Categories
гадаад мэдээ

БНСУ-д зорчих хүмүүсийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна

БНСУ-д тархаад байгаа коронавирусээр 165 хүн өвчилж 23 хүн нас бараад
байна. Дэлхийн нэр бүхий улсад 1329 хүн өвчилж 468 хүн нас барсан тухай
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.

Энэ вирусын халдвар бүрэн судлагдаагүй, вакцин, өвөрмөц эмчилгээ
байхгүй, эндэгдэл өндөртэй тул онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан
орнуудад зорчихгүй байх, БНСУ-д эмчилгээнд явах гэж буй хүмүүс онцгой
сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Коронавирус хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор
бэлэн байдлаа хангаж ажиллах тухай Албан даалгаврыг Мэргэжлийн хяналтын
ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагч Ш.Раднаасэд өмнө нь хилийн
боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст хүргүүлсэн.

Энэ дагуу хилээр нэвтэрч байгаа иргэдийн халууныг хэмжих, голомттой
бүс нутгаас ирсэн бол эрүүл мэндийн асуумж, судалгаа бөглүүлэн тандалт
хийж, мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг зорчигчдод өгч байна.
Хилийн мэргэжлийн хяналтынхан сэжигтэй тохиолдол илэрсэн үед үзлэг хийх,
анхан шатны тусламж үзүүлэх, тусгаарлах зэрэг бэлтгэлээ бүрэн хангаж,
хамгаалалтын хувцас хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцөө
бүрдүүлээд байгаа аж.

Categories
гадаад мэдээ

8800 хүнийг тусгаарлалтаас гаргажээ

Өмнөд Солонгост титэм вирусын халдвартай хүний тоо 169 болж, 25 өвчтөн нас баржээ. Хамгийн сүүлд титэм вирусын халдвартай 63 настай эрэгтэй өчигдөр /VI.20/ нас барсан байна. Тэрээр чихрийн шижин, зүрхний өвчтэй байжээ. Өмнөд Солонгост титэм вирусын халдвартай хүмүүсийн нас баралтын 90 хувь нь ужиг, хүнд өвчтэй байгаа юм.

Харин титэм вирусын халдвар авсан байж магадгүй хэмээн сэжиглэн хөл хорьсон хүний тоо өдрөөс өдөрт буурсаар байна. Энэ зургадугаар сар гарсаар 14 хоногийн дотор өвчний шинж тэмдэг илрээгүй нийт 8800 хүнийг тусгаарлалтаас гаргажээ. Одоогийн байдлаар 4035 хүн хяналтанд байгаа аж.

Үүний зэрэгцээ титэм вирусын халдвараас 43 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өмнөд Солонгост халдварт өвчин гарснаар тус улсыг зорих жуулчдын тоо огцом буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сараас хойш 100 мянга гаруй жуулчин Өмнөд Солонгосыг зорих аялалаа цуцалсан байна.

Categories
гадаад мэдээ

Казахстанд зорчигч тээврийн онгоц шатжээ

Казахстаны баруун өмнөд нутгийн Актау хотын олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын агаарын тээврийн “СКАТ эйрлайнс” компанийн “Боинг-737” онгоцны хаалганы хэсэгт гал гарч шатаж, нэгэн инженер хөнгөн түлэгджээ. Мэргэжилтнүүдийн ярьснаар хүчилтөрөгчтэй сав дэлбэрсний дараа нисгэгчдийн бүхээгийн арын хэсэгт гал гарсан байна. “DV-742” нислэгийн дугаартай тус онгоц нийслэл Астана хотоос Актаугийн онгоцны буудалд газардсаны дараа шатсан юм. Хэрэв нислэгийн үеэр энэ үйл явдал тохиолдсон бол онгоц сүйрэх байсан гэж албаныхан ярьжээ.

Categories
гадаад мэдээ

10 долларын дэвсгэрт дээр эмэгтэй хүний хөргийг байршуулна

АНУ-д 10 долларын дэвсгэрт дээр анх удаа эмэгтэй хүний хөрөг байрлуулах шинэ загварыг ярилцаж байна.

АНУ-ын Үнэт цаасны сан хөмрөгийн мэдээлснээр тус улсын сан хөмрөгчийн анхны нарийн бичгийн дарга Александр Хамильтоны хөрөг байгаа 10-тын дэвсгэртийг өөрчилж ямар нэгэн эмэгтэйн хөрөг залаад 2020 он гэхэд гүйлгээнд гаргах гэж байгаа юм байна.

