Categories
гадаад мэдээ

87 хүн MERS-ийн халдвар авчихаад байна

Өмнөд Солонгост MERS коронавирусын халдвар авсан хүний тоо 87-д хүрсэн тухай мэдээллээ. Нас барагсдын тоо ч зургаа болон нэмэгдсэн байна. Амьсгалын замаар халдварладаг аюултай өвчин гарсан тул БНСУ-руу Хятад болон Азийн бусад орноос тус улс руу зорчихоор төлөвлөж байсан хэдэн мянган жуулчид аялалаа цуцалсан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Оросын эсрэг хоригийг Их Долоогийн удирдагчид дэмжлээ

Германы Хармиш-Партенкирхен хотноо Их Долоогийн уулзалт болж байгаа билээ. Өчигдөр эхэлсэн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ХБНГУ-ын канцлер А.Меркель нар Кюрн хотноо гарцаачирласан уулзалт хийжээ. Тэд Украины асуудлыг хэлэлцэж Минскийн гэрээний заалтыг бүрэн биелүүлэх хүрэл ОХУ-ын эсрэг хоригийг цуцлахгүй гэдэг дээр санал нэгдсэн байна. Үүнийн Их Долоогийнбусад удирдагчид дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн Их Долоогийн уулзалтаар Украины хямралаас гадна Грекийн өр, цаг агаарын өөрчлөл, Эбола вирусай хэрхэн тэмцэх асуудлыг хэлэлцсэн байна.

Categories
гадаад мэдээ

Канибалу уулаас сураггүй бологсдыг хайж байна

Өнгөрсөн баасан гариг буюу зургаадугаар сарын 5-ны өдөр Кинабалу уулаас 54км зайд 10км-ийн гүнд газар хөдлөлт болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл газар хөдлөлтийн үеэр Кинабалу ууланд сураггүй алга болсон зургаан сурагч, хоёр багшийг одоо хүртэл хайсаар байгаа юм. Газар хөдлөлт ойролцоогоор 6.0 магнитудын хүчтэй байсан бөгөөд тухайн үед нэг сургуулийн 30 орчим сурагч, багшийн хамт уулын аялал хийж явсан байна. Түүнчлэн уг газар хөдлөлтийн улмаас Борнио арал дахь Сабах мужид уулын нуранги үүсч 13 хүн амь үрэгдсэн гэсэн мэдээ байна. Мөн энэ үеэр Канибалу ууланд авиралт хийж явсан олон орны уулчид болох Япон, Тайланд, Турк, Их Британи, АНУ зэрэг орны 130 орчим уулчид оргил дээр гацжээ. Оргил ойролцоогоор 4095 км-ийн өндөртэй гэж BBC агентлаг мэдээлж байна.

Categories
гадаад мэдээ

“Их Долоо”-гийн уулзалт өнөөдөр эхэлнэ

“Их Долоо”-гийн уулзалт өнөөдөр /VI.07/ Германы Мюнхен дэх Эльмау
ордонд эхлэх гэж байна. Германы канцлер Ангела Меркель энэхүү уулзалтад
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их
Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Италийн Ерөнхий сайд Маттео Рензи,
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Канадын Ерөнхий сайд Стивен Харпер,
Европын холбооны Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нарыг урьжээ.

Энэ удаагийн уулзалтын гол сэдэв эдийн засгийн өсөлт, уур амьсгалын өөрчлөлт болон аюулгүй байдлын бодлого байх гэнэ.

Дашрамд дуулгахад, ОХУ 1997 онд тус бүрэлдэхүүнд нэгдэж “Их Найм”
гэгдэж байсан ч Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн өнгөрсөн оны
гуравдугаар сард Оросыг уг нийгэмлэгээс хассан юм. Харин энэ жил “Их
Долоо”-гийн уулзалт зохион байгуулахтай холбоотойгоор Германы Зүүний
намын гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг урих санал тавьсан боловч
Германы Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер татгалзсан хариу
өгчээ. Тэрээр Орос дахин “Их Долоо”-д нэгдэхийн тулд Украины эсрэг
баримталж буй бодлогоо өөрчлөх ёстой гэж үзэж байна.


