Алдарт “Титаник” хөлгийн сүйрлээс үлдсэн гэгдэх сүүлийн гар бичмэл, захидлыг дуудлага худалдаагаар заржээ. Тус захидал 119 мянган евро буюу 500 гаруй сая ам.долларын үнэд хүрчээ. Захиаг “Титаник” хөлөгт зорчиж явсан нэгэн залуу сүйт бүсгүйдээ бичсэн бөгөөд хөлөг онгоц сүйрэхээс 12 цагийн өмнө бичсэн гэдгийг судлаачид тогтоожээ. Мөн “Титаник” хөлгийн хөгжимчид тоглож байсан хийл хөгжмийг дуудлага худалдаагаар оруулж 900 мянган еврогийн үнээр худалдаалжээ.
Category: гадаад
2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр Нью-Йорк хотноо аймшигт халдлага болсон билээ. Тус хотын төвд орших дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг алан хядагчид онгоцоор мөргөснөөс нурсан юм. Үүний улмаас 2977 хүн нас барж, 24 хүн сураггүй алга болсон. Тэр өдөр алан хядагчид дөрвөн онгоц барьцаалсны хоёр нь дэлхийн худалдааны төвийг байрыг мөргөсөн юм.
Уг халдлагын тухай Монголын хэвлэлүүдээс хамгийн түрүүн “Өдрийн сонин” мэдээлж байсан түүхтэй. Энэ халдлагын улмаас нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээ Миссури мужийн Канзас-Ситид болно. Гэтэл энэ үеэр Флорида мужийн оршин суугч 20 настай Жош Голдберг гэгч алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байсныг Холбооны мөрдөх товчоо илрүүлжээ. Тэрээр интернэтээр тэсрэх бодис хэрэглэдэг аргыг хүртэл авсан байна.
Ю.Дэлгэр
Японы зүүн хойд хэсгийн нутгаар хэдэн өдөр дараалж орсон аадар борооны улмаас үер болжээ. Үерийн улмаас 63 настай нэг эмэгтэй нас барж, 22 хүн сураггүй болсон бөгөөд 90 гаруй мянган хүн орон гэрээ орхисон байна.
Даваа гаригаас хойш үргэлжилсэн борооны улмаас усны түвшин 60 см орчим нэмэгдсэн талаар албаныхан мэдээлжээ. Нийслэл Токио хотоос хойд хэсэгт орших Жосо хот үерт их хэмжээний хохирол амсчээ. Кинугава гол үерлэснээс Жосо хотод үерийн хэмжээ их байгаа аж. Үерийн улмаас 400 гаруй мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Түүнчлэн Точиги хотноо 24 цагийн хугацаанд усны түвшин эрс нэмэгдсэн бөгөөд байшин барилгууд хэдхэн минутын дотор живж, алга болж байсан талаар орон нутгийн аврах албаныхан мэдээллэсэн байна. Үерийн уснаас дайжин байшингийнхаа орой дээр гарч суусан оршин суугчдыг аврах багийнхан нисдэг тэргээр зөөн нүүлгэн шилжүүлжээ. Японы зарим хотуудад цахилгаан тасарснаас галт тэрэг болон нисэх онгоцны үйлчилгээ тасалдаж, усанд автсан автозамуудыг хаасан байна.
Японы төвийн хэсгийн нутгийг дайрсан тэнгисийн шуурганы дараа үргэлжилсэн аадар бороо орсон нь үерийн гамшиг учруулсан аж. Япон улсын томоохон хотуудад аврах албаныхан, гал сөнөөгчид хүч нэмэгдүүлэн ажилласаар байгаа аж.
Та бүхэн доорх бичлэгээс Унгарын хилээр орохоор хүүхдээ тэвэрсэн дүрвэгч эрийг дэгээдэж унагасан телевизийн зураглаач Petro Laszlo-ийн дүрсийг харж байна. Түүний энэ үйлдлийг дэлхий нийтээр жигшин, олон нийтийн сүлжээгээр маш хүчтэй шүүмжилсээр байгаа юм.