Үүний өмнө “20-тын дэвсгэр дээрх эмэгтэй” гэсэн хөдөлгөөн өрнүүлж 20 долларын дэвсгэрт дээр хар арьст эмэгтэйн хөрөг байрлуулахыг шаардаж байсан юм. Тэднийхээр бол хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэж явсан боол Гарриет Табмений хөргөөр эдгээр дэвсгэрт дээр байрших ёстой аж.

1886 онд л нэг долларын зоосон дээр анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэргий Марта Вашингтоны хөргийг байрлуулж байжээ. Үүнээс хойш Америкийн мөнгөн дэвсгэрт дээр нэг ч удаа эмэгтэй хүнийг дүрсэлж байгаагүй юм байна.

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

АНУ-ын тэрбумтан Дональд Трамп 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо албан ёсоор мэдэгджээ. Дональд Трамп Бүгд Найрамдахчуудын намаас нэрээ дэвшүүлж байгаа аж. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэрээ дэвшүүлсэн 12 дахь нэр дэвшигч болж байна. Манхэттэнд хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын гадаад бодлого болон одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн эрүүл мэндийн халамжийн бодлогын талаар саналаа хэлжээ. Хэрэв өөрийгөө ерөнхийлөгчөөр сонгогдвол “Исламын Улс бүлэглэлийг эсрэг эрчимтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Цагаачлалын асуудлыг шийдэх болно” гэжээ.Дональд Трамп энэ оны 3 дугаар сараас эхлэн ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлаа эхлүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Тайландад титэм вирусийн халдвар илэрчээ

Тайландад титэм вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Бангкок хотын гаднах халдварт өвчин судлалын төвд титэм вирусийн халдвар илэрсэн 75 настай эрэгтэйг тусгаарлан эмчилж байна. Оман улсаас ирсэн эрэгтэй зүрхний өвчнөөр эмнэлэгт хандаж, шинжилгээгээр түүнд титэм вирусийн халдвар илэрсэн аж. Түүнтэй харилцсан 60 орчим хүнийг тусгаарлан, вирус илрүүлэх шинжилгээ хийж эхэлжээ.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгост өнгөрсөн тавдугаар сарын 20-нд титэм вирус илэрснээс хойш 24 халдвартай өвчтөн нас бараад байна.

Тайланд улс нь Ойрхи-Дорнодын өвчтөнүүдийн хувьд эрүүл мэндийн аялал жуулчлалаар тэргүүлэгч орон юм.

Титэм вирусийн халдвар анх 2012 онд Ойрхи-Дорнодод гарснаар дэлхийн 20 гаруй орны 1000 гаруй хүн өвчилж, 500 орчим хүн нас баржээ.

Categories
гадаад мэдээ

Короно вирусын халдвараар гурван хүн нас барлаа

Өмнөд Солонгост титэм вирусын /MERS/ халдвартай гурван өвчтөн нас барснаар хохирогчдын тоо 23-т хүрэв. Нас барсан гурван өвчтөний хоёр нь 60 гаруй насны цусны даралт ихтэй, сүрьеэгээр өвдсөн хүмүүс байжээ. Нөгөө нь 82 настай эмэгтэй аж. Тэрээр Сөүлээс 160 км зайтай орших Дэжон хотын эмнэлэгт нас барсан байна. Солонгост титэм вирусын халдвартай 165 хүн байгаагийн 17-гийнх нь биеийн байдал хүнд байна. Халдвар авсан байж магадгүй 6729 хүнийг хөл хорьжээ. Үүнээс гадна эдгэрсэн хүний тоо 24 болж нэмэгджээ.

Categories
гадаад мэдээ

Жеб Буш АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ

Флорида мужийн захирагч асан Жон Эллис Буш буюу Жеб Буш АНУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүллээ. Өмнөх
хоёр Ерөнхийлөгчийн хүү болон дүү болох ноён Буш төрөлх Миами хотоос
кампанит ажлаа эхлүүлжээ. Гэхдээ Жеб Буш БНН-ын хүчтэй өрсөлдөгчдөө
давамгайлах болоогүй байгааг саяхны судалгаа харуулжээ. Англи болон
испани хэлээр тавьсан илтгэлийн ихэнх хэсэг нь түүний Флорида мужийн
захирагчаар ажиллахдаа гаргасан амжилтын тухай байв.

