суулгуулсан бөгөөд үүнд германчууд нэлээд дургүйцэж байгаа аж. Харин ээж болон дөрвөн ихрийн бие сайн байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Хүчиллэг чихэр идсэний улмаас хэл нь түлэгдэж цоорчээ

Австралийн нэгдүгээр ангийн сурагч, 7 настай Лачлан Канак гэдэг хүү АНУ-д үйлдвэрлэсэн “Warhead Juniors” гэдэг хүчиллэг чихрийг байнга иддэг бөгөөд хэл нь түлэгдэж цоорчээ.

Хүүгийн ээж фэйсбүүк хуудастаа “Үүнийг бусдад мэдээлэхгүй өнгөрч чадашгүй нь. Миний хүү Warhead Juniors идсээр байгаад хэл нь цоорчихсон. Одоо хүү минь юм ч зажилж чадахгүй байна” гэж бичжээ.

Америкт үйлдвэрлэсэн хүчиллэг энэ чихрийн савалгаан дээр дөрвөөс дээш насны хүүхдэд зориулав гэж бичсэн байдаг ажээ.

Categories
гадаад мэдээ

Украины Ерөнхий сайд Оросоос айхгүй байхыг уриалав

Украины Ерөнхий сайд А.Яценюк Европын Холбооны гишүүн орнуудад хандан ОХУ-аас айхгүй байхыг уриалав. Тиймээс Европын Холбоонд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудыг нэгтгэж хүрээгээ тэлэх нь зүйтэй хэмээн тэрээр онцолсон байна. Украины Засгийн газрын тэргүүн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадааРига хотод болж буй “Зүүний түншлэл” нэртэй дээд хэмжээний уулзалтын талаар яриад“Айхгүй байж, зоригтой хөдлөх хэрэгтэй. Зүй ёсоороо бол Оросууд та бүхнээс айх ёстой” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн банк 1.2 тэрбум ам.долларын зээл олгохоор боллоо

Дэлхийн банкнаас Албани улсад 1.2 тэрбум ам.долларын зээлийг ирэх таван жилийн хугацаанд олгохоор болсон тухайгаа мэдэгдлээ. Ирээдүйд Европын Холбооны гишүүн болохоор төлөвлөж буй тус улсад эдийн засгийн болон бусад төслүүдийг хэрэгжүүлэхэд энэ мөнгийг зориулах юм байна. Санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлсэнээр тус улсад хуучин системэсээ салж, хөгжих томоохон боломж олдож байна хэмээн Дэлхийн банкнаас мэдэгдлээ.

Categories
гадаад мэдээ спорт

Хардэн: Ойр хавьд улаан майктай хүн Дуайтаас өөр байсангүй

НБА-гийн Өрнөд бүсийн аваргын төлөө тоглож буй “Голдэн стэйт”, “Хьюстон” багуудын хоёр дахь тоглолт 99:98 оноогоор нутгийн эздийн ялалтаар өндөрлөсөн. Энэ тоглолтын төгсгөлд “Хьюстон”-ы довтлогч Хардэн багаа ялалтанд хүргэх хугацаа, боломж байсан ч түүнийгээ ашиглаж чадалгүй бөмбөгөө алдсан билээ. Тэр тухайгаа Хардэн хэлэхдээ “би бөмбөгийг авангуутаа боломжоо ашиглах хэрэгтэй хэмээн бодоод гүйсэн. Гэхдээ тэдний багийн хоёр ч тоглогч намайг нягт хамгаалж байсан тул нүдний үзүүрт харагдсан анхны улаан майктай хүнд дамжуулаад хартал тэр нь Дуайт байлаа. Тиймээс таван секунд үлдсэн шүү, хурдан бөмбөгөө буцааж аваад довтлох хэрэгтэй гэх бодол гялс хийж яарснаас багаа хөөдчихлөө” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн цагийг нэг секундээр урагшлуулна

Дэлхийн цагийг нэг секундээр урагшлуулна Дэлхийн эргэлтийн хурд соронзон орны нөлөө, дэлхийн агаар мандал болон далай тэнгис дэх өөрчлөлтөөс шалтгаалан үл ялиг өөрчлөгдөж байдаг. Ингэхдээ ихэвчлэн хурд нь удааширч байдаг ажээ.

Дэлхийн эргэлтийн хугацаа зуун жилийн өмнөхтэй харьцуулбал 1.7 миль секундээр уртасчээ. Ингэж хурд өөрчөгдөх үед нарны цагийг дэлхий даяар хүн төрөлхтний мөрдөж байгаа цаг тооллын системтэй нийцүүлэх шаардлага гардаг.

Тиймээс атомын цагийг нэг секундээр урагшлуулж энэ асуудлыг шийддэг. Өнөөг хүртэл нийт 26 удаа ийм зохицуулалт хийсэн бөгөөд хамгийн сүүлд гурван жилийн өмнө цагийг нэг секундээр урагшуулж байжээ. Энэ удаагийн өөрчлөлт зургадугаар сарын 30-ны шөнө хийгдэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Аюулгүйн дэр шаардлага хангаагүйгээс 34 сая машин эргүүлэн татжээ

gadaad

АНУ-д “Тоёото”, “Ниссан”, “Хонда” гэх мэт томоохон 11 машин үйлдвэрлэгчийн 34 сая орчим машиныг буцаан татаад байна. Тэдгээрийн аюулгүйн дэрийг үйлдвэрлэгч Японы “Такота” компанийн дэр хэтэрхий их хүчээр гардаг, мөн зөв гардаггүй гэх мэт аюулгүйн байдал хангахгүйгээс болоод одоогоор 6 хүний амь нас хохирч, 100 гаруй хүн уг дэрээс үүдэн гэмтээд байгаа аж. “Такота” компани уг дэрний технологио доголдолтой байж болзошгүй гэж хүртэл мэдэгдэл хийжээ. Өмнө нь зөвхөн АНУ-д гэлтгүй дэлхий даяар алдаатай хамгаалалтын дэртэй нийт 53 сая машиныг буцаан татаж байсан аж. Тухайлбал, “BMW” ойролцоогоор 765 мянга, “Chrysler” 2.88 сая, “Ford” 538 мянга, “Honda” 5.5 сая, “Mitsubishi” 11 мянга зэрэг хэд хэдэн брэндийн машинуудыг эргүүлэн татсан талаар CNN мэдээлсэн байна.