Зураглаач бүсгүйн хүнлэг бус, ёс зүйгүй үйлдэлд олон нийт жигшин зэвүүцсээр байгаа учир бүсгүйн амь насанд аюул учирч магадгүй хэмээн үзэж цагдаа нар хамгаалалтдаа авчээ. Одоогийн байдлаар түүний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагынхан нууцалж байгаа бөгөөд тэрээр ийм үйлдэл яагаад хийсэн талаараа мэдэгдэл хийгээгүй байна. Түүний энэ байдлыг хүмүүс ажилдаа хэт улайрсан эсвэл түүнийг ялгаварлан гадуурхагч гэсэн хоёр шалтгаанаар тайлбарлажээ.
Petro Laszlo-ийн ажилладаг N1TV телевизийн удирдлага ажлаас нь халаад байгаа юм.
Түүнийг үзэн ядагсад нийгмийн сүлжээгээр улам нэмэгдэж, улмаар Унгарын Фэйсбүүк хэрэглэгчид эх нутгаасаа хөөж, иргэншлээсээ хасахыг эрх баригчдаасаа шаардах болжээ.
Пакистанд өчигдөр гарсан халдлагаар хоёр сэтгүүлч амь үрэгдэж,
гурван хүн гэмтэж шархаджээ.
Пакистаны хамгийн том хувийн телевиз болох “Geo News” сувгийн сэтгүүлч Афтаб
Аламыг өнгөрсөн шөнө гэрийнх нь ойролцоо буудан хороосон байна. Афтаб Аламыг
хүүхдүүдээ сургуулиас нь аваад гэртээ ирэх үед мотоцикльтой этгээдүүд отож байгаад бууджээ.
Түүнчлэн “Geo
News” сувгийн телевизийн бүхээгт автомашин руу зэвсэгт этгээдүүд гал нээснээс
техникийн ажилтан болон жолооч шархадсан байна. Үүний зэрэгцээ Пешавар мужид зэвсэгт этгээдүүд Пакистаны
үндэсний “PTV” сувгийн сэтгүүлчийг хөнөөсөн аж. Олон улсын сэтгүүлчдийн
холбооноос Пакистаныг хэвлэл мэдээллийн
салбарынхны хувьд хамгийн аюултай орноор нэрлээд байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд тус улсад 14
сэтгүүлч амь үрэгдсэн байна.
Марокко улсын иргэд даваа гарагт нийслэл Рабат хотын далайн эрэг дээр шидэгдсэн Сири хүү Аялан Курдид хүндэтгэл үзүүллээ.Бараг 30 гаруй хүн Сири хүүгийн адил улаан, цэнхэр өнгийн хувцас өмсөж түрүүлгээ харан хэвтсэн байна.
Хэрэг явдлыг эргэн сануулбал Сирийн Кобани хотоос Грек улсыг зорин дүрвэж явсан цагаачдын завь осолдсоны дараа Туркийн Бодрум хотын ойролцоох далайн эргээс гурван настай Сири хүүгийн цогцос олдсон юм.
“British Airways” агаарын зорчигч тээврийн “Boeing 777” онгоц Лас-Вегас хотоос хөөрөх гэж байгаад шатжээ. Үүний улмаас 14 хүн бэртэл авсан байна. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэж тусламж үзүүлжээ. Гэрчүүдийн ярьснаар онгоц хөөрөхөөр талбайгаас хөдөлж явахад гэнэт зүүн хөдөлгүүр нь шатсан бөгөөд 159 зорчигч болон нисэх багийнхан сууж явсан гэнэ.
