Жүжигчин Анжелина Жоли “Тэжээгч” (The Breadwinner) хэмээх хүүхэлдэйн киноны найруулагчаар ажиллахаар болжээ. Канадын зохиолч Дебора Эллисийн романаар сэдэвлэсэн уг бүгээл 2017 онд дэлгэцэнд гарна. Кинонд Парвана нэртэй 11 настай афган охин эцгийгээ талибуудад баривчлагдсаны дараа яаж гэр бүлээ тэжээж байгаа тухай өгүүлэх ажээ.
Category: гадаад
Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Пакистаны Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын хүүхдүүд суралцдаг сургуулийн багш сурагчдыг 48 цаг барьцаалсан билээ. Сургуульд 50 багш болон 589 хүүхэд байжээ. Хэт даврагчид хүүхдүүд болон багшаас коран судрын хэсгээс асуугаад мэдэхгүй бол шууд буудаж байсан хэмээн гэрчүүд мэдээлсэн билээ. Тэднийг гарт 141 хүүхэд харамсалтайгаар амиа алдсан.
Талибанчууд сургуульд халдлага үйлдсэн шалтгаанаа Малала охин Нобелийн шагнал авсантай холбон тайлбарласан юм. Цагдаа нар сургууль барьцаалсан хэт даврагчдын зургааг нь амьдаар нь баривчилсан бөгөөд тэдэнд цаазаар авах ял оноосон тухай Ройтерс агентлаг мэдээллээ. “Тэднийг олны өмнө цаазлах болно” гэж Пешавар мужийн захирагч Хамир аль Нухан мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэрийн дараа олон мянган Пакистанчууд харамсалтайгаар хорвоог орхисон хүүхдүүдийг дурсаж, нэг минут дуугаа хураан зогссон байна. Ерөнхийлөгч Ашраф Гани твиттертээ “Та бүхнийг бид мартахгүй” гэж жиргэжээ.
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн мягмар гаригт Ким Чен Уны тушаалаар БНАСАУ-ын Ерөнхий сайдын орлогч Чхве Ен Гон (Choe Yong-gon)-г тавдугаар сард цаазалсан тухай мэдээлснийг “ВВС” дамжуулжээ.
Тэрбээр ойн таримлын салбарт улс орны удирдагчийн бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлснийх нь дараа тйинхүү цаазалсан байна. Чхве Ен Гон барилга, барилгын материалын салбар хариуцсан сайд байсан аж.
Өнгөрсөн оны зургадугаар сард тэр, долоон дэд ерөнхий сайдын нэгээр томилогдсон ба Эдийн засгаа өсгөхийн тулд Өмнөд Солонгостой харилцаагаа хадгалах нь Пхеньяны хүсэл гэж үзэж байсан гэнэ.
Түүнийг хамгийн сүүлд арванхоёрдугаар сард албан ёсоор олон нийт харжээ Хойд Солонгост орлогч сайдыг гүйцэтгэсэн тухай ямар нэг мэдээ гараагүй. Ёнхапын мэдээллээр 70 орчим дээд албан тушаалтаны хамт амь насаа алдсан байна.
Форбесоос дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр Роберт Давни Жуниорыг нэрлэлээ. Тэрээр гурван жил дарааллан энэхүү жагсаалтыг тэргүүлж байна. Тэрээр өнгөрсөн жил 80 сая долларын ашиг олжээ. Жагсаалтын удаахь байруудад Хонг Конгийн кино жүжигчин Жэки Чан 50 сая доллар, Вин Дизел 47 сая долларын ашигтайгаар оржээ. Энэ удаагийн жагсаалтанд анх удаа олон улсын жүжигчид багтсан байна. Болливүүдын Амитабх Баччан болон Салман Хан нар долоодугаар байранд оржээ. Жагсаалтанд долоон орны 33 жүжигчин багтсан бөгөөд тэд нийтдээ 877 сая долларын ашиг олжээ.
- Роберт Давни Жуниор: 80 сая доллар
- Жэки Чан: 50 сая доллар
- Вин Дизел: 47 сая доллар
- Брэдли Күүпер: 41.5 сая доллар
- Адам Сандлер: 41 сая доллар
- Том Круз: 40 сая доллар
- Амитаббах Баччан: 33.5 сая доллар
- Салман Хан : 33.5 сая доллар
- Акшав Кумар: 32.5 сая доллар
- Марк Вахлберг: 32 сая доллар
Бобби Кристинагын төлөөлөгч түүний найз залуу болох Ник Гордоныг үхэлд нь буруутган шүүхэд зарга үүсгэсэн байна. Бобби Кристина нь энэ оны нэгдүгээр сарын 31-нд угаалгын онгоцондоо ухаангүй олдсон бөгөөд долоодугаар сарын 26-ны өдөр нас барсан билээ. Ник Гордоныг Кристинатай маргалдаад түүнийг зодож, хор өгөн угаалгын онгоцонд хийсэн хэмээн сэжиглэж байна. Мөн түүнийг Кристинаг зоддог байсан, түүний данснаас их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэж тэмдэглэжээ. Ник Гордоны өмгөөлөгчид түүний эсрэг үүсгэсэн заргыг хуурамч гүжирдлэг гээд “Ник өөрийн хайртай хүнээ алдсан хүнд хэцүү цаг үед нотолгоогүй мэдэгдэл гарсан нь харамсалтай. Ник өөрийгөө гэм буруугүйг баталж, энэхүү мэдэгдэл худал гүжирдлэг болохыг харуулах болно” хэмээн хэлжээ.