Тэрээр нийгмийн эмзэг болон цөөнх бүлэгт гол анхаарлаа хандуулна гэдгээ
давтан хэлсэн юм. Мөн эдийн засгийн өсөлтийг 4 хувиар нэмэгдүүлж, зах
зээлд 19 сая ажлын байр бий болгоно гэжээ. Гадаад бодлогын хувьд, Жеб
Буш найдвартай түнш, итгэл даасан харилцааг үүсгэнэ гээд ардчилсан
Израиль улсаар энэхүү ажлаа эхлүүлнэ гэжээ.

Мөн хэн ч намтар, намын албан тушаал болон гэр бүлийн түүхээрээ
Ерөнхийлөгчийн ажлыг авах эрхгүй хэмээн Жеб Буш хэлжээ. Техасын их
сургуулийг төгссөн тэрээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг юм.
Бушийн эхнэр Колумба мексик эмэгтэй бөгөөд Буш испани хэлээр чөлөөтэй
ярьдаг юм байна.

Жеб Буш Висконсины захирагч Скотт Уокер, Флоридагийн сенатч Марко Рубио
зэрэг хүчтэй улстөрчидтэй хамт сонгуульд нэр дэвшжээ. Ардчилсан намын
талаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Хиллари Клинтон гэгдэж байна.
Одоогоос 23 жилийн өмнө буюу 1992 онд Клинтон-Буш нар буюу хатагтай
Бушийн нөхөр Билл, Жеб Бушийн эцэг Жорж нар Ерөнхийлөгчийн сонгуульд
өрсөлдөж байжээ.

Categories
гадаад мэдээ спорт

Уорриорс цувралыг тэргүүлж эхэллээ

НБЭ-ийн аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт болж дууслаа. Тус
тоглолтод Голдэн Стэйт Уорриорс, Клевлэнд Кавалерс багууд үлдсэн билээ.

Тоглолтын эхний хагаст хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж 50-51 харьцаагаар
ердөө ганц онооны илүүгээр Уорриорс тэргүүлсэн бол гуравдугаар үед
таван оноог илүү авч хошуулчилж эхэлжээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед
харин Стивэн Карри хэрэгтэй үед холын зайн шидэлтүүдээ ээлж дараалан
амжилтай болгосноор 91-104 харьцаагаар хожиж цувралыг 3-2 харьцаагаар
тэргүүлж эхэллээ.

Энэ улиралын MVP Стивэн Карри өмнөх тоглолтуудад гаргаж чадахгүй байсан
тоглолтоо үзүүлж 37 оноог авсан бөгөөд холын зайн долоон шидэлтээ
амжилтай болгосон байна. Харин эхний хагаст чимээгүй байсан Андре
Игуодала чухал үед хэрэгтэй оноонуудыг авч байсан бөгөөд 14 оноо, 8
самбараас бөмбөг авч, 7 оновчтой дамжуулалт өгч энэ цувралыг чимээгүй од
гэдгээ дахин харууллаа.

Categories
гадаад мэдээ спорт

Хөлбөмбөгийн вант улсад шинэчлэл хийхийг хүлээж байна

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо нь хамгийн том олон нийтийн байгууллагуудын нэг. 209 гишүүн оронтой тус байгууллагын жилийн орлого дунджаар 30 сая ам.доллар. Одоогоос нэг жилийн өмнө болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, дөрвөн тэрбум ам.долларын ашиг олсон гэдэг. Үүнээс 1.4 тэрбум ам.доллар нь ивээн тэтгэгчдийн өгсөн хандив. 1.7 тэрбум ам.долларыг нь телевизээр шууд цацах эрхийг худалдсанаар олсон байна. Өөрөөр хэлбэл, спортын байгууллагуудаас хамгийн их ашигтай ажилладаг нь гэхэд хилсдэхгүй. Тус байгууллагын удирдлага хахууль авсанхэрэг өмнө нь нэг бус удаа яригдаж байсан боловч тэгсхийгээд намждаг байв. Хөндлөнгийн ямар нэгэн хяналтгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг тус холбооны нөлөө бүхий гишүүдтэй холбоотой энэ удаагийн хэрэгшинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсныг харууллаа.

Тус холбооны төв нь Цюрих хотноо байрладаг тул Швецарийн хуулийг дагах ёстой аж. Тиймээс мөнгө угаасан зэрэг хэргийг Швейцарийн болон АНУ-ын хуулийн байгууллагууд шалгаж байгаа юм байна. Энэ тухай анх яригдахадАфрикийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Фарах Аддо хамгийн түрүүнд мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр З.Блаттер ерөнхийлөгчөөр улиран сонгогдохын тулд 100 мянган ам.долларын хахууль өгсөнийг илчилжээ.Үүний дараа ОУХХ-ны дэд ерөнхийлөгч асан Хойд, Төв Америк болон Карибийн тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жек Уорнер мэдүүлэг өгч, АНУ-ын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна.