Categories
гадаад мэдээ

Мерс вирусаар дахин нэг хүн нас барлаа


Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром буюу Мерс вирусаар дахин нэг хүн
нас барсан тухай Өмнөд Солонгосын эрүүл мэндийн албанаас мэдэгдлээ.
Одоогийн байдлаар тус улсад Мерс вирусын халдвар авсан хүний тоо 64, хөл
хорионд орсон хүмүүсийн тоо 1600-д хүрээд байна. Халдвар авсан
хүмүүсийн дунд өвчтөнүүдийг эмчилж байсан эмч багтсан нь олон нийтийг
ихээхэн түгшээж байгаа аж.

Тус улсад сая шинээр 14 тохиолдол бүртгэгдсэний 10 нь нэг эмнэлгээс
илэрчээ. Өөрөөр хэлбэл эмнэлгээр үйлчлүүлж байхдаа вирусын халдвар авсан
байх магадлал өндөр гэж албаны хүмүүс мэдээлж байна. Сөүл хотын
захирагч Пак Вон иргэдэд Мерс вирусын талаар хангалттай мэдээлэл
олгохгүй байна гэж Засгийн газрыг буруутгажээ.

Дашрамд, Өмнөд Солонгост бүртгэгдсэн МЕРС-ийн анхны тохиолдол 68 настай
эрэгтэй байжээ. Тэрээр Ойрхи Дорнодын улсуудаар аялсны дараа тавдугаар
сарын 4-нд эх орондоо ирсэн байна. Түүнийг Саудын Араб, Катар, Арабын
Нэгдсэн Эмирт, Бахрайн улсуудад албан томилолтоор очсон гэж ДЭМБ
мэдээлжээ.

Мерс вирусын гол халдвар тээгчийг тэмээ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Харамсалтай нь уг вирус амьтнаас хүнд, хүнээс хүнд хэрхэн халдварладаг
нь тодорхойгүй байгаа юм. Харин халдвар авсан хүнд өндөр халуурах,
ханиалгах, амьсгалахд хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Categories
гадаад мэдээ

Аврагчид 406 хүний цогцосыг олжээ

Хятадын Хөх мөрөнд осолдож живсэн “Дорнын од” хөлгийг өнгөрсөн баасан
/VI.5/ гаригт унаас татаж гаргасан юм. Уруу харан живсэн хөлгийг дээш нь
эргүүлж, уснаас татан гаргаснаар 406 хүний цогцосыг олжээ. Гэхдээ 40
гаруй хүний цогцосыг одоо болтол олоогүй байна. Өнгөрсөн даваа /VI.1/
гаригт болсон ослоос 14 хүнийг л аварч чадсан юм.

456 хүнтэй “Дорнын од” хөлөг шуурганд өртсөнөөс болж хөмөрч живжээ.
Ослоос хойш долоо дахь өдөр буюу өнөөдөр /VI.7/ Хөх мөрөнгийн эрэгт
хохирогчдын ар гэрийнхний 1400 гаруй хүн гашуудлын үйл ажиллагаа зохион
байгуулж байна.

“Дорнын од” хөлгийг эзэмшигч компанийн ерөнхий менежер Jiang Zhao
өчигдөр /VI.6/ Хятадын телевизээр албан ёсоор уучлал гуйсан байна.

Categories
гадаад мэдээ спорт

Барселона “Аваргуудын лиг”-т дөрөв дэх удаагаа түрүүллээ

Өнгөрсөн шөнө европын хөлбөмбөгийн холбооны хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лиг-ийн 2014-2015 оны улирлын финалын тоглолт боллоо. Финалд Италийн аваргууд болох энэ тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан Ювентус болон Испанийн аварга энэ тэмцээнд гурван удаа түрүүлээд байсан Барселона багууд шалгараад байсан юм.