Испанийн шигшээ баг өнгөрсөн шөнө Европын аваргын урьдчилсан шатны наймдугаар тойргийн тоглолтоо “Македоны” эсрэг хийж, 1:0-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл Испанийн төвийн хамгаалагч Сержио Рамос шигшээ багийн өмсгөлтэй 100 дахь ялалтаа авч, Шавигийн амжилтыг эвдлээ.
Одоо түүний өмнө шигшээ багийн домогт хаалгач Икер Касильяс л бичигдэж байна. Тэрбээр шигшээ багийн өмсгөлтэй 118 ялалт байгуулж байсан юм. Энэ нь дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд бичигдэхээр өндөр амжилт билээ.
Ш.Гомбосүрэн
Английн хатан хаан II Элизабетийн хаан ширээнд заларсны 63 жил, долоон сар, хоёр өдрийн ой өнөөдөр тохиолоо. Ийнхүү Их Британийн хатан хааны титмийг 63 жилийн турш зүүсэн хатан хаан Викториягийн хугацааг шинэчилжээ.
952 оны хоёрдугаар сарын 6-нд Эдинбургийн гүнж Элизабет Александр Мэри Виндзор 25 насандаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хаан ширээнд заларчээ. Хэдийгээр энэ өдрөөс эхлэн хаан ширээнд заларсан хугацааг тооцдог боловч энэ өдөрт зориулсан албан ёсны арга хэмжээнүүдийн ихэнхийг уламжлал ёсоор зуны саруудад явуулдаг юм.
Өдгөө 89 насыг зооглож буй хатан хаан Элизабет Британийн хамтын нийгэмлэгийн гишүүн 53 орны тэргүүн бөгөөд 16 улсын хувьд бэлгэ тэмдгийн чанартай төрийн тэргүүн нь юм.
Хатан хаан II Элизабет үүрэг зорилгодоо үнэнч байж, үлгэр дууриал болж байсан гэж түүхчид дүгнэдэг байна. «Хатан хаан энэ үүргийг Британийн хаант улс задарч Хамтын нийгэмлэг дөнгөж бүрэлдэн бий болж байх үед эцгээсээ өвлөн авсан. Эцгийг нь нас барсны дараа түүний гүйцэтгэх үүрэг бүрхэг болсон боловч тухайн үед Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру залуу хатагтай Элизабетийг Британийн хамтын нийгэмлэгийн тэргүүнээр сонгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн захидал илгээсний дараа Британиас тусгаар тогтнолоо зарлаад байсан бусад улс ч үүнийг зөвшөөрсөн» гэж Британийн хаант засаглал болон Британийн хамтын нийгэмлэгийн түүхийн тухай номын зохиолч Роберт Жобсон ярьжээ.
“Сэлфи”-гээр зөвхөн өөрийнхөө болон ойр орчин дахь зүйлсийг дарах боломжтой байлаа. Харин Австралийн аялал жуулчлалын нэгэн компани жуулчдыг татах үүднээс маш өргөн цар хүрээтэй “Гига сэлфи” үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байна. Гэхдээ энэ нь зураг дарж буй хүний утас болон камертай огт холбогдолгүй.
Тухайн аялал жуулчлалын бүсэд байрлуулсан камерын тусламжтайгаар ийм том хэмжээний “сэлфи” хийх боломжтой юм. Жуулчдын хувьд “Gigа Selfie” апплекэйшнийг утсан дээрээ татсан байх шаардлагатай. Сэлфи хий системийг идэвхжүүлсэн бүсэд яваа хүмүүс тодорхой нэг цэгт зогсоод зургаа дарна. Дарсан зургаа “Gigа Selfie” апплекэйшн рүү оруулаад комманд өгөхөд хол зайд байрлуулсан камер руу зураг илгээгдэнэ. Тэр зургийг хүлээж аваад өргөн газрыг хамарсан “сэлфи” болгон буцааж утас руу илгээх юм байна. Энэ нь нэг ёсондоо утсаар мессэж бичдэгтэй адилхан ажээ.
Э.Номин