ОРОС, КАТАРЫН ЭРХИЙГ ХАСАХЫГ ШААРДАВ

Энэ хэрэгт холбогдуулан дэлхийн нөлөө бүхий улстөрч болон байгууллагууд бараг бүгд мэдэгдэл хийсэн. Тэдний нэг нь Европын парламент. Тус парламентыналбан ёсны төлөөлөгч 2018, 2022 онд болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн асуудлыг дахин шалгахыг шаардсан юм. Ингэхдээ Орос, Катар хоёрхахууль авсан эсэхийг тогтоож, үнэн байвал эрхийг нь хасах ёстой хэмээн онцолсон билээ. Түүгээр ч зогсохгүй Европын орнуудад хандан Дэлхийн хөлбөмбөгийн холбоог байгуулахыг уриалсан юм. Ийнхүү хахуультай холбоотой шинэ баримтуудыг дэлгэсээр байна.

Спортын хувцас үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай “Nike” компани дээрх хэрэгтэй холбогдож, тус байгууллагаас ОУХХ-д хичнээн хэмжээний хандив өгсөн эсэхийг шалгахаар болжээ. Харин “Nike”-ийн удирдлага ямар нэгэн хууль бус алхам хийгээгүй, шалгуулахад бэлэн гэдгээ уржигдар мэдэгдсэн юм.

МОНГОЛООС ХАХУУЛЬ АВСАН ЭСЭХ НЬ ТОГТООГДООГҮЙ

З.Блаттер албан ажлаа ашиглан хэд, хэдэн оронд олон улсын хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ гэжээ. Үүнийхээ оронд мөнгө авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа. Их Британийн “DailyMail”сонинд З.Баттлер 2011 оны нэгдүгээр сард Цюрих хотноо Монголын талтай хамтран ажиллах гэрээ байгуулсаныг онцлон дурджээ. Уг гэрээнд зааснаар 2050 онд болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг манайд зохион байгуулахаарболжээ. Гэвч үүнийхээ оронд хахууль авсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.

ОУХХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД

З.Блаттер өөрийн хүсэлтээр ОУХХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөр болсон. Харин түүний халааг авах хүнийгирэх арванхоёрдугаар сард болох тус холбооны ээлжит чуулганаар сонгох юм байна.ОУХХ нь ерөнхийлөгчийн сонгуулийн журамдаа өөрчлөлт оруулсан.Тус холбооны гүйцэтгэх хорооны 26 гишүүн саналаа өгч тэргүүнээ сонгохоор болжээ. Ингээд З.Блаттерийгогцорч байгаагаа мэдэгдсэн тэр өдрөөс халааг хэн авах бол гэдэг асуудал яригдах болсон. Саяхан З.Блаттертай өрсөлдсөн Йорданийн хунтайж Али бин аль-Хусейн дахин өрсөлдөхөө мэдэгдлээ.ОУХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Францын иргэн Жером Вальке ч өрсөлдөж магадгүй байгаа аж. Саяхныг болтол түүнийгЗ.Блаттерийн халааг авах магадлал хамгийн өндөртэй хүн гэж байсан юм. Гэвч дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэхэрэгт холбогдсон тул гүйцэтгэх хорооны гишүүд түүнийг дэмжих нь маш эргэлзээтэй болсон.Мишель Платинибас нэгэн нэр дэвшигч. Цагтаа Францын шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байсан тэрээр 2007 оноос хойш Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.Уг албыг хаших хугацаандаа холбоондоо нэлээд шинэчлэл хийж чадсан хэмээн өндрөөр үнэлэгддэг. Францаас УОХХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөх гэж буй бас нэг хүн бол тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин асан Давид Жинол. Тэрээр хамгийн сүүлд болсон холбооны ерөнхийлөгчид өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байсан боловч санал хураалт болохын өмнөхөн нэрээ татсан юм. Ер нь бол ОУХХ-ны ерөнхийлөгч өрсөлдөх хүсэлтэй хүн цөөнгүй. Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро хүртэл мэдэгдэл хийж, алдарт хөлбөмбөгчин Марадонаг уг албанд санал болгосон. ОУХХ-ны ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон байсан хөлбөмбөгийн вант улс гэгдэх тус байгууллагад хэрхэн шинэчлэл хийх нь илүү чухал аж.

Ю.ДЭЛГЭРМАА