Финалын тоглолт Берлин хотын “Олимпийн цэнгэлдэх” хүрээлэнд явагдлаа. Уг тоглолтод Каталон үндэстний нэр төр Барселона клубынхэн 3:1-ээр өрсөлдөгчөө буулган авч дэлдэн чихтийг дөрөв дэх удаагаа өргөлөө. Тоглолт ерөнхийдөө Барселонагийн давамгайлал дор явагдсан. Тэмээний эхний гоолуудыг Ювентүс: Morata (55′) Барселона: Rakitic (4′) Suarez (68′) Neymar (90′) орууллаа.

Categories
гадаад мэдээ

“Mers” вирустэй хүн ханиахад ханиадны вирус хоёр метр зайд байгаа хүнд халдаж байгаа аж

Солонгос улсын Эрүүл Мэндийн яам тус улсад дэлгэрч буй “Mers” вирусийн халдварын тухай өнөөдрийн мэдээллийг хийлээ.

“Mers” вирусийн халдвараас иргэд урьдчилан сэргийлэх зорилгоор дур
мэдэн төрөл бүрийн арга хэрэглэж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь
шинжлэх ухаанч бус төдийгүй үр дүнгүй юм. Тухайлбал хамар дотроо вазелин
түрхэх, тэмээнд ойртохгүй байх, түүний махыг идэхгүй байх, тусгай
зориулалтын амны хаалт зүүх гэх мэт яриа яриа их гарч байна.

Гэвч “Mers” вирустэй хүн ханиахад ханиадны вирус хоёр метр зайд
байгаа хүнд халдаж цааш дам дамаа дамжиж байгаа тул өдөр бүр байнга
гараа угааж хэвших, ханиахдаа амаа чийгтэй алчуур, цаасаар хаах, гадагш
гарахдаа амны хаалт зүүх, олон хүн цугларсан газар явахаас зайлсхийх
зэрэг аргууд үр дүнтэй гэж мэдээлэллээ.

“Mers” вирусийн халдвар авсан иргэдийн дийлэнх нь 40-өөс дээш
насныхан байгаа ба тэд вирусийн халдвар авсан бол дунджаар 6 хоногийн
дараа илэрч байгаа юм байна.

Солонгост гарсан ханиадны улмаас хөл хорио тогтоосон хэсгүүдийг

улаанаар тэмдэглэжээ

Categories
гадаад мэдээ

Латвийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөнө

Латвийн Ерөнхийлөгчөөр лхагва гаригт сонгогдоод байгаа Раймонд Вейонис долдугаар сарын 8-нд тангаргаа өргөж, үүргээ гүйцэтгэж эхлэх юм байна.

Тус улсын
Ерөнхийлөгч “Миний бүх ажил үйлс Латвийн ард түмний сайн сайханд
зориулагдахыг тангараглая. Латви улс, түүний ард түмнийг сайхан
амьдруулахад чадах бүхнээ хийнэ. Латвийн Үндсэн хууль, төрийн бусад
шийдвэрийг нандигнан сахиж мөрдөнө. Бүгдэд шударга хандаж, үүргээ чин
сэтгэлээсээ биелүүлнэ” гэж тангарагладаг аж.

Раймонд Вейонис Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм.

Categories
гадаад мэдээ

MERS-ийн халдвар авсан бас нэгэн хүн амь үрэгдлээ

Өмнөд Солонгост коронавирусын MERS газар авчихаад байгаа билээ. Тус улсын Эрүүл мэндий яамнаас мэдээлсэнээр уг өвчний халдвар авсан бас нэгэн хүн таалал төгсчээ. Одоогийн байдлаар 41 хүн халдвар авсан байгуу тухай мэдээллээ. Одоогийн байдлаар тус улсын 230 сургуулийн хаачихаад байгаа гэнэ.