Тайландын иргэн Чиан фэйсбүүкийн хуудсандаа “Бид Эзэн хаанаасаа татгалзах цаг болсон. Ардчилал хэрэгтэй. Түүний гэр бүлийн хэрэгцээг хангахын тулд энгийн иргэд өдөр шөнөгүй ажиллах ёсгүй. Хэрэгцээг нь цаашид хангасаар л байх уу” гэсэн утга бүхий шүүмжилсэн өнгө аястай мэдээлэл оруулжээ. Энэ нь олны анхаарал татаж, сүүлдээ Цэргийн шүүхээс ял сонсоход хүргэжээ.
Тайландын Эзэн хаан Бумибол Адуляадеж болон түүний гэр бүлийг доромжлох нь хориотой байдаг санж. Өмнө нь ийм тохиолдол гарч хэд хэдэн иргэн шүүхээс ял сонссон удаатай. Энэ удаад Чиан олон нийтийн сүлжээнд ийнхүү мэдээлэл оруулснаар 60 жилийн ял сонссон ч хэргээ хүлээж, уучлал гуйсан учир ялынх нь хэмжээг бууруулж 28 жил болгосон байна.
Д.САР
Шинэ Зеландын Алистер Кэмпбелл гэх эр сонсголын бэрхшээлтэй охиныхоо
сэтгэлийг нь засах арга олжээ. Өдгөө
зургаан настай Шарлотт охин нь дөрвөн наснаасаа хойш сонсголын төхөөрөмж буюу
дуу авиа хүлээн авах имплант зүүдэг болжээ. Харин түүний аав охиныхоо сэтгэлийг
засах үүднээс үсээ хусаж сонсголын төхөөрөмжийн дүрстэй шивээс хийлгүүлжээ. Аав охины энэхүү өхөөрдөм зураг цахим
сүлжээнд тарсан даруйдаа олны талархлыг хүлээж, сонсголын бэрхшээлтэй иргэдийг
хүндэтгэх үзлийг түгээхэд тус боллоо гэж Foxnews сайтад мэдээлжээ.
Хонконгийн нэрт жүжигчин Жэкки Чаныг таалал төгссөн тухай мэдээлэл цацагдав. Тодруулбал, шинэ киноныхоо зураг авалтыг хийхээр Австрали улсад очсон Жеки Чан орлон тоглогчгүйгээр зураг авалтад орсноос амь эрсэдсэн тухай мэдээлэл шүтэн бишрэгчдийг нь түгшээсэн билээ.
“Оргил цаг” киногоороо дэлхийн алдрын оргилд хүрсэн Ноён Чан уг мэдээллийг цахим хуудсаар дамжуулан үгүйсгэжээ. Улмаар “Би онгоцноос буусан даруйдаа хоёр мэдээлэлд гүн “шок”-нд орлоо. Нэгдүгээрт битгий санаа зов. Би одоо болтол амьд байна. Хоёрдугаарт, Red Pocket-ийн тухай миний Weibo дахь нэрийг ашиглаж худал цуурхал тараасанд итгэхгүй байна. Энэ бол миний албан ёсны фейсбүүк хаяг төдийгүй надад албан ёсны ганцхан Weibo хаяг байдаг. Мэндчилсэн Жэкки Чан” хэмээн өөрийн нүүр номдоо оруулсан байна.
Энэ нь түүнийг үхсэн тухай мэдээлсэн анхны тохиолдол биш ажээ. Урд нь “Жэкки Чан 2011 оны наймдугаар сарын 17-нд өнгөрлөө. Чи шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд үүрд орших болно” хэмээн цахим ертөнцөөр тарж байжээ.
Иракын Ерөнхий сайд Хайдер Жавад Аль-Абади Дэд Ерөнхийлөгч, Шадар сайд нарынхаа албан тушаалыг хүчингуй болгосон шийдвэрийг өчигдөр баталлаа.
Иракын Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг Аль-Абадигийн улс төрийн өрсөлдөгч Нури Аль-Малики хашиж байсан юм.
Ерөнхий сайд энэхүү шийдвэрээ “Төсвийн зардлыг багасгах, авлига, хээл хахуультай тэмцэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа. Бид авлигын эсрэг тэмцлээ өргөжүүлж, Авлигатай тэмцэх тусгай хороо байгуулах болно” гэж тайлбарласан байна.
Ирак улс өнөөдрийг хүртэл гурван дэд ерөнхийлөгч, гурван Шадар сайдтай байсан. Иракын Ерөнхий сайд өнгөрсөн зургадугаар сард Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Бабакер Зебариг цомхтгосон юм.
Өнгөрсөн зургадугаар сараас хойш Мьянмарт үер бууж, хөрсний гулгалт болсоор байгаа аж. Тус улсын засгийн газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, одоогоор үер болон хөрсний гулгалтын улмаас 99 хүн амь эрсэдсэн нь тогтоогджээ. Мөн 360 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Гол, нуурын ойролцоо байдаг олон байшин барилга усанд автжээ.
Албаны хүмүүсийн хэлснээр, усны түвшин нэмэгдсээр байгаа ч ус гатлах завь, сал байхгүй гэсэн шалтгаанаар олон хүн гэрээсээ явахгүй байгаа аж. НҮБ Мьянмарт есөн тэрбум долларын тусламж үзүүлэхээ амалжээ. Хоргодох байранд байгаа бүх хүнд тусламжийн хоол хүнс, эм тариа хүрэлцэхгүй байна. Байдал илүү дордож болзошгүй гэж албаны хүмүүс хэлжээ.